| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03036/И |
| Дугаар | 181/ШШ2024/02558 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/02558
| 2024 06 25 | 181/ШШ2024/02558 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул би
Нэхэмжлэгч: ...............н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С. /РД:6 холбогдох
..................
24,775,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
а аөу ХХК-ийн нэхэмжлэлтэй л ХХК-д холбогдох 24,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч а аөу ХХК нь татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн татгалзлыг батлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч а аөу ХХК нь хариуцагч л ХХК-д холбогдуулж 24,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч а аөу ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2.‑т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч а аөу ХХК-ийн хариуцагч л ХХК-д холбогдуулан 24,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 282,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжид нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ