| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03926/И |
| Дугаар | 181/ШШ2024/03252 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/03252
2024 09 06 181/ШШ2024/03252
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Е ББСБ ХХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт С.Э /РД:................/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,303,506.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Е ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч С.Э нь манай Е ББСБ ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан гар утас худалдаж авахтай холбогдуулан 1,499,900 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Гэтэл зээлдэгч С.Э нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний дагуу зээлдэгч С.Эаас:
1. Үндсэн зээл 1,499,900 төгрөгөөс 743,605.61 төгрөг төлсөн тул үлдэх 756,294.39 төгрөгийг,
2. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1,029 хоногийн үндсэн хүү 896,639.40 төгрөгөөс 487,402.56 төгрөгийг төлсөн тул үлдэх 409,236.84 төгрөгийг,
3. Нэмэгдүүлсэн хүү 72,767.02 төгрөгөөс 4,991.83 төгрөгийг төлсөн тул үлдэх 6,775.19 төгрөгийг буюу зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 1,233,306.42 төгрөг, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсан шүүхийн зардал 70,200 төгрөг, нийт 1,303,506.42 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ
Нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,303,506.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид харилцан тохиролцож, хариуцагч С.Э нь 1,303,506.42 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 218,506.42 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е ББСБ ХХК нь хариуцагч С.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,303,506.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,303,506.42 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 218,506.42 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, С.Эт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Е ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,303,506.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,303,506.42 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 217,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 218,506.42 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, С.Эт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,807 төгрөгөөс 17,903.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 17,903.5 төгрөгийг, хариуцагч С.Эаас 17,903.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ