| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00302/И |
| Дугаар | 139/ШШ2024/00349 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 139/ШШ2024/00349
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 139/ШШ2024/00349 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг,******* хороо,*********************,******* байрны******* тоотод байрлах,******* /РД:/
Хариуцагч: аймгийн сумын-р баг, тоотод оршин суух, овогт //-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 51908578 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч******* ньад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51908578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. ............ нь тус банк бусаас 2017 оны 08 сарын 22-ны өдөр ЗГ/0684 тоот гэрээг байгуулан 10000000 төгрөгийн зээлийг сарын 8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
Манай байгууллагын зүгээс ............ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрөө төлөхийг 99099913 дугаарын утсаар удаа дараа шаардсан мөн*******-ны 2019 оны 03 сарын 07-ны өдөр 215 тоот Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдэл, 2023 оны 01 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Зээлийн төлбөр барагдуулах нэхэмжлэл, 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 01 тоотоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Эрэн сурвалжлах нэхэмжлэл тус тус гаргасан. Зээлдэгч нь дээрх зээлийн төлбөрөөс огт төлөөгүй 2510 хоног болж тус байгууллагад жил хохирол учруулсаар байна. ...............нь 2024 оны 08 сарын 07-ны өдрийн байдлаар 10000000 төгрөгийн зээл, 66910684 төгрөгийн үндсэн хүү, 0 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бүгд6910684 төгрөгийн зээл, хүүгийн өр төлбөр байна. Тус байгууллагаас гаргасан Эрэн сурвалжлах нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэсгийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 28жз-5/5209 тоот албан бичгээр дээрх хаягийг тогтоож ирүүлсэн тул /ЭЮ82102392/-аас үндсэн зээл 10000000, үндсэн хүүг зээлийн гэрээний 2.1.4 дэх заалтыг дагуу сарын 8 хувиар тооцох ёстой ч сарын 5 хувиар тооцож 41819178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0, бүгд 51819178 төгрөгийн зээл хүүгийн төлбөр, эрэн сурвалжилсан зардал1400 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 18000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 51908578 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гялс-ны нэхэмжлэлтэй надад хариуцагдах үндсэн зээл 10000000 төгрөг, зээлийн хүү 41819178 төгрөг, зардал1400 төгрөг, нийт 51908578 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* ньтай 2017 оны 08 сарын 22-ны өдөр ЗГ0684 тоот зээлийн гэрээ, БГ0684 тоот барьцааны гэрээ байгуулан 10 сая төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 0 байхаар 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс*******-нд 2024 оны 08 сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 10 сая төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 41819178 төгрөг, шүүхийн ажиллагааны зардалд1400 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн төлбөрт 18000 төгрөг, нийт 51908574 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэдэг хүнтэй 2017 оны 08 сарын 22-ны өдөр аймгийн******* төгрөг хадгаламж зээлийн хоршооноос 10 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан гэдэгтэй маргахгүй. Харин гэрээнд заасан 10 сая төгрөгийг гэдэг хүнд өгсөн үү гэдэг эргэлзээтэй. Сая шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэрийн дансыг асуулаа, 14019683 тоот дансын******* төгрөг хадгаламж зээлийн хоршоон дахь нэрийн данс гэж байна. Гэтэл гэрээнд 681 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлнэ гэж байгаа юм. Эргэн төлөлтийн хуваарь дээр 684 тоот данс байгаа. Тэгээд 81, 84, 83 гэсэн 3 данстай юм уу, эсвэл 83 тоот данс байсаар байтал 81 тоот дансанд хийгээдад өгөөгүй юм биш үү гэдэг ийм үндэслэл сая шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гарч ирлээ. Эргэн төлөлтийн хуваарь зээлийн гэрээнд байгаа 2.1-д заасан данс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаа данс 3 зөрөөд байна. Зээлийн гэрээ байгуулагдана гэдэг гарын үсэг зурснаар зээлийг олгочихсон гэсэн үг биш. Гарын үсэг зурснаас хойш тухайн хүний захиран зарцуулах эрхэд тухайн 10 сая төгрөгийг олгосноор зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Тийм учраас энэ гэрээ хуулийн хүчин төгөлдөр байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй байна. Хадгаламж зээлийн хоршоо маань өөрөө хоршооны тухай хууль, зохих хуулиудаараа зөвхөн гишүүддээ л үйлчилдэг. гэдэг хүний өгсөн хүсэлт гээд хүсэлтийг өнөөдөр хаанаас гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд өгч байгаа боловч энэ хүсэлтийг бүх гишүүдийн хурал нь хэлэлцээдыг******* төгрөг хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсүүлээд зээл олголоо гэдэг баримт энэ хэрэгт алга байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд аймагт 5 давхар орон сууцны барилгыг сүүлийн 3,4 жилийн хугацаанд нэлээн удаашралтайгаар бариад ашиглалтад оруулсан. Аймагт тогтмол үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн онуудад ч гэсэн байшин барилга барьж байсан, тодорхой дансаар нь мөнгө орж гардаг. Надад ийм мөнгө орсныг би огт санахгүй байна, надаас нэхэж байсан асуудал байхгүй гэдэг. Мөн зээлийн гэрээ байгуулах үед тус хадгаламж зээлийн хоршооны салбарын захирлаар ажиллаж байсан Цэрэнчунт нь зээл авч өгөөч гэж гуйж байсан гэдэг асуудал ярьсан учраас энэ зээлийг олгосон эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч тал хариуцагчад зээл олгосноо нотолж чадаагүй. Сая нэхэмжлэгчийн хуулийн зөвлөхийн ярьж байгаагаар нэрийн дансанд шилжүүлсэн мөнгийг зээлдэгч банкны данснаасаа авч байгаа мэт картаар ч юм уу аваад шууд захиран зарцуулах эрхтэй биш гэж хэлсэн. Хүсэлт гаргаж, гарын үсэг зурж зарлагын баримтаар гүйлгээ хийж авч захиран зарцуулах боломжтой болно гэж байгаа боловчыг уг 10000000 төгрөгийг аваад захиран зарцуулсан гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Нөгөө талаас энэ гэрээний хугацаа дуусгавар болчихсон. Иргэний хуулийн 20 дугаар бүлэгт гэрээ дуусгавар болох, мөн энэ зээлийн гэрээний 6.1 дүгээр зүйлд гэрээ дуусгавар болох талаар хуульчилчихсан. Энэ гэрээ нь 24 сарын хугацаатай байгуулагдсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваариар гэрээний хугацааг тодорхойлж байгаа бөгөөд 2019 оны 08 сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болчхоод байхад ямар үндэслэлээр гэрээ цуцалснаас хойших 60 сарын хүү нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн материалын******* дугаар талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээр үндсэн зээлийн хүүд300000 төгрөгийн л хүү төлөх харилцаа үүссэн байхад үндэслэлгүйгээр 41000000 төгрөгийн хүү нэхэж байна. Иргэний5 дугаар зүйлийн5.2.1 дээр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж хэлж байсан. 2019 оноос хойших 3 жилийг тооцоход 2022 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байхад өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тасралтгүй жил энэ хүнийг хайж явлаа гээд байна. Дундговийн хүмүүс энэ гэдэг хүнийг ерөөсөө анддаггүй, бүхэл бүтэн 5 давхар объект бариад энд барилгынхаа талбай дээр өдөр шөнөгүй зогсож байхад олохгүй байна гэж байхгүй. Мөн Иргэний хуулийн6.1-д шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж байгаа. Мөн6.4 дэх заалт бол шаардах эрх, нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тооцно гээд энэ хүн нэг сар ч бай 2 сар ч бай дараалаад энэ гэрээний үүргээ үнэхээр төлдөггүй байсан юм бол ноцтой зөрчил бий болжээ гээд энэ шаардах эрх аль хэдийн үүсчихсэн. Энэ хүмүүс энэ гэрээнийхээ 4.1-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх энэ нөхцөл боломж нь байсаар байгаад тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байтал энэ шаардах эрх чинь бүр аль 2017 оныхоо 9, 10 сараас үүсчихээд байхад өнөөдрийг хүртэл яагаад шаардаагүй юм бэ гэдэг асуудал байна. Энэ хүнийг Монгол Улс даяар эрэн сурвалжлаагүй газар байхгүй мэтээр ярьж байна. Өнөөдөр энэ байгуулсан гэрээн дотор чинь сумын дугаар баг, тоот хаяг гэж энэ хүмүүс гэрээ байгуулжээ. Энэ үнэхээр сумын дугаар баг-ын тоот хаягт байршилтайтай байгуулсан юм бол яагаад Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 3 сарын тогтоол байж байна. Тэгээд энд хэзээ хандсан юм бэ гэхээр 2023 оны 01 сарын*******-ны өдөр шүүхэд хандаад 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг тоолъё гэж үзэх юм бол аль хэдийнэ хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 2023 онд хандсан энэ үйл явцууд байна. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаанд нөлөөлөх тасалдах ийм хууль зүйн үндэслэл бүрдээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан, гэрээгээр зээлийг олгосон талаар нотолж чадаагүй, гэрээ байгуулагдсан эсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, 9031003025 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3-4-р хуудас/, дугаартай******* аймаг сум дахь салбарын гэрчилгээний хуулбар /хэргийн 5-6-р хуудас/, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ/0684 дугаартай зээлийн гэрээ /хэргийн-10-р хуудас/, ЗГ/0684 дугаартай зээлийн гэрээний хавсралт /хэргийн 11-р хуудас/, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ /хэргийн 12-15-р хуудас/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШЗ2023/06410 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хэргийн 16-18-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 19-22-р хуудас/,*******2 дугаартай*******-оосд олгосон итгэмжлэл /хэргийн 23-р хуудас/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 28ж3-5/5209 дугаартай албан бичиг /хэргийн 24-р хуудас/,ын зээлийн дансны хуулга /хэргийн 25-32-р хуудас/, 144 дугаартай*******-оос, нарт олгосон итгэмжлэл, 2017 оны 08 сарын 22-ны өдрийнын гишүүнээр элсэх тухай хүсэлт, санал өгөх тухай хүсэлт /хэргийн 53-54-р хуудас/, хариуцагч талаас хариу тайлбар /хэргийн 43-р хуудас/, 0566 дугаартайаасд олгосон итгэмжлэл /хэргийн 55-р хуудас/ баримтыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх*******-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2 Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:******* ньтай 2017 оны 08 сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ0684 тоот зээлийн гэрээ, БГ0684 тоот барьцааны гэрээний дагуу олгосон зээл 10 сая төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 41819178 төгрөг, шүүхийн ажиллагааны зардалд1400 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн төлбөрт 18000 төгрөг, нийт 51908574 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
3. Хариуцагч тал тайлбар татгалзлаа дараахь байдлаар үндэслэж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь зээл олгосон талаараа нотлоогүй, уг гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээ байгуулагдсан эсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ/0684 дугаартай******* төгрөг хадгаламж зээлийн хоршоо, нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтад маргахгүй байна. Харин уг зээлийн гэрээний зүйл 10000000 төгрөгийг нэхэмжлэгч******* төгрөг хадгаламж зээлийн хоршооноос аваагүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч тал нь хариуцагчын тус хоршоон дахь нэрийн дансанд мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн хариуцагч нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасны дагуу буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.
5. Нэхэмжлэгчээс 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ/0684 дугаартай зээлийн гэрээ /хэргийн-10-рт/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 11-рт/, 2017 оны 08-р сарын 22-ны өдрийн БГ/0684 дугаартай барьцааны гэрээ /хэргийн 12-15-рт/,ын 1401900684 тоот зээлийн дансны хуулга /хэргийн 25-32-рт/ баримтыг ирүүлсэн байна. Зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан үйл баримтад гарын үсэг зурсан үйл баримтад хариуцагч тал маргаагүй тул зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т Зээл олгох хэлбэр: Зээлдэгчийн хоршоон дахь 1401900681 тоот гишүүний нэрийн дансанд зээлийг бүхэлд нь /хэсэгчлэн (доогуур зурах) бэлэн бусаар шилжүүлснээр олгосон тооцно. гэж заажээ. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1401900681 тоот дансанд зээлийг шилжүүлсэн баримтыг ирүүлээгүй ба 1401900684 зээлийн дансны хуулгыг ирүүлсэн байна. Энэхүү баримт гагцхүү нэхэмжлэгч талын баримт байна. Өөрөөр хэлбэл дээрх баримтад хариуцагч гарын үсэг зураагүй, гэрээний талуудын оролцоогүй үйлдэгдэх баримт байна. Дээрх нэрийн данснаас хариуцагчад олгосон зээл хэрхэн гүйлгээ хийгдэж хэний өмчлөлд шилжсэн талаар баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй байна. Иймд гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн хоршоон дахь 1401900681 тоот гишүүний нэрийн дансанд зээлийг шилжүүлснээр олгосонд тооцох гэрээний заалтын дагуу зээлийг бодитоор олгоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хээлийн5 дугаар зүйлийн5.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ/0684 зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д Зээлийн хугацаа: Энэхүү гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь-р тодорхойлов гэжээ. Гэрээний энэ заалтыг үндэслээд гэрээний хугацааг 2017 оны 09 сарын 22-ноос 2019 оны 08 сарын 22-ны өдөр гэж тооцох боломжтой байна. Нэхэмжлэгч тал зээлдэгч нь дээрх хугацаанд зээл, зээлийн хүүг огт төлөөгүй гэж тайлбарлаж байна. Эндээс дүгнэвэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 08 сарын 22-ны өдрөөс тоологдож эхлэхээр байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШЗ2023/06410 захирамжид /хэргийн 16-18-рт/*******-ны нэхэмжлэлийг 2023 оны 01 сарын*******-ны өдөр хүлээн авсан талаар дурджээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 28ж3-5/5209 дугаар албан бичигт /хэргийн 24-рт/ Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/03003 дугаартай шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад нь аймаг сумын Нарлаг ..........дугаар баг ..................... тоотод оршин сууж байгаа болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болно гэжээ.
Нэхэмжлэгч тал нь зээл олгосноос хойш өнөөдрийг хүртэл зээлдэгчад зээл төлөх мэдэгдэл өгсөн, утсаар ярьсан, байнга холбогдож байсан, шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан, эрэн сурвалжилсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар дээр дурдсан 2 баримтаас өөр баримтыг ирүүлээгүй байна. Дээрх 2 баримтын хамгийн эхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан баримтын хугацаагаар тооцоход******* төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь 2023 оны 01 сарын*******-ны өдөр хамгийн анх шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 2019 оны 8 сарын 22-ноос хойш 3 жилийн хугацаа буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зээлдэгчын хаягийг зээлийн гэрээнд аймгийн сум-р баг Нарлаг тоот хаягт гэж бичсэн, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичигтын хаягийг аймгийн сумын Нарлаг дугаар баг Нарлаг хорооллын 5-03 тоот гэж тогтоосон, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дээрх хаягийг бичсэн ба уг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирсэн нөхцөл байдлаас нэхэмжлэгч талын Зээлдэгч нь зээл аваад оршин суух хаягтаа байхгүй, зээлээ төлөлгүй алга болсон, уг зээлийг төлүүлэх гэж жилийн турш хөөцөлдлөө гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч тал нь хариуцагчад зээлийн гэрээний дагуу зээлийг бодитоор олгосон болохоо нотлоогүй, зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар*******-ны ............ овогт ...................... /........../-аас 51958578 /тавин нэгэн сая есөн зуун тавин найман мянга таван зуун далан найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417491 /дөрвөн зуун арван долоон мянга дөрвөн зуун ерэн нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .........