Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2024/00637

 

 

 

 

 

 

   2024       07          04                                           151/ШШ2024/00637                                                            

                                                                                                                  

Г УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г аймаг, З Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Ж.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болорцэцэг,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Ж.Г миний бие нь Г аймгийн Г сумын Г ардын хувьсгалт намын үүрийн орлогч нарийн бичгийн даргаар 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан үеийн ажилд орсон, гарсан тушаалыг архив болон холбогдох газруудад шүүлгэж үзэхэд баримт материал олдохгүй байна.

Мөн Г аймгийн Г сумын Захиргааны орлогч даргаар 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажиллаж байсан үеийн ажлаас гарсан тушаалыг архив болон холбогдох газраас шүүлгэж үзэхэд олдохгүй байна. Иймд намайг дээрх хоёр газар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчээс Г аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/18 дугаар Зөвлөмжийн хуудас (хх-2), Г аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 193 дугаар албан бичиг (хх-3), Г аймгийн Г сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар захирамжийн хуулбар (хх-5), Г аймгийн Г сумын “Шинэ зам” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбар (хх-6), Г аймгийн Г сумын “Шинэ зам” нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дүгээр тушаалын хуулбар (хх-7), Ж.Гын 106267 дугаар гишүүний бат илэрхийлэхийн хуулбар (хх-8-9), гэрч Д.Гын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-10), гэрч А.Гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-11), гэрч М.Ггийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-12), гэрч Д.Ггийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-13-16), Ж.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-17), Ж.Гын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-22), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.   

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 672 дугаар албан бичиг (хх-28), Ж.Гын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-29-30), Г аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар албан бичиг (хх-31), Г аймгийн Г сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжийн хуулбар (хх-34), Г аймгийн Г сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар захирамжийн хуулбар (хх-33), Г аймгийн Г сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дүгээр захирамжийн хуулбар (хх-34), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

4. Шүүхээс гэрч М.Г, А.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-35), гэрч М.Г, А.Г нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-38-39), зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.:Шүүх Ж.Гын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ж.Г нь шүүх хуралдаанд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Ж.Г миний бие нь Г аймгийн Г сумын Г ардын хувьсгалт намын үүрийн орлогч нарийн бичгийн даргаар 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан үеийн ажилд орсон, гарсан тушаалыг архив болон холбогдох газруудад шүүлгэж үзэхэд баримт материал олдохгүй байна.

Мөн Г аймгийн Г сумын Захиргааны орлогч даргаар 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажиллаж байсан үеийн ажлаас гарсан тушаалыг архив болон холбогдох газраас шүүлгэж үзэхэд олдохгүй байна. Иймд намайг дээрх хоёр газар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Г аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/18 дугаар Зөвлөмжийн хуудас (хх-2),

- Г аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 193 дугаар албан бичиг (хх-3),

- Г аймгийн Г сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар захирамжийн хуулбарт “...Ж.Гыг 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай...” гэх бичилт (хх-5),

- Г аймгийн Г сумын “Шинэ зам” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбарт “...Ж.Гыг 02 дугаар сарын 02-ны өдрөөс түүхий эд бэлтгэлийн эрхлэгчээр...” гэх бичилт (хх-6),

- Г аймгийн Г сумын “Шинэ зам” нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дүгээр тушаалын хуулбарт “...Ж.Г нь өөр газар дэвшин ажиллаж болсон тул 10 дугаар сарын 01-ний өдрөөс...” гэх бичилт (хх-7),

- Ж.Гын 106267 дугаар гишүүний бат илэрхийлэхийн хуулбарт “1987 оны 1 сард 230 төгрөг, 2 сард 230 төгрөг, 3 сард 230 төгрөг, 4 сард 230 төгрөг, 5 сард 230 төгрөг, 6 сард 230 төгрөг, 7 сард 230 төгрөг, 8 сард 230 төгрөг, 9 сард 290 төгрөг, 10 сард 290 төгрөг, 11 сард 290 төгрөг, 12 сард 290 төгрөг, 1988 оны 1 сард 290 төгрөг, 2 сард 290 төгрөг, 3 сард 290 төгрөг, 4 сард 290 төгрөг, 5 сард 193 төгрөг, 6 сард 380 төгрөг, 7 сард 380 төгрөг, 8 сард 380 төгрөг, 9 сард 380 төгрөг, 10 сард 314 төгрөг, 11 сард 314 төгрөг, 12 сард 450 төгрөг, 1989 оны 1 сард 380 төгрөг, 2 сард 380 төгрөг, 3 сард 380 төгрөг, 4 сард 300 төгрөг, 5 сард 300 төгрөг, 6 сард 300 төгрөг, 7 сард 300 төгрөг, 8 сард 300 төгрөг, 9 сард 300 төгрөг, 10 сард 575 төгрөг, 11 сард 575 төгрөг, 12 сард 575 төгрөг, 1990 оны 1 сард 575 төгрөг, 2 сард 575 төгрөг, 3 сард 575 төгрөг, 4 сард 575 төгрөг, 5 сард 575 төгрөг, 6 сард 575 төгрөг, 7 сард 625 төгрөг, 8 сард 600 төгрөг, 9 сард 600 төгрөг, 10 сард 600 төгрөг, 11 сард 600 төгрөг, 12 сард 600 төгрөг, 1991 оны 1 сард 900 төгрөг, 2 сард 1.000 төгрөг, 3 сард 1.200 төгрөг, 4 сард 1.200 төгрөг, 5 сард 1.200 төгрөг, 6 сард 1.200 төгрөг, 7 сард 1.800 төгрөг, 8 сард 1.800 төгрөг, 9 сард 1.800 төгрөг, 10 сард 1.800 төгрөг, 11 сард 1.800 төгрөг, 12 сард 1.800 төгрөг” гэх бичилт (хх-8-9),

- Гэрч Д.Гын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-10),

- Гэрч А.Гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-11),

- Гэрч М.Ггийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-12),

- Гэрч Д.Ггийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-13-16),

- Ж.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-17),

- Ж.Гын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-22),

- Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 672 дугаар албан бичиг (хх-28),

- Ж.Гын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-29-30),

- Г аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар албан бичиг (хх-31),

- Г аймгийн Г сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжийн хуулбар (хх-34),

- Г аймгийн Г сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар захирамжийн хуулбар (хх-33),

- Г аймгийн Г сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дүгээр захирамжийн хуулбар (хх-34),

- Гэрч М.Г, А.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-35),

- Гэрч М.Г, А.Г нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-38-39), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Г нь Г аймгийн Г сумын Г ардын хувьсгалт намд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал орлогч, нарийн бичгийн даргаар, Г аймгийн Г сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал орлогч даргаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Ж.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мй овогт Ждийн Гыг Г аймгийн Г сумын Г ардын хувьсгалт намд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал орлогч, нарийн бичгийн даргаар, Г аймгийн Г сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаанд 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал орлогч даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ТҮВШИНЖАРГАЛ