Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03026

 

     2024            05               30                                             184/ШШ2024/03026

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Жигжиджав , 9/1 байр, 8 дугаар давхарт байрлах, “Дарь финанс ББСБ” ХХК /РД:6082726/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 16 дугаар гудамж, 12 тоот хаягт оршин суух, Г.******* /РД:*******/-т холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 5,130,877.33 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч “Дарь финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ганбат овогтой ******* нь “Дарь финанс ББСБ” ХХК-тай 2020 оны 01-р сарын 08-ны өдөр ЗГ20200050Х тоот Зээлийн гэрээ байгуулж 4,059,900 төгрөгийг жилийн 34.8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно.  2024 оны 05-р сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.

•           Үндсэн зээлийн үлдэгдэл 2,191,349.43

•           Төлөх ёстой хүү 2,514,344.99

•           Нэмэгдүүлсэн хүү 425,212.91 төгрөг, нийт: 5,130,877.33 төгрөгийн үлдэгтэй байна.  Зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 159 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Г.*******аас зээлийн гэрээний үүрэг болох нийт 5,130,877.33 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дарь финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,130,877.33 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 5-нд 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 5-нд 500,000 төгрөг, 2024 оны  8 дугаар сарын 5-нд 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 5-нд 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 5-нд 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 5-нд 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 5-нд 500,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 5-нд 500,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 5-нд 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 5-нд 650,877.33 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 5,130,877.33 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь  нэхэмжлэлийн шаардлага болох 5,130,877.33 төгрөгийн  төлбөрийг:

2024 оны 06 дугаар сарын 05-нд 500,000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 05-нд 500,000 төгрөг,

2024 оны 08 дугаар сарын 05-нд 500,000 төгрөг,

2024 оны 09 дүгээр сарын 05-нд 500,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 05-нд 500,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 05-нд 500,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 05-нд 500,000 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 05-нд 500,000 төгрөг,

2025 оны 02 дугаар сарын 05-нд 500,000 төгрөг,

2025оны 03 дугаар сарын 05-нд 650,877.33 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

 

         Иймд хариуцагч  нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 97,050 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48,525 төгрөгийг, улсын төсвөөс 48,525 төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч “Дарь финанс ББСБ” ХХК-д олгов.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нэхэмжлэгч “Дарь финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 5,130,877.33 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 97,050 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 48,525 төгрөгийг, улсын төсвөөс 48,525 төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч “Дарь финанс ББСБ” ХХК-д тус тус олгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ