Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03017

 

 

 

 

 

 

 

    

 

     2024            05               30                                             184/ШШ2024/03017

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Залуу Монгол оффис 9-р давхар, 903 тоот хаягт байрлах, “Шийдэл финанс ББСБ” ХХК /РД:6232574/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 33 хороо, 11-р хэсэг, Дунд тахилт 20- Баян-Уул 13 гудамж, 16-27 тоот хаягт оршин суух,  А.******* /Регистрийн дугаар:ФД84122105/-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 1,057,895.34 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь “Шийдэл финанс ББСБ” ХХК-тай 2021 оны 05-р сарын 12-ны өдөр 051212 дугаартай хэрэглээний зээлийн  зориулалтаар 949,900 төгрөгийг жилийн 35.3 хувь буюу сарын 2.94 хувийн хүүтэй нийм 18 сарын хугацаатай зээлэн авсан.  2024 оны 05-р сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 685,691.21 төгрөг, зээлийн хүү 356,575.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,628.80 төгрөг, нийт 1,057,895.34 төгрөгийн үлдэгтэй байна.  Зээлдэгч А.******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 868 хоног хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд А.*******гээс зээлийн гэрээний үүрэг болох нийт 1,057,895.34 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шийдэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,057,895.34 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг төлбөрийг 2024 оны 5 сарын 21-нд 300,000 төгрөг, 6 сарын 21-нд 400,000 төгрөг,  7 сарын 21-нд 357,895.34 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,057,895.34 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь  нэхэмжлэлийн шаардлага болох 1,057,895.34 төгрөгийн төлбөрийг :

2024 оны 05 дугаар сарын 21-нд 300,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 21-нд 400,000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 21-нд 357,895.34 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

          Иймд хариуцагч  нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,939.51 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,969.755 төгрөгийг, улсын төсвөөс 14,969.755 төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК-д олгов.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,057,895.34 төгрөг гаргуулах “  тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,939.51 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 14,969.755 төгрөгийг, улсын төсвөөс 14,969.755 төгрөгийг буцаан  гаргуулж, нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                 Х.ОЮУНЖАРГАЛ