| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/03268/И |
| Дугаар | 184/ШШ2024/03027 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03027
2024 05 30 184/ШШ2024/03027
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамж-34 “Сувд цамхаг” оффис “Лэндмн ББСБ” ХК-ийн байранд байрлах, “Лэндмн ББСБ” ХК /регистрийн дугаар: 5039754-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 3-48 байр 0 тоот , Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 тоот хаягт оршин суух, Г.******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 988,451 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Лэндмн ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Лэндмн ББСБ” ХК зээлдэгч Г.*******д LendMN аппликейшнээр дамжуулан гаргасан 3 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 2022 оны 07-р сарын 24-ны өдөр хариуцагчийн Хаан банкны 5897125681 тоот дансанд 30 хоногийн хугацаатай 946,000 төгрөгийг олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож зээлийн шимтгэлд 29,451 төгрөгийг үндсэн зээл, нотариатын зардлын хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Лэндмн ББСБ” ХК нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 988,451 төгрөг 7 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд бүрэн барагдуулж дуусгах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Лэндмн ББСБ” ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 988,451 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 988,451 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 28,400 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,200 төгрөгийг, улсын төсвөөс 14,200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Лэндмн ББСБ” ХК -д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Лэндмн ББСБ” ХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 988,451 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 28,400 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 14,200 төгрөгийг, улсын төсвөөс 14,200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Лэндмн ББСБ” ХК -д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ