Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 159/ШШ2024/0023

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                 

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, Б.Содболд, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг оролцуулан “Монтир транс” ХХК,******* нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох “иргэн*******ын эзэмшил газраас 57 мкв газар дээр хатуу хучилттай авто зам барьсантай холбоотой асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2023.08.27, 2023.09.06, 2023.09.21-ний едруудэд өгсөн хусэлт гомдолд хуулийн дагуу хариу өгөхгүй байгаа аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, хүсэлт гомдлын хариуг, газар эзэмших эрхийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбогдох захирамж шийдвэрийн хамт албан ёсоор өгөхийг аймгийн Засаг даргад даалгах, Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Жинчингранд” ХХК-тай байгуулсан 2023.08.22-ны едрийн “Хатуу хучилттай авто зам болон авто зогсоолын шинэчлэл ажил гүйцэтгэх гэрээ”-ний*******ын эзэмшил газарт холбогдох хэсгийг хучингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.12.05-ны өдрийн 82 дугаар тогтоолын*******ын эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарын хууль бус шийдвэрийн улмаас “Hi” маркет хунсний дэлгүүрийн үйл ажиллагаа доголдож учирсан хохирлыг шүүхийн шийдвэр гарах үеийн хугацаагаар гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “... “Монтир транс” ХХК,******* нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч*******ын эзэмшлийн газраас авто замын давхцал 53 га газар, явган хүний замын давхцал 33 га газар нийт 86 га газар давхцалтай байгааг хүлээн зөвшөөрч тус давхцалтай хэмжээгээр нэхэмжлэгчид газрыг нөхөн олгохоор дараах 2 нөхцөлөөр харилцан тохиролцов.

            А.Нэхэмжлэгчийн эзэмшил газрын ертөнцийн зүгээр баруун талд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын эзэмшил газраас 86 га газрыг нэхэмжлэгч*******ын эзэмшил газар дээр нөхөн олгох эзэмшүүлэхээр хүлээн зөвшөөрөв.

            Б.Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас эзэмшил газар шилжүүлэхийг зөвшөөрөөгүй тохиолдолд Сэлэнгэ аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Онцгой байдлын газрын эзэмшил газраас бүрэн эрхийнхээ хүрээнд нийтийн эзэмшилд авч тус нийтийн эзэмшилд авсан газраас нэхэмжлэгч*******ын эзэмшилд 86 га газрыг нөхөн олгохоор шийдвэр гаргана.

2.Нэхэмжлэгч*******од 86 га газрыг нөхөн олгох шийдвэр гаргах хугацааг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор эцэслэн шийдвэрлэхээр хариуцагч нар зөвшөөрсөн болно.

3.Талууд ийнхүү эвлэрэн хэлэлцэж буйтай холбоотойгоор нэхэмжлэгч “Монтир транс” ХХК тус шүүхэд гаргасан өөрт холбогдох шаардлагаа татан авч байгаа болно.

4.Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан болно.

5.Талууд эвлэрлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой болохыг харилцаж ойлгосон болно.” гээд гарын үсэг зуржээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Монтир транс” ХХК,******* нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, харицуагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар харилцан тохиролцож шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасан бөгөөд хариуцагч 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхтэй гэж заасан бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, мөн нэхэмжлэгч нар нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасныг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “Монтир транс” ХХК,******* нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох “иргэн*******ын эзэмшил газраас 57 мкв газар дээр хатуу хучилттай авто зам барьсантай холбоотой асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2023.08.27, 2023.09.06, 2023.09.21-ний едруудэд өгсөн хусэлт гомдолд хуулийн дагуу хариу өгөхгүй байгаа аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, хүсэлт гомдлын хариуг, газар эзэмших эрхийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбогдох захирамж шийдвэрийн хамт албан ёсоор өгөхийг аймгийн Засаг даргад даалгах, Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Жинчингранд” ХХК-тай байгуулсан 2023.08.22-ны едрийн “Хатуу хучилттай авто зам болон авто зогсоолын шинэчлэл ажил гүйцэтгэх гэрээ”-ний*******ын эзэмшил газарт холбогдох хэсгийг хучингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.12.05-ны өдрийн 82 дугаар тогтоолын*******ын эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарын хууль бус шийдвэрийн улмаас “Hi” маркет хунсний дэлгүүрийн үйл ажиллагаа доголдож учирсан хохирлыг шүүхийн шийдвэр гарах үеийн хугацаагаар гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ОДБААТАР