Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00608

 

 

 

 

  

 2024      06        25                                         151/ШШ2024/00608                                    

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байрлах “Гбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Гавааноровын Гд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 753.847,21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Гбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд хамтран зээлдэгч Г.Ггээс зээлийн гэрээний үүрэгт нийт 753.847,21 төгрөгийг гаргуулж “Гбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2..Нэхэмжлэгч “Гбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа “Гбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Гаваанноров овогтой Гд холбогдох иргэний хэргийн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрөө төлж дуусгасан тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 753.847,21 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч “Гбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.Гд холбогдуулан гэрээний үүрэгт 753.847,21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Гбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

5. Нэхэмжлэгч “Гбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Гбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Г.Гд холбогдуулан гэрээний үүрэгт 753.847,21 төгрөг гаргуулах тухай  хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч “Гбанк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                            

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ТҮВШИНЖАРГАЛ