| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00442/И |
| Дугаар | 133/ШШ2024/00406 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 133/ШШ2024/00406
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 133/ШШ2024/00406 | Есөнбулаг сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: *** аймгийн *** сумын ***-р баг, *** багийн *** тоотод оршин суух ***д холбогдох
зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 269,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 116,599 төгрөг, нийт 385,599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 269,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 116,599 төгрөг, нийт 385,599 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган *** тоот гэрээ байгуулан *** дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 10 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 269,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 116,599 төгрөг, нийт 385,599 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** нь 11 дүгээр сард багтаагаад 385,599 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***д холбогдуулан зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 269,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 116,599 төгрөг, нийт 385,599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь ...Миний бие *** нь 11 дүгээр сард багтаагаад 385,599 төгрөгийг төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 385,599 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,219 (арван хоёр мянга хоёр зуун арван ес) төгрөгнөөс 6,109.5 (зургаан мянга нэг зуун есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***с 6,109.5 (зургаан мянга нэг зуун есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 269,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 116,599 төгрөг, нийт 385,599 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,219 (арван хоёр мянга хоёр зуун арван ес) төгрөгнөөс 6,109.5 (зургаан мянга нэг зуун есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***с 6,109.5 (зургаан мянга нэг зуун есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН