| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/ШШ2024/03031 |
| Дугаар | 184/ШШ2024/03031 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03031
2024 05 30 184/ШШ2024/03031
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёмбо Тауэр, 21 давхар 221 тоот хаягт байрлах, “Соломон Инвестментс ББСБ” ХХК /Регистрийн дугаар:5963834/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, Баянхошуу 33 дугаар гудамж, 4 тоот хаягт оршин суух, Ч.******* /Регистрийн дугаар:УШ91100511/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 4,394,277.08 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Соломон Инвестментс” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.******* нь 2022 оны 09-р сарын 23-ны өдөр “Соломон Инвестментс ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр 2,799,900 төгрөгийг жилийн 42%-ийн зээлийн хүү, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, 24 сарын хугацаатайгаар байгуулахаар тохиролцсон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь 2024 оны 03 сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 2,699,001.46 төгрөг, зээлийн хүү 1,682,275.62 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 13,000 төгрөг. Иймд Ч.*******оос зээлийн гэрээний үүрэг болох нийт 4,394,277.08 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Соломон Инвестментс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,394,277.08 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг төлбөрийг 2024 оны 06 сарын 25-нд 1,464,759 төгрөг, 2024 оны 07 сарын 25-нд 1,464,759 төгрөг, 2024 оны 08 сарын 25-нд 1,464,759.08 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,394,277.08 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,394,277.08 төгрөгийн төлбөрийг:
2024 оны 06 дугаар сарын 25-нд 1,464,759 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 25-нд 1,464,759 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 25-нд 1,464,759.08 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 85,258.44 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42,629.22 төгрөгийг, улсын төсвөөс 42,629.22 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.*******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 4,394,277.08 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 85,258.44 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 42,629.22 төгрөгийг, улсын төсвөөс 42,629.22 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Соломон Инвестментс” ББСБ ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ