Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2024/03322

 

 

 

 

 

 

 

 

2024 09 11 181/ШШ2024/03322

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Х ББСБ ХХК /РД:5493358/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х ББСБ ХХК нь зээлдэгч Б.Этай 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №03/21/......... дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан 1,581,720 төгрөгийн үнэт эдлэл худалдан авах зориулалтаар 1,107,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3,9 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар ззэлсэн байдаг.

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч зээлдэгч Б.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна.

Иймд зээлдэгч Б.Э нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 770,738 төгрөг, үндсэн зээлийн хүү 36,100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 806,838.10 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Компанийн зүгээс зээлдэгч Б.Эын оршин суух хаягийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №102/Ш32024/09919 тоот шүүгчийн захирамжаар ...хариуцагчийн хаяг тодорхойгүй... гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байдаг.

Иймд зээлдэгч Г ургийн овогтой Б-ийн Э /РД:/-ыг эрэн сурвалжлах тухай шийдвэрийг гарган өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, "Х ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.Д, Б.А нарт олгосон итгэмжлэл, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №03/21/......... тоот Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2024/09919 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбарыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар Г овогт Б.Э-ын оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч "Х ББСБ ХХК нь Б.Этай 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №03/21/......... тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.Э-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э нь Чингэлтэй дүүрэг, .................. 79/1 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Шүүхийн журмаар төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс гаргуулсан иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэгчийн магадлагаа, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Г овогт Б.Э /РД:......../-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Г овогт Б.Э /РД:......../-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г овогт Б.Э /РД:......../-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Г овогт Б.Э /РД:......../-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Х ББСБ ХХК /утас:.........../-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ