Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2024/03239

 

2024          06               07                                            184/ШШ2024/03239

 

 

 

          Нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам, Юнискогийн гудамж, Юнион бюлдинг, В блок, 10 давхарт байрлах “Тус Финтек ББСБ ” ХХК /регистрийн дугаар: 6715249/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, үер 1 гудамж, 17 тоот хаягт оршин суух, М.******* /регистрийн дугаар:МУ94061805/-д холбогдох

 

“Хэрэглээний зээлийн гэрээний дагуу 322,492 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Тус Финтек ББСБ ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.******* нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 211208-11475 зээлийн дугаартай 180,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8,1 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч М.******* нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 110 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд М.******* нь 2024.04.18-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 198,885 төгрөг, үндсэн зээлийн хүү 111,694 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,913 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 322,492 төгрөгийг зээлдэгч М.*******аас гаргуулж Тус финтек ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжид 10,325 төгрөг төлсөн байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баттулга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус Финтек ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.*******д холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 322,492 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна   гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тус Финтек ББСБ” ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан “Хэрэглээний зээлийн гэрээний дагуу 322,492 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

                    

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 322,492  төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй  байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 10,325 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 5,162.5 төгрөгийг, улсын төсвөөс 5,162.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1.Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.*******д холбогдох “Хэрэглээний зээлийн гэрээний дагуу 322,492 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг “Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй” болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 10,325 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 5,162.5 төгрөгийг, улсын төсвөөс 5,162.5 төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай        

 

4.Хариуцагч М.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох  322,492 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.******* нь улсын тэмдэгтийн хураамжийг сайн дураар төлж энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ