| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 168/2022/0097/Э |
| Дугаар | 2022/ДШМ/32 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/32
Х.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Ганчимэг
Шүүгдэгч Т.Ариунболдын өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч Х.Анхбаяр, Б.Болор-Эрдэнэ,
О.Батбаяр нарын өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Т.Дашмөнхийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Б.Ганжаргалын өмгөөлөгч Д.Урансувд
Б.Солонго
Шүүгдэгч Х.Анхбаяр
Т.Ариунболд
О.Батбаяр
Б.Ганжаргал
Т.Дашмөнх
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ариунболд, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүгдэгч О.Батбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Б.Ганжаргал, түүний өмгөөлөгч Б.Солонго, Д.Урансувд, шүүгдэгч Х.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүдэгч Т.Дашмөнх нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.Анхбаяр, Т.Ариунболд, Б.Батаа, О.Батбаяр, С.Батчулуун, Б.Болор-Эрдэнэ, Б.Ганжаргал, Т.Дашмөнх нарт холбогдох эрүүгийн 2121000000361 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч Х.Анхбаяр
1. Шүүгдэгч Х.Анхбаяр, Б.Ганжаргал нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, “Гүн саваа" гэх газраас хохирогч Б.Амарсайханы эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Х.Анхбаяр, О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, Хөцөө гэх газраас хохирогч Д.Даваажаргалын эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 19-86 ДОА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Х.Анхбаяр нь 2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Яхь нуур" гэх газраас хохирогч Ц.Гантулгын эзэмшлийн 1 тооны сувай гүүг хулгайлж, бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Х.Анхбаяр, Т.Дашмөнх нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Хөдөө тосон" гэх газраас хохирогч П.Аригунтнгрийн эзэмшлийн 2 тооны сувай үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 19-86 ДОА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Х.Анхбаяр, Б.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг, “Яхь нуур" гэх газраас хохирогч П.Санчирын эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан,
Нийт 5 удаагийн үйлдэлтэй, 8 үхэр, 1 сувай гүү хулгайлж, 13 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Т.Дашмөнх
1.Шүүгдэгч Т.Дашмөнх, Т.Ариунболд нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг “Хөдөө тосон" гэх газраас хохирогч О.Ганзоригийн эзэмшлийн 3 тооны адууг буюу олон тооны малыг БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж, бусдад нийт 6,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Шүүгдэгч Т.Дашмөнх нь 2020 оны 12 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, “Тавнын баруун” гэх газраас хохирогч Д.Дамдинжавын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Х.Анхбаяр, Т.Дашмөнх нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Хөдөө тосон" гэх газраас хохирогч П.Аригунтнгрийн эзэмшлийн 2 тооны сувай үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 19-86 ДОА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Т.Дашмөнх нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, “Жараахайн адаг” гэх газраас хохирогч Г.Балганы эзэмшлийн 1 тооны үхрийг Huyndai Porter маркийн улсын дугааргүй машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Нийт 4 удаагийн үйлдэлтэй, 4 үхэр, 3 адуу хулгайлж, 13 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
3. Шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ
1.Шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ, Х.Анхбаяр, О.Батбаяр нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, Хөцөө гэх газраас хохирогч Д.Даваажаргалын эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 19-86 ДОА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ, О.Батбаяр нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Тарган” гэх газраас хохирогч П.Должинсүрэнгийн эзэмшлийн З тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Х.Анхбаяр, Б.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг, “Яхь нуур" гэх газраас хохирогч П.Санчирын эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ, Б.Батаа, С.Батчулуун, О.Батбаяр нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас хохирогч Ш.Дулмаагийн эзэмшлийн 5 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА, Toyota prius-20 маркийн 11-76 УНР улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 6,050,000 төгрөгийн хохирол учруулсан,
Нийт 4 удаагийн үйлдэлтэй, 12 үхэр хулгайлж, 17 950 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
4. Шүүгдэгч Б.Ганжаргал
1. Шүүгдэгч Б.Ганжаргал, Х.Анхбаяр нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, “Гүн саваа" гэх газраас хохирогч Б.Амарсайханы эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
1 удаагийн үйлдэлтэй, 2 үхэр хулгайлж, 3200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
5. Шүүгдэгч О.Батбаяр
1. Шүүгдэгч О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ, Х.Анхбаяр нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, Хөцөө гэх газраас хохирогч Д.Даваажаргалын эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 19-86 ДОА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Шүүгдэгч О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Тарган” гэх газраас хохирогч П.Должинсүрэнгийн эзэмшлийн З тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ, Б.Батаа, С.Батчулуун нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас хохирогч Ш.Дулмаагийн эзэмшлийн 5 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА, Toyota prius-20 маркийн 11-76 УНР улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 6,050,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч О.Батбаяр нь 2021 оны 08 дугаар сарын 08-аас 09-ний өдрийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, “Усан сан“ гэх газраас хохирогч Б.Ганчимэгийн эзэмшлийн 1 тооны бярууг хулгайлж, бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан,
Нийт 4 удаагийн үйлдэлтэй, 11 үхэр хулгайлж, 14 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
6. Шүүгдэгч Т.Ариунболд
1.Шүүгдэгч Т.Ариунболд, Т.Дашмөнх нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг “Хөдөө тосон" гэх газраас хохирогч О.Ганзоригийн эзэмшлийн 3 тооны адууг буюу олон тооны малыг БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж, бусдад нийт 6,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
1 удаагийн үйлдэлтэй, 3 адуу хулгайлж, 6500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
7. Шүүгдэгч Б.Батаа
1. Шүүгдэгч Б.Батаа, Б.Болор-Эрдэнэ, С.Батчулуун, О.Батбаяр нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас хохирогч Ш.Дулмаагийн эзэмшлийн 5 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА, Toyota prius-20 маркийн 11-76 УНР улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 6,050,000 төгрөгийн хохирол учруулсан,
Нийт 1 удаагийн үйлдэлтэй, 5 үхэр хулгайлж, 6 050 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
8. Шүүгдэгч С.Батчулуун
1. Шүүгдэгч С.Батчулуун, О.Батбаяр , Б.Болор-Эрдэнэ, Б.Батаа нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас хохирогч Ш.Дулмаагийн эзэмшлийн 5 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА, Toyota prius-20 маркийн 11-76 УНР улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 6,050,000 төгрөгийн хохирол учруулсан,
Нийт 1 удаагийн үйлдэлтэй, 5 үхэр хугайлж, 6 050 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Анхбаяр, Т.Ариунболд, Б.Батаа, О.Батбаяр, С.Батчулуун, Б.Болор-Эрдэнэ, Т.Дашмөнх нарын үйлдлийг Эрүүгийг хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,
Шүүгдэгч Б.Ганжаргалын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Х.Анхбаяр, Т.Ариунболд, Б.Батаа, О.Батбаяр, С.Батчулуун, Б.Болор-Эрдэнэ, Т.Дашмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс шүүгдэгч Т.Ариунболд, Б.Батаа, С.Батчулуун нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гэж зөвтгөн өөрчилж,
шүүгдэгч Боржгон овогт Хүрэлбаатарын Анхбаяр, Лэглүүд хүгдүүд овогт Оюуны Батбаяр, Бодонгууд овогт Бадамжавын Болор-Эрдэнэ, Бодонгууд овогт Тангадын Дашмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шарайд овогт Төмөрчөдөрийн Ариунболд, Шарайд овогт Бадимбагийн Батаа, Бодонгууд овогт Сүрэнхорлоогийн Батчулуун нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бүргэд овогт Базарын Ганжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Хүрэлбаатарын Анхбаярыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Оюуны Батбаяр, Бадамжавын Болор-Эрдэнэ, Тангадын Дашмөнх нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Төмөрчөдөрийн Ариунболд, Бадимбагийн Батаа, Сүрэнхорлоогийн Батчулуун нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Базарын Ганжаргалыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Анхбаярт оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял, О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ, Т.Дашмөнх нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял, шүүгдэгч Т.Ариунболд, Б.Батаа, С.Батчулуун нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.Ганжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Болор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг, 3 /гурав/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Батаа, С.Батчулуун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, тус бүр 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болор-Эрдэнийг 3 /гурав/ жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Батаа, С.Батчулуун нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ, Б.Батаа, С.Батчулуун нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болон тээврийн хэрэгслийн үнэ нийт 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгнөөс шүүгдэгч Х.Анхбаяраас 3 300 000 төгрөг, шүүгдэгч О.Батбаяраас 4 125 000 төгрөг, шүүгдэгч Б.Болор-Эрдэнээс 3 425 000 төгрөг, шүүгдэгч Т.Дашмөнхөөс 9 150 000 төгрөг, шүүгдэгч Б.Батаагаас 1 425 000 төгрөг, шүүгдэгч Т.Ариунболдоос 150 000 төгрөг, шүүгдэгч С.Батчулуунаас 1 425 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Х.Анхбаяр, Б.Ганжаргал, О.Батбаяр, Т.Дашмөнх Т.Ариунболд нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ, Б.Батаа, С.Батчулуун нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Анхбаяр, Б.Ганжаргал, О.Батбаяр, Т.Дашмөнх Т.Ариунболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ, Б.Батаа, С.Батчулуун нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Ариунболд давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч Т.Ариунболд би анхан шатны шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн хувьд огт маргаагүй. Миний хувьд бусдын малыг хулгайлан авсан нэг л үйлдэлтэй. Энэ хэргийн хохирогч О.Ганзоригийн хохирол 6.500.000 төгрөгийг би ганцаараа бүрэн төлж барагдуулсан. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй.
Би ам бүл 6, эхнэр болон 7-15 насны 3 хүүхэдтэй. Эхнэр маань өвчний учир групптэй. Мөн өндөр настай аав, ээжийгээ асардаг. Манай ам бүлд ажил эрхэлдэг хүн байхгүй. Би өөрөө ажил хийх, мал маллаж амьжиргаагаа залгуулж явдаг.
Миний хувьд хулгайн нэг удаагийн гэмт хэрэг хийсэн нь үнэн. Ер нь надад энэ хэргийг хийх санаа зорилго, сэдэл огт байгаагүй. Харин Дашмөнхийг дагаж явснаас болсон. Харин энэ хэргийг хамт үйлдсэн. Т.Дашмөнх нь Б.Ганжаргалд худалдсан. Би адууг зарах болон худалдахад огт оролцоогүй болно. Мөнгө ч аваагүй. Т.Дашмөнхийг дагаж явснаас л гэмт хэрэгт холбогдсон нь миний буруу болно.
Иймд нэг гэмт хэргийн үйлдэлтэй хохирогч О.Ганзоригийн 6.500.000 төгрөгийн хохирлыг ганцаараа бүрэн төлж барагдуулсан байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 болон 6.7 дугаар зүйлийг үндэслэн оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Т.Ариунболдын өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах гомдолдоо: “Т.Ариунболд нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгалтын явцад болон анхан шатны шүүх хуралдааны шатанд үнэн зөв, тогтвортой мэдүүлж хүлээн зөвшөөрсөн. Т.Дашмөнхтэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нэг л үйлдэлтэй. Өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаантай зүйл байхгүй.
Т.Ариунболд нь хохирогч О.Ганзоригт учруулсан хохирол болох 6.500.000 төгрөгийг өөрөө ганцаараа бүрэн төлж барагдуулан хохирогчоос уучлалт гуйж гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Т.Ариунболд нь ам бүл 5, эхнэр, 7-15 насны өсвөр насны 3 хүүхэдтэй. Өндөр настай эцэг, эхээ асран халамжилдаг. Эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй группд байдаг.
Т.Ариунболдын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтуудыг харгалзан үзэхийг хүсч байна.
Мөн Т.Ариунболд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол болох 6.500.000 төгрөгийг ганцаараа бүрэн төлж барагдуулсан байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил болгон өөрчилж, хөнгөрүүлэн үзэх хүсэлт гаргаж байгааг хүлээн авна уу.” гэжээ.
Шүүгдэгч О.Батбаяр давж заалдах гомдолдоо: “Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би өөрийн буруугаа анхнаас нь үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн. Би дахин хэзээ ч мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхгүй, ямар хэцүү байдгийг бие махбодоороо ойлгож байна. Миний хийсэн алдааг уучилж аль болох хөнгөн ялаар шийтгэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би буруугаа бүрэн ухамсарлаж 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс хойш дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдээгүй болно. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ албан ёсоор амлаж байна. Ял шийтгэлийг минь хөнгөлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч О.Батбаярын өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч О.Батбаярын бусадтай бүлэглэн үйлдсэн 3 үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байсан.
Харин уг үргэлжилсэн үйлдлүүдээс хэзээ хойно буюу 8 сарын дараа ганцаараа 1 бяруу хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан уг алдааг зөвтгөж өгнө үү.
Мөн О.Батбаярын хувьд анх удаа гэмт хэрэг үйлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр ямар ч маргаан гаргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж дээрх 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд нь 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлд заасныг баримтлан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү.
Мөн 2021 оны 08 дугаар сарын 08-аас 09-ний өдрийн үед Б.Ганчимэгийн 1 бяруу хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын /магадгүй 1 жилийн/ зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн дээрх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын, магадгүй 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү.
Иймд цагдан хорих хоногийг эдлэх ялд оруулан тооцож, О.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Б.Ганжаргал давж заалдах гомдолдоо: “Намайг 2021 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Гүн саваа гэх газраас хохирогч Б.Амарсайханы эзэмшлийн 2 тооны үхрийг Х.Анхбаяртай бүлэглэн хулгайлж бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхээс хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож чадаагүй гэж гомдож байна. Үүнтэй миний бие санал нийлэхгүй байна. Би хулгай хийгээгүй. Анхбаяраас мал авна гэж 4 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн бөгөөд энэ нь Анхбаярын мэдүүлэг, миний дансны хуулгаар нотлогдсон. Үүнийг шүүх зөв дүгнэсэн. Харин энэ авлагаа авах гэж очоод Анхбаярын хулгайлж авчирсан үхрийг хамт хулгайлаагүй, ачиж явах үед хулгайнх гэдгийг мэдээгүй авч явсан ба Анхбаярын намайг хууран мэхэлсэн үгэнд итгээд би хулгайлсан Анхбаяр хамаагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, Анхбаярын хэргээ надаар даалгана гээд над руу гүтгэсэн мэдүүлгээр шүүхээс намайг гэм буруутай гэж үзэж байна. Анхбаяр надад өөрийн хулгайлсан үхрээ өгсөн болохыг би цагдаагийн ажилтан ирэхэд мэдсэн. Тийм ч учраас би Анхбаярын өгсөн малыг алж нядалж зараагүй, өөрөө тэжээж надаар мал авахуулж буй хүнд өгнө гээд байлгаж байсан. Хэрвээ хулгайнх гэж мэдэж байсан бол би тэжээгээд байхгүй. Анхбаярт цагдаа ирээд уулзахад чи надад юу өгөв өө ямар буруу юм хийчихэв ээ гэж байсан. Гэтэл намайг заналхийлээд юугаа хийгээд алж, хядахгүй байж байсан юм бэ, баараа өөрөө даагаарай, надад хамаагүй шүү, хэрвээ намайг хамаатуулах юм бол чамайг ална шүү гэж хэлсэн. Мөн чи хулгайлсан гэж мэдүүлээрэй, мань нь чамайг аймагт очиход дор нь салгаад өгнө гэж хэлсэн. Би үнэндээ өөрөө хулгай хийж аваагүй болохоор үнэн зөвийн учрыг олоод өгнө гэж итгэсэн. Шүүх дээр ч Анхбаярыг үнэнээ хэлэх байх гэж бодсон боловч эхнэртэйгээ нийлж над руу чихсээр л байсан. Гэмт хэрэг болсон нөхцөл байдлыг зөвөөр тогтоож өгнө үү гэж хүсч байна. Би гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй юм шүү.
Мөн би хийгээгүй хэргийнхээ төлөө 2 жил 6 сар хоригдох болсон нь үнэхээр хүнд байна. Өөрөө би огт бичиг үсэг мэдэхгүй. Аав маань хэзээ мөдгүй болсон хоногоо хүлээгээд ухаангүй сахиуртай байсаар л байна. Гэтэл надад гэм буруутай гээд ял шийтгэл оногдуулахдаа бас дэндүү хатуу оногдуулсан. Надад бусдад төлөх төлбөр байхгүй, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл хуулийн дагуу байсаар байхад шүүхээс огт хэрэглээгүй. Хүний өмнөөс би хулгайлсан гэж хэлдэг өөрийн чинь хохь шүү гэж харамсаад ялаа эдлэхээс өөр аргагүй болдог л байх. Гэхдээ шүүх үнэн зөвийг л олж тогтоох ёстой учраас хийгээгүй хэргийг маань буруугүй гэж үзэх байх гэж итгэсээр л байна. Ядаж өндөр настай өвчтэй аавыг маань ч гэсэн харж үзэж шийдээсэй гэж хүсч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзээд гэмт хэрэг үйлдээгүй болохыг маань үнэн зөвөөр тогтоож цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Б.Ганжаргалын өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг миний үйлчлүүлэгч зөвшөөрөхгүй байгаа ба түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож буй өмгөөлөгчийн хувьд ч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна.
Б.Ганжаргал, Х.Анхбаяр нарын үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож чадаагүй гэж үзэж байна.
Т.Ганжаргал яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт хулгай хийгээгүй гэж маргадаг. Анх гэрчээр өгсөн мэдүүлэгт гэмт хэргийн талаар мэдүүлэхдээ өөрөө бичиг үсэг мэдэхгүй, уншиж танилцаагүй, Анхбаярын заавраар хулгайлсан гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг бол Монгол хэл бичиг мэдэхгүй хүнээс өмгөөлөгч оролцуулалгүй мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн. Энэ талаар өмгөөлөгчийн шүүхэд нотлох баримтаас хасуулах саналыг хэрхэн хянаж буй талаар тогтоолдоо дурдаагүй нь үндэслэлгүй байна.
Б.Ганжаргал нь Х.Анхбаярын хүсэлтээр мал өгнө, мөнгө шилжүүлээч гэхэд 4 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн ба энэ нөхцөл байдал Анхбаярын мэдүүлэг, Б.Ганжаргалын Хаан банкны дансны хуулга, гэрч Энхмаа нарын мэдүүлгээр давхар нотлогдсон. Шүүхээс үүнийг үнэн зөв дүгнэсэн. Амарсайханы үхэр хулгайлсан гэх цаг хугацаанд Ганжаргалын хувьд Анхбаяраас авлагаа нэхэж очсон. Энэ байдлыг Анхбаяр хүлээн зөвшөөрч авлагаа нэхэж ирсэн гэж Ганжаргалын мэдүүлгийг давхар нотолсон байдаг. Анхбаяр нь бусдад авлагаа өгч чадахгүй өөрөө 1000 гаруй малтай хирнээ бусдын хөрөнгийг илүү харж, удаа дараа хулгай хийж байсан Анхбаярын үйлдэл шалгагдаж тогтоогдсон. Анхбаяр нь эхнэртээ ч бусдаас мал өгнө гэж мөнгө авснаа нууж байсан. Ганжаргал харин ч хэрүүл маргаан хийхгүй Анхбаярыг малтай болохоор өгнө гэсэн сэтгэлээр, тэгээд ч өөрт нь мөнгө өгч мал авахуулж буй хүний шаардалагаар удаа дараа хойшлогдсон авч чадахгүй байсан тул энэ удаа заавал малаа авна гэж Анхбаярын гэрт байсан байдал нь нотлогдсон. Авлагыг нь өгөхдөө Анхбаяр хулгайлж авчирсан гэдгийг мэдээгүй хэдийгээр өөрийнх нь авах ёстой малаас өөр мал өгсөн боловч авлагаа л авч байгаа гэсэн сэтгэлээр хандсан Ганжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах аргагүй. Ганжаргал яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Анхбаяр намайг хууран мэхэлсэн үгэнд итгээд би хулгайлсан Анхбаярт хамаагүй” гэж мэдүүлэг өгсөн нь буруу юм. Анхбаяр намайг айлган сүрдүүлсэн, тэгээд ч салгана чамд хамаагүй юм чинь гэсэн үгэнд итгээд энэ хүртлээ будлиад явж байгаа болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Анхбаяр Ганжаргалд өөрийн хулгайлсан үхрээ өгсөн болохыг Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч Чинямбол ирж уулзан үхрийн зураг авахад мэдсэн. Хулгайлсан гэдгийг мэдээгүй тул Анхбаярын өгсөн малыг нядалж зараагүй, хашаандаа тэжээж мал авахуулж буй хүнд өгнө гэж байлгаж байсан. Ийм үйл явдал болсон ба энэ бүхэн хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нь Ганжаргалын мэдүүлж буй мэдүүлэг үндэслэлтэй болохыг харуулж байна. Анхбаярын эхнэр, хүүхэд худал мэдүүлэг өгч байгаа нь илэрхий байсан. Мэдээж Анхбаяр нь өөрөө хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй. Ганжаргал руу чихэж байгаа, Ганжаргалд нөлөөлж байсан хүн эхнэртээ чи ингэж мэдүүлээрэй гэж нөлөөлж л таараа шүү дээ. Ер нь Ганжаргалын гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг шүүхээс дүгнэхдээ хэт ерөнхий бүрхэг тайлбарласан. Ганжаргал гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдүүлж буй Анхбаяр, түүний эхнэр Гэрэлмаа нарын мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй. Сэргэлэн сумын Амарсайханы мал бэлчиж буй газрыг мэдэхгүй, Амарсайхан түүнийг эзгүй болохыг Анхбаяр мэдэж байгаа гэж маш тодорхой мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийн Ганжаргалыг гэм буруутайд тооцсон шийдвэрийг дахин нягтлан шүүж цагаатгаж өгнө үү гэж хүсч байна.” гэжээ.
Шүүгдэгч Б.Ганжаргалын өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тухайд:
1. Б.Ганжаргалыг хэнтэй бүлэглэж уг гэмт хэргийг үйлдсэн талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй.
2. Б.Ганжаргалыг Х.Анхбаяртай бүлэглэн хохирогч Б.Амарсайханы 2 тооны үхрийг хулгайлж, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Амарсайхан, гэрч Д.Энхмаа, С.Алтангэрэл нарын мэдүүлэг болон А.Анхбаяр, Б.Ганжаргал нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэжээ.
Гэвч хохирогч, гэрч нарын хэн аль нь Б.Ганжаргалыг Х.Анхбаяртай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан талаар шууд нотлон заагаагүй. Мөн шүүгдэгч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлгээр шүүгдэгч нар нь урьд гэрчээр болон яллагдагчаар тус тусдаа зөрүүтэй өгсөн мэдүүлгийн зөрүүг гаргаж чадаагүй байхад тэдгээрийг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
Нөгөө талаас Х.Анхбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө унтаж байхад Ганжаргал манайд орж ирээд “хөгшин нь аймгаас Дашбалбар сум руу явж байна. Урдаас хүнээс авах байсан 2 үхрээ авчраад танай хашаанд хийчихлээ, өглөө ачаад явна” гээд манай хоноод явсан” гэж мэдүүлсэн бол 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хадлан дээр хадлан хадаад байж байхад Ганжаргал ирсэн. Маргааш нь хадлан явахад Ганжаргал манай гэрт унтаж үлдээд орой 23 цагийн орчим ирсэн чинь байхгүй байсан. Явсан юм байх даа гэж бодоод унтаж байтал шөнө 03 цагийн үед Ганжаргал орж ирэхээр нь “хаагуур яваа вэ гэхэд холдсонгүй, хүнээс авах ёстой 2 үхрээ аваад ирлээ, ачаад өгөөч гэсэн” гэж зөрүүтэй мэдүүлсэн.
Түүнчлэн мөн өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Би эхнэр Гэрэлмаа, хотоос хадлан хадах гээд ирсэн Дөлгөөн гэх дүүтэйгээ унтаж байхад Ганжаргал үхэр аваад ирлээ” гэж мэдүүлсэн байна. Гэтэл Анхбаярын эхнэр Гэрэлмаагаас гэрчийн мэдүүлэг авсан атлаа мэдүүлэгт нэр дурдагдсан Дөлгөөн гэх хүнээс мэдүүлэг аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боловч анхан шатны шүүх эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдвол түүнийг нэг мөр болгосны эцэст хэргийг шүүхээр шийдвэрлэх учиртай.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Х.Анхбаяр давж заалдах гомдолдоо: “Би өөрийн холбогдсон хэргүүдээс 4 үйлдлийг анхнаас нь шударгаар хүлээн зөвшөөрсөн. Харин Ганжаргалтай холбоотой буюу хамт үйлдсэн гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өглөө манайд хулгайлаад авчирсан байсан үхрийг ачилцаж өгсөн нь үнэн. Ганжаргал ч энэ талаараа өмнө нь 2 удаа гэрчээр үнэн зөв мэдүүлсэн мөртлөө дараа нь намайг холбогдуулж мэдүүлэг өгөөд байгаад би гомдолтой байна. Энэ Ганжаргалтай бүлэглэн үйлдсэн гэх хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Өмнөх 4 үйлдлийн тухайд хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2-13 насны бага балчир хүүхдүүдтэй, биеийн эрүүл мэндийн хувьд ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, улаан хоолойн сөөргөө, элэг цөсний архаг үрэвсэлтэй хүн юм. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би учруулсан хохирлоо бүгдийг төлж барагдуулсан болно. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг минь багасгаж зорчих эрх хязгаарлах ялаар шийдвэрлэж өгнө үү. Би дахин хэзээ ч гэмт хэрэгт холбогдохгүй байна гэдгээ баталж байна.” гэжээ.
Шүүгдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Х.Анхбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж дүгнээд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заажээ.
Он цагийн дарааллаар Х.Анхбаяр нь Дашмөнхтэй бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Хөдөө тосгон" гэх газраас хохирогч П.Аригунтнгрийн эзэмшлийн 2 тооны сувай үхрийг хулгайлж, бусдад 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, Хөцөө гэх газраас хохирогч Д.Даваажаргалын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Яхь нуур" гэх газраас хохирогч Ц.Гантулгын эзэмшлийн 1 тооны сувай гүүг хулгайлж, бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Болор-Эрдэнэтэй бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг “Яхь нуур" гэх газраас П.Санчирын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Ганжаргалтай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг “Гүн саваа" гэх газраас Б.Амарсайханы эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Х.Анхбаяр нь дээрх 5 үйлдлээс эхний 4 үйлдлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Б.Амарсайханы эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байна.
Тухайлбал Б.Гэрэлмаагийн “Би гэртээ нөхөр хүүхдийн хамт унтаж байхад шөнийн 03 цагийн үед байх нэг хүн манайд орж ирээд би танай хашаанд 2 үхэр хашчихлаа хүнээс авсан юм, ... маргааш өглөө нь манай нөхрийг үхэр ачилцаад өгөөч гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх 29/,
Х.Анхбаярын гэрчээр өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн үед найз Б.Ганжаргал манайд ирээд “хөгшин нь аймгаас Дашбалбар сум руу явж байна. Урдаас хүнээс авах байсан 2 үхрээ авчраад танай хашаанд хийчихлээ, өглөө ачаад явна” гээд манайд хоносон. Би тухайн үхрийг ачилцаж өгөөд явуулсан юм. Би хулгайн үхрийг мэдээгүй, манайд орж ирэхдээ хашаанд хийчихсэн орж ирсэн” гэх мэдүүлэг /1хх 33/,
Б.Ганжаргалын гэрчээр өгсөн: “... зам дээр олон тооны үхэр таарсан бөгөөд миний машины гэрлийн үзүүрт 2 эр үхэр тасраад гүйхээр нь ижил буруу үхрүүд юм шиг байна ачаад явчихья гэж бодоод машинаараа туугаад тухайн газраас холдуулаад ... найз Анхбаяр гэгчийнх рүү тууж очоод малынх нь хашаанд 2 үхрээ хаших гэсэн чинь орохгүй цаг гаран хөөцөлдөж байгаад хашаанд нь хашсан. Би шөнийн 03 цагийн үед үхрээ хашчихаад гэрт нь ороход найз Анхбаяр унтаж байсан. ... Анхбаярт хандан “хөгшин нь урдаас хүнээс өрөндөө авах үхрээ авчраад шөнө танай хашаанд хашчихсан юм. Машин дээр ачилцаад өгөөч гэсэн Анхбаяр үхрийг маань ачилцаж өгсөн.” гэх мэдүүлэг /1хх 43/,
...Манай найз Х.Анхбаяр хаанаас юун үхрүүд авчирсан юм бэ гэж асуусан би өрөндөө хүнээс авсан юм гэж хэлсэн. Найз Анхбаяр намайг хулгайн үхэр авч яваа талаар мэдээгүй. Энэ хэрэгт Анхбаяр нь хамтран оролцоогүй. Х.Анхбаяр гэгч нь энэ хэрэгт хамааралгүй намайг айлгасан, дарамталсан, сүрдүүлсэн болон хэрэг хамтран үйлдчихээд энэ хэргийг даачих гэсэн яриа гаргаагүй, Х.Анхбаярын 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 58/, Б.Гэрэлмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 62-63/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдохгүй, уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Х.Анхбаярт холбогдох уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Өмнөх 4 үйлдлийн тухайд өөрийн гэм бурууг анхнаас нь чин шударгаар хүлээн зөвшөөрдөг. Учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, биеийн эрүүл мэндийн хувьд ходоодны сөөргөө өвчтэй зэргийг харгалзан үзэж 2 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү.
Х.Анхбаярын хувьд ял шийтгүүлж байгаагүй, өмнө нь Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй зэргийг харгалзан үзэж дээрх үйлдэл нь 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаанаас өмнөх үйлдэлд тус тус хамаарч байх тул тус хуулийн 7.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр уг 2 жилийн хорих ялыг 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгч Х.Анхбаярыг шүүх хуралдааны танхимаас суллаж хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Т.Дашмөнх давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн урагшгүй хүний үгэнд ордог, хүний өөдөөс шууд үг хэлж чаддаггүй байдлаас болж өр авлагатай болж хулгайн хэрэг хийсэн буруугаа хүлээж маш их харамсаж гэмшиж байна.
Хохирлоо бүрэн төлж барагдуулсан цаашид машины төлбөр 7 сая төгрөг, уналаганы 50.000 төгрөг л төлөгдөөгүй байгаа. Үүнийг ямар ч байсан төлнө. Ар гэрийн амьдрал хүнд хүний мал маллаж амьдардаг байсан.
Эхнэр ажилгүй бага насны 4 хүүхэдтэй. Ээж минь бие муутай. Эдгээр хүмүүс маань үнэхээр хүнд байдалтай үлдэж байгаа учир ар гэрийн байдал, хувийн байдал, хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 3 жилийн ялыг 2 жил болгон хөнгөрүүлж өгнө үү.
Төрийн энэрэнгүй бодлого, хуулийн зарчмыг харгалзан ялыг багасгаж өгнө үү. Миний бие хэзээ ч дахин ийм асуудал гаргаж, хуулийн шүүхийн өмнө ирэхгүй гэдгээ амлаж байна.” гэжээ.
Шүүгдэгч Х.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 4 үйлдэл хийсэн нь үнэн. Энэ 4 үйлдэлдээ гэмшиж байна. Ганжаргалтай хамт хийсэн гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэсгийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна. Би эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Би ходоодны өвчтэй юм. Идсэн зүйлс маань 1 минут ч болохгүй гардаг. Энэ байдлыг харгалзаж үзээч.” гэв.
Шүүгдэгч О.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Өмгөөлөгч Ө.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Илтгэгч шүүгч тодорхой хэллээ. Анхбаярын хувьд 5 үйлдэлд буруутгагдаж байгаа. 4 үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд ч гэсэн шийтгэх талын нотлох баримтыг нотолж чадаагүй гэж үзэж байна. Ганжаргал гэрчээр байцаалт өгөхдөө маш тодорхой хэлсэн. Машинд нь ачиж өгсөн гээд бүлэглэн үйлдсэн гэж үзэж ял халдаасан байгаа. Бусад хүмүүс ч гэсэн Анхбаярыг энэ хэрэгт хамааралгүй гэж хэлсэн. Ганц яллагдагчаар өгсөн нэг хүний мэдүүлгээс болж ял халдаах нь буруу юм. Хохирол төлсөн. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа этгээд байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Ходоодны шархтай. Тиймээс идсэн хоолоо буцааж гаргадаг хүн байгаа. Түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, ял шийтгэлийг багасгаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү,
Батбаярын хувьд 4 удаагийн үйлдэлтэй байдаг. Үүнээс 3 удаагийн үйлдэл нь Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой үйлдэл байдаг. Улсын яллагчийн хувьд яллагчаар татах тогтоолыг үйлдсэн. Харин яллах дүгнэлтийг өөрөөр үйлдсэн. 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байсан. 4 үйлдлээс 3 нь хүнд хэрэг ба өршөөгдөх ёстой байсан. Гэтэл шүүхээс 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаа нь буруу юм. Үргэлжилсэн үйлдэл биш. Анхнаасаа хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байна. Хавтаст хэргийг шүүх бүрэлдэхүүн нягталж үзэхийг хүсч байна. Зүйлчлэлийг зөв болгож шийдвэрлэх нь зүйтэй. 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Т.Ариунболд тус шүүх хуралдаадн гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Малд явж байгаад Дашмөнхийн гэрт очсон. Бага зэрэг архи уусан. Архины халуунаас болж ийм асуудалд холбогдчихлоо. Аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Ариунболдын хувьд Дашмөнхтэй бүлэглэн нэг удаагийн үйлдэл гаргасан. 6 300 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Гэрт нь малыг нь хүргэж өгсөн байдаг. Ам бүл 5, 7-15 насны буюу өсвөр насны хүүхдүүдтэй. Өндөр настай аавыгаа асардаг. Эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул ял хөнгөрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Нийт хохирлыг дангаараа төлж барагдуулсан. Тиймээс аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Ганжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд өмгөөлөгч нарынхаа гаргасан саналыг дэмжиж байна. Би анхнаасаа Анхбаяртай хамт хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Би хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлсэн тул мал авах ёстой гэж бодож очоод мал авсан юм. Хулгайн мал гэж мэдээгүй. Аав маань хүнд өвчний улмаас Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Өмгөөлөгч Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “Давж заалдах шатны шүүхээс Ганжаргалын өмгөөлөгчөөр оролцож байна. Ганжаргалыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж заасан байх боловч хэнтэй бүлэглэж үйлдсэн болохыг зааж өгөөгүй. Гэрч, хохирогч нарын хэн аль нь Ганжаргалыг Анхбаяртай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан болохыг зааж хэлж чадаагүй. Бусад шүүгдэгч нарын хувьд ч гэсэн Ганжаргалын буруутай үйлдлийг зааж хэлж чадаагүй байхад шүүх энэ байдлыг анхаарч үзэхгүй ял халдаасан. Анхбаяртай ашиг сонирхол нэгтэй гэр бүлийн гишүүнээс гэрчийн мэдүүлэг авсан байтлаа нэр дурдагдсан Дөлгөөнөөс гэрчийн мэдүүлэг аваагүй байна. Ганжаргалын хувьд гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдээгүй. Өрөө авах гэж л Анхбаярын гэр рүү очсон. Анхбаярын хувьд өршөөлд хамрагдах боломжтой 4 үйлдлийг хүлээн зөвшөөрөөд байгаа харагдаж байна. Ганжаргалын хувьд үнэхээр хулгай хийсэн байсан бол нядалж, устгах ёстой байсан байх. Тэгэхгүй тэжээгээд байж байсан болох нь харагддаг. Нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.
Өмгөөлөгч Д.Урансувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний үйлчлүүлэгч нь Монгол хэл, бичиг мэддэггүй. Анх гэрчээр асууж байсан. Ингэхдээ энэ гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой нөхцөл байдлыг ярьсан байсан. Яагаад энэ үед өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлэг өгсөн бэ гэдэг нь анхаарал татдаг. Тэгэхэд Анхбаяр нь Ганжаргалын айлгаж сүрдүүлсэн байдаг. Авлагаа авах гэж очоод бусдын малыг хамт хулгайлна гэж байхгүй шүү дээ. Монгол хэл бичиг мэдэхгүй учраас мэдүүлгийг нь үнэлэхгүй байх хүсэлтийг гаргаж байсан боловч яаж шийдвэрлэсэн нь тодорхой бус үлдсэн. Мөрдөн байцаагчийн зүгээс өмгөөлөгчөөр хангах ёстой байсан. Гэтэл эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Анхбаяр нь гэрч Гэрэлмаагийн мэдүүлэгт нөлөөлсөн байх боломжтой байна. Тиймээс хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож өгөөч.” гэв.
Шүүгдэгч Т.Дашмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Өмгөөлөгч М.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Бичиг, үсэг мэддэггүй хүн байгаа. Хүний өөдөөс харилцаа үүсгээд өөрийгөө илэрхийлэх чадвар муутай байдаг. Тэр байтугай нутгийн хүмүүс юм даа гээд хулгай хийж байхад нь хүртэл дагаад чимээгүй явж байсан болох нь нотлогддог. Маш хүнд нөхцөл байдалтай амьдардаг. Үүнээс болж гэмт хэрэгт оролцсон гэж ойлгодог. Өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Ар гэрийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү гэдэг саналыг гаргаж байна. Хэргийн хувьд маргах шаардлагагүй. Тиймээс гомдол гаргаагүй. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжтой үйлдэл холбогдол ч гэсэн байгаа.” гэв.
Прокурор гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Анхбаяр, Ганжаргал нарын хувьд мэдүүлэг, нүүрэлдүүлж байцаасан байцаалт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Харилцан өмгөөлөгч нарын асуултаар хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь ил болсон. Анхбаярын хувьд 5 үйлдлээс 1 үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Өршөөлийн тухай хуульд хамрагдах учраас 4 үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн байдаг. Нийт 8 шүүгдэгч байгаа. Үүнээс 7 нь Дашбалбар сумын Сэвсүүл жараахай багийн иргэд байдаг. Нэг багийн 7 хүн мал хулгайлаад амьдарч байхад эргэнд тойронд нь энгийн малаа маллаад амьдарч байгаа иргэд яаж тайван амьдрах вэ? Энэ бол анхаарч үзэх ёстой асуудал юм. Би өндөр хэмжээнд хорих ялыг санал болгосон. Шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй юм. Ө.Батболд өмгөөлөгчийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа хэсгийг тусд нь ял оногдуулах ёстой гэж хэлээд байх юм. Энэ бол үндэслэлгүй юм. Хэрэв ийм бол бүх шүүгдэгч нар ижил шийдвэрлэгдэх ёстой.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунболд, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүгдэгч О.Батбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Б.Ганжаргал, түүний өмгөөлөгч Б.Солонго, Д.Урансувд, шүүгдэгч Х.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Т.Дашмөнх нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
1. Шүүгдэгч Х.Анхбаяр
1. Шүүгдэгч Х.Анхбаяр, Б.Ганжаргал нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, “Гүн саваа" гэх газраас хохирогч Б.Амарсайханы эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Х.Анхбаяр, О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, Хөцөө гэх газраас хохирогч Д.Даваажаргалын эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 19-86 ДОА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 3 800 000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Х.Анхбаяр нь 2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Яхь нуур" гэх газраас хохирогч Ц.Гантулгын эзэмшлийн 1 тооны сувай гүүг хулгайлж, бусдад 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Х.Анхбаяр, Т.Дашмөнх нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Хөдөө тосон" гэх газраас хохирогч П.Аригунтнгрийн эзэмшлийн 2 тооны сувай үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 19-86 ДОА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 2 600 000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Х.Анхбаяр, Б.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг, “Яхь нуур" гэх газраас хохирогч П.Санчирын эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад 3 700 000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 5 удаагийн хулгайн үйлдлээр машин механизм ашиглан бусдын 8 тооны үхэр, 1 тооны сувай гүү буюу олон тооны малыг хулгайлж, 13 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
2. Шүүгдэгч Т.Дашмөнх
1.Шүүгдэгч Т.Дашмөнх, Т.Ариунболд нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг “Хөдөө тосон" гэх газраас хохирогч О.Ганзоригийн эзэмшлийн 3 тооны адууг буюу олон тооны малыг БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж, бусдад нийт 6 500 000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Шүүгдэгч Т.Дашмөнх нь 2020 оны 12 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, “Тавнын баруун” гэх газраас хохирогч Д.Дамдинжавын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Х.Анхбаяр, Т.Дашмөнх нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Хөдөө тосон" гэх газраас хохирогч П.Аригунтнгрийн эзэмшлийн 2 тооны сувай үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 19-86 ДОА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 2 600 000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Т.Дашмөнх нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, “Жараахайн адаг” гэх газраас хохирогч Г.Балганы эзэмшлийн 1 тооны үхрийг Huyndai Porter маркийн улсын дугааргүй машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2 800 000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 4 удаагийн хулгайн үйлдлээр машин механизм ашиглан бусдын 4 тооны үхэр, 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, нийт 13 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
3. Шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ
1.Шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ, Х.Анхбаяр, О.Батбаяр нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, Хөцөө гэх газраас хохирогч Д.Даваажаргалын эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 19-86 ДОА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 3 800 000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ, О.Батбаяр нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Тарган” гэх газраас хохирогч П.Должинсүрэнгийн эзэмшлийн З тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад 4 400 000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Х.Анхбаяр, Б.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг, “Яхь нуур" гэх газраас хохирогч П.Санчирын эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад 3 700 000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Б.Болор-Эрдэнэ, Б.Батаа, С.Батчулуун, О.Батбаяр нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас хохирогч Ш.Дулмаагийн эзэмшлийн 5 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА, Toyota prius-20 маркийн 11-76 УНР улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 6 050 000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 4 удаагийн хулгайн үйлдлээр машин механизм ашиглан бусдын 12 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, нийт 17 950 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
4.Шүүгдэгч Х.Ганжаргал нь Х.Анхбаяртай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, “Гүн саваа" гэх газраас хохирогч Б.Амарсайханы эзэмшлийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, нийт 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
5. Шүүгдэгч О.Батбаяр
1. Шүүгдэгч О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ, Х.Анхбаяр нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, Хөцөө гэх газраас хохирогч Д.Даваажаргалын эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 19-86 ДОА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 3 800 000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Шүүгдэгч О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “Тарган” гэх газраас хохирогч П.Должинсүрэнгийн эзэмшлийн З тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад 4 400 000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ, Б.Батаа, С.Батчулуун нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас хохирогч Ш.Дулмаагийн эзэмшлийн 5 тооны үхрийг буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА, Toyota prius-20 маркийн 11-76 УНР улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 6 050 000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч О.Батбаяр нь 2021 оны 08 дугаар сарын 08-аас 09-ний өдрийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, “Усан сан“ гэх газраас хохирогч Б.Ганчимэгийн эзэмшлийн 1 тооны бярууг хулгайлж, бусдад 450 000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 4 удаагийн хулгайн үйлдлээр машин механизм ашиглан бусдын 11 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, нийт 14 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
6.Шүүгдэгч Т.Ариунболд нь Т.Дашмөнхтэй бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг “Хөдөө тосон" гэх газраас хохирогч О.Ганзоригийн эзэмшлийн 3 тооны адуу буюу олон тооны малыг БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж, нийт 6 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
7. Шүүгдэгч Б.Батаа нь Б.Болор-Эрдэнэ, С.Батчулуун, О.Батбаяр нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас хохирогч Ш.Дулмаагийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА, Toyota prius-20 маркийн 11-76 УНР улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 6 050 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
8. Шүүгдэгч С.Батчулуун нь О.Батбаяр , Б.Болор-Эрдэнэ, Б.Батаа нартай бүлэглэн 2020 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Шаварт” гэх газраас хохирогч Ш.Дулмаагийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны малыг Kia Bongo-3 маркийн 43-41 ОРА, Toyota prius-20 маркийн 11-76 УНР улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 6 050 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Х.Анхбаярын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Намайг эхнэр, хүүхэдтэйгээ хадлан тариа гээд байж байхад Б.Ганжаргал ирсэн. Хүргэн Гармаа ахынд боогч эвдрээд янзалж байгаад орой гэртээ ирэхэд гэрт хүн байгаагүй. Тэгээд унтаж байхад Б.Ганжаргал үүрээр 03 цагт ирээд намайг сэрээсэн. Би босоод за за гээд эргээд унтаад өгсөн. Би Б.Ганжаргалтай хамт хулгай хийгээгүй. Бусад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг, /4хх 125/
Шүүгдэгч Т.Ариунболдын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Т.Дашмөнх бид хоёр нэг айлын баз хүргэнүүд байгаа юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирол төлөхдөө Т.Дашмөнх надад би боломжгүй байна, чи төлөөд өгчих гэсэн. Тэгэхээр нь би Сүхбаатар аймаг руу машин хөлсөлж яваад 2 даагыг нь авч ирж өгсөн. Нэг шүдлэн адуу нь байхгүй байсан учраас оронд нь нэг бүдүүн морь хохирогч О.Ганзоригт өгч хохирлыг бүрэн барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг, /4хх 132/
Шүүгдэгч Б.Батаагийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлсөн. ..” гэсэн мэдүүлэг, /4хх 133/
Шүүгдэгч О.Батбаярын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. ..” гэсэн мэдүүлэг, 4/хх 134/
Шүүгдэгч С.Батчулууны анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. ..” гэсэн мэдүүлэг, /4хх 136/
Шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг, /4хх 136/
Шүүгдэгч Б.Ганжаргалын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Надад Х.Анхбаярын хэлсэн зүйл дээр хэлэх үг байна. Би 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Х.Анхбаярынд очсон. Би хотоос хүнээс мөнгө авч хүмүүст тараасан. Тэгээд тэр хүмүүс маань малаа авмаар байна гэж надаас шаардсан. Би хамгийн олон малын мөнгө өгснөөр нь Х.Анхбаярынд очсон. Би хүний машин гуйж аваад малаа цуглуулах гэж явсан нь үнэн. Намайг очиход Х.Анхбаяр хадлан дээрээ байгаагүй. Тухайн үед 2-3 хоног бороотой байсан. Би Х.Анхбаярын хажуу айлаас нь сураглаад очиход хүргэн ах нь байсан, нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд Х.Анхбаярыг эмээгийндээ байгаа байх гэж хэлээд зам зааж өгсөн. Эмээгийндээ мань хүн эхнэр, хүүхэд, эмээтэйгээ байсан. Тэгээд өөрөө гарч ирээд надтай уулзахаар нь би малаа авах гэж ирлээ гэж хэлсэн. Х.Анхбаяр бид хоёр зүүн тийш тэдний гэр рүү нь очиж хоноод маргааш өглөө нь тракторыг нь янзлах гээд бид хоёр өөр өөрийнхөө машинтай хойшоо очсон. Тэгээд трактор нь болж өгөхгүй, тэр өдрөө янзалж өнжсөн. Маргааш нь Х.Анхбаяр аймаг руу сэлбэгэнд явлаа гэхэд нь би хамт суугаад бас нэг залуутай хамт 3-лаа явсан. Аймагт ирээд тракторын сэлбэг аваад буцсан. Хоёр хоноод бороо гайгүй боллоо хөгшин нь явдаг юм уу гэж намайг хэлэхэд, чи өнөө орой хоноод яв гэж хэлээд хонуулсан. Тэгээд надад хоёр үхэр ачиж явуулсан. Х.Анхбаяр өөрөө трактораа ачаад зүүн урагшаа явна гэж ярьж байсан. Гэртээ очоод маргааш нь би Х.Анхбаярт 800 000 төгрөг шилжүүлсэн. Утсаар залгаад намайг хампаандаа нэг үхрийн мөнгө хий гээд байсан. Би байсан 800 000 төгрөгөө Х.Анхбаярын дансанд хийсэн. 10 орчим хоногийн дараа надад хөгшиндөө 2 000 000 төгрөг хийчих гэж хэлсэн. Чинямбол гэдэг байцаагч тэр үхрийг хараад явсан болохоор нь би миний хампаан юу өгчихөв дөө гэж Х.Анхбаярт утсаар хэлсэн. Тэгэхэд наадахаа авч очоод нядлахгүй яасан юм бэ гэж над руу уурлаж байсан. ...” гэсэн мэдүүлэг, /4хх 138/
шүүгдэгч Т.Дашмөнхийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн : “... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг, /4хх 147/
гэрч Б.Гэрэлмаагийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байх, бид нар хадланд гарсан байсан. Хадлан дээр байхад Б.Ганжаргал ирээд 2-3 хоног хадлан дээгүүр ирж очоод манайд байсан. Өглөө нь бид нар хадлан руугаа яваад орой гэртээ ирж хонодог байсан. Хадлан авч байсан газар гэрээс 10 орчим км зайтай байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 11-ний байна уу, 12-ны шөнө Б.Ганжаргал шөнө дунд манайд орж ирээд манай нөхрийг дагуулж гараад үхэр ачилцаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр 5-10 минут болоод эргэж орж ирээд унтацгаасан. Маргааш өглөө нь босоод харахад хашаанд 2 үхэр байсан. Тэрийг нь манай нөхөр ачилцаж өгөөд явуулсан. ...” гэсэн мэдүүлэг, /4хх 152/
хохирогч Б.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн үхрээ зүсээр нь бүртгэхэд бүрэн байсан. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дахин бүртгэхэд 2 эр үхэр дутуу байхаар нь ойр орчим хайсан боловч олоогүй. Манай үхэр “Гүн саваа” гэх газраас алга болсон. Уг газар нь Галын голын мардайн гүүрнээс зүүн хойш 5 км газар байдаг. ... Би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд Б.Ганжаргалтай уулзахад би Х.Анхбаяраас мал авах ёстой байж байгаад малаа авах гээд ирсэн чинь намайг байж бай гэж хэлээд хэд хоногийн дараа 2 тооны үхэр шөнө аваад ирсэн. Хашаанд байгаа гэж хэлэхээр нь би машиндаа ачиж яваад үхэртээ нийлүүлээд тэжээж байсан гэж хэлсэн. Харин Х.Анхбаяр би аваагүй, Б.Ганжаргал л авсан гээд байсан. Би 2021 оны 09 дүгээр сарын дундуур аймгийн төвд сургуулийн хүүхдүүдээ харж байсан. Намайг мал дээрээ байхгүй байгааг Х.Анхбаяр сайн мэдэж байх ёстой гэж бодож байна. Ер нь Б.Ганжаргал, Х.Анхбаяр нарыг нийлж хулгай хийсэн гэж бодож байна. Учир нь миний хулгайд алдсан 2 тооны үхэр их догшин, нэг хүн ганцаараа дийлэхээргүй, эр үхрүүд байсан. ...Үхрээ тоо ёсоор нь хүлээж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. ..." гэсэн мэдүүлэг, /1 хх 20-21, 24/
гэрч Д.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 09 дүгээр сарын дундуур байх яг сар, өдрийг нь санахгүй байна. Б.Ганжаргал гэгч нь Сэргэлэн сум руу Х.Анхбаяр гэх залуугаас үхэр авна гээд манай эзэмшлийн 76-86 ДОА дугаартай тээврийн хэрэгслийг авч яваад З хоноод ирсэн. Ирэхдээ хар хүрэн, ухаа халзан зүсмийн нийт 2 тооны үхэр ачаад ирсэн. Тэгээд буулгахдаа сүүлийг нь хайчилсан байсан. ..." гэсэн мэдүүлэг, /1 хх 34-35/
хохирогч Д.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Мардайн төмөр замын тэнд байсан үхэр дээрээ очоод үхрээ бүртгэхэд манай 2 үхэр дутуу байсан. Урьд өдөр нь бүртгэхэд бүрэн байсан учир ойр орчим байгаа байх гээд 7 хоног хайсан боловч олоогүй. ... Алдагдсан 2 үхэр маань хүрэн сарман буюу улаан халзан, соёолон сувай үнээ, 4 настай баруун чихэндээ цэнхэр жижигхэн бирктэй, мөн дух цагаан хүрэн алаг зүсмийн хязаалан эр үхэр, З настай им нь зүүн чих нь бүтэн, баруун чих нь доороосоо догол хоёулаа ижил имтэй, тамгагүй. ..” гэсэн мэдүүлэг, /1 хх140-141/
гэрч Б.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би Х.Анхбаярын туслах малчнаар жил гаруй ажиллаж байна. 2020 оны 11 дүгээр сарын дундуур байх яг хэдний өдрийг нь санахгүй байна. Х.Анхбаяр ах орой 17 цагийн орчимд Дашбалбар сум руу явж хүнээс мал авчирна гээд 2 эмээлтэй морь ачаад явсан. Тухайн цаг хугацаанаас хойш шөнийн 03 цагийн орчимд Х.Анхбаяр ах гэртээ орж ирээд унтсан. Маргааш өглөө нь би 07 цагийн орчимд босоод гэрээсээ гараад зогсож байхад Х.Анхбаяр ахын Бонго-З маркийн машин дээр 2 үхэр ачаатай байсан. Очоод харахад цагаан алаг, улаан халзан зүсмийн хязаалан, шүдлэн үхрүүд байсан. Хоёулаа мунтан буюу мухар эвэргүй үхрүүд байсан. Х.Анхбаяр ах тухайн 2 үхрийг өглөөний 9-10 цагийн орчимд махалж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг, /1 хх 144-145/
гэрч З.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн : “... Би Х.Анхбаярын туслах малчнаар 7 жил ажиллаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Х.Анхбаяр ах Дашбалбар сум руу өөрийнхөө Бонго-З маркийн машинтай хүнээс мал авна гээд 17 цагийн орчимд явсан. Маргааш өглөө нь намайг 08 цагийн орчимд Х.Анхбаяр ахынд очиход машин дээр нь дух цагаан хүрэн алаг цагаан, сармай халзан буюу хүрэн халзан 2 тооны үхэр ачаатай байсан. ... Бид хоёр тухайн 2 үхрийг махлаад Анхаа ах нэг үхрийг нь аваад аймаг руу явсан, нэг үхрийг идшиндээ хэрэглэнэ гэж байсан. Махалсан 2 үхрийн нэг нь сармай хүрэн халзан, чихэндээ цэнхэр бирктэй үнээ байсан. Нөгөө үхэр нь цагаан толгойтой хүрэн алаг шүдлэн байрын зүүн чих нь бүтэн баруун чих нь доороосоо догол имтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1 хх 153-154/
хохирогч О.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 хүү болон эгчийгээ хөдөө гэртээ үлдээгээд эхнэр Алтмаагийн хамт аймгийн төв явсан. Аймаг явах үедээ малаа хурааж бүртгэхэд тоо толгой бүрэн байсан. ... аймагт 4 хоноод 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр буцаж хөдөө гэртээ ирээд малаа хурааж бүртгэхэд манай адуунаас дэлтэй зээрд үрээ, ижил цагаан дэлтэй зээрд зүсмийн 2 охин дааганууд байхгүй байсан. Бүгд ижил “Туурай” тамгатай байгаа. Би зээрд үрээгээ удам угшил сайтай тул 1 500 000 төгрөгөөр, 2 даага нь цэвэр монгол цусны том биетэй, удам угшил сайтай учир тус бүрд нь 2 500 000 төгрөгөөр үнэлнэ. ... 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2 дааганы хохирлыг Т.Ариунболдоос, 1 үрээний хохирлыг Т.Дашмөнхөөс авсан учир дахин нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /1 хх 217-218, 219/
гэрч Б.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:”... Би Б.Батцэрэнгээс 2 бяруу, Т.Дашмөнхөөс 1 бярууны авлагатай байсан. ... Хашаан дотроо хэдэн адуу хашсан байсан. Тэгээд Дашмөнх Аагий ахад хандаж энэ манай хурдан ухаануудын минь төл гэж хэлсэн. Тэгээд бид 2 итгэж Т.Дашмөнхийн өгсөн З адууг машиндаа ачаад аймаг руу явсан. ...Тухайн үедээ хулгайн адуу гэж мэдээгүй. Мэдсэн бол ачиж явахгүй байсан. ...Миний ачиж явсан 3 адуу бүгд “Туурай” тамгатай байсан. ...Үхрээ олсонгүй, оронд нь чамд 3 адуу өгье гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг, /1 хх 229, 231/
гэрч С.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн : “... 2020 оны 10 сард мал авах зорилгоор 2 800 000 төгрөгийг түүнд өгсөн. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.Ганжаргалын хамтаар мөнгө тарааж өгсөн хүмүүсээс нь малаа авахаар явсан. ... Т.Дашмөнх гэх хүнээс 1 тооны хүрэн зүсмийн шүдлэн үрээ, 2 тооны цавьдар охин даага ачиж явсан. Орой нь Б.Ганжаргалын гэрт хоноод 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймаг руу малаа аваад явсан. Т.Дашмөнх надад хэлэхдээ өөрийнх нь адуу гэж хэлсэн. Анх уг нь бяруу өгнө гэж тохирсон. Гэтэл Т.Дашмөнх гэрээсээ улаан өнгийн мотоциклтой Ариунболд гэх хүний хамт нар жаргаж байхад яваад буцаж ирэхдээ үхэр олдохгүй байна, оронд нь адуу өгье гээд хашаандаа байсан адуунаас надад өгсөн. ..” гэсэн мэдүүлэг, /1 хх 234/
хохирогч П.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би Сэргэлэн сумын 2 дугаар баг “Тарган” гэх газарт нөхөр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн төвд байхад манай туслах малчин Төгсөө гэх залуу над руу утсаар холбогдоод үхрээ бүртгээд үзсэн чинь мухар улаан халзан зүсмийн хязаалан эр үхэр, мухар улаан зүсмийн хязаалан үнээ, хүрэн алаг бяруу нийт 3 тооны үхэр зүсээрээ дутаад байна гэж хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Зүүн чих нь дээрээсээ догол имтэй, баруун чих нь дээрээсээ ганзага имтэй үхрүүд байгаа юм...” гэсэн мэдүүлэг, /2 хх 22-23/
гэрч Т.Дашмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2020 оны 12 дугаар сарын 10-ны үед байх найз Б.Болор-Эрдэнээс хүрэн алаг зүсмийн зүүн чих нь дээрээсээ догол имтэй, баруун чих нь дээрээсээ ганзага имтэй охин бярууг өөрийнхөө Портер маркийн машинаар ачаад Дашбалбар сумын 2 дугаар баг Хөдөө тосгон гэх газарт байх гэртээ авчраад өвлийнхөө идшинд хэрэглэсэн. Б.Болор-Эрдэнэ надад хэлэхдээ хүнээс авсан үхэр гэж хэлсэн. Сүүлд цагдаад шалгагдаж байхдаа надад өгсөн бяруугаа хулгайн мал гэдгийг хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /2 хх 26-27/
гэрч Д.Тунгалагцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2020 оны 12 дугаар сарын эхээр байх, манай нөхөр О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ 2 Сэргэлэн сумаас шөнийн 01 цагийн орчимд З үхэр ачаад ирсэн. ... Манай нөхөр О.Батбаяр хүрэн халзан зүсмийн мухар хязаалан эр үхрийг манай сумын мал мах авдаг Дамдинлхагва гэгчид өгсөн. Тэр үхэр баруун чих нь урдаасаа ганзага, зүүн чих нь догол имтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг, /2 хх 38-39/
хохирогч Ц.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн адуугаа зүсээр нь бүртгэхэд бүрэн байсан. 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Яхь нуур" гэх газрын хойно байх адуугаа бүртгээд үзэхэд миний өөрийн ухаа зүсмийн нар, саран тамгатай хязаалан насны сувай гүү байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг, /2 хх 75-76/
гэрч З.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2020 оны 12 дугаар сарын эхээр байх яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Хониндоо явчихаад гэртээ ирэхэд Х.Анхбаяр ах гэрийнхээ гадаа адуугаа авчираад нэг тооны нар, саран тамгатай ухаа гүү бариад уяж байгаа харагдсан. ...Би тухайн үед хаваржаа руугаа хөрзөнд яваад ирэхэд Х.Анхбаяр ах тухайн адууг унагаад махалж байгаа харагдсан. Тэгээд би адууны махыг нь зөөлцөж өгчихөөд малдаа явсан. ...” гэсэн мэдүүлэг, /2 хх 83-84/
хохирогч Д.Дамдинжавын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Маргааш нь үхрээ бүртгэж үзэхэд 1 тооны улаан зүсмийн эвэртэй, хязаалан насны эр үхэр дутаж байсан. ...Ухаа улаан хүрэн зүсмийн эвэртэй хязаалан насны, баруун чих нь хойноосоо догол, зүүн чих нь хойноосоо сэтэрхий имтэй, духан дээрээ бага зэргийн цагаантай эр үхэр алдсан. ... Манай үхрийн бэлчээрийн орчимд Дашбалбар сумын 1 дүгээр багийн иргэн Д.Нямжавын малчин Т.Дашмөнхийн үхэр ойрхон бэлчээрлэдэг. Өөр айлын үхэр ойр байдаггүй. ...” гэсэн мэдүүлэг, /2 хх 104-105/
гэрч Б.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Манай хүү Т.Дашмөнх 2020 оны 12 дугаар сарын дундуур байх, хэдний өдрийг нь санахгүй байна. Сумын төвд байдаг гэртээ 1 тооны улаан зүсмийн эвэртэй хязаалан насны бололтой эр үхэр ачиж ирээд буулгаад уяж байгаа харагдсан. Би тухайн үхрийн имийг нь харахад баруун чих нь хойноосоо догол, зүүн чих нь сэтэрхий имтэй үхэр байсан. ... хүү Т.Дашмөнх хөрш Д.Баяржаргал гэх залуутай тухайн үхрийг янзалж байсан. Д.Баяржаргал нь удаан байгаагүй, унагаж өгчихөөд удалгүй явсан. ... Би хулгайн үхэр байсан гэдгийг хүүгээ цагдаад шалгагдаад ирэхээр нь мэдээд асуухад би Д.Дашжав ахын үхрээс аваад идшиндээ хэрэглэсэн гэж хэлсэн. ..” гэсэн мэдүүлэг, / 2 хх 108-109/
гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Т.Дашмөнх гэх манай найз өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй портер маркийн машинтай тэвшин дээрээ 1 тооны улаан зүсмийн эвэртэй хязаалан насны үхэр ачиж ирээд танай хашаанд байлгаж байя, хүнд өгөх юм, удахгүй хүн ирж авна гээд буулгачихаад явсан. Түүнээс хойш буюу З хоногийн дараа Т.Дашмөнх нөгөө үхрээ авахаар ирсэн. Т.Дашмөнхийг ирэхэд Сэргэлэн сумаас манайд найз Х.Анхбаяр ирчихсэн байсан. Би Т.Дашмөнхөөс тухайн үхрийг юун үхэр юм бэ, хүн ирж авсангүй гэхэд тэр талаар надад тодорхой хариу хэлэлгүй үхрээ ачаад явсан. Би хулгайн үхэр гэдгийг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг, /2 хх 117-118/
хохирогч П.Аригунтнгрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Маргааш нь үхрээ бүртгэхэд зүсээрээ 2 сувай үнээ алга болсон байсан ... Алдагдсан үхэр хүрэн малаан буюу улаан халзан зүсмийн эвэртэй, 7 настай үнээ, хоёр чих нь урдаасаа догол имтэй. Мөн улаан зүсмийн эвэртэй, 4 настай үнээ, хоёр чих нь урдаасаа догол имтэй омруу нь сэтэрхий нийт 2 тооны үхэр алдсан. ...” гэсэн мэдүүлэг, /2 хх 148-149/
хохирогч П.Санчирын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн : “...миний эзэмшлийн мал Чойбалсан сумын 2 дугаар баг “Яхь нуур” гэх газар байдаг ба манай малыг Батнасан гэх хүн малладаг. 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 2 тооны үхрээ бэлчээрээс алдсан. Хар алаг хязаалан 2 чих онь, хар эрээн сувай үнээ, 2 чих онь имтэй үхрүүд байсан. ...” гэсэн мэдүүлэг, /2 хх 192-193/
гэрч Б.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 22-ноос 23-ны үе шиг санаж байна. Анхаа ахын гэрт түүний ээжтэй хамт байж байхад Анхаа ах аймгаас над руу утсаар ярьж, манай зүүн зүгээр нутаглах айлуудын үхрээс хулгайлах боломжтой үхэр байвал оройхон гэр рүү ойртуулчихаарай, би орой очно гэж хэлсэн. Тухайн үед би дургүй байсан тул яваагүй. Орой гэгээ тасарч байхад Анхаа ахын найз болох Дашбалбар сумын харьяат Болор-Эрдэнэ ах цэнхэр өнгийн Портер маркийн машинтай ганцаараа ирсэн. Ингээд цай хоол идээд сууж байхад Анхаа ах аймгаас ирсэн. ... Боогий ах миний унаж явсан Анхаа ахын нар саран тамгатай хүрэн халзан зүсмийн морийг унаад тухайн үхэр дундаас эвэртэй, хар эрээн зүсмийн хязаалан эр үхэр, эвэртэй хар алаг зүсмийн сувай үнээ зэргийг бугуйлдаж бариад Анхаа ах, Боогий ах 2 машин дээр ачаад Анхаа ахын гэрийн чигтээ явсан. Би араас нь морьтой очиход Анхаа ах гэртээ үлдээд, Боогий ах 2 үхрээ ачаад аймаг руу явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг, /2 хх 200-201/
хохирогч Г.Балганы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө өөрийн үхрээ услаад бүртгээд гаргасан. Маргааш өглөө үхэр усан дээр ирэхэд нь бүртгэхэд манай үхрийн хамгийн том биетэй содон үхэр болох хүрэн халзан зүсмийн хязаалан эр үхэр алга болсон байсан. Хүрэн зүсмийн хязаалан эр үхэр, баруун чих нь хойноос догол, зүүн чих нь сэтэрхий имтэй. ...” гэсэн мэдүүлэг, /2 хх 233-234/
гэрч Х.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... манай найз Т.Дашмөнх 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1 тооны үхэр ачаад манайд ирсэн. Би 2 хоногийн дараа тухайн үхрийг ганцаараа махлаад аймагт авчирч зарсан. ...” гэсэн мэдүүлэг, /2 хх 242/
хохирогч Ш.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2020 оны 12 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Нөхөр Ш.Балжиннямын хамт үхрээ бүртгэж байхад 5 үхэр зүс, им, тамгаараа дутсан. ... улаан зүсмийн эвэртэй шинэ соёолон үхэр 4 настай эр, улаан хүрэн мухар үнээ соёолон 4 настай эм, улаан халзан хязаалан эр үхэр З настай ухаа шаргал шүдлэн гунж нэг 2 настай эм, улаан алаг бяруу 1 настай эм бүгд ижил им тамгатай. Им нь буруу талын чих нь ухам, зөв талын чих нь онь имтэй. Мөн зөв талын ташаан дээрээ бөөрөнхий цагаргин тамгатай. ...” гэсэн мэдүүлэг, /3 хх 22-23/
гэрч Ч.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2020 оны 12 дугаар сарын сүүлээр байх 2 хүүхдийн хамт Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Саяг бүрд” гэх газар гэртээ байхад орой 21 цагийн орчимд манай гэрийн утас руу нөхрийн найз Болор-Эрдэнэ залгаад манай машинаар надад аргал авчираад өгчих гэж хэлсэн. ... Маргааш өглөө нь босоход манай үхрийн хашаанд 2 шүдлэн үхэр, 1 бяруу нийт З үхэр байсан. Тухайн З үхрийн нэгийг нь Болор-Эрдэнэ аваад явсан. Хоёр нь манайд үлдээд ухаа алагдуу байсан байх нэг бага насны үхрийг нь манайх идшиндээ хэрэглэсэн. Улаан алаг зүсмийн бяруу манай үхэрт байгаа. ...Сүүлд хулгайн үхэр гэдгийг нь мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг, /3 хх 41-43/
гэрч И.Ариунбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2020 оны 12 дугаар сарын дундуур шиг санаж байна. Батаа үхэр зарна гэхээр нь идшиндээ хэрэглэхээр 1 тооны шүдлэн үхрийг 600 000 төгрөгөөр худалдаж авахаар болоод мөнгийг нь Батаагийн данс руу шилжүүлсэн. Ингээд 2021 оны 10 дугаар сард Батаа над руу утсаар яриад танд зарсан үхэр хулгайн үхэр байсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /З хх 47/
гэрч Б.Батцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2020 оны 12 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Намайг гэртээ байхад нутгийн дүү нар болох Болор-Эрдэнэ, Батчулуун, Батаа гурав Бонго-3 маркийн машинтай ирээд ахаа түлшгүй болоод байна, сумын төв хүргээд өгөөч, ... Намайг машиндаа суугаад байж байтал Батаа миний машин дээр 2 тооны үхэр ачаад бид 2 сумын төв рүү, Болор-Эрдэнэ, Батчулуун нар нь Болор-Эрдэнийн Бонго-З маркийн машинд суугаад явсан. Миний машин дээр улаан хүрэн зүсмийн сувай үнээ, эвэртэй хүрэн шүдлэн ачаад Батаа гэртээ буулгасан. ...” гэсэн мэдүүлэг, /3 хх 50-51/
хохирогч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд: мэдүүлсэн “... Манайх ... 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дашбалбар сумын 1 дүгээр баг “Усан сан” гэх газарт намаржаандаа ирсэн. Тухайн өдрөөс хойш буюу 7 хоногийн дараа нөхөр, хүүхдийн хамт үхрээ бүртгээд үзэхэд манай үхрээс 1 тооны бяруу дутаад байсан. Манай алдсан үхэр улаан зүсмийн эвэртэй охин бяруу, баруун чих нь тэвхгэр зүүн чих нь араасаа ухам имтэй хальт харсан хүнд үзүүр нь мөлийдүү гэхээр чихтэй бяруу байгаа ....” гэсэн мэдүүлэг, /З хх 122-123/
гэрч Б.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...хуурай ах Алтангэрэл ... миний ХААН банкны данс руу 5 800 000 төгрөг 2020 оны 10 дугаар сарын 22-нд хийсэн. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай сумын 1 дүгээр багийн иргэн О.Батбаяр гэгч залуу та надад нэг бярууны мөнгө өгчих гээд 300 000 төгрөг авсан. О.Батбаяр надад өөрийнхөө харж байсан үхрээс улаан зүсмийн эвэртэй, 2 чих нь тэвхгэр имтэй охин бяруу барьж өгсөн. ...О.Батбаяр нь өөрийн гэсэн үхэргүй гэдгийг би сүүлд мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг, /3 хх 132/
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 хх 10,136, 2 хх 18,66, 99, 137,189,229, 3 хх 10,117/ эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1 хх 12-14/ Хэрлэн сумын эд зүйлийн үнэлгээ, машины гэрэл зураг, /1 хх 15, 2 хх 129-130, 144, 246, 3 хх 111-112, 137/, гэрч Б.Гэрэлмаагийн мэдүүлэг, /1 хх 29, 62-63/ гэрч З.Чимэд-Очирын мэдүүлэг, /1 хх 36/ гэрч Б.Баттөрийн мэдүүлэг, /1 хх 38/ Б.Ганжаргал, Х.Анхбаярыг нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, /1 хх 45-46/ гэрч С.Алтангэрэлийн мэдүүлэг, /1 хх 50/ гэрч Б.Болор-Эрдэнийн мэдүүлэг, /1 хх 54/ гэрч Б.Цогтсайханы мэдүүлэг, /1 хх 65/ Сэргэлэн сумын үнэлгээний комиссын үнэлгээ, /1 хх 67,176, 2 хх 46,85, 3 хх 64,145/ Б.Ганжаргалын ХААН банкны 5411119481 тоот дансны хуулга /1 хх 68-81, 87-98, 3 хх 147/ мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /1 хх 84-86,165-174, 249-250, 2 хх 7-10, 40-45, 119-120, 124-125, 159-160, 219-220, 3 хх 56-59, 68-69, 139-140, 143-144/ орон нутагт дагаж мөрдөх мал, гэрийн тэжээвэр амьтдын шинэчлэн гаргасан жишиг үнэлгээ, /1 хх 86/ эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1 хх 100/ эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, /1 хх 101-102/ мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /1 хх 124-125,198-199, 2 хх 11-12,61-62, 93-94,131-132,180-181,223-224, 3 хх 01-02,113-114/ хохирогч Д.Даваажаргалын хохирол хүлээн авсан баримт, /1 хх 175/ эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, /1 хх 209, 2 хх 67,138, 3 хх 133/ эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1 хх 210-212, 2 хх 68-69,71,139-141, 3 хх 134-136/ Дашбалбар сумын үнэлгээний комиссын үнэлгээ, /1 хх 213,235, 2 хх 123,161,247/ Дорнод аймгийн Дашбалбар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай тогтоол, /1 хх 236-238/ хохирогч Д.Дамдинжавын цагдаагийн газар гаргасан өргөдөл, /2 хх 100/ тээврийн хэрэгслийн лавлагаа, /2 хх 143/ Чойбалсан сумын эд зүйлийн үнэлгээ, /2 хх 206, 221/ гэрч Б.Хишигжаргалын мэдүүлэг, /2 хх 244-245/ хохирогч Ш.Дулмаагийн цагдаагийн газар гаргасан өргөдөл, /3 хх 21/ Дорнод аймгийн Сэргэлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн мал амьтны жишиг үнэлгээ шинэчлэн тогтоох тухай тогтоол, /3 хх 65-66/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /3 хх 109-110/ Д.Тунгалагцэцэгийн ХААН банкны 5411007651 тоот дансны хуулга, /3 хх 141/ орон нутагт дагаж мөрдөх мал, гэрийн тэжээвэр амьтдын шинэчлэн гаргасан жишиг үнэлгээ, /3 хх 146/ хохирогч Ш.Дулмаагийн хохирол хүлээн авсан баримт, / 3хх 162-166/ хохирогч Б.Ганчимэгийн хохирол хүлээн авсан баримт, / 3хх 167-168,130/ шүүгдэгч С.Батчулууны хувийн байдлын талаарх баримтууд, /3 хх 158-161/ шүүгдэгч Б.Батаагийн хувийн байдлын талаарх баримтууд, дансны хуулга, /3 хх 169-172,243/ шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн хувийн байдлын талаарх баримтууд, /3 хх 173-176,247/ шүүгдэгч О.Батбаярын хувийн байдлын талаарх баримтууд, /3 хх 177-179, 245/ шүүгдэгч Т.Дашмөнхийн хувийн байдлын талаарх баримтууд /3 хх 234,246/ шүүгдэгч Т.Ариунболдын хувийн байдлын талаарх баримтууд, /3 хх 235-136,244/ шүүгдэгч Х.Анхбаярын хувийн байдлын талаарх баримтууд, /3 хх 237/ шүүгдэгч Б.Ганжаргалын хувийн байдлын талаарх баримтууд, / 3хх 242/ шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /3 хх 191-196, 205, 207, 230/ шийтгэх тогтоолын хуулбарууд, /3 хх 197-204, 208-229/, шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоол, торгуулийн ял төлсөн баримт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Х.Анхбаяр, Т.Ариунболд, Б.Батаа, О.Батбаяр, С.Батчулуун, Б.Болор-Эрдэнэ, Т.Дашмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс шүүгдэгч Т.Ариунболд, Б.Батаа, С.Батчулуун нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гэж зөвтгөн өөрчилж,
шүүгдэгч Х.Анхбаяр, О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ, Т.Дашмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Ариунболд, Б.Батаа, С.Батчулуун нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ганжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Анхбаярыг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар, шүүгдэгч О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ, Т.Дашмөнх нарыг тус бүр 3 /гурван/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Ариунболд, Б.Батаа, С.Батчулуун нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганжаргалыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Анхбаярт оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хорих ял, О.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ, Т.Дашмөнх нарт тус бүр оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ял, шүүгдэгч Т.Ариунболд, Б.Батаа, С.Батчулуун нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.Ганжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Болор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг, 3 /гурван/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Батаа, С.Батчулуун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, тус бүр 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Б.Ганжаргалаас бусад шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Т.Ариунболд, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүгдэгч О.Батбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь “шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэж, шүүгдэгч Б.Ганжаргал, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь “шүүгдэгч Б.Ганжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэж, өмгөөлөгч Б.Солонго нь “хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж өгнө үү.” гэж, шүүгдэгч Х.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь “шүүгдэгч Б.Ганжаргалтай хамт хохирогч Б.Амарсайханы 2 тооны үхэр хулгайлаагүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэж, шүүгдэгч Т.Дашмөнх нь “шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг тус тус хүлээн авах боломжгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Х.Анхбаяр, Б.Ганжаргал нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, “Гүн саваа" гэх газраас хохирогч Б.Амарсайханы эзэмшлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хэн аль нь үгүйсгэж “би хулгай хийгээгүй” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Б.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:”... Би 2021 оны 09 дүгээр сарын дундуур аймгийн төвд сургуулийн хүүхдүүдээ харж байсан. Намайг мал дээрээ байхгүй байгааг Х.Анхбаяр сайн мэдэж байх ёстой гэж бодож байна. Ер нь Б.Ганжаргал, Х.Анхбаяр нарыг нийлж хулгай хийсэн гэж бодож байна. Учир нь миний хулгайд алдсан 2 тооны үхэр их догшин, нэг хүн ганцаараа дийлэхээргүй, эр үхрүүд байсан. ...Үхрээ тоо ёсоор нь хүлээж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. ..." гэсэн мэдүүлэг, /1хх 20-21, 24/
шүүгдэгч Б.Ганжаргалын анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Х.Анхбаярынд очсон. ...Тухайн үед 2-3 хоног бороотой байсан. ... трактор нь болж өгөхгүй, тэр өдрөө янзалж өнжсөн. Маргааш нь Х.Анхбаяр аймаг руу сэлбэгэнд явлаа гэхэд нь би хамт суугаад бас нэг залуутай хамт 3-лаа явсан. ... Хоёр хоноод бороо гайгүй боллоо хөгшин нь явдаг юм уу гэж намайг хэлэхэд, чи өнөө орой хоноод яв гэж хэлээд хонуулсан. Тэгээд надад хоёр үхэр ачиж явуулсан. ...Гэртээ очоод маргааш нь би Х.Анхбаярт 800 000 төгрөг шилжүүлсэн. Утсаар залгаад намайг хампаандаа нэг үхрийн мөнгө хий гээд байсан. Би байсан 800 000 төгрөгөө Х.Анхбаярын дансанд хийсэн. 10 орчим хоногийн дараа надад хөгшиндөө 2 000 000 төгрөг хийчих гэж хэлсэн. Чинямбол гэдэг байцаагч тэр үхрийг хараад явсан болохоор нь би миний хампаан юу өгчихөв дөө гэж Х.Анхбаярт утсаар хэлсэн. Тэгэхэд наадахаа авч очоод нядлахгүй яасан юм бэ гэж над руу уурлаж байсан. ...” гэсэн мэдүүлгүүдээр /4хх 138-139/ шүүгдэгч Х.Анхбаяр, Б.Ганжаргал нарын бүлэглэж хохирогч Б.Амарсайханы 2 тооны үхэр хулгайлаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд гэрч Б.Гэрэлмаа: “... 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байх, бид нар хадланд гарсан байсан. Хадлан дээр байхад Б.Ганжаргал ирээд 2-3 хоног хадлан дээгүүр ирж очоод манайд байсан. ... 2021 оны 09 дүгээр сарын 11-ний байна уу, 12-ны шөнө Б.Ганжаргал шөнө дунд манайд орж ирээд манай нөхрийг дагуулж гараад үхэр ачилцаад өгөөч гэж хэлсэн. ... Маргааш өглөө нь босоод харахад хашаанд 2 үхэр байсан. Тэрийг нь манай нөхөр ачилцаж өгөөд явуулсан. ... үхрийн зүсийг мэдэхгүй, хашаанд хоёр үхэр байсан. ...” гэсэн мэдүүлгээр /4хх 152-153/ хохирогч Б.Амарсайханы 2 тооны үхрийг шүүгдэгч Б.Ганжаргал ганцаараа хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч Х.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Б.Ганжаргал түүний өмгөөлөгч Д.Урансувд, Б.Солонго нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх нь шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан байх тул Т.Ариунболд, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүгдэгч О.Батбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Т.Дашмөнх нарын “ялыг багасгаж өгнө үү” гэх гомдлыг үндэслэн шүүгдэгч нарт оногдуулсан ялыг багасгах боломжгүй гэж үзлээ.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ганжаргалын шүүгдэгч Х.Анхбаяртай бүлэглэж хохирогч Б.Амарсайханы 2 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ял нь түүний гэм буруугийн хэлбэрт /үйлдэл, оролцоо, хохирлын хэр хэмжээ/ тохироогүй байх тул шүүхээс оногдуулсан хорих ялаас 6 сарын хорих ялыг хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэсэн заалтад харшлахгүй гэж тус шүүхээс үзэв.
Шүүгдэгч Х.Анхбаяр, Т.Дашмөнх, Б.Ганжаргал, О.Батбаяр, Т.Ариунболд нарын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Ариунболд, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүгдэгч О.Батбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч Б.Ганжаргал, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Б.Солонго, шүүгдэгч Х.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд, шүүдэгч Т.Дашмөнх нь нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Базарын Ганжаргалыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар ...” гэснийг “... Базарын Ганжаргалыг 2 /хоёр/ жил хорих ялаар ...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Анхбаяр, Т.Дашмөнх, Б.Ганжаргал, О.Батбаяр, Т.Ариунболд нарын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
З.ЭНХЦЭЦЭГ