Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/728

 

б.Ухолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Баянжаргал,

шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Г.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/475 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Ухолбогдох эрүүгийн 1707150938 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.У, 

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Бодь” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Ц.Хямар нэгэн шалтгаангүйгээр цохиж унаган, түүний биед “тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тал бөмбөлгүүдийн таславч, баруун тенторимын цус харвалт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хөх Дал овогт Батсүхийн Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уоногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол, шүүгдэгч Б.Уурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбат би, хяналтын прокурор Ж.Баянжаргалын эрүүгийн 1711007150938 дугаартай Б.Ухолбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/475 дугаартай шийтгэх тогтоолтой 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцав. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж 2022/ШЦТ/475 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Уыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан дээр шүүдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Б.Уын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар 2 жилийн ялыг өршөөн хасах саналыг гаргасан байна. Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор тогтоогдсон байхыг шаардаж байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар ялаас өршөөн хасах боломжгүй, шүүгдэгч Б.Уыг шийтгэх тогтоол гарах үед ялтан гэж үзэх боломжгүй бөгөөд хуулийн шаардлага заасан хугацаа үүнээс өмнө байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон гэж үзэн дээд шатны прокурорын эсэргүүцэл гаргаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар бүлгийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмын талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу өршөөлд хамруулах үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд... заасан журмын дагуу тогтоосон байна” гэж, мөн зүйлийн 12.12 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна” гэж тус тус заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ... гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно” гэж тус тус зааснаас үзвэл уг хуулийг яллагдагч, шүүгдэгч, ялтны хэн алинд хэрэглэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.УӨршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Б.УЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасах боломжтой тул дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Ж.Баянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батжаргал давж заалдах гомдолдоо: “...Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Гүрбазар овогтой Батжаргал би Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн 1711007150938 дугаартай Хөх дал овогт Батсүхийн Б.Ут холбогдох эрүүгийн хэрэгт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Уаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Б.Уын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар 2 жилийн ялыг өршөөн хасах” санал гаргасан байна. Шүүх гэвч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг үндэслэн ялаас өршөөн хасах боломжгүй, шүүгдэгч Б.Уыг шийтгэх тогтоол гарах үед ялтан гэж үзэх боломжгүй бөгөөд хуулийн шаардлагад заасан хугацаанаас өмнө байна гэж үзжээ. Б.У нь хууль зүйн мэдлэг боловсролгүй, бусдын үгэнд итгэж найдсаны улмаас өөрийн эрх зүйн байдлыг дордуулж прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргажээ. Түүний өмгөөлөгч болон хяналт тавьсан прокурор нь ... чи Өршөөлийн хуулинд хамрагдана, ямар ч ял шийтгэл хүлээхгүй хэмээн түүнд 2 жилийн ялыг санал болгосон байдаг. Б.Уын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/-ийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан сонгох санкцтай гэмт хэрэг юм. Гэтэл торгох болон хорих ялаас хорих ялыг сонгож хэргийг хялбаршуулан шийдвэрлэсэнд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 4.6-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”, 5-д” шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг ... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ. Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт үйлдэлээ ухамсарлан ойлгож, маш их гэмшиж харамсдаг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй, аав, ээж, ах дүү нартай, эрүүл саруул, мэргэжил, боловсролтой залуу хүний хувьд торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлөх боломжгой юм. Иймд Б.Уоногдуулсан 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би давж заалдах гомдолдоо “хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн. Одоо уг гомдлоосоо татгалзаж байна. Дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Г.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Бодь” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Ц.Хямар нэгэн шалтгаангүйгээр цохиж унаган, түүний биед “тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тал бөмбөлгүүдийн таславч, баруун тенторимын цус харвалт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Хаштулгын “...би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн орчим гэрээсээ гарч, гэрийн ойролцоо байх супермаркет орж, ундаа, чихэр аваад 23 цаг 30 минутын үед найз Чинзоригийн гэрт очсон. Тэгээд найзындаа хоол унд идээд явахаар Чинзориг, Баасандорж нарын хамт Хайлаастын 84 дүгээр буудлын хажууд байх “Бодь” гэсэн нэртэй хүнсний дэлгүүр орох гээд 15-р хорооны байр өнгөрөөд зам дагуу гар утсаа оролдоод хоёр найзаасаа хоцроод явж байхад гурван эрэгтэй зөрөөд өнгөрөхдөө намайг цохьсон юм шиг байсан, би түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа.” /1хх 128-136/,

гэрч Ц.Чинзоригийн “...миний харснаар Ц.Хцохисон залуу нь манай ангид сурч байсан Очирпүрэвтэй байнга шахуу уулзаад байдаг, зүс харсан залуу байсан болохоор Сайхантөрийг нэрийг нь мэдэж байгаа юм байх гэж бодсон. ...” /1хх 142-150/,

гэрч Б.Хатанбаатарын “...Баясгалан “цохиулсан эрэгтэй нь газар шууд уначихаж байгаа биз дээ” гэхээр нь би түүнд бичлэг дээр тийм дүрс байсан талаар хэлсэн чинь Баясгалан “Наад хүнийг чинь цохиж унагаасан хүн чинь Б.У шүү дээ” гэж хэлсэн. Би Б.Уыг нэг үед 72 дугаар сургуульд суралцаж байсан болохоороо зүс, нэр мэддэг байсан юм. Мөн Баясгалан тухайн үед хэлэхдээ “Б.Утай Азаа бид хоёр хамт явж байсан юм” гэж хэлж байсан. Тухайн үед тэгээд энэ талаар нэмж ярилцахгүй орхисон бөгөөд би энэ өдрөөс хойш 10 гаран хоногийн дараа би Азаатай утсаар ярьж, энэ талаар тодруулахад Баясгалантай яг адилхан зүйл надад хэлсэн. Түүнээс хойш нилээн удаж байгаад 2022 оны эхээр Ариунболд, Азаа, Төрболд нарын хамт Азаагийн гэрт архи ууж байхдаа би Азаагаас 2017 оны “Бодь” дэлгүүрийн үүдэнд болсон асуудлын талаар дахин асуухад "тухайн үед “Хульж” дэлгүүрийн үүдэнд Баясгалан, Б.У бид 3 машин дотор архи ууж байгаад дахиж архи авахаар “Бодь” дэлгүүр рүү очоод үүдэнд нь Б.У нэг хүнтэй муудалцаад зүгээр юм ярилцаж байгаад уг хүнээ гараараа цохиж унагаасан. Унасан хүн газар шууд савж унаад ямар ч ухаангүй болсон. Баясгалан “Бодь” дэлгүүрийн доод гудамжаар орж яваад Б.У бид хоёр зам уруудаж явсан.” /1хх 154/,

гэрч С.Баясгалангийн “...2011 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарыг хүртэл Б.У бид хоёр байнгын харилцаа холбоотой, уулздаг, оройдоо хамт сагс тоглож байгаад шөнийн цагаар архи, пиво гэх мэт согтууруулах ундаа хамтдаа хэрэглэх тохиолдол байдаг байсан юм. Уг бичлэг дээр миний дүрс болон манай найз Б.Уын дүрс бичлэг харагдаж байна. Бусад хүнийг нь танихгүй байна. Үл таних эрэгтэй хүнийг гараараа цохиж байгаа хүн нь Б.У байна. Харин хамт яваа цайвар өнгийн малгайтай цамцтай хүн нь би байна. Бичлэгээс харахад Б.У бид 2 нилээн согтуу байгаа нь харагдаж байна.” /1хх 161-162/,

гэрч Б.Аззаяагийн “... 2017 оны зун эсвэл намар, дулааны улиралд Б.У, Баясгалан бид 3 нэг орой хамт 72 дугаар сургуулийн хашаанд пиво ууж дуусгаад нилээн оройхон дахиж пиво авч Баясгалангийн гэрт очиж уухаар болоод гурвуулаа “Бодь” дэлгүүр рүү орж 2 том пиво авч дэлгүүрээс гарч Баясгалангийн гэр рүү явж байх үед Б.У аль нэг гараа эвгүй болгочихлоо, тулгачихав уу яачихав, хамт эмнэлэг явъя гээд бид 3 Баясгалангийн гэрийн орчмоос зам дээрээс такси барихаар зогсож байхад нэг машин ирж зогсоод уг машины дугуй нь хагарсан байсан тул жолооч нь дугуйгаа нөхөж байх үед Б.У миний утсаар ярьж байгаад гэнэт өөр машинд суугаад явчихсан юм. Тэгээд Баясгалан бид 2 Баясгалангийн гэрт нь орж хоносон бөгөөд маргааш өглөө нь сэрэхэд Б.У ирчихсэн байсан. Одоо бодоход үзсэн бичлэг дээрх үйл явдал болдог өдөр Баясгалан, Б.У бид 3 хамт сургуулийн хашаанд пиво ууж байгаад “Бодь” дэлгүүрээс пиво авч яваад Баясгалангийн гэрийн гаднаас Б.У гараа гэмтээчихлээ гээд машинд суугаад явчихдаг үйл явдалтай холбоотой байж магадгүй санагдаж байна.” /1хх 165-166/,

гэрч Ц.Баасандоржийн “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны орой 22 цаг 30 минутын үед би найз Чинзоригийн хамтаар Хаштулгын гэрт очсон. Ингээд шөнийн 02 цаг өнгөрч байхад Хаштулгын хамтаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, “Бодь” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн урдуур бид гурав явж байтал “Бодь” гэх нэртэй дэлгүүрийн хаалга онгойж дотор талаас үл таних 3 эрэгтэй гарч ирээд Чинзориг бид хоёрыг мөрөөрөө мөргөсөн. Тухайн үед Чинзориг бид хоёрын ар талд Ц.Х явж байсан ба эргээд харахад манай найз Ц.Хэрэгтэй хүн цохиод унагаасан байсан.” /1хх 167-170/,

шүүгдэгч Б.Уын: “..би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна. Хохирогчид өөрийнх нь нэхэмжилсэн гэм хорын хохирол болох 3.600.000 төгрөгийг хохирогч Ц.Хаштулгын данс руу шилжүүлж өгсөн. Хохирогч надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн.” /1хх 208/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11706 дугаартай “...1. Хын биед тархи доргилт, дагз ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тал бөмбөлгүүдийн таславч, баруун тенторимын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.13-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 188/,    

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 12/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 112-116/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.УЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин Б.Уын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасан үндэслэлд хамаарагдаж байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна.” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батжаргалын “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/475 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уоногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, түүнийг нэн даруй сулласугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.   

3. Шүүгдэгч Б.У нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 45 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

    ШҮҮГЧ                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

    ШҮҮГЧ                                                    Б.АРИУНХИШИГ