Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/729

 

Х.Ахолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,  

хохирогч Н.Уөмгөөлөгч Б.Гэрэл-Очир,  

шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Аын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 026490681 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 Х.А, 

Шүүгдэгч Х.А нь 2014 оноос хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 1 дугаар хороо, хорооллын  дугаар байрны 3 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Убусадтай хардаж “өлөгчин, тип, пизда, лалар, янхан” гэх мэтээр харааж, толгой, нуруу хэсэгт нь цохих, хоолойг нь боох зэргээр байнга зодож, толгой дээр нь хутга ирлэх, хутгаар хаалга үүдийг нь цохих зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан,

мөн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан дүүргийн 1 дугаар хороо, хорооллын 7 дугаар байрны 33 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.У“10 жилийн ангийнханы уулзалтад явах гэлээ” гэх шалтгаанаар нуруу руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хэвлий хэсэгт нь өвдөглөх зэргээр зодсон,

- 2019 оны 02 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэртээ эхнэр Н.У“өлөгчин, тип, пизда, лалар, янхан” гэх мэтээр хэл амаар доромжилж, толгойн ар тал руу нь гараараа цохиж зодсон,

- 2019 оны 8 дугаар сард “хоёр хүүхдээ аваад ээж рүүгээ явна гэлээ” гэх шалтгаанаар гэртээ эхнэр Н.Убаруун гуя хэсэгт 2-3 удаа өшиглөж, баруун хөлийн хуруун дээр дэвсэх, толгойн ар хэсэгт цохих зэргээр зодсон,

- 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэртээ эхнэр Н.У“мөчилж ална” гэх зэргээр заналхийлж, хутгаар хаалга руу зоон сүрдүүлж, толгой руу нь гараараа хоёр удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Аыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, ...харгис хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлааж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Аоногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Х.Аоногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Х.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй болохыг тэмдэглэж,  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Х.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

          Х.А намайг 2014 оноос хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 1 хороо,  хорооллын 2 дугаар байрны 33 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.У"бусадтай хардаж, өлөгчин, тип, пизда, лалар, янхан гэх мэтээр харааж, толгой, нуруу хэсэгт нь цохих, хоолойг нь боох зэргээр байнга зодож, толгой дээр нь хутга ирлэх, хутгаар хаалга үүдийг нь цохих зэргээр байнга зодож, толгой дээр нь хутга ирлэх, хутгаар хаалга үүдийг нь цохих зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар,

2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дугаар хороо, хорооллын 2 дугаар байрны 3 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.У“10 жилийн ангийнханы уулзалтад явах гэлээ” гэх шалтгаанаар нуруу руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хэвлий хэсэгт нь өвдөглөх зэргээр зодсон,

2019 оны 02 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ эхнэр Н.У“өлөгчин, тип, пизда, лалар, янхан” гэх мэтээр хэл амаар доромжилж, толгойн ар тал руу нь гараараа цохиж зодсон,

2019 оны 8 дугаар сард “хоёр хүүхдээ аваад ээж рүүгээ явна гэлээ” гэх шалтгаанаар гэртээ эхнэр Н.Убаруун гуя хэсэгт 2-3 удаа өшиглөж, баруун хөлийн хуруун дээр дэвсэх, толгойн ар хэсэгт цохих зэргээр зодсон,

2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэртээ эхнэр Н.У“мөчилж ална” гэх зэргээр заналхийлж, хутгаар хаалга руу зоон сүрдүүлж, толгой руу нь гараараа хоёр удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж миний зүгээс үзэж байна. Х.А би Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдээгүй, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Миний эрх зүйн байдлыг дордуулсан, бодит үнэнд нийцэхгүй байна. Миний хувьд хохирогч Н.Ухувийн, догшин ширүүн ааш араншинг тэвчиж тэсвэрлэхэд хүндрэл бэрхшээлтэй, байнга архидан согтуурдаг, гэр бүлийн хэрүүл маргаан үүсгэдэг болох нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Хохирогчийн зүгээс зодсон, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэгдсэн гэж мэдүүлж байгаа боловч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаагаа хохирогч анхан шатны шүүх хуралдаанд нотолж чадаагүй. Намайг 2014 оноос хойш 2018 оны 6 дугаар сарын 24, 2019 оны 2 сар, 2019 оны 8 дугаар сар, 9 дүгээр сарын 3-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн, зодсон гэж мэдүүлдэг. Гэтэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл ....ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан байна. Хохирогч Н.У болон гэрчүүд 2014-2016 оны үйл явдлын талаар мэдүүлдэг. Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Гэтэл хохирогч, гэрчүүд дээрхи өнгөрсөн он жилүүдийн үйлдлийг ярьж мэдүүлдэг. 2018 оны 6 дугаар сар, 2019 оны 2, 8 дугаар сарын үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж би үзэж байна. 2019 оны 9 дүгээр сарын 3-ны үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 656 дугаартай шийтгэврээр 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-т “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасныг шүүх зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчихийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрхи гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ.” гэж заасан хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Харин Н.У, Х.А бидний хооронд үүссэн маргаан тэмцэл нь нэг талын давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас нийгмийн шалтгаант шинж байдлаар ялгаатай байж эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай гарсан байх тул Х.А би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй билээ. Цаашилбал, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдлийг мөрдөн байцаалтын ажиллагаанд тогтоож чадаагүй байж нотлогдсон гэж дүгнэж шийдвэрлэсэн ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөгч шинжээч томилсон байна. хх-246 хуудсанд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч П.Энхтуяа 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 7909 дугаартай дүгнэлтэд Н.Убиед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн түүнчлэн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлсэн байна. /хх 266-269/, гэрч Б.Мөнхмандах /Н.У/ найз “Би Н.Уаг түүний нөхөр зоддог гэдгийг мэдэхгүй байна. /хх 21-23/, гэрч Г.Өнөржаргал /Н.У/ “найз Х.А миний хажууд Н.Уаг зодож байгаагүй, Н.Уаг нөхөртөө зодуулаад гэмтэл авсан байхыг нь би харж байгаагүй” /хх 43-44/, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрч Ш.Шинэтуяа “Н.У одоогоос гурван жилийн өмнөөс буюу 2017 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больсон.” /хх 58-59/, гэрч Ж.Нямжав “Н.У одоогоос гурван жилийн өмнөөс 2016, 2017 оноос хойш архи хэрэглэхээ больсон.” /хх 60/ гэх мэдүүлгүүд, “2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЭХЭМҮТ Ишхүүгийн Бумзаяа сэтгэл зүйч Х.А болон Н.У нарын хүүхдүүд сэтгэц гэмтсэн зүйл ажиглагдаагүй ба зайлшгүй сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай байсан. Нэмж хэлэхэд би бодохдоо А.Намуун, А.Билгүүн нарыг ээж нь уулзахдаа үгийг нь зааж өгсөн юм шиг санагдсан, Билгүүн хаалганы цаанаас чагнаж байгаа гээд ярьж байсан, тэгэхээр нь би хаалга нээтэл ээж нь хаалга чагнаж байсан.” гэх /хх 210/, гэрч Б.Хөхөөсүрэн, Г.Тунгалаг, X.Нарантуяа, Х.Пунсалдулам, Ж.Батбаяр, Б.Алтанцэцэг, Д.Ганболд, Ж.Батбаяр нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар Х.А нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй болохыг дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж нотлогдоогүй юм. Хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд “хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч О.Энхцэцэг, Б.Зулсүрэнг байцуулсан гэх боловч хөндлөнгийн гэрч нарын регистрийн дугаар хаяг нь бичигдээгүй, иргэний үнэмлэх нь байхгүй хөндлөнгийн гэрч оролцуулсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн түүнчлэн Н.У нь зохиомол үйл ажиллагаа явуулан нөхөн хэргийн газарт үзлэг хийлгэсэн нь хууль зөрчсөн. Гэрчүүдийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар X.Х.А нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болохыг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нотолж чадаагүй байна. Төрсөн охин А.Намуун, хүү А.Билгүүн нарыг миний өмгөөлүүлэгч төрсөн эцэг X.Х.Аын асрамжинд үлдээх тухай шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа. X.Х.А намайг үр хүүхэд, гэр бүлдээ хайр халамжтай эцэг болохыг нотлож байна. Х.А миний үйлдэл холбогдлыг 2014, 2015, 2018 оны үйл явдлуудын талаар ярьж хохирогч гомдолж мэдүүлдэг. Намайг 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн болон АСАП сангийн лавлагаа зэрэг баримтуудыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтанд хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Х.А миний гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдол тогтоогдоогүй гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал үүсээд байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Мөн түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байна. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж заасан заалтыг зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдээд байгааг ч шүүх анхаарч үзсэнгүй. Х.А надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үйлдэл нь нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “нотолбол зохих байдал”
тогтоогдсонгүй, 16.3 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” тул Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Аын өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэр бүлийн хүчирхийлэл 2014 оноос хойш үйлдсэн гэх асуудал яригддаг. 2017 оноос эхэлж шинэ Эрүүгийн хууль дагаж мөрдөгдсөн. Иймд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Хохирогч зодсон гэх цаг хугацаагаа 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 2 дугаар сар, 2019 оны 8 дугаар сард гэх боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй. Дээрх хугацаанд хохирогч гадагшаа өөр улс руу явсан байдаг. Хил хамгаалах Ерөнхий газраас холбогдох баримтыг авч хэрэгт хавсаргасан. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч миний бие хохирогчоос “8 сарын яг хэдний өдөр, 2 дугаар сарын яг хэдний өдөр зодсон бэ” гэж асуухаар хохирогч яг хэдний өдөр зодсон болохоо хэлж нотолж чадаагүй. 2014 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад байнгын хүчирхийлэл үйлддэг гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Х.Аыг 2019 оны 9 дүгээр сард 656 дугаартай шийтгэврээр 7 хоног баривчилсан. Баривчлах шалтгаан нь АСАП сангийн мэдээлэл байсан. АСАП сангийн мэдээлэлд дурдагдаад байгаа 2 дугаар сар, 8 дугаар сар, 6 дугаар сарын үйл баримтуудтай холбоотой дуудлага, мэдээлэл байдаггүй. Гэтэл АСАП санд байхгүй мэдээллийг үндэслэж буруутгаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заасан. Х.А нь 2019 оны 9 дүгээр сараас хойш яллагдагчаар татагдах хүртэл ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Байнга үйлдэж байсан гэх асуудал нь 2019 оны 9 дүгээр сараас өмнөх үйлдэл дээр яригдаад Зөрчлийн хуулиар 7 хоног баривчлагдсан асуудал байдаг. 2019 оны 9 дүгээр сараас хойш Х.А нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан, хүчирхийлэл үйлдсэн асуудал байхгүй. Үнэхээр байнга хүчирхийлэл үйлддэг байсан бол Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдох байсан. Гэтэл ямар ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар хохирогчийн зүгээс нэг ч гомдол гаргаагүй. Эд мөрийн баримтаар хэрэгт сиди хураагдсан байдаг боловч уг хэрэгтэй ямар ч хамааралгүй сиди байдаг. Уг сидиг нотлох баримтаас хасуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Хэргийн газрын нөхөн үзлэг хийхдээ шүүгдэгч Х.А болон миний биеийг оролцуулаагүй. Хөндлөнгийн хоёр гэрч гээд хоёр нэр байгаа боловч ямар хүмүүс гэрчээр оролцсон болохыг тодруулаагүй. Хөндлөнгийн гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг нь хэрэгт хавсаргаагүй байдаг. Процессийн хуулийг зөрчсөн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шүүх харгалзаж үзэх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй. Мөн гэмт хэргийн шинжгүй. Учир нь, 2014-2018 он хүртэлх үйлдлийг хамааруулж Х.Аыг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Хохирогч Н.Уөмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар ганцхан хохирогч Н.У мэдүүлээгүй. Н.Утай ойр дотно байдаг хүмүүс бүгд хүчирхийлэл үйлддэг талаар мэдүүлдэг. 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн үйлдэл дээр прокуророос ч тэр, анхан шатны шүүхээс ч тэр дүгнэлт хийгээгүй. Хохирогч унтлагынхаа өрөөнд ороод хаалгаа цоожлохоор хаалгыг нь Х.А хутгаар сийчээд байдаг. Хаалга байхгүй байсан бол сийчигдэх зүйл нь хохирогчийн амь нас байсан. Хүнийг алахыг завдсан үйл баримт дээр огт дүгнэлт хийхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дээрх тайлбарыг хангалттай хэлж, хэлэлцүүлсэн. Шүүх хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнэсний эцэст хууль ёсны шийдвэр гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Улсын Дээд Шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол гарсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Х.Аын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Аыг 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 27 дугаар байрны 33 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.У“10 жилийн ангийнханы уулзалтад явах гэлээ” гэх шалтгаанаар нуруу руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хэвлий хэсэгт нь өвдөглөх зэргээр зодсон,

- 2019 оны 02 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэртээ эхнэр Н.У“өлөгчин, тип, пизда, лалар, янхан” гэх мэтээр хэл амаар доромжилж, толгойн ар тал руу нь гараараа цохиж зодсон,

- 2019 оны 8 дугаар сард “хоёр хүүхдээ аваад ээж рүүгээ явна гэлээ” гэх шалтгаанаар гэртээ эхнэр Н.Убаруун гуя хэсэгт 2-3 удаа өшиглөж, баруун хөлийн хуруун дээр дэвсэх, толгойн ар хэсэгт цохих зэргээр зодсон,

- 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэртээ эхнэр Н.У“мөчилж ална” гэх зэргээр заналхийлж, хутгаар хаалга руу зоон сүрдүүлж, толгой руу нь гараараа хоёр удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь:

хохирогч Н.У“...Тэгээд би Х.Асалах талаар хэлэхэд “салахгүй” гээд байсан. 2018 оны 02 дугаар сард согтуу орж ирээд, намайг харснаа “өлөгчин, тийп, пизда, лалар, янхан” гээд миний толгойны ар тал руу гараараа цохиж зодсон. Тэгээд би Х.Аын эгч Пунсагдуламд зодуулсан талаараа хэлэхэд “бид нар одоо яах юм бэ, сал гээд байгаа шүү дээ” гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сард би “хоёр хүүхдээ аваад ээж рүүгээ явна” гэхэд Х.А “чи муу даварчихсан пизда, хүүгээ үлдээгээрэй, охиноо аваад зайл” гэж хэлээд баруун гуя руу хоёроос гурван удаа өшиглөсөн, баруун хөлийн хуруун дээр дэвссэн, толгойны ар тал руу гараараа нэг удаа цохиод гэрээс гараад явчихсан ба би тэр өдрөө хоёр хүүхдээ аваад Дархан руу явсан. 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр X.Х.А над руу утсаар залгаад “би өнөөдөр архи уулаа шүү” гэхээр нь “хүүхдүүд чинь айгаад байна шүү, чи орж ирээд чимээгүй унтчихаарай, гуйж байна шүү” гэж хэлээд охиноо дүү Оюунболортой унтуулсан. Манай хүү тухайн үед хөдөө явчихсан байсан. Тэгэхэд Х.А шөнө согтуу орж ирээд “чи муу ямар зэвүүн өлөгчин бэ, надаас сална гэдэг, би чамайг одоо мөчилж ална” гээд миний толгой руу гараараа хоёр удаа цохисон. Тэгээд гал тогооны өрөө рүү явчихаар нь би босож гүйгээд дүү Оюунболорын унтаж байсан өрөөнд ороод хаалгыг нь дотор талаас нь түгжээд түлхээд зогсчихсон. Тэгэхэд хутгаар хаалга руу зоогоод “та нарыг ална” гээд байсан ба коридорт болон гал тогооны өрөөнд эд зүйл хагарах чимээ гараад байсан. Би Мөнхөө гэх найз руугаа залгаад “цагдаа дуудаарай” гэж хэлээд салгасан. Удалгүй цагдаа нар ирээд хаалга тогшихоор нь би өрөөнөөс гарч гүйгээд хаалгаа нээж өгөхөд цагдаа нар Х.Аыг гавлаад аваад явсан. ...Тэгэхэд Х.А “чи намайг бариад өглөө, гарч ирж байгаад чамайг ална" гэхээр нь би шүүхэд хүсэлт гаргаж байж тусдаа амьдрах болсон. Одоо бид нар тусдаа амьдарч байгаа. Би Х.Азодуулснаас болоод тархиндаа кистатай болсон, шилэн хүзүү, нуруу байнга хөшдөг, тархины судасны нарийсалттай байгаа. Х.А нь архи уусан үедээ намайг байнга зоддог, хоёр хүүхдээ айлгадаг, байнга хэл амаар доромжилдог юм. Би гомдолтой байна.” /1хх 19-22/,

гэрчээр Ө.Долгорсүрэнгийн “...Н.Утүүний нөхөр Х.А нь зоддог бөгөөд би цаг хугацааг нь сайн санахгүй байна, ямар ч байсан нэлээн хэдэн жилийн өмнө нэг өглөө Н.Уа “нөхөртөө зодуулчихлаа” гээд манай гэрт орж ирсэн бөгөөд тухайн үед толгойн хуйх, хөл, гар нь хөхөрч хавдчихсан байсан. Түүнээс хойш нэлээн хэд хэдэн удаа зодож байсан бөгөөд тэр талаараа надад утсаар хэлж, мөн надтай ирж уулздаг байсан юм. Хамгийн сүүлд саяхан би он, сар, өдрийг нь санахгүй байна, Н.У над руу залгаад “нөхөр согтуу орж ирээд ална гээд байна, би жижиг өрөөндөө хаалгаа түгжчихсэн байж байна, өрөөний хаалганы гаднаас хутгаар зоогоод ална гээд байна, цагдаа дуудаарай” гээд утсаа салгасан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин залгаад “Х.Аыг цагдаа нар ирээд аваад явчихлаа, би цагдаагийн газар руу явж байна” гэж хэлсэн. Би 2012 онд Итали улсад Х.Атай танилцсан бөгөөд Н.У надад “манай нөхөр архи уусан үедээ их агсан зантай болчихдог бөгөөд намайг зоддог” гэж хэлж байсан ба миний харснаар бол нөхрөө архи уусан үед нь зугтаах, хүний араар орж нуугдах зэрэг үйлдэл гаргадаг байсан. Н.У нөхрөөсөө их айдаг байсан.” /1хх 27-29/,

гэрчээр Д.Мөнхбадрахын “...Би Н.Утай нөхөрлөөд нэлээн хэдэн жил болж байна, гэхдээ түүний нөхөр Х.А гэгчийг бол танихгүй. ...2019 оны сүүлээр, одоо хэдэн сар гэдгийг нь мэдэхгүй байна, Н.У над руу утсаар залгаад “надад туслаач” гэхээр нь “яасан бэ” гэхэд “манай гэрийн хаягаар цагдаа дуудаад өгөөч, манай гэр бүлийн хүн алах гээд байна” гэж хэлсэн ба цаана нь эрэгтэй хүн “та нар муу сайн, би та нарыг ална” гээд юм нүдээд байгаа чимээ гарч байсан ба хүүхдүүд нь бас орилоод байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Түүнээс хойш би Н.Утай холбогдоогүй. Надад өмнө нөхөр нь зоддог талаар хэлж байгаагүй. Өмнө нь хааяа нэг уулзахад нүд, нүүр хэсэг нь хөхрөлттэй байдаг байсан бөгөөд “нүүр чинь яасан бэ” гэхэд “ядраад” гэж хэлдэг байсан. Одоо бодоход нөхөр нь зоддог байсан юм шиг байна лээ.” /1хх 30/,

гэрчээр Б.Хишигтийн “...Би Н.Унөхөр нь зоддог гэдгийг 2014 онд буюу Монголд амьдарч эхэлснээс мэддэг болсон. Н.Унь түүний нөхөр Х.А ямар шалтгааны улмаас зоддог гэдгийг мэдэхгүй байна, янз бүрийн шалтгаан байдаг байх. Х.А нь архи уусан үедээ догшин авиртай болчихдог хүн байгаа юм. Миний хажууд зодож байгаагүй ч Н.У зодуулсан гэж хэлдэг ба бие нь энэ тэндээ хөхөрчихсөн байдаг. 2014 оноос Н.У манайд хүүхдүүдээ дагуулаад хүрээд ирдэг ба юу болсон талаар асуухад “нөхөр архи уучихсан, согтуу байна” гэж хэлдэг. Хүүхдүүд нь аавыгаа архи уусныг нь мэдвэл шууд манайх руу явъя гэж хэлдэг гэсэн. Н.У манайд нэлээн хэдэн удаа ирж байсан ба нэг ирэхдээ хоноод маргааш нь явдаг. Н.У надад ямар шалтгаанаар зоддог талаар хэлж байгаагүй. ...2016 оны 5 дугаар сард шөнө утас дуугарахаар нь авахад Н.У байсан бөгөөд “би Цэргийн төв эмнэлэгт байна” гэхээр нь яваад очиход эмч нь “өөрийгөө хоёр удаа хутгалсан байна, хагалгаанд орох шаардлагатай байна, ар гэрээс нь хүн байхгүй байна, та ямар хамааралтай вэ” гэхээр нь би “найз нь байна” гэж хэлсэн. Тэгээд гарын үсгээ зур гээд гарын үсэг зуруулсан. ...Тухайн үед би Н.Уас юу болсон талаар асуухад “би Х.Атай маргалдаад өөрийгөө хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд “нөхөр чинь яасан бэ” гэхэд “ирээгүй” гэж хэлсэн. Түүнийг хагалгаанд орсны дараа Х.А ирсэн ба “орон дээр нил цус болчихсон байгаа, би очиж гэр орноо цэвэрлэхгүй бол болохгүй” гэж хэлээд явсан, харин би эмнэлэгт үлдсэн. Үүнээс өмнө би фейсбүүк харж байхад Н.Убичсэн пост дээр Х.А таагүй зүйл биччихсэн байсан, одоо юу бичсэнийг нь санахгүй байна. Би хараад Н.Уд хэлсэн ба үүнээс болоод тэд маргалдаад, Н.У өөрийн гарын шууг зүсэж амиа хорлохыг завдаж байсан ба түүний дараа өөрийгөө хутгалаад эмнэлэгт очиж байсан.” /1хх 32-34/,

гэрчээр Г.Өнөржаргалын “...Х.А нь архи уусан үедээ их агсан, дээрэлхүү зантай болчихдог хүн байгаа юм. Н.Уа нөхөртөө зодуулсан болон нөхрийгөө архи уусан үед манай найз Хишигтийн гэрт хүүхдүүдээ аваад очдог бөгөөд би 2019 оны 9 дүгээр сард Хишигтийн гэрт хонож байхад Н.У “нөхөр агсам тавиад байна” гээд хүүхдүүдээ болон дүүгээ дагуулаад Хишигтийн гэрт ирж хонож байсан. Тухайн үед бол зодуулаагүй юм шиг байна лээ, агсам тавиад байна гэж ярьж байсан. Түүнээс өмнө 2015 онд Хишигт нөхөртэйгөө гадагш явах болоод манай найзууд цуглаад нэг бааранд гаргаж өгч байхад Н.Унөхөр Х.А архи ууж согтчихоод хэл амаар доромжлоод, зодох гээд дайраад байсан бөгөөд хүмүүс голоор нь орж салгаж байсан, хүн байгаагүй бол зодохоор юм байна лээ. Мөн 2016 онд би Хишигтийн гэрт хонож байхад Хишигт шөнө дунд “Н.У Цэргийн төв эмнэлэгт байна гэнэ, хоёулаа очъё” гээд бид хоёр очоод уулзахад Н.У “Х.Атай муудалцаад өөрийгөө хутгалчихлаа” гэж ярьж байсан ба хагалгаанд орсон. Удалгүй Х.А ирсэн ба юу ярьж байсныг нь санахгүй байна. Н.У нөхөртөө зодуулсан болон маргалдсан үедээ хааяа над руу ярьж хэлдэг байсан, би хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна.” /1хх 35-36/,

гэрчээр Б.Хөхөөсүрэнгийн “...Би 2006 онд Х.Атай танилцсан ба удалгүй надад Н.У гэх эмэгтэйг танилцуулаад “бид хоёр хамтран амьдрах боллоо” гэж байсан. Тухайн үед Х.А, Н.У нар Итали улсын Наполи хотод амьдарч байсан. 2013 онд Н.У монгол улс руу буцсан ба Х.А нь 2015 онд ирсэн. ...2018 оны намар би хүн гаргаж өгөөд онгоцны буудал дээр явж байгаад Италид амьдарч байсан Одончимэгтэй тааралдахад “Н.У өөрийгөө хутгаар зүсэж гэмтээсэн, одоо шар хадны эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн, сэтгэц нь сонин болчихсон юм шиг байна лээ, ямар эрүүл хүн өөрийгөө хутгалах вэ дээ” гэж байсан.” /1хх 45-47/,

гэрчээр Б.Оюунболорын “...Би сурагчдын амралтаар байнга Н.У эгчийн гэрт ирдэг байсан. 2017 онд би оюутан болоод Н.У эгчийн гэрт амьдарч байгаа юм. Одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, миний санаж байгаагаар Х.А ах согтуу ирээд Н.У эгчтэй өрөөндөө хэрүүл маргаан хийж байгаад Н.У эгч өрөөнөөсөө зугтаад гараад ирдэг байсан. Х.А ах ихэвчлэн Н.У эгчийн толгой, нуруу руу гараараа цохиж зоддог байсан. Намайг оюутан болж ирснээс хойш ах, эгч хоёрын маргалдах нь улам их болсон ба маргалдах болгондоо Х.А ах Н.У эгчийн толгой, нуруу руу гараараа цохидог, мөн хутга болон гарт тааралдсан зүйлээ авч Н.Уа эгч рүү шиддэг юм. Х.А ах хоёр хүүхдээ зодож байгаагүй бөгөөд архи уусан үедээ охиндоо жоохон муухай зан гаргаад байдаг юм. Н.У эгч нөхрийгөө ирэхгүй байхаар буюу 22 цагаас хойш бол эгч болон хоёр хүүхэд нь “аав архи уучихлаа” гэж айдаг бөгөөд “ээжийгээ айлд очиж хоноё” гэж хэлдэг. Тэгээд бид дөрөв 4-5 удаа айлд очиж хонож байсан. Н.У эгчийн найз Хишигт, Заяа, Зулаа гэх хүмүүсийн гэрт очиж хонож байсан. ...Хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сард шөнө унтаж байхад Н.У эгч өрөөнд орж ирээд “хаалгаа дараарай” гэхээр нь би босоод хаалгаа дарсан ба хаалганы цаанаас Х.А ах согтуу “би чамайг мөчилнө, мөчийг чинь тасдана” гээд хаалга руу хутга зоогоод байх шиг байсан, мөн ширээний чулуун тавцанг хугалж эвдсэн байсан ба цагдаа дуудаж Х.А ахыг баривчлуулж байсан юм.” /1хх 59-61/,

гэрчээр Ш.Шинэтуяагийн “...Х.А нь манай дүү Н.Узодож байсан. 2016 он билүү 2017 онд би Улаанбаатар хот руу ажлаар явахаар болоод Н.Утай утсаар ярихад “Х.А согтуу намайг зодоод байхаар нь би гэрээсээ гараад ирлээ, өнөөдөр гэртээ харихгүй, та хотод ирээд манайд шууд яваад очоорой, би таныг ирэхээр гэртээ оръё” гэж хэлсэн. Ингээд би вагоноор Улаанбаатарт очоод 06 цагт буугаад, Н.Угэрт очиход Х.А архи нь гараагүй, согтуу гэртээ сууж байсан. Мөн манай охин Б.Оюунболор болон хоёр хүүхэд байсан бөгөөд манай дүү Н.У гэртээ байгаагүй. Удалгүй Н.У гэртээ ирэхэд Х.А хэл амаар доромжлоод хутга, сэрээ авч шидсэн. Тэгэхээр нь би хүүхдийн өрөөнд ороход араас Н.У, охин Б.Оюунболор, тэдний хоёр хүүхэд ороод ирсэн. Биднийг хүүхдийн өрөөнд байж байхад Х.А орж ирээд, намайг түлхээд шууд манай дүү Н.Утолгой руу гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон ба хүүхдүүд нь орилсон. Манай охин бид хоёр дундуур нь орж салгасан юм. Тэгээд би цагдаад дуудлага өгч, Х.Аыг эрүүлжүүлэхэд өгч байсан. 2017 оны зун наадмаар Дархан-Уул аймгийн Зулзагын гол амралтын газарт Х.А мөн согтуу Н.Утолгой руу 3-4 удаа гараа атгаж байгаад цохиж зодож байсан. Тэгэхэд нь цагдаа дуудаагүй өнгөрсөн юм. Х.А ер нь архи уучихаараа агсан болдог хүн юм болов уу гэж бодож явдаг юм.” /1хх 65-66/,

гэрчээр Ж.Нямжавын “...Х.А нь манай охин Н.Узодож цохидог талаар Италид байхдаа хэлж байгаагүй. Монголд ирээд над руу залгаж “намайг манай нөхөр зодоод байна” гэж ярьдаг болсон. Би одоо хэзээ ярьж байсныг нь санахгүй байна, их олон ярьсандаа. Х.А нь миний хажууд 2015 оны зун Дархан-Уул аймгийн Зулзагын зусланд амарч байхад архи уугаад агсан тавиад, Н.Ухэл амаар доромжилж байгаад нүүр, хүзүү, толгой руу нь хөх эрээн болтол нь цохисон. 2016 оны 12 дугаар сард би охин Н.Угэрт очоод байж байхад Х.А гаднаас согтуу орж ирэхэд манай охин зөрөөд гарсан. Тэгэхэд Х.А хутга барьж аваад хутгаа ирлээд, намайг хэл амаар доромжилж байгаад унтсан. Би тэр шөнө охин, хоёр зээгээ аваад Дарханд ирж байсан юм. 2017 онд Дархан-Уул аймгийн Зулзагын голын амралт дээр амарч байхад Х.А мөн л архи уугаад, хэл амаар доромжилж байгаад Н.Утолгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Н.У миний толгой өвдөөд байна гээд Улаанбаатар хотод очоод шинжилгээ өгөхөд тархиндаа гэмтэлтэй гэж гарсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. 2018 оны зун, би сар, өдрийг нь санахгүй байна, шөнө унтаж байхад хаалга тогшоод онгойлгоход Х.А, Н.У хоёр байсан ба Х.А согтуу, Н.У эрүүл байсан. Тэгээд манай охин уйлаад “намайг машин жолоодож байхад энэ Х.А миний шанаа руу цохисон” гэж хэлсэн. Тэгэхэд Х.А хэл амаар доромжлоод хоёр хүүхдээ аваад, Н.Уүлдээгээд явсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй.” /1хх 67-68/,

гэрчээр И.Бумбаяагийн “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Н.У гэх эмэгтэй хоёр хүүхдээ авчирч уулзуулсан бөгөөд ...А.Намууны хувьд түгшүүртэй байгаа нь ажиглагдсан ба их нээлттэй хүүхэд байсан. Аавынх нь талаар ярихад хаалттай болж байсан. Х.А, Н.У нарын хүүхдүүдэд сэтгэцийн гэмтлийн зүйл ажиглагдаагүй ба зайлшгүй сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай байсан. ...Миний бодлоор хоёр хүүхдэд эцэг эх хоёр хоёулаа нөлөөлж байна.” /1хх 70-73/,

гэрчээр А.Ариунбаярын “...2019 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө дэслэгч н.Мөхбаярын хамт үүрэг гүйцэтгэж байсан ба одоо н.Мөнхбаяр ажлаасаа гарсан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 27-33 тоотод нөхөр нь согтуу, эхнэрээ зодоод байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход эхнэр нь хаалгаа тайлж өгсөн ба нөхөр нь ариун цэврийн өрөөнд байсан. Х.А согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, гэр орныхоо эд зүйлийг эвдэж хэмхэлсэн байсан ба юу эвдсэн байсныг санахгүй байна. Нэг том охин, хоёр бага насны хүүхэд цаад өрөөнд айсан байдалтай байсан. ...Х.Аыг эрүүлжүүлэхэд нэлээн эсэргүүцэл үзүүлсэн. Би өмнө нь тухайн айлд 2-3 удаа очиж X.Х.А гэх хүнийг эрүүлжүүлж байсан. Эхнэртээ агсан тавьсан, гэр орны эд зүйлээ эвдсэн, эхнэр хүүхдүүд нь айсан байдалтай байдаг байсан. Манай цагдаа нар бол мэдэж байгаа, ер нь их дуудлага өгдөг айл байсан.” /1хх 78/,

яллагдагчаар Х.Аын “...Би ял сонсгож, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцпаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай эхнэр Н.У согтуу ирж зоддог, тархи толгой руу цохидог гэж миний эсрэг худал мэдүүлсэн байна. 2016 онд толгой өвдөөд байна гэж үзүүлэхэд манай эхнэр төрөлхийн тархи толгойны наалдангитай гэж хэлж байсан. Манай эхнэр гэртээ огт байдаггүй бөгөөд сүүлийн 3 жил буюу 2017 оноос хойш тусдаа хөндий амьдарч байгаа. 2013 онд манай эхнэр Итали улсаас ирээд байнга архи ууж, гэртээ ирэхээр агсан согтуу тавьдаг. Тэгээд бид хоёр хэрүүл маргаан хийдэг бөгөөд би “боль” гэхээр над руу хутга барьж дайрч давшилдаг. Би эхнэр Н.Уд 2016 онд гар хүрч, хүзүү рүү нь 2 удаа алгадсан. Тэр цохих болсон шалтгаан нь 7 хоног гадуур хонож ирчихээд намайг хэл амаар доромжилсон. Миний аавын хажууд янз бүрийн зүйл ярьж, танай аавтай янз бүр болоогүй бол болоо биз дээ гэж хэлэхээр нь миний уур хүрээд 2 удаа алгадсан. Би хааяа баяр ёслолоор архи согтууруулах ундаа хэрэглэдэг. 2019 онд би найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглээд ирэхэд манай эхнэр хэрүүл маргаан эхлүүлээд, цагдаад дуудлага өгөөд намайг эрүүлжүүлэхэд өгөөд, маргааш нь шүүхээр оруулаад 7 хоног баривчлагдсан.” /1хх 237-238/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 7909 дугаартай шинжээчийн “...1.2.3.4.5. Н.У-н биед гэмтэл тогтоогдсонгүй. 6. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Цэргийн төв эмнэлгийн толгойн КТГ-д “...Их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд 0.3х0.2х0х2 см хэмжээтэй, Т1 горимд бага, Т2 горимд өндөр тодрол бүхий, орчны эддээ маляцитай өөрчлөлт тодорхойлогдоно.” гэсэн байх тул уг өөрчлөлт хэзээ үүсгэгдсэн цаг хугацааг болон үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /1хх 216-218/,

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 8д/169 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш хотхоны 27-33 тоот хаягаас бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /1ххс 178-181/, гэмт хэрэг, гомдол мэдээлэл, захиргааны зөрчил хүлээн авсан тэмдэглэлд “2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд гэртээ эхнэр, хүүхдээ зодсон, танхайрсан” гэх дуудлага / 2хх12-13/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 89-102/, хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 115-133/, хэргийн хохирогч Н.Уас хэрэгт хавсаргуулахаар өгсөн мессежний хуулбар баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 134-169/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /1хх 184-187/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Аыг  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, ...харгис хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Харин шүүгдэгч Х.А нь “...миний гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдол тогтоогдоогүй гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал үүсээд байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдээд байгааг ч шүүх
анхаарч үзсэнгүй.
Х.А надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үйлдэл нь нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “нотолбол зохих байдал”
тогтоогдсонгүй, 16.3 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү.”
гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Х.АХан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 656 дугаартай шийтгэврээр “Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар 10 цаг албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл” оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг зодсон; хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан; бусадтай харилцахыг хязгаарласан; хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 4 шинжийн аль нэг нь эсхүл хэд хэд нь тогтоогдож байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний байнга гэсэн шинжийг хангахад дээрх хоёр хуулийн ижил шинжүүдээс давтагдаж буй шинжүүдээр дүгнэлт хийх хүрээгээ тогтоож байх нь зөрчил ямар тохиолдолд гэмт хэрэгт шилжиж байгааг тодорхойлох хууль зүйн үндэслэл болно.

Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх шаардлага нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл /легитим/ болно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаарддаг ба шүүгдэгч Х.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Уэсрэг 3 буюу түүнээс дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байнга” гэсэн шинжид хамаарч байна. 

Прокуророос шүүгдэгч Х.Аыг 2014 оноос хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Узодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан гэх үйлдлийн төгссөн цаг хугацааг яллах дүгнэлтэд тусгаагүй, 2002 оны Эрүүгийн хуульд дээрхи үйлдлийг гэмт хэрэгт тооцож байгаагүй бөгөөд харин 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу Х.Аын 2014 оноос хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Узодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар заажээ.

Шүүгдэгч Х.Аын 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 2 дугаар сар, 8 дугаар сар, 9 дүгээр саруудад хохирогчийг цохиж, зодсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга” гэсэн шинжийг агуулж байх ба түүний үйлдлийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татсан /1хх 224-228/ байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд нийцсэн байдал нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах ёстой.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Х.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдууж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Шүүгдэгч Х.Аын “2014 оноос хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 1 дугаар хороо,  хорооллын 7 дугаар байрны 33 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Убусадтай хардаж “өлөгчин, тип, пизда, лалар, янхан” гэх мэтээр харааж, толгой, нуруу хэсэгт нь цохих, хоолойг нь боох зэргээр байнга зодож, толгой дээр нь хутга ирлэх, хутгаар хаалга үүдийг нь цохих зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                          Б.АРИУНХИШИГ