Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/03158

 

 

 

 

 

 

 

 

    

 

        2024          06            05

      

        

 

 

 

       

 

                                  

 

                                       184/ШШ2024/03158

     

                             

                

               

 

 

 

               

 

 

        

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал таун 15 тоот хаягт байрлах, “Ашид капитал ББСБ” ХХК  /регистрийн дугаар:6105572/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21-р хороолол баянхошуу, 23А дугаар гудамж, 53 тоот хаягт оршин суух, Б.******* /регистрийн дугаар:УП91092931/-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардал 5,000 төгрөг нийт  1,435,690 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ашид  капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь ’’Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ” байгуулсан  бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022-12-22-нд 7105781144 тоот ’’Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2.85%-ийн хүүтэй, 4 сарын хугацаатай, 2022-12-21-нд 7105773118 тоот ’’Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2.85%-ийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2022-12-22-нд 7105783300 тоот ’’Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 550,000 төгрөгийн зээлийг 2.85%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 0 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7105781144 тоот ’'Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2023-04-20-нд, 7105773118 тоот ’'Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2023-02-20-нд, 7105783300 тоот ’'Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2023-12-21-нд тус тус дууссан  байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7105781144 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 200,000 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 83,767 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 14,146 төгрөг төгрөг, 7105773118 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 220,000 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 92,349 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 16,872 төгрөг, 7105783300 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 550,000 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 230,358 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,198 төгрөг ,нотариатын төлбөрт 5,000 төгрөг,нийт 1,435,690 төгрөгийг зээлдэгч Б.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,435,690 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг

-2024.06.20-ны дотор 500,000 төгрөг,

-2024.07.20-ны дотор 500,000 төгрөг,

-2024.08.20-ны дотор 435,690 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтүлхүүр нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна,хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ашид  капитал ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,435,690 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь  нэхэмжлэлийн шаардлага болох 1,435,690 төгрөгийг  төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг:

-2024.06.20-ны дотор 500,000 төгрөг,

-2024.07.20-ны дотор 500,000 төгрөг,

-2024.08.20-ны дотор 435,690 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан  нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

          Талууд төлбөр төлөх хугацаан дээр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч  нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 37,921 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 18,960.5 төгрөгийг, улсын төсвөөс 18,960.5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь;

           1.Нэхэмжлэгч “Ашид Капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй  хариуцагч Б.*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,435,690 төгрөг гаргуулах  ”  тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 37,921 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 18,960.5 төгрөгийг, улсын төсвөөс 18,960.5 төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч “Ашид Капитал ББСБ” ХХК-д тус тус олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

   

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Х.ОЮУНЖАРГАЛ