| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/04688/И |
| Дугаар | 181/ШШ2024/03467 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/03467
2024 09 24 181/ШШ2024/03467
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК /РД:6105572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Боржигон овогт Д-н Э /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,612,181 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Д.Э нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр:
- 2022-03-02-нд 7102803481 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 1,010,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2021-12-21-нд 7102084846 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 750,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2022-01-30-нд 7102485197 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2021-07-07-нд 7100683393 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,350,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2022-02-25-нд 7102734455 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2022-02-14-нд 7102611914 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2021-12-23-нд 7102108836 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,340,000 төгрөгийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2022-01-29-нд 7102471875 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2022-01-31-нд 7102499464 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,790,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2022-02-10-нд 7102571856 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2022-01-10-нд 7102270054 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,040,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,
- 2022-03-22-нд 7103062568 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,370,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,049,968 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,688,427 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 4,738,395 төгрөг төлсөн байна.
Зээлдэгчтэй байгуулсан:
7102803481 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024-03-02-нд, 7102084846 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023-12-20-нд, 7102485197 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024-01-20-нд, 7100683393 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023-07-01-нд, 7102734455 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024-02-25-нд, 7102611914 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024-01-16-нд, 7102108836 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023-12-20-нд 7102471875 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024-01-25-нд, 7102499464 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024-01-15-нд, 7102571856 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024-01-28-нд, 7102270054 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023-12-31-нд 7103062568 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024-03-05-нд тус тус
дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар:
- 7102803481 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 944,069 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 484,339 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 41,598 төгрөг,
- 7102084846 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 648,695 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 338,139 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32,820 төгрөг,
- 7102485197 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,338,883 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 697,907 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 64,558 төгрөг,
- 7100683393 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 856,719 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 429,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 58,392 төгрөг,
- 7102734455 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 899,617 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 447,613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 39,596 төгрөг,
- 7102611914 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 844,358 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 426,014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 41,359 төгрөг,
- 7102108836 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,939,347 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 972,704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 96,597 төгрөг,
- 7102471875 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,294,539 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 644,350 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 59,843 төгрөг,
- 7102499464 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,468,149 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 710,360 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 69,656 төгрөг,
- 7102571856 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,459,367 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,142,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 115,858 төгрөг,
- 7102270054 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 819,784 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 387,057 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 39,281 төгрөг,
- 7103062568 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,086,505 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 584,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 63,124 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 19,612,181 төгрөг байна.
Иймд зээлдэгч Д.Эээс зээлийн гэрээний үүрэгт 19,612,181 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д-ийн Э нь А ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 19,612,181 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дараах графикийн дагуу төлж барагдуулна.
- 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг,
- 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,268,696 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
А ББСБ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Эд холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагчийн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Д.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,612,181 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,612,181 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,268,696 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Д.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,612,181 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,612,181 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,268,697 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,268,696 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Д.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,729 төгрөгөөс 256,011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 190,723 төгрөгийг, хариуцагч Д.Эээс 128,005 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ