| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/07109/И |
| Дугаар | 184/ШШ2024/04800 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/04800
| 2024 09 26 | 184/ШШ2024/04800 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ЗЙ821*******706/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Г.тай 2018 онд танилцаж, 20 оны 08 дугаар сарын *******-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 20 оны 05 дугаар сарын 05-ны өдөр охин төрсөн. Бид бодол санаа сэтгэл зүйгээрээ зөрчилдөж, байнгын хэрүүл маргаан үүсдэг шалтгаанаас болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон ба 2021 оноос эхлэн бид тус тусдаа амьдрах болсон. Тухайн үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд охин маань миний асрамжид эрүүл өсөж бойжиж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлгийг Г.аас гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.
2. Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 онд Б.*******тэй танилцаж, 20 онд гэр бүл болсон ба бидний дундаас 20 оны 05 дугаар сарын 05-ны өдөр охин төрсөн. Бид хэрүүл маргаан, хардалт зэрэг хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэн 2021 оноос тусдаа амьдарч байгаа ба цаашид хамтран амьдрах боломжгүйд хүрсэн. Охин болох д хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, охин Т.Түмэн-Эрдэнийн иргэний улсын бүртгэлийн лавлагаа, Т.Түмэн-Эрдэнийн эрүүл өсөж бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэлийг тус тус шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Г.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрсөн. /хавтас хэргийн 17 дугаар тал/
2. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г. нар нь 2018 онд танилцаж, 20 оны 08 дугаар сарын *******-ны өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх ба хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 20 оны 05 дугаар сарын 05-ны өдөр охин төрсөн болох нь зохигчдын тайлбар, дугаартай иргэний улсын бүртгэлийн лавлагаа, дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/
3. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, зан байдлын зөрчлийн улмаас 2021 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. /хавтаст хэргийн 1,17 дугаар тал/
4. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан нь насанд хүрээгүй хүүхдүүдээ тэжээн тэтгэх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх, асарч хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш оролцох үүрэгтэй.
5. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.аас тэтгэлгийг гаргуулан насанд хүрээгүй хүүхэд болох охин Т.Түмэн-Эрдэнийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Зохигчдын хэн аль нь дундын өмчлөлийн маргаан байхгүй талаар мэдүүлсэн ба хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргаагүй тул тэдний шаардсан хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасантай нийцнэ.
7. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ЗЙ821*******706/, овогт /регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар овогт ын /регистрийн дугаар: ЗЮ250548/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл / тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.аас тэтгэлгийг гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Г.ад, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.******* нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР