Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2024/00578

 

 

 

   2024      06         14                                           151/ШШ2024/00578

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч:  тоотод байрлах “З ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух З,

Хариуцагч: оршин суух З нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 8.306.789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 8.306.789 төгрөгийг хариуцагч Ц.З, М.З нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК нь хариуцагч Ц.З, М.З нарт холбогдуулан гэрээний үүрэгт 8.306.789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.

3.-Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК болон хариуцагч Ц.З, М.З нар нь нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэгт 8.306.789 төгрөг гаргуулах тухайд нэхэмжлэгч “З ББСБ” ХХК нь 1.250.789 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7.056.000 төгрөгийг хариуцагч Ц.З, М.З нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 7.056.000 төгрөгийг 3 хувааж 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.500.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.500.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.056.000 төгрөгийг тус тус “З ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5022321025 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тэдгээрийн шүүхэд өгсөн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хэн нэгний дарамт шахалтгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар нэхэмжлэгч “З ББСБ” ХХК нь 1.250.789 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7.056.000 төгрөгийг хариуцагч Ц.З, М.З нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 7.056.000 төгрөгийг 3 хувааж 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.500.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.500.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1.056.000 төгрөгийг тус тус “З ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5022321025 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63.923 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 63.923 төгрөгийг хариуцагч Ц.З, М.З нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-д олгосугай.

3..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТҮВШИНЖАРГАЛ