| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/04623/И |
| Дугаар | 181/ШШ2024/03370 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/03370
2024 09 16 181/ШШ2024/03370
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: С ХХК /РД:6773532/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ч /РД:........./-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,776,955.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б овогтой Ч нь С ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр .............. тоот Зээлийн гэрээ байгуулж, 1,099,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно.
Б.Ч нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 897,065.57 төгрөг, үндсэн хүү 776,810.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,780.09 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг, нийт 1,776,955.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Бовогтой Ч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 768 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд Б овогтой Ч-ээс зээлийн гэрээний үүрэг болох 1,776,955.92 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.Ч нь С ХХК-ийн нэхэмжилсэн 1,776,955.92 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах графикийн дагуу төлж барагдуулна.
- 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 276,955.92 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Чт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,776,955.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,776,955.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 276,955.92 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Чт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Чт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,776,955.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,776,955.92 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 276,955.92 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.Чт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,390 төгрөгөөс 21,695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 21,695 төгрөгийг, хариуцагч Б.Чээс 21,695 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ