| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03696/И |
| Дугаар | 181/ШШ2024/03294 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/03294
2024 09 10 181/ШШ2024/03294
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Г ХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Боржигон овогт Н.Х /РД:............../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,037,207.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н овогтой Х нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Гтай ЗГ/150............ тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.
Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,525,892.57 төгрөг, зээлийн хүүний төлбөр 7,601,901.35 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 3,193,233.77 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 666,280.06 төгрөг, зээлийн шимтгэл 49,900 төгрөг, нийт 15,037,207.75 төгрөг төлөөгүй байна.
Зээлдэгч Н.Хаас Гтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 15,037,207.75 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн гаргуулж Гинд олгуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Хариуцагч Н.Х нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Гны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С би Н.Хт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь Н.Хт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,037,207.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Н.Хт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК нь Н.Хт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15,037,207.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Н.Хт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,136 төгрөгийн тал хувь буюу 116,568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 116,568 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ