Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/03371

 

 

 

 

 

 

 

2024 09 16 181/ШШ2024/03371

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: С ХХК /РД:6773532/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б-ын О /РД:.........../-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,850,510.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б овогтой О нь С ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ........... тоот Зээлийн гэрээ байгуулж, 3,302,910 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.

2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,916,835.21 төгрөг, төлөх ёстой хүү 2,623,785.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 300,589.57 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 5,850,510.61 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Б овогтой О нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 798 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Б овогтой Оээс зээлийн гэрээний үүрэгт 5,850,510.61 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б-ын О нь С ХХК-ийн нэхэмжилсэн 5,850,510.61 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах графикийн дагуу төлж барагдуулна.

2024.10.10-ны өдөр 500,000 төгрөг,

2024.11.10-ны өдөр 500,000 төгрөг,

2024.12.10-ны өдөр 500,000 төгрөг,

2025.01.10-ны өдөр 500,000 төгрөг,

2025.02.10-ны өдөр 500,000 төгрөг,

2025.03.10-ны өдөр 500,000 төгрөг,

2025.04.10-ны өдөр 500,000 төгрөг,

2025.05.10-ны өдөр 500,000 төгрөг,

2025.06.10-ны өдөр 500,000 төгрөг,

2025.07.10-ны өдөр 500,000 төгрөг,

2025.08.10-ны өдөр 500,000 төгрөг,

2025.09.10-ны өдөр 350,510.61 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,850,510.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 5,850,510.61 төгрөгийг хариуцагч Б.О нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 350,510.61 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.От холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,850,510.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.О нь 5,850,510.61 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 350,510.61 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.От холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,559 төгрөгөөс 54,279.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 54,279.5 төгрөгийг, хариуцагч Б.Оээс 54,279.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ