Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/730

 

Д.Яхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Д.Я, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/487 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Я, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Яхолбогдох эрүүгийн 2203000000 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Д.Я, 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

Шүүгдэгч Д.Я нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 10 минутын үед Сонгино дүүргийн 37 дугаар хороо, “С” хорооллын 102 дугаар байрны зүүн урд талын замд “note” маркийн 71 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Бмөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: Д.Яын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гавьж овгийн Дамбадаржаагийн Д.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Янэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Яоногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ясануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Яоногдуулсан ял дээр нэмж 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 409 дүгээр зүйлийн 409.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Д.Б дутуу авсан цалин хөлс, цаашид хийлгэх эмчилгээний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Я нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Яын өмгөөлөгч Б.Энхтүвшин миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 487 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байна. Шүүгдэгч нь эхнэр, насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. Шүүгдэгч нь хувиараа барилгын ажил хийдэг ба аж ахуйн нэгжүүдтэй ажил гүйцэтгэх гэрээ хийж Улаанбаатар болон хөдөө орон нутагт ажиллан байнга зорчдог болно. Байнгын шинжтэй тодорхой орлоготой болох нь ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож буй юм. Дээрх ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхэд ажил хөдөлмөрөө эрхлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэхээр байна. Нөгөө талаар Эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдэх зарчмыг харгалзан үзэх үндэслэлтэй юм. Шүүгдэгчийн зүгээс хуульд заасан эрхийн дагуу хууль зүйн туслалцаа авахгүйгээр шүүх хуралдаанд оролцсон. Ингэхдээ холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, дээрх ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлэн торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Я давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Я миний бие хувиараа барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил хийж, гэр бүлээ тэжээн тэтгэж амьдардаг. Ам бүл дөрөв, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.Д.Бын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба цаашид анхаарал болгоомжтой явах
болно. Д.Я миний бие хувиараа хувийн аж ахуйн нэгжүүдтэй ажил гүйцэтгэх
гэрээ хийн Улаанбаатар болон хөдөө орон нутгаар явж ажил хийдэг. Шүүхээс
оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах нь ажил эрхлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болж байгаа ба гэр бүлийн орлого тасалдах, ар гэрээ тэжээн тэтгэх, хохирогчийн эмчилгээний зардлыг шийдвэрлэхэд хүндрэл учрах нөхцөл байдалтай байна. Иймд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгчид торгох ял оногдуулах ялын санал гаргасан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Я, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Я нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хорооллын 102 дугаар байрны зүүн урд талын замд “note” маркийн 22 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэж зааснаар замын хөдөлгөөнд давуу эрхтэй зорчиж байсан явган зорчигч Д.Бмөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Д.Бын: “...хорооллын доторх зам хөндлөн гарч явсан. Тэгтэл миний баруун гар талаас нэг суудлын автомашин гэнэт хойноос эргэж орж ирээд миний баруун хөл хэсэг рүү мөргөөд газарт унагасан. Би зам хөндлөн гарч байхдаа автомашин зогсож байхыг харсан, тухайн автомашин нь намайг зам хөндлөн гарах үед цаашаа эргэх гээд зогсож байсан, тэгснээ гэнэт над руу эргээд ороод ирсэн...” /хх 17-19/,

иргэний хариуцагч С.: “ ...Д.Я миний нөхөр байгаа юм. Би зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна...” /хх 40/,

яллагдагч Д.Яын: “...Төмөр зам орох гээд Содон хорооллын дотроос төв зам руу гарах гээд явж байсан. Тухайн үед хорооллын баруун урд талд байрлах гарцаар гарах гээд явж байсан, баруун гар тал руу эргэх үйлдэл хийхийн өмнө баруун тийш хартал зам чөлөөтэй байсан. Зүүн тал руугаа хартал цагаан өнгийн автомашин чигээрээ ирж явсан, түр зогсоод тухайн машинд зам тавьж өгсөн, тэгтэл машин ойртон ирж зогсоод надад зам тавьж өгөхөөр нь баруун гар тал руугаа хараад баруун тийш эргээд орох үед гэнэт машины баруун урд хэсэгт нэг эмэгтэй хүн харагдсан, тоормос гишгээд зогсох үед тулаад ирсэн байсан тул эмэгтэйн баруун хөл хэсэг рүү бага зэрэг мөргөөд зогссон, тэр эмэгтэйн хөл нь урд буфер, дугуй хэсэгт хөшигдөөд газарт унасан...” /хх 78/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1934 дугаартай “...1. Д.Д.Бын биед баруун шаант яс дээд төгсгөл хэсгийн үе дайрсан зөрүүтэй бяцарсан далд хугарал, баруун өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” /хх 51-53/ гэх шинжээчийн дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-10/, өвчний түүх /хх 93-102/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Яыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.ЯЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, түүнийг Улаанбаатар хотоос гарахыг хориглосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.  

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд Хаан банкны дансны хуулга, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг хөдөө орон нутагт ажлаар явдаг талаарх баримтыг ирүүлсэн байх хэдий ч түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Я, түүний өмгөөлөгч  Б.Энхтүвшин нарын “...зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/487 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Я, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР                      

           

 

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ