Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/695

 

Н.Гхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Н.Н.Г,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/374 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ггаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2100570695 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Н.Г, 

Шүүгдэгч Н.Н.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн-Уул” гэх нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Бэзэмшлийн “Самсунг А-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 407.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Свэе” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Ш.Нсогтуурсан буюу болж байгаа явдлыг мэдэхгүй байдлыг нь далимдуулан түүний эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-32” загварын гар утсыг авч, улмаар тухайн гар утасны интернэт банкийг ашиглан иргэн Г.М эзэмшлийн хаан банкны 5134065903 дугаарын дансаар 2.075.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 3.032.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Гүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.Гэнэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял буюу 1 сар 10 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Гоногдуулсан 1 жил 1 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гурьд цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Бямбадоржид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Гэс 2.013.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Нид олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Н.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдож байгаа. Тус дүүрэгт үйлдсэн гэмт хэрэг болон өмнө илрээгүй байсан үйлдэл зэргийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлж хүлээн зөвшөөрсөн байгаа. Би үйлдсэн хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх гэсэн боловч улсын яллагч эрс татгалзан хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж, нэг зүйл ангиар 2 ял шийтгэл авахад хүргээд байна. Иймд миний хэргүүдийг нэмж нэгтгэн нэг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Ггаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Н.Н.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн-Уул” гэх нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Бэзэмшлийн “Самсунг А-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 407.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Свэе” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Ш.Нсогтуурсан буюу болж байгаа явдлыг мэдэхгүй байдлыг нь далимдуулан түүний эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-32” загварын гар утсыг авч, улмаар тухайн гар утасны интернэт банкийг ашиглан иргэн Г.М эзэмшлийн хаан банкны 5134065903 дугаарын дансаар 2.075.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 3.032.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

хохирогч Д.Б“...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр найзуудтайгаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Дөрвөн-Ээл нэртэй зочид буудалд өрөө авсан юм. Тэгээд өрөөндөө цаг гаран болсны дараа буудлаас гарахдаа гар утсаа мартаад гараад яваад өгсөн. Маргааш өдөр нь Дөрвөн- Уул буудалд очоод гар утсаа асуутал байхгүй гэсэн тул хяналтын камер шүүж үзэхэд улаан өнгийн куртиктэй эрэгтэй хүн аваад явж байгаа дүрс бичлэг байсан тул цагдаад хандсан юм. Самсунг А-21 маркийн улаан тагтай гар утас байсан. Би тухайн утсыг 2021 оны 5 дугаар сард Солонгосоос 500.000 төгрөгөөр худалдаж авсан.” /хх 34/,

хохирогч Ш.Н: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Свэе” нэртэй бааранд Даваахүүгийн хамт орсон. ....зөөгч миний халаасыг ухахгүй дээ гэж бодоод халаасаа үзтэл утас маань байхгүй болсон байсан. ...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “ТБД” андууд худалдааны төвийн Хаан банкны Киоск төхөөрөмжөөс дансанд байгаа мөнгөө авах гээд очиход дансанд байсан 2.075.000 төгрөг байхгүй болчихсон байсан. Маргааш нь хаан банкны 3 дугаар эмнэлэгт байрлах салбар дээр очиж иргэний үнэмлэхээрээ дансны хуулгаа аваад үзтэл 2022 оны 02 дугаар сарын 26-ны 05:24 минутад огт танихгүй данс руу “за” гэсэн гүйлгээ хийгдсэн байсан. ...2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зүүн талд байрлах Жи мобайлын салбараас 890.000 төгрөгөөр авч байсан. ...би хаан банкны карт ашигладаггүй, интернэт банк л ашигладаг, карт ашиглахаар болбол Худалдаа хөгжлийн банкны данс руугаа шилжүүлээд ашигладаг” /хх 86-87/,

гэрч Ц.А: “...тухайн үед би ээлжтэй байсан, тэгэхэд манайд хуучин ажиллаж байсан одоо ажлаасаа гарчихсан Бямбадорж гэх ах надад утсаа цэнэглүүлэх гээд үүдний тек хэсэг дээр утсаа тавьчихсан байсан. Би тэр утсыг нь цэнэглэнэ гэж бодож байгаад тэрүүгээр ойр зуурын юм хийж яваад мартчихсан байсан. Тэгэхэд манайхаар байнга үйлчүүлдэг байсан залуу манайд буудлын өрөө авчихсан байсан. Тэгээд дээрээс бууж ирж байсан ба би болон Бямбаа ахыг өөр тийш анхаарлаа хандуулж байх хойгуур Бямбаа ахын гар утыг авчихсан байсан. Тэгээд цагдаад хандсан бөгөөд сүүлд нь камер шүүхэд манайхаар үйлчлүүлдэг залуу ахын утсыг аваад энгэртээ хийж байсан дүрс бичлэг үлдсэн байсан." /хх 29/,

гэрч Г.М: “...Бичилийн хаан банкны АТМ-н урд нэг залуу гар өргөхөөр нь очиход “цонхоо буулгаж бай гээд би картгүй болчихлоо, би чиний данс руу мөнгө хийгээд бэлнээр авчихъя” гээд гуйсан. Би машинаа АТМ-н урд байрлуулаад тэр залуутай хамт АТМ руу ороход тэр залуу миний дансыг асуугаад гар утсаараа интернэт банкаараа шилжүүлчихлээ гээд би АТМ дээр картаа хийгээд мөнгө гарч ирэхэд тэр залуу мөнгийг нь авсан. Би картаа авсан. Тэр залуу намайг гараад байж бай гэсэн. Би гадаа машиндаа хүлээгээд сууж байхад удалгүй гарч ирээд, за баярлалаа гээд 15.000 төгрөг бэлнээр өгсөн.” /хх 73/,

яллагдагчаар Н.Г“...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд машинаа байрныхаа урд тавьчихаад гэрээс гараад 2 найз болох Гантулга, Бат-Очиртой модны 2-т нэг газар пиво уусан, тэндээ хэсэг сууж байгаад 00 цаг өнгөрөөгөөд
гарсан байх тэгээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах
“Свей” нэртэй баранд 2 найзын хамт орсон. Ороод текний ойролцоо нэг нэг пиво авч
ууцгаасан. Тэр хавиараа бүжиглэж байгаад нэг ширээнд суусан, ширээн дээр сууж байхад яг хажуу ширээнд нэг ах ганцаараа явж байсан ба тасарчихсан ширээгээ дэрлээд унтаж байсан. Эхлээд би ахаас утсаа өгч байгаач ганц ярьчихаад өгье гэж хэлсэн ба утсаар нь ярьж байгаад өөрөөр нь кодыг нь гаргуулсан. Тэгээд ахаас мөнгө байна уу юм нэмж ууя гэхэд өмднийхөө зүүн талын талынхаа халааснаас 30.000 төгрөг бэлнээр гаргаж ирсэн. Тэгээд би тэр мөнгийг нүдэн дээр нь тоолоод утсыг нь аваад пиво аваад ирье гэж хэлээд тек дээр очоод утсыг нь үзээд байж байсан чинь зурган дотор нь хаан банкны нэр нууц үгтэй зургийг скрийн шот хийж хадгалсан байсан.  Тэгэхээр нь би данс руу нь орж үзэхэд 2.000.000 төгрөг байсан. Тухайн үед манай том эгч хөдөөнөөс ирчихсэн бие нь гэнэт муудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан учраас мөнгө хэрэг болох байх гэдэг бодол толгойд орж ирсэн. Тэгээд би тэндээсээ шууд нөгөө хоёр найздаа хэлэлгүйгээр гараад явсан. Таксинд явж байсан нэг залууг гуйгаад данс руу нь шилжүүлж байгаад мөнгийг авсан. Самсунг а32 маркийн утсыг 200.000 төгрөгөнд зарсан.
” /хх 105-107/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5, 60/, хохирогчийн өргөдөл /хх-н 6/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 15, 99/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 16, 98/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18-22, 64-66/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 36-37, 78-80/, зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Гбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.   

Шүүгдэгч Н.Н.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн-Уул” гэх нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Бэзэмшлийн “Самсунг А-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 407.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Свэе” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Ш.Нсогтуурсан буюу болж байгаа явдлыг мэдэхгүй байдлыг нь далимдуулан түүний эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-32” загварын гар утсыг авч, улмаар тухайн гар утасны интернэт банкийг ашиглан иргэн Г.М эзэмшлийн хаан банкны 5134065903 дугаарын дансаар 2.075.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 3.032.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 1 сар 10 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Н.Н.Г нь “...миний бие Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдож байгаа. Би үйлдсэн хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 3430 дугаартай шүүгчийн захирамжаар Н.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. /хх 196-197/

Хэдийгээр Н.Н.Г нь дахин гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан хэдий ч Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэрэгт холбогдсон байх тул заавал хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Харин, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Н.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг буюу “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг журамлан зүйлчлээгүй байх тул энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Ггаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Н.Н.Г нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/374 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 50 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/374 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-1 дэх заалтын “Шүүгдэгч Н.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Н.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г01 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г01 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

-3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.Гэнэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял буюу 1 сар 10 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоног хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.Гэнэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын биелүүлээгүй үлдсэн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 1 сар 10 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоног хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ггаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЗОРИГ

 

                                   ШҮҮГЧ                                                    Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ