Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/152

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******, Тугтан овогт *******гийн *******-******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ын *******, Тугтан овогт *******гийн *******-******* нарыг 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.******* нь 450000 төгрөгний торгуулийг 04 сарын хугацаанд төлөхийг, шүүгдэгч Б.*******-******* нь 450000  төгрөгний торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлэхийг дурдаж, шүүгдэгч нар торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

4.Шүүгдэгч Д.*******, Б.*******-******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

                5.Шүүгдэгч Б.*******-*******, Д.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй  болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай. 

6.Шүүгдэгч Д.Сүхтулгын эзэмшлийн цагаан өнгийн угаалгын машин битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/42 дугаартай, шүүгдэгч Б.*******-*******ийн эзэмшлийн цагаан өнгийн хөлдөөгч битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/41 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл тус тус   хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******-*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form