Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00048/И |
Дугаар | 189/ШШ2024/00043 |
Огноо | 2024-09-30 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 189/ШШ2024/00043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* хүсэлттэй,
*******,*******,******* тоот хаягт оршин суух, овогт гийн ******* /РД:*******/-ийг албадан эмчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, гуравдагч этгээд Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* дэх Цагдаагийн хэлтэс нь тус дүүрэгт оршин суух Я.*******ийг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.“...Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,******* тоотод оршин суух Ч.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр өөрийн төрсөн хүү Я.*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг цагдаагийн хэлтэст ирүүлсэн.
Я.*******ийг сэтгэл зүйчтэй уулзуулж, архидан согтуурахгүй байх талаар анхааруулж баталгаа бичүүлсэн, сургалтад хамруулж, нөлөөллийн арга хэмжээ авсан боловч сайн дураар архинаас татгалзаагүй байна.
Иймд Монгол Улсын Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4,8 дугаар зүйлд заасны дагуу иргэн Я.*******ийг албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна ...” гэв.
2.Гуравдагч этгээд Я.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оноос хойш архи ууж эхэлсэн. 2022 оноос архи уух давтамж ихссэн нь үнэн. Манай ээж архинаас гаргах эм авч өгсөн. Түүнийг уугаад 7 хонож байна. Сургуулийн насны 2 хүүхэтэй, бага хүүхэд 1 настай. Би эхнэртэйгээ хамт архи уусан. Архинаас гаргах эмийг одооноос ууж байгаа. Сүүлийн нэг сар архи уугаагүй гэдгийг манай гэрийнхэн гэрчилнэ” гэв.
3.Хүсэлт гаргагч нь итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ч.*******гийн хүсэлт, гэрчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар, рентген зураг, архины хамааралтай иргэдийн судалгаа, Я.*******ийн гэмт хэрэг зөрчлийн талаарх танилцуулга, баталгаа, гэмт хэрэг , зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн лавлагаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн бүртгэлд орсон бүлэг бөөгнөрөл үүсгэдэг айл өрхөд хяналт тавих хуваарь, илтгэх хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх овогт гийн ******* /РД:*******/-ийг албадан эмчлүүлэх тухай ******* хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч нь овогт гийн *******ийг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл үүсгэж болзошгүй, согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн дүгнэлтээр …… дугаар зэргийн донтолттой гэж тодорхойлсон.
3.Гуравдагч этгээд Я.******* нь “...ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, сүүлийн хэдэн хоногт архи хэрэглээгүй, бага хүүхэд нэг нас хүрсэн, архинаас гаргах эм хэрэглэж байгаа, архи уухгүй байж чадна” гэж тайлбарлав.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтуудаар гуравдагч этгээд Я.******* нь байнга архидан согтуурч өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох Сэтгэц-донтолтын /F10 зэрэг/ эмгэг, мансуурах донтой болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, төрсөн эх Ч.*******гийн хүсэлт, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, илтгэх хуудас, гэрэл зургууд, зөрчил үйлдэж болзошгүй иргэний бүртгэл, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтүүд зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
6.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно” гэж заасан.
7.Хэрэгт авагдсан баримтуудаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчилгээнд хамрагдах боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ******* хүсэлтийг хангаж, Я.*******ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
8. Уг хүсэлт /нэхэмжлэл/ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар ******* хүсэлтийг хангаж, овогт гийн ******* /РД:*******/-ийг албадан эмчилгээнд явуулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Я.*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг ******* дэх Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Я.*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг ******* дэх Цагдаагийн хэлтэс даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар ******* дэх Цагдаагийн хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ