| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/03769/И |
| Дугаар | 184/ШШ2024/03022 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03022
2024 05 30 184/ШШ2024/03022
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Эрх чөлөөний талбай, MN тауэр 19 давхарт 1905 тоот хаягт байрлах “Централ капитал ББСБ” ХХК /регистрийн дугаар: 6062725/-ийн нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Дунднаран 5 гудамж, 139 тоот хаягт оршин суух, Н.******* /регистрийн дугаар:УГ78112002/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 545,838 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Централ капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.******* /РД: УГ7812002/ нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №3805 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 260,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 23,000 төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Гэтэл зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 260,000 төгрөг, шимтгэл үлдэгдэл: 15,200 төгрөг, хүүгийн үлдэгдэл: 270,000 төгрөг, нийт 545,838 төгрөгийг Н.*******ээс гаруулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Централ капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 545,838 төгрөгийг бүхэлд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 295,838 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Централкапитал ББСБ ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 545,838 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 545,838 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг:
2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 295,838 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 17,030 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,515 төгрөгийг, улсын төсвөөс 8,515 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Централ капитал ББСБ” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Централкапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.*******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 545,838 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 17,030 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 8,515 төгрөгийг, улсын төсвөөс 8,515 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Централ капитал ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ