Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 147/ШШ2024/00252     

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч П.Болормаа би,

 

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 28-р хороо, 5-р хэсэг, 2230 тоотод оршин суух, ******* овогт **************ын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 7-р баг, Дөрвөлж хотхоны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох

 

          “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г.******* өөрийн эзэмшлийн УНК улсын дугаартай, бор ногоон өнгийн Ланд 80 маркийн машиныг 35,000,000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаанд 17,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл 18,000,000 төгрөгийг нь 2024 оны 02 дугаар сарын 16-нд өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл тус мөнгийг өгөөгүй. Иймд гээс машины үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *******ын 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, тус 18,000,000 төгрөгт дүйцүүлэн УНК улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн машиныг *******д хүлээлгэн өгөхөөр, ******* нь тус автомашиныг 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа дүйцүүлэн хүлээн авахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   *******ын нэхэмжлэлтэй, Г.******* холбогдох “худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах” тухай хэрэгт нэхэмжлэгч *******ын 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, тус 18,000,000 төгрөгт дүйцүүлэн УНК улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн машиныг *******д хүлээлгэн өгөхөөр, ******* нь тус автомашиныг 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа дүйцүүлэн хүлээн авахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийн тал хувь 123,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 123,975 төгрөгийг хариуцагч гээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.

         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч *******ын 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, тус 18,000,000 төгрөгт дүйцүүлэн УНК улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн машиныг *******д хүлээлгэн өгөхөөр, ******* нь тус автомашиныг 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа дүйцүүлэн хүлээн авахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийн тал хувь 123,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 123,975 төгрөгийг хариуцагч гээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА