Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00047/И |
Дугаар | 189/ШШ2024/00042 |
Огноо | 2024-09-30 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 189/ШШ2024/00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* дэх Цагдаагийн газрын хүсэлттэй,
*******,*******,*******,******* хаягт оршин суух, овогт н******* /РД:*******/-ыг албадан эмчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, гуравдагч этгээд Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Багахангай дүүргийн Цагдаагийн газар нь албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.“...Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,,од оршин суух Г. нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр өөрийн төрсөн дүү болох Н.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг цагдаагийн хэлтэст ирүүлсэн.
Иймд Монгол Улсын Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4,8 дугаар зүйлд заасны дагуу иргэн Н.*******ыг албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна ...” гэв.
2.Гуравдагч этгээд Н.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архийг хэтрүүлэн хэрэглэдэг нь үнэн. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
3.Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.гийн хүсэлт, гэрчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг, ны Засаг даргын тодорхойлт, иргэний үнэмлэхийн лавлагаа, согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар, рентген зураг, архины хамааралтай иргэдийн судалгаа, Н.*******ын гэмт хэрэг зөрчлийн талаарх танилцуулга, гэмт хэрэг , зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн лавлагаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн бүртгэлд орсон бүлэг бөөгнөрөл үүсгэдэг айл өрхөд хяналт тавих хуваарь, илтгэх хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх овогт н******* /РД:*******/-ыг албадан эмчлүүлэх тухай Багахангай дүүрэг дэх Цагдагийн хэлтсийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь н*******ыг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл үүсгэж болзошгүй, согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн дүгнэлтээр 8 дугаар зэргийн донтолттой гэж тодорхойлсон байна.
3.Гуравдагч этгээд Н.******* нь “Архийг хэтрүүлэн хэрэглэдэг нь үнэн, өөр нэмж хэлэх зүйлгүй” гэж тайлбарлав.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтуудаар гуравдагч этгээд Н.******* нь байнга архидан согтуурдаг, үүний улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох эмгэгийн 8 дугаар зэрэгтэй, сайн дураар эмчлүүлэхээс татгалзаж байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан “архи уудаг нь үнэн” гэх мэдүүлэг, төрсөн эгч Г.гийн хүсэлт, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
6.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно” гэж заасан.
7.Хэрэгт авагдсан баримт, гуравдагч этгээдийн тайлбараар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Багахангай дүүрэг дэх Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж, Н.*******ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
8.Энэхүү хүсэлт /нэхэмжлэл/ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүсэлтийг хангаж, овогт н******* /РД:*******/-ыг албадан эмчилгээнд явуулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Н.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг ******* дэх Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар М.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг ******* дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ