| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00927/И |
| Дугаар | 151/ШШ2024/00785 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2024/00785
2024 09 24 151/ШШ2024/00785
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: “М ББСБ” ХХК,
Хариуцагч: Аид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 888.315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж.Ааас зээлийн гэрээний үүрэгт нийт 888.315 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
2.-Хариуцагч Ж.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ж.А миний бие “М ББСБ” ХХК-ийн нэхэмжилж буй 888.315 төгрөгийг доорх хуваарын дагуу маргах зүйлгүй төлж барагдуулна. Үүнд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 488.315 төгрөгийг тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Аид холбогдуулан гэрээний үүрэгт 888.315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.
3..Хариуцагч Ж.А нь нэхэмжлэлийн шаардлага 888.315 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 488.315 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.А нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Ж.А нь нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 888.315 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 488.315 төгрөгийг тус тус “М ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.870 төгрөгийн тал хувь 12.935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12.935 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 12.935 төгрөгийг хариуцагч Ж.Ааас тус тус гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ