Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2024/00781

 

 

 

 

2024       09          19                                          151/ШШ2024/00781                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т аймаг, Мт сум, 3 дугаар баг, Б 8 дугаар гудамж, 1 тоотод оршин суух Харуул овогт Бийн Ж,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ж нь А.Нтай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Иймд намайг А.Нтай 2009 оноос 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.

2. Нэхэмжлэгчээс Т аймгийн М сумын Б багийн Засаг даргны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 05/43 дугаар албан бичиг (хх-3), Т аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0999/02 дугаар зөвлөмжийн хуудас (хх-4), Б.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-5), Б.Жийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-6), А.Нын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-8), Б.Ж, А.Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-9), Ж.Нгын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-10), Н.Аын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-11), Н.А, Ж.Н  нарын өрхийн эмнэлэг, сургуулийн тодорхойлолт (хх-12-15), А.Нын нас барсны гэрчилгээний хуулбар (хх-16), А.Нын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-18), Б.Жийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-23), Б.Жийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-33), зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн З сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 06/583 дугаар албан бичиг (хх-28), Үндэсний Т архивын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/835 дугаар албан бичиг, хавсралт (хх-29-30), Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 776 дугаар албан бичиг, хавсралт (хх-31-32), Т аймгийн Мт сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 06/105 дугаар албан бичиг (хх-38), А.Нын 2013-2015 оны малын А дансны хуулбар (хх-39-44), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

4. Шүүхээс А.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-46-48), Б.Гүндалайн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-49-51), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Шүүх Б.Жийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2..Нэхэмжлэгч Б.Ж нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“...Иймд намайг А.Нтай 2009 оноос 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Т аймгийн М сумын Б багийн Засаг даргны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 05/43 дугаар албан бичигт “Б.Ж нь Б багийн Хэрлэнгийн 8-1 тоотод 2009 оноос 2016 он хүртэл амьдарч байсан нь үнэн болно” гэх бичилт (хх-3),

- Т аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0999/02 дугаар зөвлөмжийн хуудас (хх-4),

- Б.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-5),

- Б.Жийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-6),

--А.Нын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-8),

- Б.Ж, А.Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-9),

- Ж.Нгын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-10),

- Н.Аын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-11),

--Н.А, Ж.Н нарын өрхийн эмнэлэг, сургуулийн тодорхойлолт (хх-12-15),

- А.Нын нас барсны гэрчилгээний хуулбарт “...А.Н 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барсан...” гэх бичилт (хх-16),

- А.Нын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-18),

- Б.Жийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-23),

- Т аймгийн З сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 06/583 дугаар албан бичиг (хх-28),

- Үндэсний Т архивын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/835 дугаар албан бичиг, хавсралтад “Хүн ам, орон сууцны 2010 улсын тооллогын бүртгэлийн 7 дугаар хуудсанд: Т аймгийн Мт сумын Жаргалант багийн Зүүн гозгор, Нын өвөлжөөнд оршин суугч: Өрхийн тэргүүн Хатиган ургийн овогтой Александрын Н, 1986 оны 05 сарын 09-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, малчин, эхнэр Харуул ургийн овогтой Бийн Ж, 1991 оны 02 сарын 08-нд төрсөн, 19 настай, малчин, хүү Хатиган ургийн овогтой Нын А, 2010 оны 10 сарын 19-нд төрсөн, 0 настай, бусад төрөл Харуул ургийн овогтой Бийн Хундалай, 1994 оны 12 сарын 04-нд төрсөн, 15 настай, эрэгтэй, малчин гэж бүртгэгдсэн байна” гэх бичилт (хх-29-30),

- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 776 дугаар албан бичиг, хавсралтад “А.Н, Б.Ж 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтийг бүртгэсэн” гэх бичилт (хх-31-32),

- Б.Жийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-33),

- Т аймгийн Мт сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 06/105 дугаар албан бичигт “...А.Н, Б.Ж нарын 2009 оноос 2015 оны  холбогдох баримтуудыг архиваас шүүж үзэхэд 2013-2015 онуудад тоолуулсан малын А данс байгааг хуулбарлан хүргүүлж байна” гэх бичилт (хх-38),

- А.Нын 2013-2015 оны малын А дансны хуулбарт “2013 онд ам бүлийн тоо 3, үүнээс: эмэгтэй 1, 2014 онд ам бүлийн тоо 4, үүнээс: эмэгтэй 1, 2015 онд ам бүлийн тоо 4, үүнээс: эмэгтэй 1” гэх бичилт (хх-39-44),

- А.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэгт “...Б.Ж, А.Н нар 2009 оноос хамт амьдарч эхэлсэн хэдий ч 2015 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байсан” гэх бичилт (хх-46-48),

- Б.Гүндалайн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэгт “...Б.Ж, А.Н нар 2009 оноос хамт амьдарч эхэлсэн. 2010 онд Н.А, 2014 онд Ж.Н нар төрсөн. 2022 онд А.Н ах нас барсан” гэх бичилт (хх-49-51), зэрэг нотлох баримтуудаар Б.Ж, А.Н нар нь 2009 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно” гэж зааснаар Хатиган овогт Александрын Н, Харуул овогт Бийн Ж нарын гэрлэлт нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байна.

5. Мөн талийгаач Александрын Н, Бийн Ж нарын дундаас 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүү Н.А, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр охин Ж.Н нар төрсөн бөгөөд эдгээр хүүхдүүд өнөөдрийн байдлаар насанд хүрээгүй болох нь тэдгээрийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 10, 11  дүгээр хуудас/

6. Нэхэмжлэгч Б.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.14-т “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” гэж зааснаар шаардах эрхтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Харуул овогт Бийн Ж нь Ховогт Ан Нтай 2009 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ