Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/03740

 

 

 

 

 

 

 

 

2024 09 11 182/ШШ2024/03740

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах ТБФ ББСБ ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Эовогт Нын Ю /РД: ****/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,536,509.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И,

Хариуцагч Н.Ю,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Н.Ю нь ТБФ ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1107410 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, гэрээний дагуу 20428 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 2,350,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 19305 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 3,650,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 20834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн болно.

Зээлдэгч Н.Ю нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд, 19305 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 478,645.81 төгрөг, хүүгийн төлбөрт 378,447 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 744.19 төгрөг, нийт 857,837 төгрөгийг, 20834 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 291,037.17 төгрөг, хүүгийн төлбөрт 441,059.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 689.23 төгрөг, нийт 732,786 төгрөгийг, 20428 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 312,066.98 төгрөг, хүүгийн төлбөрт 235,845.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 334.61 төгрөг, нийт 548,247 төгрөгийг тус тус төлсөн.

Зээлдэгч Н.Ю нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 672 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, үндсэн зээлийн үлдэгдэл 8,918,250.04 төгрөг, зээлийн хүү 5,322,396.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 278,862.26 төгрөг, нийт 14,519,509.14 төгрөг төлөхөөр байна.

ТБФ ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Н.Ю зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан бөгөөд одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй, сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1107410 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 20428 дугаар, 19305 дугаар, 20834 дугаар Цахим зээлийн дэд гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 8,918,250.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,322,396.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 278,862.26 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 17,000 төгрөг, нийт 14,536,509.14 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Н.Югээс гаргуулж ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 14,000,000 төгрөгийн зээлийг зөвшөөрөхгүй байна. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явагдаж байх үед 8,000,000 төгрөг байсан. Би 8,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалтгүй гэж үзэж байна. Зээлийн тооцоолол, хариуцагч талын зээлийн үндсэн төлбөр болон түүний төлбөрийг хэзээ, хэрхэн төлсөн талаарх баримтууд бол нэхэмжлэгч талын өөрийнхөө тамга, тэмдэг бүхий баримтууд байна. Баталгаатай эх үүсвэрээр нотлогдсон баримтыг нотлох баримт гэж үзэхээр байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн тамга тэмдэг бүхий ийм баримтуудыг хүчин төгөлдөр энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолгооны шаардлага хангасан баримт гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч тал өөрийн тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д .. хүү тооцвол бичгээр байгуулан гэж заасан байдаг. Гэрээг бичгээр байгуулна гэдэг нь талууд гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцоод бичгээр байгуулаад гарын үсэг зурж баталгаажуулсан байхыг хэлнэ. Гэтэл цахим зээлийн гэрээнд хариуцагч талын гарын үсэг зурагдаагүй байгаа учраас Иргэний хуулийн 451.2 болон 282.3-д заасан шаардлагыг хангахгүй байгаа тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Хүчин төгөлдөр бус гэрээ тур үндсэн хүү болон нэмэгдсэн хүү шаардах эрхээ алдана.

Хариуцагчийн хувьд бол 10,000,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн төлбөрт 1,081,749.96 төгрөг төлсөн, үндсэн зээлээс 8,918,250.04 төгрөг үлдсэн байна. Энэ дүн болохоор хариуцагчийн сая хэлээд байгаа эвлэрүүлэн зуучлалын шатанд хэлээд байсан дүн байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ дүн тогтоогдохгүй байгаа ч гэсэн эргэн төлөлтөөс харахад 8,900,000 төгрөг төлж байгаа. Хариуцагчийн зүгээс энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа талаар хэлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалд үнэлэлтэд дүгнэлт хийсний үндсэнд 8,918,250.04 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байна. Цаашид зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй гээд эвлэрүүлэн зуучлалаар явсан. Тус ажиллагаа явж байх үед нэхэмжлэгч тал үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдсэн хүү нийлээд 8,000,000 гаруй төгрөгөөр маргахаар ярьж байсан. Үүнээс хойш хүүг тооцох эрхгүй гэж үзэж байна.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг 8,918,250,04 төгрөгөөр хангаж шийдвэрлэж өгнө үү

 

4. Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн баримтуудын тухайд,

 

4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ТБФ ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-6/, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн и2/2511 дугаартай итгэмжлэл /хх-7/, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн и2/3298 дугартай итгэмжлэлтэй /хх-8/, 2022 оны 02 дугаар сраын 18-ны өдрийн 1107410 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-9-13/, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20428 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ /хх-14/, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ /хх-15/, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 19305 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ /хх-16/, Н.Югийн иргэний үнэлмэхийн хуулбар /хх-17/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-18-20/, нотариатын төлбөрийн баримт /хх-22/, шилжүүлгийн баримт /хх-22-24/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн и2/4645 дугаартай итгэмжлэл /хх-34/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-44-46/, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн и2/5771 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг,

 

4.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хх-42/, зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ

Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК нь хариуцагч Н.Юд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,536,509.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Хариуцагч Н.Ю нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1107410 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, гэрээний дагуу 20428 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 2,350,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, 19305 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 3,650,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, 20834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн болно. Зээлийн гэрээний хугацаанд 19305 дугаартай зээлийн гэрээний дагуу нийт 857,837 төгрөгийг, 20834 дугаартай зээлийн гэрээний дагуу нийт 732,786 төгрөгийг, 20428 дугаартай зээлийн гэрээний дагуу нийт 548,247 төгрөгийг тус тус төлсөн хийсэн, үлдэгдэл зээлийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан. Иймээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг зээлийн гэрээ болон Иргэний хуульд зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад 8,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрэлд яригдаж байсан учир 8,000,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй. Мөн зээлийн гэрээнд хуульд заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангаагүй учир хүү нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байна.

 

3. ТБФ ББСБ ХХК болон Н.Ю нар 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1107410 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19305 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20428 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ болон 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулжээ. /хх-9-16/

 

3.1 Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-т цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэхээр зохицуулсан ба 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1107410 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19305 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20428 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ болон 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг гэрээнүүдэд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

3.2 Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

4. Хариуцагч Н.Ю нь,

- 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19305 дугаартай Цахим зээлийн дэд гэрээгээр 3,650,000 төгрөгийг сарын 2,60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлж, зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу эргүүлэн төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч ТБФ БББ ХХК нь зээлийн мөнгийг шилжүүлэх,

 

- 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20428 дугаартай Цахим зээлийн дэд гэрээгээр 2,350,000 төгрөгийг сарын 2,60 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл зээл, зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу эргүүлэн төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч ТБФ БББ ХХК нь зээлийн мөнгийг шилжүүлэх,

 

- 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээгээр 4,000,000 төгрөгийг 2,60 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл зээл, зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу эргүүлэн төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч ТБФ БББ ХХК нь зээлийн мөнгийг шилжүүлэх үүрэг тус тус хүлээжээ.

 

Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК нь хариуцагч Н.Югийн Хаан банк ХХК дахь 5070270977 тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19305 дугаартай Цахим зээлийн дэд гэрээнд заасны дагуу 3,650,000 төгрөгийг 19305, 95981991, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 20428 дугаартай Цахим зээлийн дэд гэрээнд зааснаар 2,350,000 төгрөгийг 20428, 95981991, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг 20834, 95981991 гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. Хариуцагч 3 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлж зээлж авсан үйл баримтад маргаагүй.

 

5. Хариуцагч Н.Ю нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 19305 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 478,645.81 төгрөг, хүүгийн төлбөрт 378,447 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 744.19 төгрөг, нийт 857,837 төгрөгийг, 20834 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 291,037.17 төгрөг, хүүгийн төлбөрт 441,059.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 689.23 төгрөг, нийт 732,786 төгрөгийг, 20428 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 312,066.98 төгрөг, хүүгийн төлбөрт 235,845.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 334.61 төгрөг, нийт 548,247 төгрөгийг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар нь үндсэн зээлээс 1,081,749.96 төгрөг төлж, 8,918,250,04 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үйл баримтад маргаагүй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Түүнчлэн талуудын байгуулсан 1107410 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээний 3.2.3-т Цахим зээлийн дэд гэрээнд заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарьт хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт үр маргах журмаар төлөх гэж тохиролцжээ.

 

Хариуцагч Н.Ю нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 19305 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийг 631 хоног хэтрүүлж, үндсэн зээл 3,171,354.19 төгрөг, хүү 1,908,444.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,068.52 төгрөг, нийт 5,180,866.92 төгрөг, 20428 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийг 582 хоног хэтрүүлж үндсэн зээл 2,037,933.02 төгрөг, хүү 1,226,376.30, нэмэгдүүлсэн хүү 56,359.58 төгрөг, нийт 3,320,668.90 төгрөг, 20834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийг 672 хоног хэтрүүлж, үндсэн зээл 3,708,962.83 төгрөг, хүү 2,187,576.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,434.16 төгрөг, нийт 6,017,973.32 төгрөг тус тус төлөөгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байх боловч хариуцагч Н.Ю зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул ТБФ ББСБ ХХК нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, үндсэн зээл 8,918,250.04 төгрөг, зээлийн хүү 5,322,396.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 278,862.26 төгрөг, нийт 14,519,509.14 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

 

6. Хариуцагч Н.Ю нь зээлийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан шаардлага хангуулахын тулд нотариатын үйлчилгээний хөлсөнд 17,000 төгрөг төлж илүү зардал гаргасан нь нотариатчийн дардас дахь төлбөрийн баримт /хх-22/ -аар тогтоогдож байгаа тул энэхүү зардлыг хохиролд тооцож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар шаардах эрхтэй байна.

 

7. Хариуцагч Н.Ю нь нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, 2023 оны 7,8 дугаар сард эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсанаас хойших хүү алданги төлөхгүй гэж маргаж байгаа нь хуульд заасан гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байна.

 

8. Иймд, хуулийн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Н.Югээс зээлийн гэрээний үүрэгт 14,519,509.14 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 14,536,509.14 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК -д олгож шийдвэрлэсэн болно.

 

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,632.55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230,632.55 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 заасныг баримтлан хариуцагч Н.Югээс 14,536,509.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,632.55 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Югээс 230,632.55 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА