| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03592/И |
| Дугаар | 181/ШШ2024/02732 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/02732
| 2024 07 18 | 181/ШШ2024/02732 |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........ /РД:......................25/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................................2/-т холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Лхагважав, хариуцагч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаандп гаргасан тайлбартаа:
Лби Тыг ажил төрлийн холбоотой таньдаг байсан. 2022 оны 11 сарын 09-ний өдөр татварын өр нэхэгдээд байна 10 сая төгрөг хүүгүй зээлээч гэж гуйсан. Ингээд 2023 оны 05 сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 11 сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг надад буцаан төлөхөөр тохиролцон зээлүүлсэн. 2022 оны 11 сарын 09-ний өдөр өөрийн Хаан банкны 5021430228 тоот данснаас Тын Хаан банкны 5003490154 тоот данс руу шилжүүлж 2022 оны 11 сарын 11-ний өдөр нотариатаар орж зээлийн гэрээ байгуулах үедээ 5,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн.
Т нь хугацаандаа мөнгөө төлөөгүй, үүргээ сайн дураар биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүлйин 232.4-т зааснаар алданги 5,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
Хариуцагч Таас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч бид хугацаа тохирон төлөхөөр эвлэрч, алданги 3,000,000 төгрөгнөөс татгалзаж байгаа гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Лхагважаваас 10,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн гэсэн тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Лнь хариуцагч Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Т нь төлбөрийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, талууд эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Эвлэрлийн гэрээнд: Т миний бие нэхэмжлэгч Д.Лхагважавтай энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж, нэхэмжлэгч Лнь 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 12,000,000 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд: 2024 оны 08 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 18-ний төгрөг, 2024 оны 11 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.
3. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Лхариуцагч Т нарын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Лнь 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Т нь 12,000,000 төгрөгрийг 2024 оны 08 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 18-ний төгрөг, 2024 оны 11 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 18-ний өдөр 2,000,000 төгрөг төлөхөөр талууд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х