| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2023/05310/И |
| Дугаар | 181/ШШ2024/02355 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/02355
| 2024 06 12 | 181/ШШ2024/02355 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ааааааа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...................нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............................ холбогдох,
Илүү хүлээн авсан 8,6 мкв талбайн төлбөр 19,780,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Сүхбаатар дүүрэг 9-р хороо 419-р байр 1-р орц 15 давхар 1503 тоотод байрлах 3 өрөө 70 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох бичиг баримт гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
1.Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтулга, хариуцагч өөөөөөөөөө, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
өөөөөөөөөөөөө ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр захиалагч 3. Цэндхүүтэй Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 419-р байр 1-р орц, 15 давхар, 1503 тоот, 70 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 мкв 2,300,000 хоёр сая гурван зуун мянган төгрөг, нийт 161,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож №:ХЦ-ЗГ-2111503 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулсан.
Талууд энэхүү гэрээг байгуулахдаа орон сууцны талбайн хэмжээг дутуу бодож орон сууцны нийт талбайн хэмжээнээс 8.6м. кв талбайг гэрээнд тусгалгүй орхигдуулж байрны төлбөрийг дутуу бодож гэрээ байгуулж, төлбөр төлсөн байдаг. Манай байгууллагын зүгээс орон сууц хүлээлгэж өгсөн дараа батлагдсан зураг төсөлд тулгалт хийж мөн орон сууцны талбайд хэмжилт хийлгэж улмаар 8.6 мкв талбайг хариуцагчид илүү хүлээлгэж өгсөн гэдэг нь тогтоодсон.Тухайн нөхцөл байдал бий болсныг хариуцагчид 2022 оны 02 дугаар сарын 27- ны өдрийн АБ-2022102.27-01 дугаар мэдэгдлээр илүү авсан эд хөрөнгийг үнийг төлөхийг шаардан мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь тухайн үед танилцаж зөвшөөрч гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл тухайн төлбөрийн төлөөгүй байна.Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаагаар төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө бий болгож байгаа тохиолдолд худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэх тул энэхүү тохиолдолд хариуцагч нь худалдан авагч бөгөөд хэрэв гэрээнд заасан тоо хэмжээнээс илүү эд хөрөнгө хүлээн авсан, тухайн хөрөнгө нь салгаж үл болох эд хөрөнгө байвал худалдан авагч нь тухайн эд хөрөнгийг хүлээн авч, үнийг нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх үүрэгтэй тул гэрээнд тохирсон тоо хэмжээнээс 8.6 м.кв талбайгаар илүү орон сууц хүлээлгэж өгсөн тул хариуцагч нь тухайн 8.6м.кв талбайн хэмжээнд ногдох төлбөрийг төлөх эрх зүйн үр дагавар үүссэн. Хариуцагчийн илүү хүлээж авсан 8.6м.кв талбайн төлбөрийг 2021.09.03-ны өдрийн ХЦ-ЗГ-2111503 дугаартай гэрээний 2.3.4-д зааснаар 1м.кв талбайн зөрүү төлбөрийг 2,300,000 төгрөгөөр тооцож 8.6*2,300,000=19,780,000 төгрөг болж байна.
Иймд хариуцагч 3.Цэндхүүгээс "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дагуу илүү хүлээж авсан 8.6 мкв талбайн төлбөр болох 19,780,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр "өөөөөөөөөөөөө" ХХК-тай оХЦ-ЗГ-21/01503 дугаартай "Орон сууц захиалан бариулах тухай" гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороонд байрлах орон сууцны хотхоны А блок, 1 дүгээр орц, 15 давхарт 1503 тоот, 70 м квадрат 3 өрөө орон сууцыг метр квадратыг нь 2.300.000 төгрөгөөр тооцсон ба нийт 161.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд гэрээнд заасан урьдчилгаа төлбөрт болох 130.000.000 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 31.000.000 төгрөгийг гэрээний дагуу бүрэн төлж дуусгаад байрныхаа түлхүүрийг гардан авч захиалсан орон сууцандаа орсон. Гэтэл "өөөөөөөөөөөөө" ХХК нь манай захиалсан орон сууцны метр квадрат илүү 8.6 метр квадратын зөрүү гарсан тул 19.780.000 төгрөг нэмж төл гэсэн шаардлага тавиад манай орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхгүй маш ихээр хохироож байна. Илүү гэх талбай нь байрны дээврийн хэсэг, бид ч үүнийг ашиглах шаардлага байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч өөөөөөөөөө шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
3.Цэндхүү миний бие 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр "өөөөөөөөөөөөө" ХХК-тай ПоХЦ-ЗГ-21/01503 дугаартай "Орон сууц захиалан бариулах тухай" гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороонд байрлах орон сууцны хотхоны А блок, 1 дүгээр орц, 15 давхарт 1503 тоот, 70 мквадрат 3 өрөө орон сууцыг метр квадратыг нь 2.300.000 төгрөгөөр тооцсон ба нийт 161.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Миний зүгээс гэрээнд заасан урьдчилгаа төлбөрт болох 130.000.000 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 31.000.000 төгрөгийг гэрээний дагуу бүрэн төлж дуусгаад байрныхаа түлхүүрийг гардан авч захиалсан орон сууцандаа орсон. Гэтэл "өөөөөөөөөөөөө" ХХК нь манай захиалсан орон сууцны метр квадрат илүү 8.6 метр квадратын зөрүү гарсан тул 19.780.000 төгрөг нэмж төл гэсэн шаардлага тавиад манай орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхгүй маш ихээр хохироож байна. Дээрх квадрат метрийн зөрүү нь захиалагч буюу миний буруугаас болоогүй байхад үндэслэлгүйгээр нэмж төлбөр төлөхийг шаардаж, улмаар өөрсдийнхөө буруу тооцооллоос гарсан алдаагаар далимдуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгөхгүй хууль бус үйлдэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би гэрээнд заасан захиалагчийн төлбөр төлөх үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэсэн. Харин гүйцэтгэгч тал буюу "өөөөөөөөөөөөө" ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж байгаа болно.
Иймд 3.Цэндхүү намайг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг "өөөөөөөөөөөөө" ХХК-д даалгаж өгнө үү гэв.
4. өөөөөөөөөөөөө ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Хариуцагч 3. Цэндхүүгийн гаргасан "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх бичиг баримт" гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Үүнд: 1. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч 3.Цэндхүүтэй Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 419-р байр 1-р орц, 15 давхар, 1503 тоот, 70 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 мкв 2,300,000 төгрөг, нийт 161,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож №:ХЦ-ЗГ-2111503 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулсан. Гэрээгээр хэдий 70м.кв орон сууц гэж талбайн хэмжээг тусгасан боловч талууд гэрээ байгуулах үед талбайн хэмжээг дутуу тооцоолж гэрээнд тусгасан байдаг. Харин нэхэмжлэгчийн зүгээс талбайн хэмжээ дутуу бодогдож орон сууцны төлбөр дутуу төлөгдсөн талаар хариуцагч талд 2022.02.27-ны өдөр бичгээр мэдэгдэж тухайн үед хариуцагч талаас хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл маргаж буй орон сууцны зөрүү 8.6м.кв талбайн үнийг бүрэн төлөөгүй хуульд заасны дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шилжүүлэн авахтай холбоотой баримт бичгийг шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээний дагуу шаардлага гаргаж үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдагчаас худалдагчийн биелүүлэх үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан тохиолдолд шаардлага гаргасан этгээд өөрөө үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь уг үүргийг гүйцэтгэхгүй саатуулах эрхтэй гэж заасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй юм гэв.
5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баимтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Орон сууц захилан бариулах гэрээ, мэдэгдэл хүргүүлэх тухай,
6. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: бичгийн тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,иргэний үнэмлэхний лавлагаа, ХААН банкны шилжүүлэгийн баримтууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
7. Шүүх талуудын хүсэлтээр: 2024 оны 01 сарын 10-ний өдрийн 1121 дугаартай шинжээч томилох болон шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч өөөөөөөөөөөөө ХХК нь өөөөөөөөөөд холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүүрэгт илүү хүлээн авсан 8,6 мкв талбайн төлбөр 19,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч өөөөөөөөөө нь нэхэмжлэлийн шаардлагыг зөьшөөрөхгүй гэж марган, Сүхбаатар дүүрэг 9-р хороо 419-р байр 1-р орц 15 давхар 1503 тоотод байрлах 3 өрөө 70 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох бичиг баримт гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4. өөөөөөөөөөөөө ХХК болон өөөөөөөөөө нарын хооронд 2021 оны 09 сарын 03-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай №ХЦ-ЗГ-2101503 дугаартай гэрээг бичгээр байгуулан, гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсгээ зурсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна, энэ талаар талууд маргаагүй. /х.х-ийн 5,6 хуу/
4.1 Гэрээгээр Сүхбаатар дүүрэг 9-р хороонд байрлах өөөөөөөөөөөөө орон сууцны хотхон А блок 1-р орц 15 давхарт 1503 тоот, 3 өрөө орон сууц, 1 мкв 2,300,000 төгрөг, 70 мкв, байрны нийт үнэ 161,000,000 төгрөг, урьдчилгаанд 130,000,000 төгрөг, үлдэгдэл үнийн дүн 31,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна.
4.2. өөөөөөөөөө нь Б.Даваанямын Худалдаа хөгжлийн банкны 417025550 тоот дансанд 2021 оны 09 сарын 03-ний өдөр 70,000,000 төгрөг, 60,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 02-ний өдөр өөөөөөөөөөөөө ХХК-ийн Хаан бакны 5163371789 дугаарын дансанд 31,000,000 төгрөг нийт 161,000,000 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй. /х.х-ийн 21-23 хуу/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан
5. Нэхэмжлэгч нь орон сууцны талбайн хэмжээг дутуу бодож нийт талбайн хэмжээнээс 8,6 мкв талбайг гэрээнд тусгалгүй орхигдуулсан, орон сууцны талбайд хэмжилт хийлгэж 8.6 мкв талбайг хариуцагчид илүү хүлээлгэн өгсөн гэж,
Хариуцагч нь бид эхнээсээ 70 мкв орон сууц захиалан төлбөрийг төлж байрандаа орсон бидэнд террас хэрэггүй, анх гэрээ хийхэд террас үнэгүй гэж байсан, шаардлагатай бол террасаа авч болно, бид ерөөсөө ашигладаггүй гэж тус тус тайлбарласан.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК томилж, шинжээч нь 1-р давхар 44.12 мкв, 2-р давхар 24.36 мкв, террас 8.74 мкв нийт талбай 77.22 мкв гэж орон сууцны талбайн хэмжээг тодорхойлсон. /х.х-ийн
Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 сарын 03-ний өдрийн Орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр гэрээний зүйл болох 3 өрөө орон сууцыг, 1 мкв 2,300,000 төгрөг, 70 мкв, байрны нийт үнэ 161,000,000 төгрөг гэж тохиролцон өөөөөөөөөө нь худалдан авч, худалдан авагч уг эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, эзэмшиж байгаа нь орон сууцыг гэрээнд тохирсноор худалдан авсан гэж үзэхээр байна. Харин талууд гэрээгээр террасны талбайн талаар тохиролцоогүй болох нь талуудын тайлбар, Орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан үндэслэлийг тайлбарлаж байгаа нь худалдагчийн эрх үүрэг бус харин худалдан авагчид хамаарна.
7. Иймд нэхэмжлэгч өөөөөөөөөөөөө ХХК-ийн өөөөөөөөөөд холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт илүү хүлээн авсан 8,6 мкв талбайн төлбөр 19,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд
8. өөөөөөөөөө нь Сүхбаатар дүүрэг 9-р хороо 419-р байр 1-р орц 15 давхар 1503 тоотод байрлах 3 өрөө 70 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох бичиг баримт гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
өөөөөөөөөөөөө ХХК нь сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй, илүү хүлээн авсан 8.6 мкв талбай төлбөрийг төлөөгүй байгаа гэж маргасан.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөнч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Байхаар хуульчилсан.
Худалдан авагч өөөөөөөөөө нь гэрээнд заасан 70 мкв хөлсийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлж, орон сууцыг одоо эзэмшиж, ашиглаж байгаа, өөөөөөөөөөөөө ХХК нь 2022.02.27-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг өөөөөөөөөөд хүргүүлсэн 8.6 мкв зөрүүг төлнө гэдгийг мэдэж байсан гэх боловч хариуцагч нь түүнийг хүлээн аваагүй орон сууц захиалахад террас үнэгүй гэж ярьж байсан гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй өөөөөөөөөөөөө ХХК нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
9. Иймд өөөөөөөөөөг Сүхбаатар дүүрэг 9-р хороо 419-р байр 1-р орц 15 давхар 1503 тоотод байрлах 3 өрөө 70 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох бичиг баримтыг өөөөөөөөөөөөө ХХК-иас гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,850 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,033,150 төгрөгийг улсын орлогод үлдээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөөөөөөөөөгээс 19,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч өөөөөөөөөөөөө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өөөөөөөөөөг Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 7-р хороолол, 419 байр 1503 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг өөөөөөөөөөөөө ХХК-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөөөөөөөөөөөө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 256,850 төгрөг, өөөөөөөөөөгийн төлсөн 1,033,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, өөөөөөөөөөөөө ХХК-иас 1,033,150 төгрөг гаргуулан өөөөөөөөөөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн53 дугаар зүйлинй 53.1, 53.1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 500,000 төгрөгийг өөөөөөөөөөөөө ХХК-иас гаргуулан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ааааааа