Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 0412

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Л.М, Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М, Г.Т нарт холбогдох эрүүгийн 1725000000216 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх  Г.Т 

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** сарын **-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх  Л.М

 

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод Л.М-ийг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.М нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод Г.Т маргалдаж түүнийг архины шилний хагархайгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: М-ийн хацар дээр 2 удаа цохисон. Хацар нь хөхөрсөн байсан. Би болсон асуудлаа мэдэж байгаа. Энэ хэргийн хувь маргах зүйлгүй. Хүлээн зөвшөөрнө. Архи хэтрүүлснээс найзыгаа ийм байдалд хүргэлээ. Хөнгөн ял шийтгэл оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Л.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би болсон явдлаа сайн мэдэхгүй байгаа. Төвшинтөр бид хоёр архи уугаад сууж байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Өглөө босоод сонссон. Төвшинтөрд уг гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Л.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Э.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 11 сарын 22-ны орой бид 4 ажлаасаа буугаад унтахаасаа өмнө 1-2 шил архи уучихья гээд эхлээд Экс архи авч хувааж уусан юм. ...тэгээд л тасарчихсан байна лээ. ...Би арын өрөөнд ороод унтчихсан байна лээ. Намайг унтахаас өмнө ямар нэг зодоон цохион болоогүй. Би нар зүгээр юм яриад л сууж байсан. Нэг мэдсэн чинь манай хоёр найз болох М-, Төвшинтөр хоёр хоорондоо зодолчихсон цус нөж болчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,

 

-Гэрч З.Х-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тасраад унтаад өгсөн байсан. Хэр удаан унтсаныг мэдэхгүй нэг хүн орилоод байхаар нь сэрээд нөгөө өрөөнд орсон чинь М-, Төвшинтөр 2 зууралдаад зогсож байхаар нь хөөе яагаад байгаа юм гээд салгасан чинь Төвшинтөрийн биенээс цус гоожоод М-ийн хувцас нь нил цус болсон байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 983 дугаартай дүгнэлтэнд:

1.

хэрэг хянан

Л.М-ийн биед нүүр, хүзүү, хэвлий, нуруу, цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, шалбархай зэрэг гэмтэл үүсчээ.

 

2. Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 21 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 984 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Т-н биед цээж, зүүн дал, зүүн тохой, зүүн шуунд 4 тооны зүсэгдэж салбарч урагдсан шарх, цээж, зүүн гарт олон тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн олон удаагийн зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Цээж, зүүн дал, зүүн тохой, зүүн шуунд үүссэн зүсэгдсэн шарх нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, шалбархай нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

 

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4 ху/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7 ху/,

-Г.Т-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31-32 ху/

-Л.М-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 34-35 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36, 42 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Т. Л.М нар нь 2017 оны 11 сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн  гэрч Э.Мөнгөншагай /хх 17 ху/, З.Хуяг /хх 18 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогч Л.М-ийн биед нүүр, хүзүү, хэвлий, нуруу, цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, шалбархай үүссэнийг тогтоосон 983 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Г.Төвшинтөрийн биед цээж, зүүн дал, зүүн тохой, зүүн шуунд 4 тооны зүсэгдэж салбарч урагдсан шарх, цээж, зүүн гарт олон тооны шалбархай үүссэнийг тогтоосон 984 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Л.М, Г.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Л.М, Г.Т нар нь хохирогчийн хувиар хохирол нэхэмжлэхгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний амсар хэсэг 1 ширхэг, шилний хагархай хэсэг 1 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Г.Т нарыг тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Г.Т нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Г.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М, Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний амсар хэсэг 1 ширхэг, шилний хагархай хэсэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА