Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03992

 

 

 

 

 

 

 

2024он 09рын 30дөр

182/ШШ2024/03992

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байранд байрлах С ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Сгийн А /РД: /-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,359,008 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У,

Хариуцагч С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ..Хариуцагч С.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,359,008 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 1,359,008 төгрөгийг хугацаа тохирч хувааж төлөх саналтай байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: С ХХК-аас С.Ат холбогдуулж, компанид учруулсан хохирол 1,359,008 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах хуваарийн дагуу төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 453,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 453,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 453,008 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч С.Ат холбогдуулан 1,359,008 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,359,008 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 453,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 453,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 453,008 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан ба зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 36,695 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Харицуцагч С.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,359,008 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 453,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 453,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 453,008 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С ХХК-д төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 36,695 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА