| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00538/И |
| Дугаар | 151/ШШ2024/00568 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00568
2024 06 13 151/ШШ2024/00568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
З аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух З адууных овогт Зийн З,
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.З нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.З нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчаар бичиг баримтаа шалгуулахад таны бичиг баримт зөрчилтэй байгаа тул шүүхэд хандан зөрчлөө арилгуулж нэрээ зөвтгүүлж тогтоолгоод ир гэсэн юм. Зарим бичиг баримт дээр “З”, зарим бичиг баримт дээр “Зоо” гэж нэр зөрж бичигдсэн. Үүнээс болж одоо тэтгэвэр тогтоолгох болохоор бичиг баримтын зөрчилтэй, нэр өөр байна гэдэг үндэслэлээр тэтгэвэрт гарч чадахгүй байдал үүсээд байгаа тул шүүхээр овог нэрийг зөвтгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтад болон зарим ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалд овог нэр маань “З овогтой З” гэдэг нэрээр зөв бичигдсэн байгаа. Харин хөдөлмөрийн дэвтэр болон зарим ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалд “З овогтой Зоо” гэж бичигдсэн нь нэр зөрсөн зөрчил үүсгэсэн тул “З овогтой З” гэдэг нэрээр зөвтгөн зөрчлийг арилгаж бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчээс З аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24/14 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-4), Батлан хамгаалахын З архивын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06/10/9 дүгээр албан бичиг (хх-5), Б.Зоогийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-6-7), Б.Зын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-8), Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2488 дугаар албан бичиг (хх-9), Б.Зын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хх-10), З аймгийн З удирдах газрын даргын 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаар тушаалын хуулбар (хх-12), З аймгийн З удирдах газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 131 дүгээр тушаалын хуулбар (хх-13), З аймгийн З удирдах газрын даргын 1987 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тушаалын хуулбар (хх-14), З аймгийн З удирдах газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын хуулбар (хх-15), З аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр тушаалын хуулбар (хх-16), З аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар тушаалын хуулбар (хх-17), З цахилгаан шугам сүлжээний газрын харьяа налайх хотын эрчим хүчний салбарын даргын 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар тушаалын хуулбар (хх-18), З цахилгаан шугам сүлжээний газрын харьяа налайх хотын эрчим хүчний салбарын даргын 1990 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тушаалын хуулбар (хх-19), З аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-20-21), З аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 134 дүгээр тушаалын хуулбар (хх-22), З аймгийн Зуунмод сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар тушаалын хуулбар (хх-23), З аймгийн Зуунмод сумын 9 дүгээр цэцэрлэгийн 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар тушаалын хуулбар (хх-24), 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-30), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр З аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр албан бичиг, хавсралт (хх-34-39), Б.Зын төрөл садангийн лавлагаа (хх-41-43), зэргийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Б.Зын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
1.1. Нэхэмжлэгч Б.З нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
“...Тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчаар бичиг баримтаа шалгуулахад таны бичиг баримт зөрчилтэй байгаа тул шүүхэд хандан зөрчлөө арилгуулж нэрээ зөвтгүүлж тогтоолгоод ир гэсэн юм. Зарим бичиг баримт дээр “З”, зарим бичиг баримт дээр “Зоо” гэж нэр зөрж бичигдсэн. Үүнээс болж одоо тэтгэвэр тогтоолгох болохоор бичиг баримтын зөрчилтэй, нэр өөр байна гэдэг үндэслэлээр тэтгэвэрт гарч чадахгүй байдал үүсээд байгаа тул шүүхээр овог нэрийг зөвтгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтад болон зарим ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалд овог нэр маань “З овогтой З” гэдэг нэрээр зөв бичигдсэн байгаа. Харин хөдөлмөрийн дэвтэр болон зарим ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалд “З овогтой Зоо” гэж бичигдсэн нь нэр зөрсөн зөрчил үүсгэсэн тул “З овогтой З” гэдэг нэрээр зөвтгөн зөрчлийг арилгаж бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
- З аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24/14 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-4),
- Батлан хамгаалахын З архивын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06/10/9 дүгээр албан бичигт “...Зийн З...” гэх бичилт (хх-5),
- Б.Зоогийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “З аймгийн З удирдах газрын даргын 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаар тушаалаар 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс манаачаар томилон ажиллуулав. З аймгийн З удирдах газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 131 дүгээр тушаалаар 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс авто паркт засварчнаар томилон ажиллуулав. З аймгийн З удирдах газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалаар 1989 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс цахилгаанчнаар ажиллуулав. З аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар тушаалаар 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөв. З аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тушаалаар 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс жолоочоор авч ажиллуулав. З аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 134 дүгээр тушаалаар 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв.” гэх бичилт (хх-6-7),
- Б.Зын иргэний үнэмлэхийн хуулбарт “З адууных овогт Зийн З 1964 оны 06 дугаар сарын 03-ны өдөр” (хх-8),
- Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2488 дугаар албан бичиг (хх-9),
- Б.Зын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хх-10),
- З аймгийн З удирдах газрын даргын 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаар тушаалын хуулбарт “...З овогтой Зыг 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс манаачаар...” гэх бичилт (хх-12),
- З аймгийн З удирдах газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 131 дүгээр тушаалын хуулбарт “...З овогтой Зоо нарыг авто паркт засварчнаар 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс...” гэх бичилт (хх-13),
- З аймгийн З удирдах газрын даргын 1987 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тушаалын хуулбарт “...жолооч Б.Зод...” гэх бичилт (хх-14),
- З аймгийн З удирдах газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын хуулбарт “...Б.Зоог 1988 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс чөлөөлсүгэй...” гэх бичилт (хх-15),
- З аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр тушаалын хуулбарт “...Зийн Зыг 1989 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сантехникийн бригадад цахилгаанчнаар томилсугай...” гэх бичилт (хх-16),
- З аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар тушаалын хуулбарт “...Б.Зоог 04 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...” гэх бичилт (хх-17),
- З цахилгаан шугам сүлжээний газрын харьяа налайх хотын эрчим хүчний салбарын даргын 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар тушаалын хуулбарт “...Б.Зыг 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллуулсугай...” гэх бичилт (хх-18),
- З цахилгаан шугам сүлжээний газрын харьяа налайх хотын эрчим хүчний салбарын даргын 1990 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тушаалын хуулбарт “...Зыг 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс...” гэх бичилт (хх-19),
- З аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тушаалын хуулбар, хавсралтад “...жолооч Б.Зоо...” гэх бичилт (хх-20-21),
- З аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 134 дүгээр тушаалын хуулбарт “...Б.З 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж...” гэх бичилт (хх-22),
- З аймгийн Зуунмод сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар тушаалын хуулбарт “...Б.Зыг...” гэх бичилт (хх-23),
- З аймгийн Зуунмод сумын 9 дүгээр цэцэрлэгийн 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар тушаалын хуулбарт “...Б.Зын....” гэх бичилт (хх-24),
- 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-30),
- З аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 581 дүгээр албан бичиг, хавсралтад “...Зийн З...” гэх бичилт (хх-34-39),
- Б.Зын төрөл садангийн лавлагаа (хх-41-43), зэргээр Б.З нь Байшин З техник мэргэжлийн сургуулиас 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон №026018 дугаарт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь З адууных овогт Зийн З мөн болох үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Байшин З техник мэргэжлийн сургуулиас 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон №026018 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь З адууных овогт Зийн З мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор З аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГЗЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ