Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/00769

 

 

 

 

 

 

 2024         09          13                                          151/ШШ2024/00769

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: бын Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Ба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд нийт 4.320.000 төгрөг төлөхөөс түүний төлсөн 1.000.000 төгрөгийг хасаад 3.320.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

2.-Хариуцагч О.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие О.Э Г.Бын гэрээний үүрэгт 3.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3.320.000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Г.Бын Хаан банкны 5 тоот дансанд төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч Г.Ба нь хариуцагч О.Эт холбогдуулан гэрээний үүрэгт 3.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.

3..Хариуцагч О.Э нь нэхэмжлэлийн шаардлага 3.320.000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Г.Бын Хаан банкны 5 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч О.Э нь нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийн шаардлага 3.320.000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Г.Бын Хаан банкны 5 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Ба нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.070 төгрөгийн тал хувь 34.035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34.035 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 34.035 төгрөгийг хариуцагч О.Эаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Бад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ТҮВШИНЖ