Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03648

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03648

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч:  тоотод оршин суух СХ овогт С Т /РД: ***/-ийн хүсэлттэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: С.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов.

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч С.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

С Т миний бие 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн барилга угсралтын трестэд туслах ажилчин, 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн биржийн гуанзанд угаагч, бэлтгэгчээр тус тус ажилласан.

Гэтэл Ховд аймгийн барилга угсралтын трестээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийгД гэж буруу бичсэнээс болоод өндөр настны тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна.

Иймд энэ хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагатай байна. Аймгийн архивын баримтаас шүүж үзсэн боловч ямар нэгэн баримт байхгүй байгаа тул хүсэлт гаргаж байна гэв.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-2-3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-5/, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 549 дугаартай тодорхойлолт /хх-6/, Хөдөө аж ахуйн биржийн захирлын 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай тушаал /хх-7/, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн биржийн захирлын 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаал /хх-8/, 360554 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-9/, 1034755 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр /хх-10/, гэрч Д.Тагийн тодорхойлолт /хх-11/, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2021/00579 дугаартай шийдвэр /хх-13/, гэрч Д.Нийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15-16/, түүний тодорхойлолт /хх-17/, Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1197 дугаартай тодорхойлолт /хх-28/ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

2.2 Шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрч Д.Н, Д.Та араас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22-25/ хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх НЬ:

 

1. Хүсэлт гаргагч С.Т нь Ховд аймгийн барилга угсралтын трестэд 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл туслах ажилчин, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн биржийн гуанзанд 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл угаагч, бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... 1989 онд Ховд аймгийн барилгын угсралтын трест нь Говь-Алтай аймагт түр ажиллахаар ирсэн үед нь ажилд орж байсан. Энэ үед надад хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн боловч миний нэрийгД гэж буруу бичсэн байна. Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн биржийн гуанзанд ажилд орсон тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.

 

3. Хүсэлт гаргагч нь Ховд аймгийн барилга угсралтын трестэд 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл туслах ажилчин, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн биржийн гуанзанд 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл угаагч, бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

 

3.1 Ховд аймгийн Барилга угсралтын трестээс 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон 360554 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт, түүнийг

- 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэгдсэн 8 дугаар бригадад түр авч ажиллуулав,

-1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр барилга барьж дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв,

-1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ХАА-н биржийн гуанзанд угаагч, бэлтгэгчээр авч ажиллуулав

-1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ХАА бирж нь ББХ компани болсон тул угаагч, бэлтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилтүүд

 

3.2 Хөдөө аж ахуйн биржийн захирлын 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай Баярын үеэр эргүүл томилох тухай тушаалын хавсралт 1-ийн 10 дугаарт Т 7 дугаар сарын 13-ны өдөр 17:00-21:00 гэж,

 

Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн биржийн захирлын 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай Ажилчин албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Нөхөрлөл компанийн тухай Монгол улсын хуулийн дагуу Говь-Алтай аймгийн ХАА-н бирж нь ББХК нь шинэчлэгдсэн нэрээр зохион байгуулагдсантай холбогдуулан тушаах нь, 1. Говь-Алтай аймгийн ХАА-н бирж ББХК нь доорх нэр бүхий хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсний 9 дугаарт Суурь овогтой Т гэж тус тус дурджээ.

 

3.2 Гэрч Д.Нийн ... Би 1992 оны 01 дүгээр сард Говь-Алтай аймгийн ХАА-н биржид манаачаар ажилд ороод, дараа нь жолооч болж байсан. Намайг ажилд ороход С.Т туслах тогоочоор ажиллаж байсан. Би 1996 оны хавар хүртэл даргын жолоочоор ажиллаж байгаад ажлаас гарахад Т ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,

 

Гэрч Д.Тагийн ... Намайг 1992 онд Говь-Алтай аймгийн ХАА-н биржид туслах нягтлан бодогчоор ажилд ороход С.Т нь гуанзны бэлтгэгч, тогооч угаагчаар ажиллаж байсан. Би туслах нягтлан бодогч байсан учраас ажилтнуудын цалинг бодож олгодог байсан учир ажиллаж байсныг нь мэдэж байна гэх мэдүүлэг, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2021/00579 дугаартай шийдвэр болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр С.Тийн ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч нь Ховд аймгийн барилга угсралтын трестэд 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл туслах ажилчин, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн биржийн гуанзанд 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл угаагч, бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Нийслэлийн Архивын газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 549 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1197 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд С.Тийг Ховд аймгийн барилга угсралтын трестэд 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл туслах ажилчин, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн биржийн гуанзанд 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл угаагч, бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан С Т /РД: ***/-ийг Ховд аймгийн барилга угсралтын трестэд 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл туслах ажилчин, Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн биржийн гуанзанд 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл угаагч, бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА