Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 119/ШШ2024/0010

 

       МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОА-ийн УБХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О,

Хариуцагч: ОА-ийн ОСХТ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Гуравдагч этгээд: ОА-ийн ОНӨГ,

Гуравдагч этгээд: иргэн Б.Б,

Гуравдагч этгээд ОА-ийн ОНӨГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: ОА-ийн ОСХТ-ны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум,............ нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

-“Б.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-21010095... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн ............. м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, ОА-ийн ОНӨГ-ын нэр дээр бүртгэлтэй Ү-21010107.., Ү-21010060.., Ү-2101010..., Ү-2101005..., Ү-2101011..., Ү-2101005..., Ү-2101010..., Ү-2101010... дугаартай  Орхон аймгийн Баян-Өндөр сумын .............м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, Э.Б, хариуцагч ОА-ийн УБ-ийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, аймгийн ОСХТ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд аймгийн ОНӨГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Э” ХК  нь ОА-ийн УБХ-т холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй давхардуулан  олгосон улсын бүртгэлийн Ү-2101008…, Г-0010238-…. тоот 28 м2, Ү-2101008…, Г-0086918-… тоот 28 м2, Ү-2101005…, Г-0086919-… тоот 28 м2, Ү-2101009…, Г-0010238-… тоот 38 м2, Ү-2101008…, Г-0086921-… тоот 28 м2, Ү-2101010..., Г-00-2.... тоот 38 м2, Ү-2101011..., Г-00-... тоот м2, Ү-2101005..., Ү-2101000... Г-00 -... тоот м2, Ү-2101010..., Г-00 -... тоот м2, Ү-2101005..., Г-00-... м2  бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

 “ОА-ийн ОСХТ-д холбогдуулан “аймгийн ОСХТ-ны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан. /1 дэх хавтаст хэргийн 01, 2 дахь хавтаст хэргийн 20 дугаар тал/  

2. ОА-ийн ОСХТ нь Монгол улсын Засгийн газрын Авто замын газрын 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Байгууллагын мэдлийн орон сууцыг хувьчлах тухай” 3/300 дугаар албан бичиг,  “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоол, мөн өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 03 тоот тогтоол, хурлын тэмдэглэл, “ Э” ХК-ийн 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  01 тоот албан бичгийг тус тус  хүлээн аваад  маргаан бүхий 16 айлын орон сууцыг 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор /хавсралтын 49-64 дүгээр жагсаалтад буй/ нэр бүхий 16 иргэнд хувьчилжээ.

3. ОА-ийн УБХ нь “Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, .............. орон сууцнуудыг иргэн Б.Б нь өмчлөгч тус бүрээс Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч, уг орон сууцнуудын талбайг нэгтгэн 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар өмчлөгчөөр бүртгүүлэхээр УБХ-т хүсэлт  гаргасныг хүлээн авч, эрхийн  улсын бүртгэлийн Ү-2101009... дугаарт бүртгүүлсэн,

 -ОА-ийн ОНӨГ нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэн Ч.Э-аас Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу “үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2101010..., Ү-2101006..., Ү-2101010..., Ү-2101005..., Ү-2101011..., Ү-2101005..., Ү-2101010..., Ү-2101010... дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, ................. орон сууцыг тус тус худалдан авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ОАУБХ-т бүртгүүлж, өмчлөгч болсон байна.

4. Нэхэмжлэгч маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд  анх нэхэмжлэл гаргасан.

            5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Маргаан бүхий захиргааны актууд нь дараах байдлаар манай  өмчлөх эрхийг хөндсөн. Үүнд:

5.1. Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 552 дугаар тогтоолоор “Э” ХК-ийн нийт хувьцааны 62.3% буюу төрийн мэдлийн 536,659.0 ширхэг хувьцаа өмчлөх эрхийг иргэн В.О-д олгох тухай тогтоол гарч ........ 16 айлын орон сууцыг “Э” ХК өмчлөх эрхтэй болсон байхад ОА-ийн ОСХТ-оос нэр бүхий 16 иргэнд 2001 оны 39 дүгээр тогтоолоор хувьчилсан нь илт хууль бус юм.

5.2. ОСХТ-ны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоол нь илт хууль бус тул үүнийг дагаад 16 айлын орон сууцыг бүртгэсэн  иргэн Б.Б-ийн нэр дээрх Ү-2101009..., ОА-ийн ОНӨГ-ын нэр дээрх Ү-2101010..., Ү-2101006..., Ү-2101010..., Ү-2101005..., Ү-2101011..., Ү-2101005..., Ү-210101..., Ү-21010102... дугаарт бүртгэгдсэн улсын  бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна” гэжээ.

6. Нэхэмжлэгч “Э” ХК-ийн захирал В.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “16 айлын орон сууцыг ОСХТ хувьчлахдаа төрийн өмч хувьчлагдаад төрийн бус өмч болсны дараа 1998 оны тогтоол шийдвэр албажаагүй байх үеийн бичиг баримтаар хувьчилж өгсөн гэж үзээд зөвшөөрөхгүй байгаа. Манай компани төрийн өмчийн компани. Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 сарын 18-ны өдрийн 552 дугаар тогтоол, Засгийн газрын 2001 оны тогтоолуудаар хувьчлагдаад хувьцаа эзэмшигчдийн мэдэлд шилжсэн. 100 хувь хувьчлагдсаны дараа баталгаагүй бичиг баримтаар 16 айлын орон сууцыг хувьчилсан гэж үзсэн учраас бид нарын өмч дээр зөрчил гараад байгаа юм. Манайх олон хувьцаа эзэмшигчтэй хувьцаат компани. Бид нарт хувьчлах хөрөнгө байхгүй үед яагаад  хянаж үзэлгүй энэ хүмүүст хувьчилаад байгаа юм бэ. Төрийн тогтоол шийдвэрийг биелүүлээгүйн улмаас бид нарыг хохироож байна. Энэ асуудлаа шийдүүлэх гэж шүүхэд хандаж байна гэв.

            7. Хариуцагч ОА-ийн ОСХТ-оос шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Э” ХК-ийн  нэхэмжлэлтэй ОА-ийн ЗД-д холбогдох ОСХТ-ны  2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний 00396... дугаартай, улсын бүртгэлийн 2101005... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь “Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ..........324 кв.м 146,305,300 төгрөгийн үнэ бүхий барилга” гэж дурдсан байна.

            ОА-ийн ОСХТ-ны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ........ байрлах ....... нэр бүхий 16 иргэнд хувьчилсан. Нэхэмжлэгч “Э” ХК нь 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ОА-ийн ОСХТ-д байрны асуудал шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаж байсан.

Иймд Захиргааы ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

            8. Хариуцагч ОА-ийн ОСХТ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОСХТ-ны 2001 оны 12 сарын 01-ний өдрийн 39 тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Орон сууц хувьчлах тухай хуульд ямар баримт материал бүрдсэн тохиолдолд хувьчлах талаар бүрэн зохицуулсан. 1998 оны 06 сарын 05-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас Э” ХК-д байгууллагын мэдээ, орон сууцыг хувьчлах тухай асуудал дээр хариу өгсөн. Төлөөлөн удирдах зөвлөл болон бүх гишүүдийн хурлаараа хэлэлцээд 100 хувь хувьчлах шийдвэр гарсан байдаг. 1998 оны 7 сарын 5-ны өдөр “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор 7.300.000 төгрөгийн үнэтэй 16 айлын орон сууцыг оршин сууж байгаа байгууллагын ажилчдад  үнэ төлбөргүй хувьчлахыг  дэмжиж шийдвэрлэсэн.

2001 оны 2 сарын 2-ны өдрийн “Э” ХК-ийн О гуайн өөрийнх нь гарын үсэгтэй 01 тоот албан бичгээр Орхон аймгийн Тамгын газарт “компанийн үндсэн хөрөнгө болох 16 айлын орон сууцыг замын салбарт олон жил ажилласан ажилчдад хувьчлах асуудлыг ТУЗ-ын хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсэн. Иймд сууц эзэмшигчдийн гэрчилгээг олгож өгнө үү” гэх хүсэлтийг нэр бүхий 16 хүний хавсралт хүснэгттэй ирүүлдэг. Үүний дагуу эрх бүхий байгууллагын шийдвэр компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн шийдвэр нь гарчихсан, компанийн захирлынх нь хүсэлт нь ирчихсэн тохиолдолд 16 иргэдээс баримт материалыг бүрдүүлж аваад ОСХТ-ноос орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгодог. Энэ процесс хууль тогтоомж зөрчөөгүй. Хуулийн дагуу шаардлага хангасан баримт материалын хүрээнд хянаж үзээд 2001 оны 12 сарын 01-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Э” ХК-ийн эзэмшилд байсан 16 айлын орон сууцыг нэр бүхий 16 иргэнд хувьчилсан. Энэ тогтоол нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ОСХТ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Хариуцагч ОА-ийн УБ-ийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэлд дурдагдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, ...... орон сууцуудыг ОА-ийн ОСХТ-ны тогтоолоор иргэдэд хувьчилсныг холбогдох хувьчлалын материал, нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулсан ба холбогдох өөрчлөлтүүдийг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг болон цахим санд тухай бүр нь хийж цахим мэдээллийн санд боловсруулсан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, ........... орон сууцуудыг иргэн Б.Б өмчлөгч тус бүрээс худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч талбайг нэгтгэн эрхийн улсын бүртгэлийн Ү-21010099... дугаарт бүртгүүлж, үйлчилгээний зориулалтаар өнөөдрийн байдлаар өмчилж байгаа ба 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банктай байгуулсан 1300/390 дугаартай зээлийн гэрээний барьцаанд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байна.

Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг,.......  орон сууцуудыг иргэн Ч.Э өмчлөгч тус бүрээс худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр №211 дугаартай нотариатч гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээгээр Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн ба өнөөдрийн байдлаар Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг,  ............орон сууц эрхийн улсын бүртгэлийн Ү-21010107... дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, Говил ....... орон сууц эрхийн улсын бүртгэлийн Ү-210100... дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, Говил ....... орон сууц эрхийн улсын бүртгэлийн Ү-21010102... дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, ......... орон сууц эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005... дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, ....... орон сууц эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011... дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, .............. орон сууц эрхийн улсын бүртгэлийн Ү-21010056... дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, ..... орон сууц эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010... дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, ........ орон сууц эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010... дугаарт бүртгэлтэй сууцуудын өмчлөгчөөр ОА-ийн ОНӨГ бүртгэлтэй байна.

“Э” ХК-ийн нэхэмжлэлээр тухайн бүртгэлүүдийг хянан үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу буруу ташаа гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлийг хаах, өмчлөх эрхийг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Хариуцагч ОА-ийн УБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тухайд хувийн хэрэгт авагдсан баримтуудыг шүүж үзэхээр 2001 оны 10 сарын 17-ны өдөр бусад олон хөрөнгүүдтэй цуг бүртгүүлсэн байдаг. Гэхдээ “Э” ХК-ийг өмчлөгч гэдгийг, яг ямар хувьчлалаар энэ хөрөнгүүдийг авсан бэ, ямар хууль тогтоомжоор авсан бэ, Төрийн өмчийн ямар шийдвэрээр авсан бэ гэдгийг баттай нотлох баримт байдаггүй. 2001 оны бүртгэлийг хийсэн бүртгэгчийн тухайд одоо тухайн бүргэгч байхгүй. Энэ бүртгэлтэй холбоотой дараагийн бүртгэлүүд хийгдээд явсан.  

Нэр бүхий 16 айлын улсын бүртгэлийг манайх холбогдох хуулийн шаардлага хангасан баримт, шийдвэрүүдийг үндэслээд хуулийн хүрээнд хийгээд явсан байдаг. Өнөөдрийг хүртэл бүртгэлийн ямар нэгэн хууль, журам зөрчсөн зүйл байхгүй. “Э” ХК-д энэ үл хөдлөх хөрөнгүүдийг ямар нотлох баримтаар, яаж хувьчилж авсан хангалттай нотлох баримт байдаггүй. Зөвхөн хувийн байгууллагын хийсэн Аудитын дүгнэлт, ганц нэг зургууд байдаг. Конторын барилгын тухайд “О” компанийн дулааны цахилгаан станцын зүүн талд байгаа барилгын зураг байсан. “Э” ХК албан бичиг өгчихдөг. Тэгээд задгай дээр, контор дээр тусдаа гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн хүсэлт бичээд бүртгэл нь хийгдээд явсан. Ямар нотлох баримтуудыг яаж өгсөн нь тодорхойгүй. 2 удаагийн өөрчлөлт орсон бүртгэлүүд байдаг. Хэнд юуг нь өгөөд, юу нь үлдэж байгаа, юу нь хасагдаж байгаа гэдэг нь тодорхойгүй бүртгэлүүд байгаад байдаг. Энэ бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн санд хүчинтэй байгаад байдаг. Тэгэхээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

11. Гуравдагч этгээд ОА-ийн ОНӨГ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Шүүхийн шинжилгээний албанд байр худалдан авах Ор-218/2020 тоот гэрээ”-ний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, ....... орон сууцны байрыг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Орон сууцны байрыг хүлээн авахад ........ байр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011..., 2 тоот байр  эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010..., 3 тоот байр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005..., 4 тоот байр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010..., 5 тоот байр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010..., 6 тоот байр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005..., 7 тоот байр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010...., 8 тоот байр эрхийн улсын бүртгэлийн Ү-2101006... дугаартай өмчлөлийн гэрчилгээтэй байсан.

Эд хөрөнгийн өмчлөл шилжүүлэх хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 435 тоот албан бичгээр ОА-ийн УБХ-т гаргасан. ОА-ийн УБХ 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1279 тоот албан бичгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, ............... орон сууцны өмчлөгчөөр ОА-ийн ОНӨГ-ыг бүртгэсэн тухай хариуг ирүүлсэн...” гэжээ.

12. Гуравдагч этгээд ОА-ийн ОНӨГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1998 оны “Э” ХК-ийн ТУЗ-ийн тогтоол хүчин төгөлдөр. Төрийн өмчийн хороо ТУЗ-ийг томилдог. 1998 оны Орон сууц хувьчлах тогтоол хүчин төгөлдөр. 16 айлын орон сууцны байршил Говил, Баянцагаан гэж 2 яригдаад байна. Иргэний хэрэг дээр газрын байршлын талаар маргадаг. Газар дэр барак байшин байсан. Энэ бол ОНӨГ-ын өмч гэдгийг манайд 8 айлын орон сууцыг худалдсан Н хэлж байсан. Баянцагаан, Говил гэдэгт 2 янзын орон сууцны байр байгаа гэж миний хувьд ойлгож байгаа. В.О гуайн нэхэмжлээд байгаа ......... орон сууцны байр Ү-21010058… дугаартай биш. Энэ Баянцагаан багийн нутагт дэвсгэрт байрлах авто замын хуучин барак байшин гэж үзэж байна. Тиймээс ........ орон сууцны байрны бүртгэлийг илт хууль болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэв.

13. Гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь ....... байрлах 16 айлын орон сууцыг Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 дугаар сарын 18-нд “Э” ХК-ний хувьцааны 62.3% төрийн мэдлийн хувьцааг нийтийн дуудлага худалдаагаар худалдаж авсан бөгөөд компанийн хөрөнгөнд Баянцагаан багийн ....... 16 айлын орон сууц багтсан, уг орон сууцуудыг 2001 оны 12 дугаар сарын 17-нд Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж 0039... дугаартай гэрчилгээ авч, улсын бүртгэлийн 210100... дугаартай гэрчилгээ авсан гэжээ.

Гэтэл нэхэмжлэлд дурьдсан орон сууцуудыг ОА-ийн ОСХТ-ны 2001 оны 39 дугаартай тогтоолоор тухайн үед эзэмшиж байсан иргэдэд хувьчилж өгсөн байдаг. Харин Б.Б-ийн хувьд ....... орон сууцыг 2004 онд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. “Э” ХК нь 2001 оны 12 дугаар сард дээрх орон сууцыг дуудлага худалдаагаар авсан юм бол бүхэл бүтэн 21 жилийн турш өөрийн өмчийг яагаад өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаагүй юм бол.

В.О гэдэг хүн 2014 онд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж байгаа хүмүүстэй уулзаж байсан гэжээ. Тийм уулзалт огт болоогүй бөгөөд гэнэт 2022 оны 8 дугаар сард Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс дуудах үед л энэ хөрөнгө өөр этгээдэд бүртгэлтэй байсан байж болзошгүй мэдээллийг Б.Б сонссон байна. Тэгэхээр В.О гэдэг хүний нэхэмжлэлийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байсан гэсэн тайлбарыг гаргаж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь Баянцагаан багт байрлах 16 айлын орон сууцыг дуудлага худалдаагаар авсан тухай дурдсан байна. Харин Б.Б-ийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь Говил багт байрлалтай юм.

Цаашид шүүхээс энэ нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх явцад цугларсан нотлох баримтанд үндэслэн гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бие дааж шаардлага гаргах болно...” гэжээ.

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан процедурын дагуу шүүх хуралдаан явагдаж дуусаж байна.

Нэгдүгээрт: нэхэмжлэгч мөн үү гэдэг дээр хэн ч үгүйсгэхгүй байна. Харин нотлогдож байгаа баримтууд хангалттай хэмжээнд байна. Нэхэмжлэгч мөн учраас хувьцааных нь эзэмших хэлбэрээр хөндөгдөж буй эрхийн зөрчил нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахад хүрч байгаа. Мэдээж бүгд хуулийн дагуу зохицуулагдах ёстой. Хамгийн том зарчим бол захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог. Хариуцагч ОСХТ-ны төлөөлөгчийн хэлж байгаа тайлбар нь дүрэм журам ярих гээд байна. Хуульд процедураа хийсэн учраас өнөөдөр дүрэм, журам ярих ёсгүй. Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил юунаас эхэлсэн бэ гэвэл 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн өмчийн мэдлийн хувьцааг авснаар бүх эрх үүссэн. Эрхээс хойш гарч байгаа ОСХТ-ны үйл ажиллагаа буруу байсан. Төрийн өмчийн бус орон сууцны талаар шийдвэр гаргасан. Орон сууц хувьчлах хуулийн 3 дугаар зүйлд “орон сууц хувьчлах гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг;

5.1 дэх хэсэгт “энэ хууль төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна” гэж заасан. Төрийн өмчийн орон сууц байсан уу гэдгийг өнөөдөр юугаар баталж чадах вэ? тэрийгээ нотолж чадаагүй. Мөн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргахгүй” гэж байна. Засгийн газар ямар шийдвэр гаргасан бэ? ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Гэтэл тэр процедур чинь төрийн өмчлөлд 100 хувь гарчихсан. Миний үйлчлүүлэгч 50 гаран сая төгрөгийг юунд зориулагдсан байх вэ. Тэр хөрөнгийн төлөө. Хэн ч гэсэн өөрийн хөрөнгөтэй байх Үндсэн хуулиар олгосон эрхтэй, хууль ёсоор эзэмших, авах эрхтэй. 16 айлын орон сууц чинь өөрөө хамгийн том хөрөнгө. Гэтэл байгаагүй, аваагүй мэтээр үгүйсгэж болохгүй.

Мөн хуулийн 7.1 дэх хэсэгт хувьчлалыг орон сууцны дуудлага эзэмших эрхийн бичиг ордерын үндсэн дээр хувьчилна гэж байгаа. Гэтэл энэ байгууллагад эзэмшлийн бичиг гэж өгсөн. Үүргээсээ өөр хувьчлах процедур ирэхгүй. Эзэмших эрх буюу ордер чинь улсын байрыг ашиглаж байгаа тохиолдолд ашиглах л эрх. Тэрийг та нар эхлээд бий болгоно. Яагаад гэвэл танай чиг үүрэгт байхгүй зүйлийг хариуцагч тал бий болгосон. Түүнийг үндэслээд тушаал тогтоолоо хавсаргаад үл хөдлөх хөрөнгийн газар явуулчихсан. Мөн хуулийн 11.3 дахь хэсэгт “ОСХТ-ны бүрэн эрх дотор орон сууц эзэмших эрхийн бичиг, ордер, орон сууц хөлслөх гэрээ болон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримт бүртгэл, түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгахад зөрчлийг арилгуулна”, мөн хуулийн 11.6 дахь хэсэгт “өмчлөх эрхийн гэрчилгээ олгох” гэж байгаа.

 Гэтэл өнөөдрийн баримтаас үзэх юм бол ОСХТ-ноос өмчлөх эрхийн гэрчилгээ ерөөсөө бичээгүй. Тэгээд түүнийгээ хувьчилсан гэж үзээд байгаа юм уу. Өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ёстой. Мөн хуулийн 12.1 дэх хэсэгт “хууль ёсоор эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах этгээд доор дурдсан үүрэг хүлээнэ. Эзэмших эрхийн бичиг, ордер гэрээ бичиг баримтаа зөрчилгүй байлгах”, мөн хуулийн 16.1 дэх хэсэгт “сууц эзэмших эрхийн бичиг ордерын эзэмшигч өргөдөл гаргах эрхтэй” гэж байна. Тэрийг нь өөрсдөө хийж өгсөн нь буруу байсан. Ийм бичигтэй хүн очоогүй, харин өөрсдөө хийж өгсөн буруутай. Мөн хуулийн 18.1 дэх хэсэгт “сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид, эзэмшигчид тухайн үндсэн эрхийн гэрчилгээ олгоно” гэсэн байна. Гэрчилгээг яаж олгосныг мэдэхгүй байна. Байгаа мэтээр нэг хариуцагч нь тайлбар өгөх гэж оролдож байна. ОСХТ-ны өөрийнх нь үйл ажиллагаа буруу илт хууль зөрчсөн байсан. Манай үйлчлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үгүйсгэхийг оролдож байна. Бие даасан шаардлага гаргасан болгож орж ирэхдээ хариуцагч тал нь дэмжинэ гэдгээ илэрхийлж оролцож байгаа нь өөрөө идэвхтэй, хариуцлагагүй үйл ажиллагаа гэж харагдаж байна.

Өөрөөр хэлбэл ямар ч хариуцлагагүйгээр тэрийгээ хийхийг хүсэж байна. Төрийн байгууллагуудын хоорондын сонирхлын зөрчлийн асуудал зөндөө гарч байна. Энийг анхаарч үзнэ үү. Өмчлөх эрх нь хууль ёсны дагуу байсан. Өнөөдөр хүртэл өмчлөх эрх нь бүртгэлтэй байгаа. ОСХТ-ны хууль бус ажиллагааг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энэ байгууллагаас эхтэй хаягийн асуудал үүссэн. Энэ байгууллага яагаад энэ хаягийг бий болгох, юуг үндэслэж уг хаягаа бичсэнийг өнөөдөр нотлоогүй.

Төрийн бус хөрөнгийг хувьчилсан үйлдэл дээр нь буруутгаж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасан” гэж үзэж байна. Тийм учраас маргаан бүхий ОА-ийн ОСХТ-ны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт жагсаалтад буй 16 айлд хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,  “маргаан бүхий 16 айлын  үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг бүртгэсэн одоо хүчин төгөлдөр  Ү-21010095…, Ү-2101010…, Ү-2101006…, Ү-2101010…, Ү-2101005…, Ү-2101011…, Ү-2101005…, Ү-2101010…, Ү-2101010… дугаарт бүртгэгдсэн улсын  бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ХК бол төрийн эзэмшлийн 62,3%-ийн хөрөнгийг нийтийн дуудлага худалдаагаар худалдаж авсан. Энэ компанийн хөрөнгийг нийтийн дуудлага худалдаагаар худалдаж аваад тухайн компанийн хөрөнгийн нэг хэсэг болох 16 айлын орон сууцыг Улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийн баталгаа болгож мэдүүлгээ гаргасан. Энэ бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа талаар талууд маргахгүй байна. 2001 оны 12 сарын 17-ны өдөр Ү-21010058… дугаарт бүртгэгдсэн бүртгэл хүчин төгөлдөр байгаа. Бүртгэл хийгдсэний дараа уг 16 айлын орон сууцыг хувь иргэдэд давхар өмчлөх эрхийн гэрчилгээг УБХ мэдүүлгийг үндэслэн авсан. УБХ бүртгэлийг хийхдээ давхардуулаад хийсэн гэж ярьж байгаа боловч давхардуулаад гэдэг үгийн агуулгыг бид өнөөдрийн хурал дээр “Э” ХК-ийн хөрөнгөд анх бүртгэгдсэн Говилын 16 айлын орон сууц гэдэг үл хөдлөх хөрөнгийг бусад иргэдэд өөр бүртгэлийн дугаараар давхардуулан бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэдэг утгаар ойлгоод явж байгаа.

Тэр баримтыг нь шүүхийн ажиллагааны явцад судлаад үзэхэд ОСХТ бол тухайн 16 айлын орон сууцыг эзэмших эрхтэй гэдэг ордерыг бичиж өгөөд ордероо үндэслэн хувьчлах шийдвэрийг 12 сарын 01-ний өдөр гаргасан байна. Маргаан бүхий орон сууц хувьчлалын 39 тоот тогтоол илтэд хууль бус байна. Тухайн үед үйлчилж байсан Орон сууцны тухай хууль 1996 оны 10 сарын 25-ны өдөр  батлагдсан, тухайн хуулийн зүйл заалтыг мөрдсөнгүй. Илт хууль бус шийдвэр, хувьчлалыг явуулсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Орон сууц хувьчлалын тухай хууль дээр ямар харилцааг зохицуулах бэ гэхээр “төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах харилцааг зохицуулахад оршино” гээд хуулийн 1 дүгээр зүйлд заачихсан. Тэгвэл тухайн үед “Э” ХК-д төрийн өмчийн оролцоотой хөрөнгө байсан боловч 2001 оны 12 сарын 1-ний өдрийн 39 тоот тогтоолоор хувьчлах үед энэ компанийн захирлаар В.О нийтийн дуудлага худалдаагаар тухайн компанийн 62,3%-ийг худалдаж аваад ялагч болоод “Э” ХК болчихсон байсан. Орон сууц хувьчлалын тухай хуулиараа хувьчлагдах орон сууцын 6 дугаар зүйлд төрийн өмчийн орон сууц орчихсон байгаа. Тухайн үеийн ОСХТ-ны үйл ажиллагааг С гэдэг хүн явуулж байсан. Хувьчлалтай холбоотой бүх баримтыг хүлээж авч хувьчлах үйл ажиллагааг бэлэн болгож Засаг дарга гарын үсэг зурдаг байсан. Бие даасан гуравдагч этгээдийн төлөөлөгч энэ хүнийг гэрчээр оролцуулъя гэсэн асуудал ярьсан. Ерөнхийдөө гуравдагч этгээдийн талд ач холбогдолтой зүйл мэдүүлээгүй. Орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа гишүүд орон сууцаа хувьчлан авах эрхтэй. Орон сууц эзэмших эрхийн бичгийг С гээд ОСХТ-ны үйл ажиллагааг эрхэлж байсан хүн өөрөө бичээд өгчихсөн. Эзэмших эрхтэй гэдгийг тухайн цаг үед захирал О-гаас эсхүл хувьцаат компанийн удирдлага, гишүүдийн хурлын гаргасан шийдвэрийн үндсэн дээр орон сууц эзэмших эрхийн бичиг бичигдэх ёстой байсан. Тухайн үед гарч байсан тогтоолоор гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Гэтэл хуулийг нь уншаад үзэхээр тухайн үед орон сууц төрийн мэдлийнх биш байсан хувьцаат компанийн эзэмшилд шилжчихсэн хөрөнгө байсан.

Төрийн өмчийн хороо хөрөнгийг шилжүүлэхдээ тухайн компанийн тайлан тэнцэл, өмчид бүртгэлтэй байсан өмчийн хөрөнгийн жагсаалтуудыг үндэслээд уг хөрөнгийг шилжүүлсэн байдаг. Хувьцаат компанийн хөрөнгийг аймгийн ОСХТ яагаад хувьчлаад байгаа юм бэ? хуулийг зөрчсөн байгаа учраас илт хууль бус захиргааны акт эндээс гарсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэг илт хууль бус акт шийдвэр болохынхоо хувьд мөн хуулийн 47 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн агуулж байгаа.

Улсын дээд шүүхийн 2008 оны 6 сарын 19-ний өдрийн 25 тоот тогтоолын 2.1, 2.2-т “Орон сууц хувьчлах тухай хуулийн  6 дугаар зүйлийн 3-т заасан "Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц" гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн өмчөөр дангаараа байгуулсан төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшил, ашиглалтад байгаа хувьчлагдах орон сууцыг хэлнэ”, 2.2-т “Мөн зүйл, хэсэгт заасан "Хуулийн этгээдийн санал" гэдэгт төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа орон сууцыг хувьчлах асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс Засгийн газарт хандаж гаргасан хүчин төгөлдөр баримт бичгийг ойлгоно” гэсэн байна.

Хуулийн этгээдийн санал гэдэгт  “төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа байрыг хувьчлах асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд Засгийн газарт хандаж гаргасан хүчин төгөлдөр баримт бичгийг ойлгоно” гэж заасан. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх ОСХТ-ны 2001 оны 12 сарын 1-ний өдрийн 39 тоот тогтоолоор Говилын 16 айлын орон сууцад нэр бүхий этгээдүүд ордер бичиж өгөөд өмчлөх эрхтэй болохыг тогтоосон тогтоол захиргааны актын хувьд бол илтэд хууль бус болох баримт бичиг мөн юм. Нэхэмжлэлийн шаардлага үндэстэй гэж үзэж байгаа. 39 тоот тогтоолыг үндэслээд УБХ тэр хүмүүст бүртгэл хийчихсэн.

“Э” ХК-ийн захирал Улсын бүртгэлийн газарт зохих шаардлагынх нь дагуу баримтуудаа хавсаргаж өгөөд бүртгэл хийгдчихсэн. Говилын 16 айлын орон сууц буюу Баянцагаан багт байх үйлдвэрлэлийн зориулалттай бусад хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон бүртгэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Төр захиргааны байгууллага энэ хүмүүсийн хуульд заасан эрх ашигт нийцсэн бүртгэлийг хийхдээ хуулиар олгогдсон ямар үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй асуудал нөлөөтэй болж гарч ирж байгаа.

Хариуцагчийн төлөөлөгч тухайн үеийн УБийг буруутгах гэж байна. Тэр цаг үед ажиллаж байсан хүнийг буруутгахаасаа илүү Улсын бүртгэлийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хүрээнд үндэслэл бүхий тайлбарыг гаргасангүй. Нэхэмжлэгч энэ бүртгэлтэй хөрөнгөө Үндсэн хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна.  Нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Энэ бүртгэлүүд болон ОСХТ-оос хувьчилсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэстэй байна” гэв.

16. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн шаардлагадаа:  “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй ОА-ийн УБХ-т холбогдох захиргааны хэрэгт иргэн Б.Б-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр шүүх татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ОНӨГ-ын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...... 8 айлын орон сууц нь “Э” ХК-ийн өмчлөлд давхар бүртгэлтэй болох нь нотлох баримтуудаар тогтоогдлоо. Дээрх 8 айлын орон сууц нь “Э” ХК-ийн ажилдчын  орон сууц байж байгаад 1996 онд батлагдсан орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу ажилчдад нь үнэгүй хувьчлагдсан юм байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу 1998 оны 6 дугаар сарын 5-нд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас “Э” ХК-ийн захирал Г.Г-т “Байгууллагын мэдлийн орон сууц хувьчлах тухай” 3/300 тоот албан бичгийг ирүүлж ТУЗ болон бүх  гишүүдийн хурлаараа шийд” гэсэн байна. Үүний дагуу 1998 оны 07 дугаар сарын 05-нд Хувьцаа эзэмшигчдийн хурлаар 16 айлын орон сууцыг Орон сууц хувьчлалын дагуу оршин сууж буй ажилчдад нь үнэ төлбөргүй хувьчлах тухай 03 тоот тогтоол гаргажээ. Үүнтэй холбоотойгоор ТУЗ-ийн 04 дугаартай тогтоол мөн өдөр гарсан байна. Дараа нь 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Э” ХК-ийн захирал В.О нь 01 дугаартай албан бичгийг Орхон Тамгын газарт явуулж “ажилчдад байгууллагын орон сууцыг хувьчлах тухай ТУЗ-ийн шийдвэр гарсан  тул оршин суугчдад гэрчилгээ олгоно уу” гэсэн  хүсэлтийг гаргаж байжээ.

Ингээд дээрх шийдвэр хүсэлтүүдийг үндэслэн ОА-ийн ОСХТ 2001 оны 39 дүгээр тогтоолоор нэр бүхий 16 ажилчинд эзэмшиж байсан орон сууцыг нь хувьчилж өгчээ. Тэдэнд хуулийн дагуу УБГ-аас гэрчилгээ олгосон байна.

Гэтэл ийнхүү байгууллагын мэдлийн орон сууцыг ажилчдад үнэ төлбөргүй  хувьчлах ажиллагаа явагдаж байх үед “Э” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг /62.3%/ дуудлага худалдаагаар хувьчлах тухай Төрийн өмчийн хорооны ажил явагдаж, уг дуудлага худалдааны ялагч В.О-д өмчлөгчийн эрх олгох тухай Төрийн өмчийн хорооны 552 дугаар тогтоол 2001 оны 10 дугаар сарын 18-нд гарч В.О нь  хувьцааны үнэ 54,500,000 төгрөг төлсөн байна.  Гэвч тодорхой хугацааны дараа буюу 2001 оны 11 дүгээр сарын 02-нд “Э” ХК-ийг төрийн мэдлийн хувьцааг худалдан авагч В.О-д шилжүүлэн өгөхдөө орон сууцыг хүлээлгэж өгөөгүй байна. Орон сууц хүлээлгэж өгөөгүй шалтгаан  нь Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу ажилчдад эзэмшиж байсан орон сууцыг нь хувьчлах ажил явагдаж байсантай холбоотой байсан байна.

“Э” ХК-ийг төлөөлж В.О нь 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан мэдүүлгийг үндэслэн дээрх хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт оруулан өмчлөх эрхийн 0039... дугаартай гэрчилгээг олгосон байна. УБХ хүлээн авч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2101005... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00396... дугаартай гэрчилгээ олгосон байна. “Э” ХК-ийн 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлтээр иргэн В.О-ийн 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан мэдүүлгийг үндэслээд улсын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэж, өмчлөх эрхийн 000164... дугаартай гэрчилгээ олгожээ.

УБГ-ын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбарт эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2101005... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт конторын барилга, 16 айлын орон сууц, асфальт бетон завод гэх хөрөнгүүдийг анх бүртгэхэд төрөөс хэрхэн яаж, хэзээ, ямар нотлох баримтаар хувьчилсан тухай ямар ч нотлох баримт байхгүй тухай дурджээ.

Тэгэхээр ОА-ийн УБ-ийн газар нь хууль бусаар “Э” ХК-д Говил багт байршилтай төрөөс иргэдэд үнэ төлбөргүй хувьчилсан 16 айлын орон сууцнаас Б.Б-ийн өмчлөлийн 8 айлын орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг давхар бүртгэсэн байх тул Ү-2101005... тоот бүртгэлтэй 000164... тоот гэрчилгээтэй өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  /2 дахь хавтаст хэргийн 215-216 дугаар тал/

17. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОА-ийн ОНӨГ шүүхэд ирүүлсэн шаардлагадаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ОНӨГ-ын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... байрлах 8 айлын орон сууц нь “Э” ХК-ийн өмчлөлд давхар бүртгэлтэй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх 8 айлын орон сууц нь “Э” ХК-ийн ажилчдын  орон сууц байсан бөгөөд ОСХТ-ны 2001 оны 39 дүгээр тогтоолоор тухайн үед амьдарч байсан ажилчдад хувьчлагдсан байна. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Э” ХХК-ийн захирал  Г.Г-т “Байгууллагын мэдлийн орон сууц хувьчлах тухай” 3/300 тоот албан бичгийг ирүүлсэн байна. Уг албан бичигт “танай ажилчдын 16 айлын орон сууцанд оршин суугчдаас  тус байрыг хувьчилж авах тухай хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд  уг асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл болон гишүүдийн хурлаараа шийд” гэсэн байна.

Үүний дагуу 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор 16 айлын орон сууцны байрыг орон сууц хувьчлалын дагуу “Одоо оршин сууж байгаа өөрийн байгууллагын оршин суугчдад нь  үнэ төлбөргүй хувьчлах саналыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулж хэлэлцүүлсүгэй” гэснийг үндэслэн Хувьцаа эзэмшигчдийн хурал мөн өдөр хуралдаж “16 айлын орон сууцны байрыг орон сууц хувьчлалын дагуу одоо оршин сууж байгаа өөрийн байгууллагын ажиллагсдад үнэ төлбөргүй хувьчилсугай” гэсэн 03 дугаар тогтоол гарсан байна. “Э” ХК-ийн захирал В.О-ийн гарын үсэгтэй 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот албан бичгээр Орхон аймгийн Тамгын газарт компанийн үндсэн хөрөнгө болох 16 айлын орон сууцыг замын салбарт олон жил ажилласан ажилчдад хувьчлах тухай ТУЗ-ийн 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоол гарсан. Иймд сууц эзэмшигчдийн  гэрчилгээ олгоно уу” гэсэн албан тоотыг гаргаж байсан байна.

Дээрх шийдвэр хүсэлтүүдийг үндэслэн ОА-ийн ОСХТ 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор нэр бүхий 16 ажилчдад эзэмшиж байсан орон сууцыг нь хувьчилж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Үүний дагуу УБХ  хувийн хэрэг нээж үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн байна. Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 552 дугаар тогтоолоор “Э” ХК-ийн нийт хувьцааны 62.3% буюу төрийн мэдлийн 536,659 ширхэг хувьцааг В.О дуудлага худалдаагаар худалдан авсан тул өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгосугай” гэсэн байна.

2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Э” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг худалдан авагч В.О-д хүлээлгэн өгөхдөө орон сууцны байрыг хүлээлгэн өгөөгүй байна. Энэ нь Төрийн өмчийн хорооны хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад 16 айлын орон сууц байгаагүй, мөн орон сууцны  байрыг хувьчлах тухай ажил хийгдэж байсантай холбоотой байна. УБГ-ын  2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбарт эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2101005... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт конторын барилга, 16 айлын орон сууц, асфальт бетон завод гэх хөрөнгүүдийг анх бүртгэхэд төрөөс хэрхэн яаж, хэзээ, ямар нотлох баримтаар хувьчилсан тухай ямар ч нотлох баримт байхгүй тухай дурдсан.

Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутагт байрлах манай байгууллагын өмчлөлийн 8 айлын орон сууцны байртай давхар бүртгэгдсэн Ү-2101005... дугаарын өмчлөх эрхийн давхар бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

18. Хариуцагч ОА-ийн УБ-ийн хэлтсээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ОА-ийн ОНӨГ, иргэн Б.Б нарын шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Хуулийн этгээд “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй ОА-ийн УБХ-т холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б-ийн итгэжлэгдсэн төлөөлөгч Д.О, ОА-ийн ОНӨГ-ын гаргасан бие даасан шаардлагуудтай танилцлаа. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2101005… дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт конторын барилга, 16 айлын орон сууцны барилга, асфалт бетон завод гэх хөрөнгүүдийг анх бүртгэхэд төрөөс хэрхэн яаж, ямар нотлох баримтаар хувьчилсан, хэзээ, хэрхэн ямар нотлох баримтаар хувьчилсан, хэзээ, хэрхэн ямар нотлох баримтуудыг үндэслэн зарим хэсэг нь бусдад шилжсэн, аль хэсэг нь үлдсэн талаар хангалттай нотлох баримт хувийн хэрэгт авагдаагүйн дээр маргаан бүхий 16 айлын орон сууц нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Э” ХК-ийн захирал Г.Г-т байгууллагын мэдлийн орон сууцыг хувьчлах тухай 3/300 дугаартай албан бичиг ирүүлж, оршин суугчдаас уг орон сууцыг хувьчлах тухай хүсэлт ирүүлснийг төлөөлөн удирдах зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар шийд гэсэн байна.

Үүний дагуу 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай тогтоол гарч мөн өдрөө компанийн хувьцаа эзэмшигчид хуралдан “16 айлын орон сууцны байрыг орон сууц хувьчлалын дагуу одоо оршин сууж байгаа өөрийн байгууллагын ажиллагсдад үнэ төлбөргүй хувьчилсугай” гэсэн 03 дугаартай тогтоол гарч, орон сууцны хувьчлах товчоонд сууц эзэмшигчдын гэрчилгээ олгоно уу гэсэн 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хүсэлт ирүүлснээр нэр бүхий 16 иргэнд тухайн орон сууцуудыг ОСХТ-ны 2001 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хувьчилсан болох талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт шүүхийн нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байх тул бие даасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2101005… дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг ..... байрлах 16 айлын орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг бүртгэлийн хаах болохыг үүгээр илэрхийлж байна” гэжээ.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХК-иас ОА-ийн УБХт холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй давхардуулан  олгосон улсын бүртгэлийн Ү-2101008…, Г-0010238-… тоот 28 м2, Ү-2101008…, Г-0086918-… тоот 28 м2, Ү-2101005…, Г-0086919-… тоот 28 м2, Ү-2101009…, Г-0010238-… тоот 38 м2, Ү-2101008…, Г-0086921-… тоот 28 м2, Ү-2101010..., Г-00-2-...тоот 38 м2, Ү-2101011..., Г-00-... тоот м2, Ү-2101005..., Ү-2101000... Г-00 -... тоот м2, Ү-2101010..., Г-00 -... тоот м2, Ү-2101005..., Г-00-... м2  бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ОА-ийн ОСХТ-д холбогдуулан “ОСХТ-ны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Э.Б, О.С нараас тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: “ОА-ийн ОСХТ-ны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, ...... нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

-“Б.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-2101009... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...... орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, ОА-ийн ОНӨГ-ын нэр дээр бүртгэлтэй Ү-2101010..., Ү-2101006..., Ү-2101010..., Ү-2101005..., Ү-2101011..., Ү-2101005..., Ү-2101010..., Ү-2101010... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын ....... орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж тус тус тодорхойлсон бөгөөд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэг. ОА-ийн ОСХТ-ны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, ..............нийт  16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:

3.1. Монгол улсын Засгийн газрын Авто замын газрын 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Байгууллагын мэдлийн орон сууцыг хувьчлах тухай” 3/300 дугаар албан бичиг,  “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоол, мөн өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 03 тоот тогтоол, хурлын тэмдэглэл, “Э” ХК-ийн 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  01 тоот албан бичгийг ОА-ийн ОСХТ нь тус тус хүлээн авч, 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 39 дүгээр тогтоолын хавсралтын 49-64 дүгээр жагсаалтаар нэр бүхий 16 иргэнд маргаан бүхий 16 айлын орон сууцыг хувьчилжээ. /1 дэх хавтаст хэргийн 217-236, 2 дахь хавтаст хэргийн 164-171 дүгээр тал/

3.2. “Э” ХК-ийн дээрх шийдвэрүүд нь хүчин төгөлдөр бөгөөд 16 айлын 7300.0 мянган төгрөгийн үнэтэй орон сууцыг өөрийн байгууллагын ажилчдад үнэ төлбөргүй хувьчлах хүсэл зоригоо тухайн компаний эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрүүдийг үндэслэн “Э” ХК-ийн захирал В.О нь 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот албан бичгээр дээрх 16 айлын орон сууцны гэрчилгээг сууц эзэмшигчдэд нь олгуулахаар Орхон аймгийн Тамгын газарт хандсан байна. /2 дахь хавстаст хэргийн 169-171 дүгээр тал/

3.3. Энэ дагуу ОА-ийн ОСХТ-оос 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 39 дүгээр тогтоолын хавсралтын 49-64 дүгээр жагсаалтаар нэр бүхий /Ё.Б, Ж.Л, Г.Г, Д.Э, Ц.Л, Н.Н, Б.Г, Д.Л, Б.Б, Б.Б, Д.Т, Б.Б, Б.Б, Д.Д, Б.Э, С.С/ 16 иргэнд хувьчилсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрч К.Д, Ц.С нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 233-236, 2 дахь хавтаст хэргийн 169-171, 208-213 дугаар тал/

3.4.  Орон сууц хувьчлах тухай хууль /1996/-ийн  6 дугаар зүйлийн 4-т “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц хувьчлах тухай шийдвэрийг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага /гишүүдийн хурал/ гаргах бөгөөд ийнхүү хувьчлахдаа энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 1-т “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй”, мөн зүйлийн  3-т “Зохих байгууллагын шийдвэрээр нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл эзэмшиж байгаа бөгөөд тухайн сууцыг эзэмших эрхийн бичиг /ордер/ нь нэг сууц эзэмшигчийн нэр дээр, бусад сууц эзэмшигчид нь гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа бол энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хувьчлан авах эрхтэй”, 11 дүгээр зүйлийн 6-т “өмчлөх эрхийн гэрчилгээ олгох”, 17 дугаар зүйлийн 1-т “Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана”, 18 дугаар зүйлийн 1-т “Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус хуульчилсан.

3.5. Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууцны болон орон сууц хувьчлах тухай хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 тоот тогтоолын Хоёрын 2.3-т “Мөн зүйлийн 4-т заасан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц" гэдэгт төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа орон сууцыг хамааруулах бөгөөд түүнийг хувьчлах эсэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж тайлбарлажээ.

3.6. Эдгээрээс дүгнэвэл, ОА-ийн ОСХТ нь “Э” ХК-ийн “16 айлын орон сууцыг өөрийн байгууллагын ажилчдад үнэ төлбөргүй хувьчлах”-аар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр, хүсэлтүүдийг хүлээн авч, өөрийн чиг үүрэгт хамааралтай асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.7. Түүнчлэн, нэхэмжлэгчээс Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 552 дугаартай тогтоолоор маргаан бүхий 16 айлын орон сууцыг өмчлөх эрхтэй болсон тухай тайлбарладаг боловч тус Төрийн өмчийн хорооны 2001 оны 552 дугаартай тогтоол болон Төрийн өмчийн хорооны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай” 178 дугаар бүхий тогтоолын хавсралтаар “Э” ХК-д шилжүүлэх Машин механизм, барилга, эд хөрөнгийн жагсаалтад маргаан бүхий 16 айлын орон сууцыг өмчлүүлсэн /шилжүүлсэн/ тухайн баримт байхгүй, 16 айлын орон сууцны  хууль ёсны өмчлөгч болохоо шүүхэд нотлоогүй. /2 дахь хавтаст хэргийн 1-8 дугаар тал

3.8. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын  “ОСХТ-ны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 39 дүгээр тогтоолын хавсралтын  49-64 дүгээр жагсаалтад буй 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

3.9. Түүнчлэн,  маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

            Хоёр. Б.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-2101009... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, ОА-ийн ОНӨГ-ын нэр дээр бүртгэлтэй Ү-2101010..., Ү-2101006..., Ү-2101010..., Ү-2101005..., Ү-2101011..., Ү-2101005..., Ү-2101010..., Ү-2101010... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын ............ орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4. Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, ....... орон сууцнуудыг иргэн Б.Б нь өмчлөгч тус бүрээс Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч, уг орон сууцнуудын талбайг нэгтгэн 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтааар өмчлөгчөөр бүртгүүлэхээр УБХ-т хүсэлт  гаргасныг хүлээн авч 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эрхийн  улсын бүртгэлийн Ү-2101009.... дугаарт бүртгэсэн, мөн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ 662 м.кв болж өөрчлөгдсөн гэх үндэслэлээр  улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасаныг хүлээн авч, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000878... тоот гэрчилгээ олгож, Ү-2101009... дугаарт бүртгэсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 13-159 дугаар тал/

4.2. ОА-ийн ОНӨГ нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Шүүхийн шинжилгээний албанд байр худалдан авах Ор-218/2020 тоот гэрээ”-ний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, ...... орон сууцны байрыг худалдан авч, өмчлөгчөөр бүртгүүлэхээр УБХ-т 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 435 тоот албан бичгээр хүсэлт  гаргасныг хүлээн авч, эрхийн  улсын бүртгэлийн Ү-2101010..., Ү-2101006..., Ү-2101010..., Ү-2101005..., Ү-2101011..., Ү-2101005..., Ү-2101010..., Ү-2101010... дугаарт тус тус бүртгэсэн болох нь ОА-ийн УБХ-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1279 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар  нотлогдож байна.

            4.3. Маргаан бүхий Ү-2101009..., Ү-2101010..., Ү-2101006..., Ү-2101010..., Ү-2101005..., Ү-2101011..., Ү-210100..., Ү-2101010..., Ү-2101010... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын  бүртгэлийг ОА-ийн УБХ /УБ/ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; /-т гэж заасан нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;” зарчимд нийцүүлсэн гэж үзэхээр байна.

            4.4. Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

5. Бие даасан шаардлага гаргасан иргэн Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь ОА-ийн УБХ-т холбогдуулан “Э” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй 00016... тоот гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2101005... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, ......16 айлын орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах

-Бие даасан шаардлага гаргасан ОА-ийн ОНӨГ-аас ОА-ийн УБХ-т холбогдуулан “Э” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй 000164... тоот гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2101005... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, ...... 16 айлын орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлагыг тус тус гаргасан.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 /Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой/ дахь хэсэгт зааснаар дээрх бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзан, уг нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т  Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно“ заасан бөгөөд дээрх бие даасан шаардлагуудыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой.

8. Бие даасан шаардлага гаргасан этгээдүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл бий болсон буюу дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг доод шатны захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл дахин шинээр гаргасан захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлүүдээр шүүхэд дахин хандах эрх нээлттэй болохыг дурьдвал зохино.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                      ТОГТООХ нь:

1. Орон сууц хувьчлах тухай хууль /1996/-ийн 6 дугаар зүйлийн 4, 7 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 3, 11 дүгээр зүйлийн 6, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХК-ийн ОА-ийн ОСХТ-д холбогдуулан гаргасан ОА-ийн ОСХТ-ны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, ......... нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, ОА-ийн УБХ-т холбогдуулан гаргасанБ.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-210100.... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын ....... үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, ОА-ийн ОНӨГ-ын нэр дээр бүртгэлтэй Ү-2101010..., Ү-2101006..., Ү-2101010..., Ү-2101005..., Ү-2101011..., Ү-2101005..., Ү-2101010..., Ү-2101010... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан ОА-ийн ОНӨГ, иргэн Б.Б нарын “Э” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй 000164... тоот гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2101005... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, .... орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, буцаасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан иргэн Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан гаргуулж түүнд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.САРАНГЭРЭЛ