Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2024/00782

 

 

 

 

 

  2024        09          19                                              151/ШШ2024/00782                                                           

                                                                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“... Иймд намайг Т аймгийн З сумын Б угсралтын конторын нэгдсэн 2 дугаар бригадад 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтнаар, Т аймгийн З сумын Өгөөмөр ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авто жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.-Нэхэмжлэгч Б.Ц нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“Б.Ц миний бие Т аймгийн З сумын Б угсралтын нэгдсэн 2 дугаар бригадад 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтан, автын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс Т аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24/21 дүгээр албан бичиг (хх-3), Т аймгийн З сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 359 дүгээр албан бичиг (хх-4), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаар албан бичиг (хх-5), гэрч Г.Тын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-6-8), гэрч Н.Вийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-9), Т аймгийн Б угсралтын конторын даргын 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаар тушаалын хуулбар (хх-10), Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-11-12), Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 90 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-13-14), Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 87 дугаар тушаалын хуулбар (хх-15), Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 135 дугаар тушаалын хуулбар (хх-16-18), Б.Цийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-23), Б.Цийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага (хх-50), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.   

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 27/818 дугаар албан бичиг, хавсралт (хх-28-30), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 464 дүгээр албан бичиг (хх-31), Б.Цийн цалингийн түүвэр (хх-32), Т аймгийн Б угсралтын конторын даргын 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаар тушаалын хуулбар (хх-33), Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-34-35), Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 90 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-36-37), Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 87 дугаар тушаалын хуулбар (хх-38), Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр тушаалын хуулбар (хх-39), Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн135 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-40-42), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч Г.Т, Н.В нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-43-46), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүх Б.Цийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Ц нь шүүх хуралдаанд дараах үндэслэлээр шаардах эрхээ өөрчилсөн. Үүнд:

Б.Ц миний бие Т аймгийн З сумын Б угсралтын нэгдсэн 2 дугаар бригадад 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтан, автын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Т аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24/21 дүгээр албан бичиг (хх-3),

- Т аймгийн З сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 359 дүгээр албан бичиг (хх-4),

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаар албан бичиг (хх-5),

- Гэрч Г.Тын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-6-8),

- Гэрч Н.Вийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-9),

- Б.Цийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-23),

- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 27/818 дугаар албан бичиг, хавсралтад “...Б.Ц Б угсралтын трестэд жолооч...” гэх бичилт (хх-28-30),

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 464 дүгээр албан бичиг (хх-31),

- Б.Цийн цалингийн түүвэрт “1986 онд 10 сард 401 төгрөг нийт 20 хоног, 1987 онд 1 сард 389 төгрөг, 2 сард 818 төгрөг, 3 сард 472 төгрөг, 4 сард 691 төгрөг, 5 сард 646 төгрөг, 6 сард 1102 төгрөг, 7 сард 484 төгрөг, 8 сард 553 төгрөг, 11 сард 553 төгрөг, 12 сард 591 төгрөг, нийт 129 хоног, 1988 онд 1 сард 471 төгрөг, 2 сард 642 төгрөг, 6 сард 1133 төгрөг, 7 сард 590 төгрөг, 8 сард 763 төгрөг, 10 сард 132 төгрөг, 12 сард 628 төгрөг, нийт 99 хоног, 1989 онд 2 сард 765 төгрөг, 3 сард 607 төгрөг, 4 сард 469 төгрөг, 5 сард 117 төгрөг, 8 сард 646 төгрөг, 10 сард 1131 төгрөг, 11 сард 897 төгрөг, 12 сард 562 төгрөг, нийт 109 хоног, 1990 онд 1 сард 832 төгрөг, 3 сард 722 төгрөг, 4 сард 1420 төгрөг, 6 сард 1559 төгрөг, 11 сард 1299 төгрөг, 12 сард 411 төгрөг, нийт 26 хоног, 1991 онд 1 сард 2064 төгрөг, 2 сард 800 төгрөг, 3 сард 683 төгрөг, 4 сард 794 төгрөг, 5 сард 1309 төгрөг, 6 сард 2433 төгрөг, 7 сард 3331 төгрөг, 8 сард 888 төгрөг, 9 сард 2888 төгрөг, 11 сард 1088 төгрөг, 12 сард 1348 төгрөг, нийт 48 хоног” гэх бичилт (хх-32),

- Т аймгийн Б угсралтын конторын даргын 1986 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаар тушаалын хуулбарт “...Батдэлгэрийн Цийг 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс...” гэх бичилт (хх-33),

- Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаар тушаалын хуулбар, хавсралтад “...Б.Ц авто жолооч, 50 төгрөг...”  гэх бичилт (хх-34-35),

- Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 90 дугаар тушаалын хуулбар, хавсралтад “...Б.Ц...” гэх бичилт (хх-36-37),

- Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 87 дугаар тушаалын хуулбарт “...Б.Цийг 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс...” гэх бичилт (хх-38),

- Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр тушаалын хуулбарт “...жолооч Б.Ц...” (хх-39),

- Т аймгийн Б угсралтын трестийн даргын 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 135 дугаар тушаалын хуулбарт “...авто граж Б.Ц, 50 төгрөг...” гэх бичилт  (хх-40-42),

- Гэрч Г.Т, Н.В нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-43-46),

- Б.Цийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага (хх-50), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Ц нь Т аймгийн Б угсралтын трестэд 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Б.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оорцог овогт Батдэлгэрийн Цийг Т аймгийн Б угсралтын трестэд 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ТҮВШИНЖАРГАЛ