| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03070/И |
| Дугаар | 181/ШШ2024/02538 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02538
| 2024 06 24 | 181/ШШ2024/02538 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул би
Нэхэмжлэгч: ....................... ХХК /РД:5258537/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 тоотод байрлах Халиун отгон бат ХХК РД:5673607/-д холбогдох
303,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Биндэръяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
ж ХХК-ийн нэхэмжлэлтэй Халиун отгон бат ХХК-д холбогдох 303,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ж ХХК нь татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн татгалзлыг батлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ж ХХК нь хариуцагч Халиун отгон бат ХХК-д холбогдуулж 303,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ж ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2.‑т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ж ХХК-ийн хариуцагч Халиун отгон бат ХХК-д холбогдуулан 303,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 9,742 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжид нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ