| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00950/И |
| Дугаар | 151/ШШ2024/00791 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2024/00791
2024 09 27 151/ШШ2024/00791
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: Т Тийн 2 давхарт байрлах “Т Х ББСБ” ХХК,
Хариуцагч: Т Э,
Хариуцагч: Т М нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 22.900.045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч “Т Х ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд Э.Э, Л.М нараас зээлийн гэрээний үүрэгт 22.900.045 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.-Хариуцагч Э.Э, Л.М нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Э, Л.М бид “Т Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 22.900.045 төгрөг гаргуулахтай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 22.900.045 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч “Т Х ББСБ” ХХК нь хариуцагч Э.Э, Л.М нарт холбогдуулан гэрээний үүрэгт 22.900.045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.
3..Хариуцагч Э.Э, Л.М нар нь нэхэмжлэлийн шаардлага 22.900.045 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Иймд “Т Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э, Л.М нар нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Э.Э, Л.М нар нь нэхэмжлэгч “Т Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 22.900.045 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор “Т Х ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5721010424 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Т Х ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.650 төгрөгийн тал хувь 171.325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 171.325 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 171.325 төгрөгийг хариуцагч Э.Э, Л.М нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т Х ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ