| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2009000001316 |
| Дугаар | 2022/ДШМ/805 |
| Огноо | 2022-08-11 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2022/ДШМ/805
2022 08 11 2022/ДШМ/805
С.Т-, Т.О-, Т.Б-, Г.Х-, Ц.М-, О.Б-, Г.Э-, Э.Х-, Ц.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оюунцэцэг,
хохирогч Б.Д-,
шүүгдэгч Т.Б-ий өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
өсвөр насны шүүгдэгч Г.Х-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Туяа, өмгөөлөгч Б.Батсүрэн,
өсвөр насны шүүгдэгч Т.О-, түүний өмгөөлөгч Б.Мөнхцэцэг,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/411 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Д-, өсвөр насны шүүгдэгч Г.Х-, Т.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Т-, Т.О-, Т.Б-, Г.Х-, Ц.М-, О.Б-, Г.Э-, Э.Х-, Ц.Э- нарт холбогдох 2009000001316 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т-,
2. Х-,
2018 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.4 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаанд тэнэмэл амьдралаа орхиж, зан үйлээ засаж, засарч хүмүүжихийг даалгах албадлагын арга хэмжээ оногдуулж, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 117 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,
2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
3. Э-,
4. Б-,
5. О-,
6. М-,
7. Б-,
2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
8. Х-,
9. Э-,
Шүүгдэгч С.Т- нь ганцаараа:
1. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Сүхболдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар хүзүүн тус газарт цаасны хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
2. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” супермаркетын кассаас бэлнээр 360,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
3. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоймондоо” нэртэй хоолны газарт хохирогч Н.Санчирын куртикны халааснаас 320,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung note-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Ц.Э-, Ч.Алтансондор нартай бүлэглэн:
4. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газарт иргэн Ц.Орхонтуяагийн 2,090,000 төгрөгийн үнэ бүхий “IphoneX” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Э.Х-, С.Ариунзаяа нартай бүлэглэн:
5. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 195 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Мөнхтогтохын 336,000 үнэлгээ бүхий “Samsung G7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Ц.Э-тай бүлэглэн:
6. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мамбадацан хийдийн шашны дэлгүүрээс иргэн Ц.Өлзийхишигийн 384,000 үнэлгээ бүхий “Samsung Note-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Б.Баттулгатай бүлэглэн:
7. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 хорооллын 712 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас иргэн Т.Мягмарсүрэнгийн 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung G7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Ц.Э-, Д.Мөнхтөр нартай бүлэглэн:
8. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салонд үйлчлүүлж байсан иргэн Т.Болортуяагийн 2,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий “IphoneX” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Т.О-, Т.Б- нартай бүлэглэн:
9. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 1 дүгээр гудамж 1470а тоотод байрлах Ц.Мөнхзулын хариуцан ажиллуулж байсан “Саран” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмөр, цонх, хяналтын камерыг эвдэн нэвтрэн орж кассын машиныг эвдэж дотор нь байсан эд зүйл болон бэлэн 210,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мөнхзулд 225,000 төгрөгийн хохирол, 596,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
Т.О-, Д.Мөнхтөр нартай бүлэглэн:
10. 2020 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө буюу шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 65/4 дүгээр байрны 74 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тулга” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж, улмаар тус дэлгүүрийн кассаас бэлнээр 400,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Т.О-той бүлэглэн:
11. 2020 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн 3 дугаар гудамж 36в тоотод үйл ажиллагаа явуулах “Гачуурт” хүнсний дэлгүүрийн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон кассаас 84,800 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1,475,450 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 7 дугаар төвийн байрны хашаанд цоожтой байсан иргэн О.Баярцогтын эзэмшлийн “Giant” загварын бичиглэлтэй, 720,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхэг, иргэн Г.Тулгын эзэмшлийн “Dragon” гэсэн загварын 140,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 860,000 төгрөгийн хохирол, 84,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
О.Б-, Ц.М-, Т.О- нартай бүлэглэн:
13. 2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Олзвойгийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Цолмон” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн орж 705,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 510,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Х.Олзвойд 1,215,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
14. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар багт байрлах “Наран” хотхонд хохирогч Э.Ариун-Ундрагын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Заяа” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж 226,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 25,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Ариун-Ундаргад 251,950 төгрөгийн хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
Ц.М-тай бүлэглэн:
15. 2020 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Американ дэнж хотхоны ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлах хохирогч А.Бахытжаны хариуцан ажиллуулж байсан Түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалт төмрийг эвдэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлнээр 150,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 1,367,900 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.М-, Т.О- нартай бүлэглэн:
16. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Монгол сургуулийн гадна талд байрлах хохирогч А.Эрдэнэбатын хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгийн цонхыг түлхэж хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж 333,800 төгрөгийн хохирол, 40,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт,
Ц.М-, Т.О- нартай бүлэглэн:
17. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны 1 дүгээр орцонд бага насны, биеэ хамгаалах чадваргүй Р.Баяржавхлангаас 8000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.Б- ганцаараа:
1. 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Тэгшдэлгэрийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Өндөр-Од” худалдааны төвийн цонхоор нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон 1,600,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,351,500 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Хүрээ хотхоны 23 дугаар байрны авто зогсоолд байрлуулсан Э.Өнөрбаярын эзэмшлийн “Giant ATX860” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын 54 дүгээр гудамжинд байрлах иргэн Б.Д-гийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Сая сая сарнай” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон хяналтын камерын төхөөрөмжийн “Hard”-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,998,790 төгрөгийн хохирол, 95,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
4. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянгол 54 дүгээр гудамж 20 тоотод байрлах иргэн Б.Д-гийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг таслан цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,880,500 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2020 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 4 дүгээр гудамжинд байрлах Л.Баасанхүүгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Ээж” нэртэй хүнсний мухлагийн цонхны төмөр хаалтыг хөшиж, эвдэн вакум цонхыг түлхэн нэвтэрч, бэлнээр 180,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 180,000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2020 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03:00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Бадрахзулын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Хуршиг” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 40,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 441,500 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ж.Бямбасүрэнгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Нархан” хүнсний мухлагт нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,159,700 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Анугийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийн цонхоор нэвтрэн орж бараа бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 677,500 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны хойно байрлах хохирогч Н.Энхзаяагийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлагийн цонхны хаалт төмрийг эвдэн цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 600,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 876,900 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт МТ колонкийн хажууд байршуулан тавьсан байсан хохирогч Х.Лхагвацэцэгийн эзэмшлийн 03-10ХӨҮ улсын дугаартай “Honda Fit” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-60 тоот нийтийн байрны 2 тоотод оршин суух иргэн Д.Лхагвасүрэнгийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлж 519,000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 35-9246 тоотод байрлах хохирогч Д.Наранхүүгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Шүтээн хайрхан” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйл, бэлэн 490,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,371,900 төгрөгийн хохирол учруулсан,
Т.О-, Ц.М- нартай бүлэглэн:
13. 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны хажууд байрлах хохирогч С.Түмэн-Өлзийгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Бөртэ-Ач” ХХК-ийн “Шинэ хүнс” дэлгүүрийн цонхны хаалт төмөр, хяналтын камерын төхөөрөмж, цонхны түгжээ зэргийг эвдэн орж бараа бүтээгдэхүүн болон хяналтын камерын “Hard disk” 1 ширхэг, мөн бэлнээр 650,000 төгрөг зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,513,130 төгрөгийн хохирол, 99,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
14. 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ айл орон сууцны 1 давхарт байрлах хохирогч Ч.Цэрэндолгорын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Шинэ айл” мини маркетын цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 300,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,079,020 төгрөгийн хохирол учруулсан,
О.Б-тэй бүлэглэн:
15. 2020 оны 10 дугаар сарын 27-ны 23:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Энхбатын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Баян-Овоо” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг салган цонхыг онгойлгон нэвтэрч бараа бүтээгдэхүүн болон бэлэн 60,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 483,750 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол, 19,200 төгрөгийн хор уршиг учруулсан,
Ц.М-тай бүлэглэн:
16. 2020 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Л.Ганзоригийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Друзъя” нэртэй дэлгүүрийн хамгаалалтын төмрийг эвдэн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 40,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 374,400 төгрөгийн хохирол учруулсан,
С.Т-, Т.О- нартай бүлэглэн:
17. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 1 дүгээр гудамж 1470а тоотод байрлах Ц.Мөнхзулын хариуцан ажиллуулж байсан “Саран” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмөр, цонх, хяналтын камерыг эвдэн нэвтрэн орж кассын машиныг эвдэж дотор нь байсан эд зүйл болон бэлэн 210,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мөнхзулд 225,000 төгрөгийн хохирол, 596,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт,
Өсвөр насны шүүгдэгч Т.О- ганцаараа:
1. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” цайны газрын хажууд байрлах хохирогч П.Мөнхзулын хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалт төмрийг хөшиж цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 134,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,084,780 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.Ганцэцэгийн хариуцан ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгийн вакум цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 625,790 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 136 дугаар байрны 15 тоотод оршин суух хохирогч Б.Шийравын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрийн хаалгаар нь хууль бусаар нэвтэрч, Б.Шийравын 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S9” загварын гар утас, 18,000 төгрөгийн үнэлгээ бүхий цамц, Б.Манхранзын 154,800 төгрөгийн үнэлгээ бүхий пүүз, З.Б-жаргалын 87,000 төгрөгийн үнэлгээ бүхий туфль, куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 619,800 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.М-тай бүлэглэн:
4. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 43 дугаар байрны 103 тоотод байрлах хохирогч Ц.Урантуяагийн хариуцан ажиллуулж байсан “Супермаркет” хүнсний дэлгүүрийн гадна хаалт төмрийг хөшиж, вакум цонхоор нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 80,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,752,000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2020 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД 43 дугаар байрны 10-аас 11 дүгээр давхарт гарах шатны бариулаас бэхэлсэн байсан хохирогч Э.Бямбасүрэнгийн өмчлөлийн “Attila” гэсэн бичиглэлтэй унадаг дугуйг дагалдах хэрэгсэл болох дөрөө, усны сав, каск, цамцны хамт, мөн хүүхдийн “Wolf” гэсэн бичиглэлтэй унадаг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,752,000 төгрөгийн хохирол учруулсан,
Г.Х-тэй бүлэглэн:
6. 2021 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн У.Батцэцэгийн үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт нууцаар, хууль бусаар нэвтэрч, нийт 764,400 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
7. 2021 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны гадна талд байсан Э.Одхүүгийн өмчлөлийн 61-15 УБЭ улсын дугаартай автомашины шилийг хагалан орж монетон бөгжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу түгжээтэй тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч 910,000 төгрөгийн хохирол, 60,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
8. 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуулийн зүүн урд талд байрлах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Ганцоожийн эзэмшлийн 05-02 УБД улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгслийн гурвалжин жижиг цонхыг хагалж нэвтрэн орж “Nomads” нэртэй 1 шил архи, 2 хайрцаг “Сэнгүр” нэртэй шар айраг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
О.Б-, Г.Э-, Ц.М- нартай бүлэглэн:
9. 2021 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Саранцогтын хариуцан ажиллуулдаг “Эргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 64,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 294,980 төгрөгийн хохирол учруулсан,
С.Баасанбаттай бүлэглэн:
10. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 45 дугаар сургуулийн баруун талд байрлах хохирогч Ц.Алдарсайханы эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт нэвтрэн орж 1,191,100 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан,
С.Т-, Т.Б- нартай бүлэглэн:
11. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 1 дүгээр гудамж 1470а тоотод байрлах Ц.Мөнхзулын хариуцан ажиллуулж байсан “Саран” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмөр, цонх, хяналтын камерыг эвдэн нэвтрэн орж кассын машиныг эвдэж дотор нь байсан эд зүйл болон бэлэн 210,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мөнхзулд 225,000 төгрөгийн хохирол, 596,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
С.Т-, Д.Мөнхтөр нартай бүлэглэн:
12. 2020 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө буюу шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 65/4 дүгээр байрны 74 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тулга” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж, улмаар тус дэлгүүрийн кассаас бэлнээр 400,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
С.Т-тэй бүлэглэн:
13. 2020 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн 3 дугаар гудамж 36в тоотод үйл ажиллагаа явуулах “Гачуурт” хүнсний дэлгүүрийн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон кассаас 84,800 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1,475,450 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 7 дугаар төвийн байрны хашаанд цоожтой байсан иргэн О.Баярцогтын эзэмшлийн “Giant” гэсэн бичиглэлтэй, 720,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхэг, иргэн Г.Тулгын эзэмшлийн “Dragon” гэсэн бичиглэлтэй 140,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 860,000 төгрөгийн хохирол, 84,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
С.Т-, О.Б-, Ц.М- нартай бүлэглэн:
15. 2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Олзвойгийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Цолмон” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн орж 705,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 510,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Х.Олзвойд 1,215,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
С.Т-, О.Б-, Ц.М- нартай бүлэглэн:
16. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар багт байрлах “Наран” хотхонд хохирогч Э.Ариун-Ундрагын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Заяа” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж 226,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 25,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Ариун-Ундаргад 251,950 төгрөгийн хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
С.Т-, Ц.М- нартай бүлэглэн:
17. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Монгол сургуулийн гадна талд байрлах хохирогч А.Эрдэнэбатын хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгийн цонхыг түлхэж хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж 333,800 төгрөгийн хохирол, 40,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
Т.Б-, Ц.М- нартай бүлэглэн:
18. 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны хажууд байрлах хохирогч С.Түмэн-Өлзийгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Бөртэ-Ач” ХХК-ийн “Шинэ хүнс” дэлгүүрийн цонхны хаалт төмөр, хяналтын камерын төхөөрөмж, цонхны түгжээ зэргийг эвдэн орж бараа бүтээгдэхүүн болон хяналтын камерын “Hard disk” 1 ширхэг, мөн бэлнээр 650,000 төгрөг зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,513,130 төгрөгийн хохирол, 99,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
19. 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ айл орон сууцны 1 давхарт байрлах хохирогч Ч.Цэрэндолгорын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Шинэ айл” мини маркетын цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 300,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,079,020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
С.Т-, Ц.М- нартай бүлэглэн:
1. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны 1 дүгээр орцонд бага насны, биеэ хамгаалах чадваргүй Р.Баяржавхлангаас 8000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч О.Б- нь С.Т-, Т.О-, Ц.М- нартай бүлэглэн:
1. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар багт байрлах “Наран” хотхонд хохирогч Э.Ариун-Ундрагын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Заяа” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж 226,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 25,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Ариун-Ундаргад 251,950 төгрөгийн хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
Т.Б-тэй бүлэглэн:
2. 2020 оны 10 дугаар сарын 27-ны 23:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Энхбатын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Баян-Овоо” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг салган цонхыг онгойлгон нэвтэрч бараа бүтээгдэхүүн болон бэлэн 60,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 483,750 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол, 19,200 төгрөгийн хор уршиг учруулсан,
Т.О-, Г.Э-, Ц.М- нар бүлэглэн:
3. 2021 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Саранцогтын хариуцан ажиллуулдаг “Эргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 64,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 294,980 төгрөгийн хохирол учруулсан,
Т.О-, С.Т-, Ц.М- нартай бүлэглэн:
4. 2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Олзвойгийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Цолмон” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн орж 705,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 510,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Х.Олзвойд 1,215,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт,
Өсвөр насны шүүгдэгч Ц.М- ганцаараа:
1. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 20 дугаар байрны дэргэд иргэн Б.Энхболдын хариуцан ажиллуулж байсан хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 777,400 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын хажууд байрлах хохирогч В.Эрдэнэтуяагийн хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгийн арын ханыг эвдэж хууль бусаар нэвтэрч бараа бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,883,925 төгрөгийн хохирол учруулсан,
С.Т-, Т.О- нартай бүлэглэн:
3. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Монгол сургуулийн гадна талд байрлах хохирогч А.Эрдэнэбатын хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгийн цонхыг түлхэж хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж 333,800 төгрөгийн хохирол, 40,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
Т.Б-, Т.О- нартай бүлэглэн:
4. 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны хажууд байрлах хохирогч С.Түмэн-Өлзийгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Бөртэ-Ач” ХХК-ийн “Шинэ хүнс” дэлгүүрийн цонхны хаалт төмөр, хяналтын камерын төхөөрөмж, цонхны түгжээ зэргийг эвдэн орж бараа бүтээгдэхүүн болон хяналтын камерын “Hard disk” 1 ширхэг, мөн бэлнээр 650,000 төгрөг зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,513,130 төгрөгийн хохирол, 99,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
Т.О-, О.Б-, Г.Э- нартай бүлэглэн:
5. 2021 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Саранцогтын хариуцан ажиллуулдаг “Эргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 64,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 294,980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ц.Э- нь С.Т-, Ч.Алтансондор нартай бүлэглэн:
1. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газарт иргэн Ц.Орхонтуяагийн 2,090,000 төгрөгийн үнэ бүхий “IphoneX” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
С.Т-тэй бүлэглэн:
2. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мамбадацан хийдийн шашны дэлгүүрээс иргэн Ц.Өлзийхишигийн 384,000 үнэлгээ бүхий “Samsung Note-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
С.Т-, Д.Мөнхтөр нартай бүлэглэн:
3. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салонд үйлчлүүлж байсан иргэн Т.Болортуяагийн 2,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий “I phoneX” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.Х- нь С.Т-, С.Ариунзаяа нар бүлэглэн:
1. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 195 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Мөнхтогтохын 336,000 үнэлгээ бүхий “Samsung G7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт,
Өсвөр насны шүүгдэгч Г.Х- ганцаараа:
1. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Уранчимэгийн хариуцан ажиллуулдаг байсан түргэн үйлчилгээний цэгээс 950,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Kims” ресторанаар үйлчлүүлж байсан И.Баяржаргалын 396,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
3. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1-1012а тоотод байрлах иргэн Д.Сарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч 230,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
4. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн авто зогсоол дээр байрлуулсан иргэн Л.Алтангэрэлийн өмчлөлийн 25-98 УБЕ улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч бэлнээр 130,000 төгрөгийг тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
5. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол төвийн хойд талын хаалганы хажууд байрлуулсан иргэн Б.Амгалантөгсийн эзэмшлийн 1,440,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Giant XTC800” гэсэн бичиглэлтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Т.О-той бүлэглэн:
6. 2021 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн У.Батцэцэгийн үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт нууцаар, хууль бусаар нэвтэрч, нийт 764,400 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
7. 2021 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны гадна талд байсан Э.Одхүүгийн өмчлөлийн 61-15 УБЭ улсын дугаартай автомашины шилийг хагалан орж монетон бөгжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу түгжээтэй тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч 910,000 төгрөгийн хохирол, 60,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
8. 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуулийн зүүн урд талд байрлах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Ганцоожийн эзэмшлийн 05-02 УБД улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгслийн гурвалжин жижиг цонхыг хагалж нэвтрэн орж “Nomads” нэртэй 1 шил архи, 2 хайрцаг “Сэнгүр” нэртэй шар айраг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт,
1. 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч О.Эрдэнэбаатарыг гараараа, хамар, нуруу руу цохиж, газраас турба авч 2 гараар нь өргүүлэн хүч хэрэглэж, түүний өмчлөлийн 282,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А7” загварын гар утас, чихэвчийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.Э- нь Т.О-, О.Б-, Ц.М- нартай бүлэглэн:
1. 2021 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Саранцогтын хариуцан ажиллуулдаг “Эргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 64,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 294,980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Т.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, О.Б-ий үйдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ц.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ц.Э-ын үйдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” гэж заасныг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Ц.М-ад холбогдох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдээс 2020 оны 11 дүгээр сарын 21, 2020 оны 06 дугаар сарын 13, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус үйлдсэн хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч С. Т-г үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Т.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,
өсвөр насны шүүгдэгч Т.О-ыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч О.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
өсвөр насны шүүгдэгч Ц.М-ыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.Э-, Э.Х- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
өсвөр насны шүүгдэгч Г.Х-г үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Э-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,
өсвөр насны шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,
шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
өсвөр насны шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,
шүүгдэгч Ц.Э-, Э.Х- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
өсвөр насны шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,
шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-д хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Б-д хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Т.О-д хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Ц.М-ад хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Э-, Э.Х- нарт хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 6 сарын хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Г.Х-д хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулсан ялаас 2 жилийг хасаж ял эдэлж дууссанд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1368 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.О-д дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж ял эдэлж дууссанд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.М-ад хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж, ял эдэлж дууссанд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч ял эдэлж дууссанд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, ял эдэлж дууссанд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Т.О-ын цагдан хоригдсон 275 хоног, О.Б-ий цагдан хоригдсон 238 хоног, Г.Х-гийн цагдан хоригдсон 238 хоног, Г.Э-ын цагдан хоригдсон 93 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, С.Т-гийн цагдан хоригдсон 538 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож, Т.Б-ий цагдан хоригдсон 538 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож, Ц.Э- 2 хоног баривчлагдсан, Ц.М-ын 182 хоног цагдан хоригдсон, Э.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б-, Г.Э- нар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, С.Т-, Т.Б-, О.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Э.Х-, Ц.Э-, Г.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Ц.М- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/103 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хөндлөн хээ бүхий нарийн урт төмрийг устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Т-гээс 133,333 төгрөг гаргуулж хохирогч Б.Отгонтуяад, С.Т-гээс 737,725 төгрөг гаргуулж, Т.О-оос 737,725 төгрөг гаргуулж хохирогч Г.Түвшинжаргалд, С.Т- Ц.М- нараас тус бүр 331,250 төгрөг гаргуулж хохирогч Х.Олзвойд, С.Т-, Ц.М-, Т.О- нараас тус бүр 90,487 төгрөг гаргуулж хохирогч Э.Ариун-Ундаргад, С.Т-, Ц.М- нараас тус бүр 683,950 гаргуулж хохирогч А.Бахытжанд, С.Т-гээс 696,666 төгрөг гаргуулж, Ц.Э- 388,666 төгрөг гаргуулж хохирогч Ц.Орхонтуяад, С.Т-гээс 112,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхтогтоход, С.Т-гээс 192,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Өлзийхишигт, С.Т-гээс 180,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Мягмарсүрэнд, С.Т-, Т.Б-, Т.О- нараас тус бүр 273,670 төгрөг гаргуулж хохирогч Ц.Мөнхзулд, Т.Б-ээс 519,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Лхагвасүрэнд, Т.Б-ээс 537,380 төгрөг гаргуулж хохирогч С.Түмэн-Өлзийд, Т.Б-ээс 677,500 төгрөг гаргуулж хохирогч Б.Ануд, Т.Б-ээс 251,475 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхбатад, Т.Б-ээс 767,650 төгрөг гаргуулж хохирогч Н.Энхзаяад, Т.Б-ээс 110,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрт, Ц.М-, Т.Б-, Т.О- нараас тус бүр 693,010 төгрөг гаргуулж хохирогч Ч.Цэрэндолгорт, Т.Б-ээс 3,371,900 төгрөг гаргуулж хохирогч Д.Наранхүүд, С.Т-гээс 320,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Санчирт, Ц.М-, Т.Б- нараас тус бүр 187,200 төгрөг гаргуулж хохирогч Л.Ганзоригт, Ц.М-аас 340,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Бадамд, Ц.М-, Т.О- нараас тус бүр 112,925 төгрөг гаргуулж хохирогч Ц.Урантуяад, Ц.М-, Т.О- нараас тус бүр 876,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бямбасүрэнд, С.Т-гээс 360,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхжаргалд, Т.Б-ээс 2,351,500 төгрөг гаргуулж хохирогч С.Тэгшдэлгэрт, С.Т-, Ц.М-, Т.О- нараас тус бүр 2670 төгрөг гаргуулж хохирогч Р.Баяржавхланд, Т.Б-ээс 1,880,500 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д, 180,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Баасанхүүд, 441,500 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бадрахзулд, 1,159,700 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бямбасүрэнд, 1,080,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Өнөрбаярт, Ц.М-аас 777,400 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхболдод, Г.Х-гээс 130,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Алтангэрэлд, С.Т-гээс 390,000 төгрөг гаргуулж хохирогч О.Баярцогтод, 92,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Тулгад, Т.О-оос 595,550 төгрөг гаргуулж хохирогч Ц.Апдарсайханд, Т.О-оос 73,745 төгрөг гаргуулж хохирогч Б.Саранцогтод тус тус олгож шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Г.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөг хүртэл хоригдож байна. Энэ хугацаанд өөрийн алдаа дутагдалаа олж засаж, их зүйл бодож ухаарсан. Хохирлоо бүрэн төлсөн тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, дахин нийгмийн амьдралд хөл тавих боломж олгоно уу...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.Х-гийн өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолд “... өсвөр насны шүүгдэгч Г.Х- 9 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 1 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь түүний санаатай гэмт хэргийг удаа дараа үйлдэж, бага насны хүүхдийг хүч хэрэглэж дээрэмдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлан зогсоохгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг заавал хойшлуулах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн. Миний үйлчлүүлэгч Г.Х- өнөөдрийн байдлаар 15 настай, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдалтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан. Миний үйлчлүүлэгч 2021 оны 9 дүгээр сарын 30-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 10 сар хоригдож байна. Энэ бол өсвөр насны хүүхдийн хувьд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилтод хангалттай нийцсэн хугацаа юм. Цаашид бидний ирээдүй болсон энэ хүүхдийг нийгмийн амьдралд оролцуулж, багш, анги хамт олон, гэр бүлтэй нь хамт байлгаж нийгэмшүүлэх нь хуульч бидний зорилго гэж ойлгож байна. Иймд миний үйлчлүүлэгч Г.Х-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хойшлуулж өгнө үү” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.Х-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэй санал нэг байна. Хүүг минь анги хамт олон, гэр бүлтэйгээ байж зөв хүн болох боломж өгнө үү” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. Учир нь, би гэмт хэрэг үйлдэх үедээ 15 настай буюу насанд хүрээгүй байсан. Одоо ч насанд хүрээгүй, өсвөр насны хүн ажил хийж болохгүй, хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй. Бас хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө амьдрал ахуйдаа үрж хэрэглээгүй. Харин цахим тоглоом, кино, зугаа цэнгэлд үрсэн тул амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хэргийн зүйлчлэлд хамаарахгүй. Иймд зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.О-ын өмгөөлөгч Б.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан, одоо ч насанд хүрээгүй байгаа. Хэдийгээр түүний үйлдсэн гэмт хэрэг үргэлжилсэн, тогтвортой байгаа ч амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэхэд хангалттай бус байна. Иймд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгох саналтай байна. Өсвөр насны шүүгдэгч Т.О- нь бүтэн өнчин, “Өнөр бүл” асрах газар хүмүүжиж байсан. Асран хамгаалагч гэх эмэгтэй түүний араас маш их анхаарал тавьдаг, хохирол төлбөрийг төлөхөөр бүх мөнгийг бэлдсэн байсан ч хэд хэдэн хохирогчийн хаяг тодорхойгүй, утас нь холбогдохгүй байсан учир төлж чадаагүй боловч бусад хохирлыг барагдуулсан байгаа. Т.О- энэ хэрэгт 1 жил хоригдож байна. Тэрээр хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, буруу хүмүүстэй нийлж буруу замаар явсан. Одоо эгчтэйгээ хамт амьдарна гэдгээ илэрхийлсэн. Т.О-ын хувьд зүйлчлэлийг хөнгөрүүлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд хамруулах боломжтой. Энэ хүүхдэд боломж олгоно уу...” гэв.
Хохирогч Б.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хүнсний дэлгүүрт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,500,000 төгрөгийн бараа алдагдсан. Дараа нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 2,880,500 төгрөгийн бараа алдагдсан. Ингээд нийт 7,380,500 төгрөг гэм буруутай этгээдээс нэхэмжилж авмаар байгаа боловч цагдаа, прокурорын байгууллага хохирлыг 6,974,290 гэж тодорхойлсныг хохирогч би хүлээн зөвшөөрсөн. Шийтгэх тогтоолоор олон хүн хамарсан олон үйлдлийг шалгаж тогтоосон. Тийм учраас надад учруулсан хохирлыг эхлээд хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд тооцож гаргахаар бичиж байснаа эцэстээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дахь заалтад Т.Б-ээс 1,880,500 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэж байгаад үнэхээр их гомдолтой байна.
Шийтгэх тогтоолын 36, 37 дугаар талд бичигдсэнээр 2 удаагийн хулгайн үйлдлээрээ надад учруулсан нийт хохирлыг 6,974,290 төгрөг гэж дүгнэсэн. Иймд надад учруулсан бодит хохирол 6,974,290 төгрөгийг Т.Б-ээс гаргуулж гаргуулахаар шийтгэх тогтоолын 13 дахь заалтын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Т- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Т.Б- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Т.Б-ий өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Хохирогч Б.Д-гийн давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүх техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэж байна. Хохирогч Б.Д-гийн нэхэмжилж буй 5.974.290 төгрөгийг шийтгэх тогтоолд зөвтгөн оруулах боломжтой тул Т.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулсан болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.Эрдэнэабаярын өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.
Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгч Т.О-ын өмгөөлөгч Б.Мөнхцэцэгээс хэргийн зүйлчлэлийг амьжиргааны эх үүсвэр болгосон гэж хүндрүүлсэн нь үндэслэлгүй, бүтэн өнчин “Өнөр бүл” асрамжийн газар амьдардаг, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж зүйлчлэлийг хөнгөрүүлбэл ялыг хойшлуулах боломжтой гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.О- нь тодорхой оршин суух хаяггүй, “Өнөр бүл” асрамжийн газарт бүртгэлтэй боловч тухайн асрамжийн газар оршин суудаггүй, бусад шүүгдэгч нартай хамтран гэмт хэрэг үйлдэж, амьжиргааны эх үүсвэрээ болгож амьдардаг нь тогтоогдсон учир прокуророос хүндрүүлэн зүйлчилсэн, анхан шатны шүүхээс ч үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өсвөр насны шүүгдэгч Г.Х- хохирол төлбөр барагдуулсан учир шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хойшлуулах үндэслэлгүй талаар хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хохирогч Б.Д-гийн зөрүүтэй дүгнэсэн хохирлыг хэмжээг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өсвөр насны шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Т-, Т.О-, Т.Б-, Г.Х-, Ц.М-, О.Б-, Г.Э-, Э.Х-, Ц.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, хохирогч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч С.Т- нь ганцаараа:
1. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Сүхболдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар хүзүүн тус газарт цаасны хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
2. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” супермаркетын кассаас бэлнээр 360,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
3. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоймондоо” нэртэй хоолны газарт хохирогч Н.Санчирын куртикны халааснаас 320,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung note-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Ц.Э-, Ч.Алтансондор нартай бүлэглэн:
4. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газарт иргэн Ц.Орхонтуяагийн 2,090,000 төгрөгийн үнэ бүхий “IphoneX” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Э.Х-, С.Ариунзаяа нартай бүлэглэн:
5. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 195 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Мөнхтогтохын 336,000 үнэлгээ бүхий “Samsung G7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Ц.Э-тай бүлэглэн:
6. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мамбадацан хийдийн шашны дэлгүүрээс иргэн Ц.Өлзийхишигийн 384,000 үнэлгээ бүхий “Samsung Note-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Б.Баттулгатай бүлэглэн:
7. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 хорооллын 712 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас иргэн Т.Мягмарсүрэнгийн 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung G7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Ц.Э-, Д.Мөнхтөр нартай бүлэглэн:
8. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салонд үйлчлүүлж байсан иргэн Т.Болортуяагийн 2,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий “IphoneX” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Т.О-, Т.Б- нартай бүлэглэн:
9. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 1 дүгээр гудамж 1470а тоотод байрлах Ц.Мөнхзулын хариуцан ажиллуулж байсан “Саран” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмөр, цонх, хяналтын камерыг эвдэн нэвтрэн орж кассын машиныг эвдэж дотор нь байсан эд зүйл болон бэлэн 210,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мөнхзулд 225,000 төгрөгийн хохирол, 596,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
Т.О-, Д.Мөнхтөр нартай бүлэглэн:
10. 2020 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө буюу шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 65/4 дүгээр байрны 74 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тулга” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж, улмаар тус дэлгүүрийн кассаас бэлнээр 400,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Т.О-той бүлэглэн:
11. 2020 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн 3 дугаар гудамж 36в тоотод үйл ажиллагаа явуулах “Гачуурт” хүнсний дэлгүүрийн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон кассаас 84,800 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1,475,450 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 7 дугаар төвийн байрны хашаанд цоожтой байсан иргэн О.Баярцогтын эзэмшлийн “Giant” загварын бичиглэлтэй, 720,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхэг, иргэн Г.Тулгын эзэмшлийн “Dragon” гэсэн загварын 140,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 860,000 төгрөгийн хохирол, 84,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
О.Б-, Ц.М-, Т.О- нартай бүлэглэн:
13. 2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Олзвойгийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Цолмон” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн орж 705,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 510,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Х.Олзвойд 1,215,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
14. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар багт байрлах “Наран” хотхонд хохирогч Э.Ариун-Ундрагын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Заяа” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж 226,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 25,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Ариун-Ундаргад 251,950 төгрөгийн хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
Ц.М-тай бүлэглэн:
15. 2020 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Американ дэнж хотхоны ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлах хохирогч А.Бахытжаны хариуцан ажиллуулж байсан Түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалт төмрийг эвдэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлнээр 150,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 1,367,900 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.М-, Т.О- нартай бүлэглэн:
16. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Монгол сургуулийн гадна талд байрлах хохирогч А.Эрдэнэбатын хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгийн цонхыг түлхэж хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж 333,800 төгрөгийн хохирол, 40,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг,
Ц.М-, Т.О- нартай бүлэглэн:
17. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны 1 дүгээр орцонд бага насны, биеэ хамгаалах чадваргүй Р.Баяржавхлангаас 8000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Т.Б- ганцаараа:
1. 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Тэгшдэлгэрийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Өндөр-Од” худалдааны төвийн цонхоор нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон 1,600,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,351,500 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Хүрээ хотхоны 23 дугаар байрны авто зогсоолд байрлуулсан Э.Өнөрбаярын эзэмшлийн “Giant ATX860” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын 54 дүгээр гудамжинд байрлах иргэн Б.Д-гийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Сая сая сарнай” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон хяналтын камерын төхөөрөмжийн “Hard”-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,998,790 төгрөгийн хохирол, 95,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
4. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянгол 54 дүгээр гудамж 20 тоотод байрлах иргэн Б.Д-гийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг таслан цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,880,500 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2020 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 4 дүгээр гудамжинд байрлах Л.Баасанхүүгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Ээж” нэртэй хүнсний мухлагийн цонхны төмөр хаалтыг хөшиж, эвдэн вакум цонхыг түлхэн нэвтэрч, бэлнээр 180,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 180,000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2020 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03:00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Бадрахзулын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Хуршиг” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 40,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 441,500 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ж.Бямбасүрэнгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Нархан” хүнсний мухлагт нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,159,700 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Анугийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийн цонхоор нэвтрэн орж бараа бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 677,500 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны хойно байрлах хохирогч Н.Энхзаяагийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлагийн цонхны хаалт төмрийг эвдэн цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 600,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 876,900 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт МТ колонкийн хажууд байршуулан тавьсан байсан хохирогч Х.Лхагвацэцэгийн эзэмшлийн 03-10ХӨҮ улсын дугаартай “Honda Fit” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-60 тоот нийтийн байрны 2 тоотод оршин суух иргэн Д.Лхагвасүрэнгийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлж 519,000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 35-9246 тоотод байрлах хохирогч Д.Наранхүүгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Шүтээн хайрхан” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйл, бэлэн 490,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,371,900 төгрөгийн хохирол учруулсан,
Т.О-, Ц.М- нартай бүлэглэн:
13. 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны хажууд байрлах хохирогч С.Түмэн-Өлзийгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Бөртэ-Ач” ХХК-ийн “Шинэ хүнс” дэлгүүрийн цонхны хаалт төмөр, хяналтын камерын төхөөрөмж, цонхны түгжээ зэргийг эвдэн орж бараа бүтээгдэхүүн болон хяналтын камерын “Hard disk” 1 ширхэг, мөн бэлнээр 650,000 төгрөг зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,513,130 төгрөгийн хохирол, 99,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
14. 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ айл орон сууцны 1 давхарт байрлах хохирогч Ч.Цэрэндолгорын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Шинэ айл” мини маркетын цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 300,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,079,020 төгрөгийн хохирол учруулсан,
О.Б-тэй бүлэглэн:
15. 2020 оны 10 дугаар сарын 27-ны 23:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Энхбатын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Баян-Овоо” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг салган цонхыг онгойлгон нэвтэрч бараа бүтээгдэхүүн болон бэлэн 60,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 483,750 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол, 19,200 төгрөгийн хор уршиг учруулсан,
Ц.М-тай бүлэглэн:
16. 2020 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Л.Ганзоригийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Друзъя” нэртэй дэлгүүрийн хамгаалалтын төмрийг эвдэн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 40,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 374,400 төгрөгийн хохирол учруулсан,
С.Т-, Т.О- нартай бүлэглэн:
17. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 1 дүгээр гудамж 1470а тоотод байрлах Ц.Мөнхзулын хариуцан ажиллуулж байсан “Саран” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмөр, цонх, хяналтын камерыг эвдэн нэвтрэн орж кассын машиныг эвдэж дотор нь байсан эд зүйл болон бэлэн 210,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мөнхзулд 225,000 төгрөгийн хохирол, 596,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг,
Өсвөр насны шүүгдэгч Т.О- ганцаараа:
1. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” цайны газрын хажууд байрлах хохирогч П.Мөнхзулын хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалт төмрийг хөшиж цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 134,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,084,780 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.Ганцэцэгийн хариуцан ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгийн вакум цонхоор нь нэвтрэн орж бараа бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 625,790 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 136 дугаар байрны 15 тоотод оршин суух хохирогч Б.Шийравын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрийн хаалгаар нь хууль бусаар нэвтэрч, Б.Шийравын 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S9” загварын гар утас, 18,000 төгрөгийн үнэлгээ бүхий цамц, Б.Манхранзын 154,800 төгрөгийн үнэлгээ бүхий пүүз, З.Б-жаргалын 87,000 төгрөгийн үнэлгээ бүхий туфль, куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 619,800 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.М-тай бүлэглэн:
4. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 43 дугаар байрны 103 тоотод байрлах хохирогч Ц.Урантуяагийн хариуцан ажиллуулж байсан “Супермаркет” хүнсний дэлгүүрийн гадна хаалт төмрийг хөшиж, вакум цонхоор нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 80,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,752,000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2020 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД 43 дугаар байрны 10-аас 11 дүгээр давхарт гарах шатны бариулаас бэхэлсэн байсан хохирогч Э.Бямбасүрэнгийн өмчлөлийн “Attila” гэсэн бичиглэлтэй унадаг дугуйг дагалдах хэрэгсэл болох дөрөө, усны сав, каск, цамцны хамт, мөн хүүхдийн “Wolf” гэсэн бичиглэлтэй унадаг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,752,000 төгрөгийн хохирол учруулсан,
Г.Х-тэй бүлэглэн:
6. 2021 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн У.Батцэцэгийн үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт нууцаар, хууль бусаар нэвтэрч, нийт 764,400 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
7. 2021 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны гадна талд байсан Э.Одхүүгийн өмчлөлийн 61-15 УБЭ улсын дугаартай автомашины шилийг хагалан орж монетон бөгжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу түгжээтэй тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч 910,000 төгрөгийн хохирол, 60,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
8. 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуулийн зүүн урд талд байрлах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Ганцоожийн эзэмшлийн 05-02 УБД улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгслийн гурвалжин жижиг цонхыг хагалж нэвтрэн орж “Nomads” нэртэй 1 шил архи, 2 хайрцаг “Сэнгүр” нэртэй шар айраг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
О.Б-, Г.Э-, Ц.М- нартай бүлэглэн:
9. 2021 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Саранцогтын хариуцан ажиллуулдаг “Эргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 64,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 294,980 төгрөгийн хохирол учруулсан,
С.Баасанбаттай бүлэглэн:
10. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 45 дугаар сургуулийн баруун талд байрлах хохирогч Ц.Алдарсайханы эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт нэвтрэн орж 1,191,100 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан,
С.Т-, Т.Б- нартай бүлэглэн:
11. 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 1 дүгээр гудамж 1470а тоотод байрлах Ц.Мөнхзулын хариуцан ажиллуулж байсан “Саран” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмөр, цонх, хяналтын камерыг эвдэн нэвтрэн орж кассын машиныг эвдэж дотор нь байсан эд зүйл болон бэлэн 210,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мөнхзулд 225,000 төгрөгийн хохирол, 596,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
С.Т-, Д.Мөнхтөр нартай бүлэглэн:
12. 2020 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө буюу шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 65/4 дүгээр байрны 74 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тулга” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж, улмаар тус дэлгүүрийн кассаас бэлнээр 400,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
С.Т-тэй бүлэглэн:
13. 2020 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн 3 дугаар гудамж 36в тоотод үйл ажиллагаа явуулах “Гачуурт” хүнсний дэлгүүрийн цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон кассаас 84,800 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1,475,450 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 7 дугаар төвийн байрны хашаанд цоожтой байсан иргэн О.Баярцогтын эзэмшлийн “Giant” гэсэн бичиглэлтэй, 720,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхэг, иргэн Г.Тулгын эзэмшлийн “Dragon” гэсэн бичиглэлтэй 140,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуй 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 860,000 төгрөгийн хохирол, 84,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
С.Т-, О.Б-, Ц.М- нартай бүлэглэн:
15. 2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Олзвойгийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Цолмон” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн орж 705,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 510,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Х.Олзвойд 1,215,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
С.Т-, О.Б-, Ц.М- нартай бүлэглэн:
16. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар багт байрлах “Наран” хотхонд хохирогч Э.Ариун-Ундрагын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Заяа” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж 226,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 25,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Ариун-Ундаргад 251,950 төгрөгийн хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
С.Т-, Ц.М- нартай бүлэглэн:
17. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Монгол сургуулийн гадна талд байрлах хохирогч А.Эрдэнэбатын хариуцан ажиллуулж байсан түргэн үйлчилгээний цэгийн цонхыг түлхэж хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж 333,800 төгрөгийн хохирол, 40,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
Т.Б-, Ц.М- нартай бүлэглэн:
18. 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны хажууд байрлах хохирогч С.Түмэн-Өлзийгийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Бөртэ-Ач” ХХК-ийн “Шинэ хүнс” дэлгүүрийн цонхны хаалт төмөр, хяналтын камерын төхөөрөмж, цонхны түгжээ зэргийг эвдэн орж бараа бүтээгдэхүүн болон хяналтын камерын “Hard disk” 1 ширхэг, мөн бэлнээр 650,000 төгрөг зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,513,130 төгрөгийн хохирол, 99,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
19. 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ айл орон сууцны 1 давхарт байрлах хохирогч Ч.Цэрэндолгорын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Шинэ айл” мини маркетын цонхоор орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 300,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,079,020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
С.Т-, Ц.М- нартай бүлэглэн:
1. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны 1 дүгээр орцонд бага насны, биеэ хамгаалах чадваргүй Р.Баяржавхлангаас 8000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч О.Б- нь С.Т-, Т.О-, Ц.М- нартай бүлэглэн:
1. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар багт байрлах “Наран” хотхонд хохирогч Э.Ариун-Ундрагын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Заяа” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж 226,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 25,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Ариун-Ундаргад 251,950 төгрөгийн хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
Т.Б-тэй бүлэглэн:
2. 2020 оны 10 дугаар сарын 27-ны 23:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Энхбатын хариуцан үйл ажиллагаа явуулдаг “Баян-Овоо” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг салган цонхыг онгойлгон нэвтэрч бараа бүтээгдэхүүн болон бэлэн 60,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 483,750 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол, 19,200 төгрөгийн хор уршиг учруулсан,
Т.О-, Г.Э-, Ц.М- нар бүлэглэн:
3. 2021 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Саранцогтын хариуцан ажиллуулдаг “Эргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 64,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 294,980 төгрөгийн хохирол учруулсан,
Т.О-, С.Т-, Ц.М- нартай бүлэглэн:
4. 2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Олзвойгийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Цолмон” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн орж 705,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, бэлнээр 510,000 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Х.Олзвойд 1,215,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол, 110,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг,
өсвөр насны шүүгдэгч Ц.М- ганцаараа:
1. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 20 дугаар байрны дэргэд иргэн Б.Энхболдын хариуцан ажиллуулж байсан хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 777,400 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2021 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Саранцогтын хариуцан ажиллуулдаг “Эргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 64,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 294,980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Ц.Э- нь С.Т-, Ч.Алтансондор нартай бүлэглэн:
1. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” түргэн хоолны газарт иргэн Ц.Орхонтуяагийн 2,090,000 төгрөгийн үнэ бүхий “IphoneX” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
С.Т-тэй бүлэглэн:
2. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мамбадацан хийдийн шашны дэлгүүрээс иргэн Ц.Өлзийхишигийн 384,000 үнэлгээ бүхий “Samsung Note-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
С.Т-, Д.Мөнхтөр нартай бүлэглэн:
3. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах салонд үйлчлүүлж байсан иргэн Т.Болортуяагийн 2,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий “I phoneX” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг,
шүүгдэгч Э.Х- нь С.Т-, С.Ариунзаяа нар бүлэглэн:
1. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 195 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Мөнхтогтохын 336,000 үнэлгээ бүхий “Samsung G7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг,
өсвөр насны шүүгдэгч Г.Х- ганцаараа:
1. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Уранчимэгийн хариуцан ажиллуулдаг байсан түргэн үйлчилгээний цэгээс 950,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Kims” ресторанаар үйлчлүүлж байсан И.Баяржаргалын 396,000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
3. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1-1012а тоотод байрлах иргэн Д.Сарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч 230,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
4. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн авто зогсоол дээр байрлуулсан иргэн Л.Алтангэрэлийн өмчлөлийн 25-98 УБЕ улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч бэлнээр 130,000 төгрөгийг тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
5. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол төвийн хойд талын хаалганы хажууд байрлуулсан иргэн Б.Амгалантөгсийн эзэмшлийн 1,440,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Giant XTC800” гэсэн бичиглэлтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Т.О-той бүлэглэн:
6. 2021 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн У.Батцэцэгийн үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт нууцаар, хууль бусаар нэвтэрч, нийт 764,400 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
7. 2021 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны гадна талд байсан Э.Одхүүгийн өмчлөлийн 61-15 УБЭ улсын дугаартай автомашины шилийг хагалан орж монетон бөгжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу түгжээтэй тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч 910,000 төгрөгийн хохирол, 60,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
8. 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуулийн зүүн урд талд байрлах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Ганцоожийн эзэмшлийн 05-02 УБД улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгслийн гурвалжин жижиг цонхыг хагалж нэвтрэн орж “Nomads” нэртэй 1 шил архи, 2 хайрцаг “Сэнгүр” нэртэй шар айраг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг,
1. 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч О.Эрдэнэбаатарыг гараараа, хамар, нуруу руу цохиж, газраас турба авч 2 гараар нь өргүүлэн хүч хэрэглэж, түүний өмчлөлийн 282,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А7” загварын гар утас, чихэвчийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг,
шүүгдэгч Г.Э- нь Т.О-, О.Б-, Ц.М- нартай бүлэглэн:
1. 2021 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Саранцогтын хариуцан ажиллуулдаг “Эргэл” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж бараа бүтээгдэхүүн болон бэлэн 64,500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 294,980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хулгайд эд хөрөнгөө алдсан талаар хохирогч Н.Санчир, Б.Зулжаргал, Ц.Орхонтуяа, Т.Болортуяа, Ц.Өлзийхишиг, Т.Мягмарсүрэн, Б.Мөнхтогтох, Ц.Мөнхзул, Б.Отгонтуяа, Г.Түвшинжаргал, О.Баярцогт, Х.Олзвой, Э.Ариун-Ундарга, А.Бахытжан, А.Эрдэнэбат, Б.Тэгшдэлгэр, Э.Өнөрбаяр, Б.Д-, Л.Баасанхүү, Ж.Бадрахзул, Ж.Бямбасүрэн, Б.Ану, Н.Энхзаяа, Х.Лхагвацэцэг, Д.Лхагвасүрэн, Д.Наранхүү, С.Түмэн-Өлзий, Ч.Цэрэндолгор, Д.Энхбат, Л.Ганзориг, П.Мөнхзул, Э.Ганцэцэг, Б.Шийрав, Ц.Урантуяа, Э.Бямбасүрэн, У.Батцэцэг, Э.Одхүү, Б.Ганцоож, Б.Саранцогт, Ц.Алдарсайхан, Д.Энхбат, Б.Энхболд, В.Эрдэнэтуяа, Н.Уранчимэг, Ц.Баяржаргал, Д.Сарантуяа, Л.Алтангэрэл, Б.Амгалантөгс, О.Эрдэнэбаатар нарын мэдүүлгүүд /7-р хх 122, 8-р хх 120, 3-р хх 201, 4-р хх 193, 97, 145, 42, 5-р хх 121, 1-р хх 70-71, 169, 13-р хх 233, 1-р хх 243, 2-р хх 85, 3-р хх 19, 21, 14-р хх 150, 8-р хх 209, 10-р хх 204, 9-р хх 109, 154-163, 9-р хх 230, 10-р хх 35, 10-р хх 71, 6-р хх 79, 6-р хх 184, 227, 5-р хх 238, 7-р хх 58, 6-р хх 14-15, 7-р хх 9, 6-р хх 121-123, 7-р хх 156, 5-р хх 199, 9-р хх 63, 13-р хх 175, 8-р хх 2, 46, 14-р хх 219, 15-р хх 137, 12-р хх 229, 16-р хх 109, 23, 10-р хх 131, 14-р хх 86, 13-р хх 41, 77, 122, 15-р хх 35, 227, 84/,
хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /7-р хх 109, 8-р хх 112, 4-р хх 188, 93, 132, 5-р хх 106, 1-р хх 54, 13-р хх 231, 1-р хх 223, 2-р хх 77, 3-р хх 7, 14-р хх 134, 8-р хх 185, 10-р хх 183, 9-р хх 109, 153, 215, 10-р хх 10, 60, 6-р хх 71, 163, 219, 7-р хх 38, 6-р хх 250, 102, 7-р хх 143, 9-р хх 48, 13-р хх 162, 7-р хх 238, 8-р хх 36, 14-р хх 205, 15-р хх 123, 12-р хх 218, 16-р хх 95, 10, 10-р хх 112, 14-р хх 62, 13-р хх 31, 69, 108, 15-р хх 33, 210, 71/,
хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /8-р хх 112, 5-р хх 108-111, 1-р хх 58-63, 152-158, 13-р хх 233, 1-р хх 225-233, 2-р хх 79-80, 3-р хх 10-12, 14-р хх 137, 8-р хх 187-197, 10-р хх 185, 9-р хх 110-114, 154-163, 216-221, 10-р хх 12-16, 62-67, 6-р хх 73-75, 167-170, 7-р хх 40-46, 6-р хх 5-8, 7-р хх 2-6, 6-р хх 103-108, 7-р хх 145-150, 151, 5-р хх 185-191, 9-р хх 50-54, 13-р хх 164, 7-р хх 239-243, 8-р хх 39-42, 14-р хх 207, 15-р хх 125, 12-р хх 220, 16-р хх 97, 16-р хх 12, 10-р хх 117, 14-р хх 62, 13-р хх 35, 72, 110, 15-р хх 35/,
хөрөнгийн үнэлгээний тайлангууд /7-р хх 124, 3-р хх 208, 4-р хх 200, 106, 153, 55-56, 1-р хх 184-186, 14-р хх 10, 2-р хх 25, 26, 2-р хх 124, 3-р хх 32, 33, 35, 36, 14-р хх 161, 169, 8-р хх 222, 10-р хх 210, 9-р хх 136, 209-211, 196, 10-р хх 44, 78, 6-р хх 87, 238, 5-р хх 243, 7-р хх 82, 6-р хх 37, 7-р хх 15, 6-р хх 144, 7-р хх 184, 5-р хх 216, 11-р хх 224, 9-р хх 78, 13-р х 193, 8-р хх 24, 53, 14-р хх 245, 15-р хх 160, 12-р хх 242, 16-р хх 131, 54, 10-р хх 143, 14-р хх 100, 13-р хх 91, 13-р хх 132, 15-р хх 58, 244, 99/,
гэрч О.Нямдаваа, Г.Энхтүвшин, У.Тунгалагтамир, Н.Уранцэцэг, Д.Чулуун-Эрдэнэ, Э.Сүх-Эрдэнэ, Д.Мөнхжаргал нарын мэдүүлгүүд /5-р хх 125, 2-р хх 1, 3, 19, 20, 21, 1-р хх 121-122, 8-р хх 49/,
зарим хэргийн газраас олдсон хурууны хээгээр шинжилгээ хийхэд шүүгдэгч нарын хурууны хээтэй тохирсон болох талаарх шинжээчийн дүгнэлтүүд /8-р хх 141, 5-р хх 145, 9-р хх 234, 10-р хх 84, 6-р хх 26, 5-р хх 207, 13-р хх 201, 18-р хх 11, 15-р хх 171, 16-р хх 36, 13-р хх 139/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /4-р хх 137, 5-р хх 116, 1-р хх 65-66, 161-163, 13-р хх 243, 1-р хх 237, 3-р хх 14, 14-р хх 144, 8-р хх 250, 8-р хх 199-205, 10-р хх 196, 9-р хх 168, 10-р хх 19, 7-р хх 55, 6-р хх 109-114, 9-р хх 55, 15-р хх 218/,
шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /7-р хх 133-135, 8-р хх 174, 3-р хх 217-218, 223, 5-р хх 48, 4-р хх 99, 114, 150, 170, 171, 172, 46, 5-р хх 168-171, 177, 1-р хх 111, 91, 92, 203, 210, 14-р хх 35, 42, 2-р хх 43, 44, 58, 38, 223, 230, 239, 246, 3-р хх 57, 30, 70, 14-р хх 195, 9-р хх 23, 28, 1-р хх 137, 138, 125, 126, 8-р хх 232, 10-р хх 220, 9-р хх 136, 209-211, 6-р хх 96, 210, 5-р хх 249, 7-р хх 91, 6-р хх 51, 54, 57, 7-р хх 24, 29, 33, 6-р хх 152, 7-р хх 196, 207, 5-р хх 224, 9-р хх 86, 8-р хх 65, 67, 15-р хх 11, 20, 194, 200, 13-р хх 20, 27, 10-р хх 164, 14-р хх 86, 116, 13-р хх 62, 105, 68, 15-р хх 110/,
дээрэмдэх гэмт хэргийн хохирогч Р.Баяржавхлангийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /8-р хх 245/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /8-р хх 250/, хохирогч Р.Баяржавхлангийн мэдүүлэг /9-р хх 9/, шүүгдэгч С.Т-, өсвөр насны шүүгдэгч Т.О- нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /9-р хх 28/, хохирогч Н.Сүхболдын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /1-р хх 115/, хохирогч Н.Сүхболдын мэдүүлэг /1-р хх 119, 120/, гэрч Э.Сүх-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх 121-122/, шүүгдэгч С.Т-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх 137, 138, 125, 126/, дээрэмдэх гэмт хэргийн хохирогч О.Эрдэнэбаатарын мэдүүлэг /15-р хх 83-85/, хөрөнгийн үнэлгээний тайлан /15-р хх 98-99/, өсвөр насны шүүгдэгч Г.Х-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /15-р хх 109-110/ зэрэг хэрэгт нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх дээрх байдлаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Т-, Т.Б-, О.Б-, Г.Э-, өсвөр насны шүүгдэгч Т.О-, Ц.М-, Г.Х- нарыг бүлэглэн орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг, шүүгдэгч Ц.Э-, Э.Х- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг, шүүгдэгч С.Т-, өсвөр насны шүүгдэгч Т.О-, Г.Х- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг, шүүгдэгч С.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ялын төрөл, хэмжээн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ц.М- нь ганцаараа болон бусадтай бүлэглэсэн нийт 13 удаагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэг, 1 удаагийн дээрэмдэх гэмт хэрэгт холбогдсоноос арван дөрвөн насанд хүрээгүй байхдаа үйлдсэн 8 удаагийн хулгайлах, 1 удаагийн дээрэмдэх гэмт хэргийг прокурорын шатанд, 3 удаагийн хулгайлах гэмт хэргийг шүүхийн шатанд тус тус хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.
Харин шүүгдэгч С.Т-, Т.Б-, Т.О- нарыг ганцаараа болон бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэгт тооны хувьд гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг хамааруулахын зэрэгцээ, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор амьдарч, үүнийг амьдрах арга, хэлбэрээр сонгож, амьжиргааны эх үүсвэр болгосон шинжийг ойлгох учраас энэхүү хүндрүүлэх зүйлчлэлийг өсвөр насны буюу хүүхдэд хэрэглэх боломжгүй.
Учир нь, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална”, 25.5 дахь хэсэгт “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан нь хүний үндсэн эрхийн хамгаалалтыг тодорхой болгож, баталгаажуулсан байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах гэх зэргээр хүүхдийг хүмүүжүүлэхэд эцэг, эхийн хүлээх үүргийг тодорхойлжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар хүүхдийг асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргийг эцэг, эх болон төрд хариуцуулсан учир хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт гэмт хэргийн орлогыг амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч С.Т- 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 5 сар 19 хоногтой, шүүгдэгч Т.Б- 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сар 9 хоногтой байсан, өсвөр насны шүүгдэгч Т.О- одоо 16 нас 11 сартай /2-р хх 144, 3-р хх 51, 4-р хх 164, 207, 208, 11-р хх 11, 10-р хх 234, 2-р хх 142, 10-р хх 224/ байх тул шүүгдэгч С.Т-, Т.Б-, Т.О- нарын өсвөр насандаа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлийг орон байранд нэвтэрсэн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын харгалзан С.Т-, Т.Б-, Т.О- нарт тус бүр 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасан үндэслэлд хамаарагдаж байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “... Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/, ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Т-, Т.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Т.О-ын хувьд түүний сүүлийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төгссөн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.Х-гийн хувьд гэм буруу, хувийн болон ар гэрийн байдал, хүүхдийн ашиг сонирхлын үүднээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.3 дахь заалтад заасан “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар тогтов.
Түүнчлэн шийтгэх тогтоолд хохирогч Б.Д-д учирсан хохирлын хэмжээг 6,974,290 төгрөг хэмээн үндэслэлтэй дүгнэсэн атал тогтоох хэсэгт 1,880,500 төгрөг олгохоор шийдвэрлэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь холбогдох баримтууд, яллах болон өмгөөлөх талуудын тайлбараар тогтоогдож байна. Хохирогч Б.Д- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоос 1,000,000 төгрөг хүлээж авснаа зөвшөөрсөн тул шүүгдэгч Т.Б-ээс 5,974,290 төгрөгийг гаргуулж тухайн хохирогчид олгосон өөрчлөлтийг тогтоолд оруулах замаар анхан шатны шүүхийн алдааг залруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/411 дүгээр шийтгэх тогтоолд:
А. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч С.Т-, Т.Б-, Т.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.Х-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, хамт гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосугай.” гэсэн нэмэлт заалтууд оруулж,
Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч С.Т-, Т.Б-, өсвөр насны шүүгдэгч Т.О- нарын хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой хэсгийг “... үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд ...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч С.Т-, Т.Б-, өсвөр насны шүүгдэгч Т.О- нарын хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой хэсгийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Т-, Т.Б-, өсвөр насны шүүгдэгч Т.О- нар тус бүрт 3 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтын шүүгдэгч С.Т-, Т.Б-, өсвөр насны шүүгдэгч Т.О- нарын хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-, Т.Б-, өсвөр насны шүүгдэгч Т.О- нарт тус бүрт нь оногдуулсан 3 жил хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил 6 сар хорих ялаар тогтоосугай...” гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын шүүгдэгч С.Т-, Т.Б-, өсвөр насны шүүгдэгч Т.О- нарт холбогдох хэсгийг “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг хасч ял эдэлсэнд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1368 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасч ял эдэлсэнд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч энэ гэмт хэрэгт оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож ...” гэж,
тогтоох хэсгийн 13 дахь заалтад “... Т.Б-ээс 1,880,500 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д ...” гэснийг “... Т.Б-ээс 5,974,290 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН