Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 114/ШШ2024/0009

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 
    холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ би “*******” ХХК, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасныг тус тус үндэслэн дараах хүсэлтийг гаргаж байна. 
2023 оны 02 дугаар сард шүүхэд анх нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь “*******” ХХК-ийн зүгээс “хамтран нэхэмжлэл гаргая” гэсний дагуу нэхэмжлэл гаргаж өдийг хүртэл явсан. Манай компанийн үйл ажиллагаанд “*******” ХХК-ийн ******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа нь саад учруулахгүй байгаа болно. 
Иймд “*******” ХХК нь дээрх нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага байхгүй тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжийн хавсралтаар “*******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо “*******” ХХК-ийн эзэмшилтэй *******, *******, ******* дугаартай үр тарианы зориулалттай талбаруудын нийт 11,37 га газрыг давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байгааг хүлээн авна уу” гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжийн хавсралтаар “*******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо “*******” ХХК-ийн эзэмшилтэй *******, *******, ******* дугаартай үр тарианы зориулалттай талбаруудын нийт 11,37 га газрыг давхцуулсан хэсгийг, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан ““*******” ХХК-д газар эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай захирамжийн “*******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай 11,37 гектар талбайгаар давхцсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагатай захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн, нэхэмжлэгч нь *******д 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох итгэмжлэлийг өгөхдөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж өгсөн бөгөөд тэрээр үүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “*******” ХХК-д газар эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай захирамжийн “*******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай 11,37 гектар талбайгаар давхцсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу гуравдагч этгээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримттай холбогдуулан бие даасан шаардлага гаргадаг бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан шалтгаанаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хянан шийдвэрлэх үндэслэлгүй болохгүйг дурдах нь зүйтэй. 
        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 
       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр захирамжийн хавсралтаар “*******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо “*******” ХХК-ийн эзэмшилтэй *******, *******, ******* дугаартай үр тарианы зориулалттай талбаруудын нийт 11,37 га газрыг давхцуулсан хэсгийг, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй болохыг дурдсугай.
      3. Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулахыг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.
      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй. 

     ШҮҮГЧ                                   Ө.МӨНХ-ЭРДЭНЭ