Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/03253

 

 

 

 

 

 

 

2024 09 06 181/ШШ2024/03253

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Х ХК /РД:.................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н овогт Н.Э /РД:............/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 38,284,016.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Н.Э нь Х-тай 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 108...... дугаартай Зээлийн гэрээ байгуулан 47,000,000 төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан.

-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон.

Банк нь 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч Н.Эын Х дахь 500........... тоот дансанд 47,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 10,966,666.62 төгрөг, зээлийн хүүд 4,307,073.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,026.30 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 108...... дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 128 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 108...... дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 36,033,333.38 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх хүү 2,200,479.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,203.25 төгрөг, нийт 38,284,016.15 төгрөгийг хариуцагч Нэмэхбаяр Эрдэнэжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,284,016.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, хариуцагч Н.Э нь 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Н.Э нь үлдэх 36,284,016.15 төгрөгийг

2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668.15 төгрөгөөр тус тус төлж бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Н.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,284,016.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нэхэмжлэлийн шаардлага болох 38,284,016.15 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Э үлдэх 36,284,016.15 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668.15 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Н.Эдхолбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,284,016.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нэхэмжлэлийн шаардлагын 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Э үлдэх 36,284,016.15 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,023,668 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,023,668.15 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Н.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,370.08 төгрөгөөс 174,685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 174,685 төгрөгийг, хариуцагч Н.Эаас 174,685 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ