| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04404/И |
| Дугаар | 182/ШШ2024/03605 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/03605
| 2024он 09рын 05дөр | 182/ШШ2024/03605 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: байрлах ХБХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Ш овогт Эын Г /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,531,117 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Нэхэмжлэгч ХБХК нь хариуцагч Ш ургийн овогт Эын Г /РД: ..../-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,508,117 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 23,000 төгрөг, нийт 32,531,117 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс тодорхой хувиар хөнгөлүүлэн нийт 17,500,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 13-нд төлж зээлийг хаасан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХБХК нь хариуцагч Э.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,531,117 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлт ирүүлжээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Г төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан бичгийн хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,610 төгрөгийн 50 хувь болох 160,305 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 160,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ХБХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Гд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,531,117 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,610 төгрөгийн тал хувь болох 160,305 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 160,305 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ХБХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА