Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2024/00716

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2024/00716

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Б салбар /захирал Л.Ө/,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, К овогт С.Н,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Н овогт Ш.А,

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №00000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага: 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримтуудыг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ00000000 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг, Х17 гудамж, 00 тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон 000000 нэгж талбарын дугаартай, Г-000000 дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,

Хариуцагч С.Н,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-т шүүх хуралдааныг товыг шүүхээс /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Х банкны Б салбар нь хариуцагч С.Н-т холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №00000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Х банкны Б салбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч С.Н, Ш.С нар нь Х банкны Б салбарын Төв тооцооны төвөөс 2019 оны 05-р сарын 21-ний өдөр № ЗГ00000000 тоот зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийн шугамын зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

1.2. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Ш.А, Б.Жнарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 9-р багт 81 м.кв талбайтай өвлийн сууц, 4 өрөө, Ш.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-000000 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 9-р баг Андууд-9, 922 тоот 961 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, зээлдэгч С.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-111111 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 6-р баг, Хөх толгой Ариун-25 гудамж, 000 тоот 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10-р баг, Харасай Зост уул-17 гудамж, 00 тоот 100 м.кв талбайтай хувийн сууц, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Г-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10-р баг, Харасай Зост уул-17 гудамж, 00 тоот 1000 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Ш.С-ийн өмчлөлийн улсын 0000 БӨТ дугаартай Тоуоtа Noah маркийн, арлын 1111111 дугаартай суудлын машин, зээлдэгч С. Н-ийн өмчлөлийн Бараа материал жагсаалтаар гэрийн эд хогшил зэрэг эд хөрөнгүүдийг барьцаалсан.

1.3. Зээлдэгч С.Н, Ш.С нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь (159 хоног) хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.8-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэн зээл төлөх мэдэгдлийг 2021 оны 08 сарын 30-нд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

1.4.Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсгийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №00000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна гэжээ.

 

2.Хариуцагч С.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

2.1.Би Ш овогтой С-ийн албан ёсны гэр бүлийн гишүүн эхнэр нь биш юм. Ш.С нь Казахстан улсаас ирээд надтай танилцаж бид хоёр хамтран амьдрагч байдлаар амьдарч байсан. Энэ хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Х банкны салбараас зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийн шугамын зээлийг авсныг би тухайн үед мэдээгүй.

2.2. Анх Ш.С надад хэлэхдээ бага хэмжээний зээл авч, чиний нэр дээр авсан газарт хашаа байшин барих хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр өөрийн авсан зээлийн гэрээнд надыг дуудаж, гарын миний үсгийг теллерийн хажууд зуруулсан ба би түүний 55,000,000 төгрөгийн их хэмжээний зээл авч байсныг мэдээгүй юм. Ш.С нь тухайн үед Казахстан Улсын иргэншилтэй байсан ба Казахстан Улсын цэнхэр паспорттай байсан.

2.3.Хамтран амьдрагчаар амьдарч байсан хугацаанд би хүүхэдтэй болсон ба Ш.С-д бид хоёр хүүхэдтэй боллоо гэр бүлээ баталгаажуулж гэрлэлтийн баталгаа авъя гэж эрх бүхий байгууллагад хандаж өргөдөл гаргахад та хоёр өөр өөр улсын иргэн байна гэр бүлийн баталгаа олгох боломжгүй гэж хариу өгсөн. Тэгэхэд тус аймаг дахь Х банкны салбараас Казахстан Улсын иргэншилтэй Ш.С-д 55,000,000 төгрөгийн зээл олгосон асуудлыг би ойлгохгүй байна.

2.4.С.Н миний өмчлөлийн улсын бүртгэлийн Г-111111 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 6 дугаар баг, Хөх толгой Ариун-25 гудамж, 2501 тоот 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газрыг надад олгосныг би мэдээгүй ба Ш.Сы зээл авсан гэх 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэг жилийн дараа 2020 оны 06 дугаар сард дээрх газарт 4*12 метрийн харьцаатай байшинг амбаарын хамт барих үед мэдсэн юм. Тухайн үед уг газрын гэрчилгээ банкинд байгаа гэж Ш.С хэлж байсан. Хамтран амьдрагч Ш.С нь надад удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж байсан тул 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш би өөрийн төрхөм руу явж тусдаа амьдарч байгаа юм.

2.5.Хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сард би өөрийн өмчлөлийн газарт очиход өөр хүмүүс байсан ба Ш.С бидэнд худалдсан гэж хэлсэн. Ш.С-ыг би өөрөө 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш олохгүй байна. Ш.С-ы Х банкны салбараас авсан зээлээс хариуцагчаар оролцуулж буй миний бие нэг ч төгрөг аваагүй болно. Энэ асуудлаас болж би банканд өөрийн ч өмчлөлийн газраа алдаж хохирч үлдэж байна. Цаашид надад өөрийн гэсэн орон гэр, эд хөрөнгө, ямар нэгэн ажил эрхэлж .алин орлоготой болох боломж байхгүй тул зээлийг төлөх боломжгүй гэдгийг илэрхийлье.

2.6. Тус аймаг дахь Х банкны салбарын захирлын нэхэмжлэлд С.Н надыг хариуцагчаар оролцуулж нийт 68.811.987 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, би төлөх үүрэг хүлээхгүй болно. Яагаад гэвэл Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.3-д” гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж хуульчлагдсан тул Ш.С-ийн эхнэр гэх үүднээс надыг хариуцагчаар оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зээл төлөх чадамжгүй тул барьцааны хөрөнгөөр зээлээ барагдуулах боломжтой гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А нэхэмжлэгч Х банкны Б салбар, хариуцагч С.Н нарт холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримтуудыг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ00000000 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг, Х17 гудамж, 00 тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон 000000 нэгж талбарын дугаартай, Г-000000 дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1.Х банкны Б салбарын нэхэмжлэлтэй, С.Н-т холбогдох иргэний хэргийг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00192 дугаартай захирамжаар шийдвэрлэгдэж, улмаар уг иргэний хэрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж байхад гуравдагч этгээд Ш.А нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг мэдэж, шүүхэд захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч хүлээж аваагүй тул дахин гомдол гаргаж, Б аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.23-ны өдрийн 130/ШТ2024/00012 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээж авахаар болсон.

3.2.Ийнхүү, дээрх тогтоолын дагуу тухайн хэргийг хариуцаж байгаа шүүгчийн 2024.02.20-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож дахин хянан хэлэлцэхээр болсон билээ. Тодруулбал, Х банк ХК-ийн Б аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, С.Н-т холбогдуулж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн болон нотариатын төлбөрт нийт 68,861,987.00 төгрөг гаргуулах, зээлийн өр төлбөр төлөгдөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.3.Гуравдагч этгээд Ш.А-ийн амьдрах зориулалттай Б аймгийн Ө сумын 10-р баг, Х17 гудамж, 00 тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон 000000 нэгж талбарын дугаартай, Г-000000 дугаартай өмчлөх эрхийн газрыг тухайн зээлд БГҮ00000000 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээний үндсэн дээр барьцаанд тавигдсан байдаг. Уг барьцаанд тавьсан үндэслэл нь Ш.А-ийн үйлдсэн гэх 2019.03.21-ны өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019.05.21-ны өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” итгэмжлэл гэх баримтууд байгаа юм. Тухайн үедээ төрсөн дүү Ш.С олон удаа гуйж, зөвхөн 5 сая төгрөгийн зээлд барьцаанд тавих гэж байгаа талаар хэлсэн байдаг ба нотариатад очиж хэдэн бичиг цаасан дээр гарын үсэг зурна гэж хэлсний дагуу нэг удаа зурсан.

3.4.Тодруулбал, Ш.А нь 2019.03.21-ны өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гэх бичигт гарын үсэг зурсан ба уг баталгааны бичигт "... өөрийн өмчлөлийн Б аймгийн Ө сумын 10-р баг хаягт орших №000000 гэрчилгээний дугаартай, 000000 нэгж талбарын дугаартай, Г-000000 улсын бүртгэлийн дугаар бүхий 1000 м.кв өмчилсөн газрыг танай Х банкнаас зээл авч буй С.Н, Ш.С нарын зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, баталгаа гаргав” гээд мөн гарын үсэг зурах хэсэгт зөвшөөрч баталгаа гаргасан байдлаар гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү бичиг нь 5 сая төгрөгийн зээлд баталгаа гаргах агуулгыг илэрхийлсэн баталгааны бичиг бөгөөд хэн нэгэнд төлөөлөх эрхийг олгож байгаа итгэмжлэл биш байсан. Өөрөөр хэлбэл, Ш.С Х банкнаас зээл авах үед зээлийн барьцааны гэрээнд Ш.А өөрөө гарын үсэг зурах ёстой байсан, тус зээлийн баталгааны бичигт зөвхөн Ш.А-ийн газрыг барьцаалах баталгааг гаргасан ба хувийн сууцыг барьцаалах талаар баталгаа гаргаагүй.

3.5.Түүнчлэн, 2019.05.21-ны өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай гэх хоёр ижилхэн дугаартай итгэмжлэл үйлдэгдсэн байх ба үүнийг Ш.А үйлдээгүй боловч шүүх шинжилгээгээр үйлдсэн мэтээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэсэн хэдий ч, тухайн 844 дугаартай итгэмжлэлийн хууль зүйн агуулгыг авч үзье. Шүүхэд байгаа баримтаар 844 дугаартай итгэмжлэл 2 ширхэг байх ба агуулгыг уншвал нэг нь Ш.А-ийн газрыг барьцаалах, нөгөөх нь хувийн сууцыг барьцаалах байдлаар үйлдэгдсэн нь Нотариатын үйлдэл хийх заавартай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр өөр хөрөнгийг барьцаалахад тус бүрд нь дугаар олгогдож, нотариатын тэмдэглэл үйлдэх ёстой байтал үүнийг зөрчсөн байна. Нөгөөтээгүүр, тус 844 дугаартай “зээлийн баталгаа гаргах тухай” гэх итгэмжлэл нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ.” гэж, мөн Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ.” гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.1-д “Итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг баримтална.” гэж, 7.2-т “Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарлана.” гэж тус тус заасныг хангахгүй байна.

3.6. Учир нь, Ш.А-ийн дүү Ш.С анх Х банкнаас 5 сая төгрөгийн зээл авахад барьцаанд тавих талаар гаргасан хүсэлтийн дагуу 5 сая төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд гэж итгэн үйлдсэн байхад 55 сая төгрөгийн барьцаанд тавих талаар итгэмжлэл үйлдээгүй. Гэтэл, тухайн 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай гэх бичгүүдэд “... Х банкнаас зээл авч буй С Н, Шарив Саулетхан нарын зээлийн барьцаанд тавихыг, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийн зөвшөөрч баталгаа гаргав.” гэж ямар зориулалттай зээл, зээлийн хэмжээ, зээл эргэн төлөгдөх хугацаа, зээлийн хүү зэрэг мэдээлэл нь дутуу байх буюу төлөөлүүлэгчийн олгосон бүрэн эрх тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангахгүй байна. Гуравдагч этгээд Ш.А нь өндөр дүнтэй зээл авна гэдгийг мэдээгүй, нотариатад итгэмжлэл үйлдэхдээ дүн байгаагүй зэргээс үзвэл, итгэмжлэл нь хууль тогтоомжийн шаардлагыг хангахгүй байна.

3.7.Түүнчлэн, 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай гэх бичгүүдэд гуравдагч этгээд Ш.А агуулга тодорхойгүй хөрөнгө барьцаалах эрх олгохдоо зөвхөн С.Н-т биш төрсөн дүү Ш.Снарт хамтад нь олгосон байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө барьцаалах төлөөлөх эрхийг С.Н-ээс гадна Ш.С давхар хэрэгжүүлэх ёстой буюу үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд хоёр төлөөлөгч нэгэн зэрэг зурах ёстой юм. Гэтэл, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ00000000 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээнд С.Н барьцаалуулагч Ш.А-ийг төлөөлж зурсан байгаа нь зээлийн баталгаа гаргах тухай бичгийн шаардлагад нийцээгүй буюу Ш.С-ыг зуруулаагүй байгаа нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригт нийцсэнгүй. Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д заасны дагуу Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс төлөөлүүлэгчид ашигтайгаар тайлбарлах ёстой юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай бичгүүдэд олгогдсон бүрэн эрх тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй, 844 дугаартай бичиг хоёр удаа өөр агуулгатай үйлдэгдсэн, төлөөлөх эрхийг хоёр төлөөлөгчид олгосон байтал зөвхөн нэг төлөөлөгч нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсан зэрэг хуулийн хүчин төгөлдөр нөхцөлийг хангахгүй нөхцөл байдлуудыг бий болгожээ.

3.8. Иймд 508, 844 дугаартай зээлийн баталгаа гаргах тухай бичгүүдийг хүчингүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ00000000 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10-р баг, Х17 гудамж, 00 тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон 000000 нэгж талбарын дугаартай, Г-000000 дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Х банкны Б салбар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

4.1. Иргэн С.Н болон Ш.С нар нь Х банкны Б салбараас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр №00000000 дугаартай зээлийн гэрээг байгуулж тус зээлийн гэрээгээр 55,000,000 (тавин таван сая) төгрөгийг тус банкнаас зээлсэн. Тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр БГҮ00000000 дугаар барьцааны гэрээ байгуулж Ш.Аийн өмчлөлийн Бн сумын 10-р дугаар баг, Харасай Зост уул, 17 гудамж 00 тоот, 100 м.кв хувийн сууц болон 1000 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан байдаг.

4.2.Гэвч, ийнхүү зээлдэгч нар нь авсан зээлээ төлөх боломжгүй болж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед барьцаа хөрөнгийн өмчлөгч нь өөрийн олгосон барьцаа хөрөнгийг барьцаалахаар олгосон итгэмжлэлээ хүчингүй болгуулах, мөн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх бие даасан шаардлага гаргажээ. Бие даасан шаардлага гаргасан Ш.А нь өөрийн гаргасан шаардлагадаа “Тухайн үедээ төрсөн дүү Ш.С олон удаа гуйж, зөвхөн 5 сая төгрөгийн зээлд барьцаанд тавих гэж байгаа талаар хэлсэн байдаг ба нотариатад очиж хэдэн бичиг цаасан дээр гарын үсэг зурна гэж хэлсний дагуу нэг удаа зурсан.” гэж дурджээ. Үүнээс үзэхэд Ш.А нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө зээлийн барьцаанд тавих хүсэл зориг байсан, мөн тийнхүү өөрийн төрсөн дүүдээ зөвшөөрч нотариатч орж итгэмжлэл үйлдэж гарын үсэг зурсан байна.

4.3.Гэвч итгэмжлэлд зөвхөн 5 сая төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалах хязгаарлалтыг хийгээгүй, хязгаарлалтгүйгээр буюу зээлийн дүн үл хамаарах байдлаар төлөөлөх эрхийг олгосон байна. Мөн, Ш.А нь шаардлагадаа Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг үндэслэн төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг харгалзан үзэх талаар дурдсан байдаг. Гэвч, тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт “Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй.” гэж заасны дагуу буюу зээл олголт хийгдэж, барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа өөрийн хүсэл зоригоо өөрийн олгосон итгэмжлэлээс өөрөөр тайлбарлаж хүчин төгөлдөр болгохоор шаардаж буй нь үндэслэлгүй байна.

4.4.Ш.А-ийн гаргасан шаардлага буюу өөрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах, барьцаанаас чөлөөлөх шаардлагыг тодруулан авч үзвэл, итгэмжлэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэлцэл байх бөгөөд гаргасан шаардлагын дагуу тухайн хэлцэл нь мөн хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Гэвч, Ш.А-ийн гаргасан шаардлагад тухайн итгэмжлэл нь Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлийн ямар зүйл, заалтын дагуу хүчин хүчин төгөлдөр бус хэлцэл байх талаар дурдаагүй, энэ талаар нотлоогүй байдаг. Ш.А-ийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх шаардлагыг хангахын тулд тухайн барьцааг бий болгож буй үүрэг дуусгавар болох эсхүл тухайн эрхийг бий болгож буй барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцогдсоноор хэрэгжих боломжтой шаардлага болно.

4.5.Үүссэн нөхцөл байдлаас үзэхэд Зээлдэгч болон Барьцаалагч нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэл бүрдээгүй байх бөгөөд банкны зүгээс барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй. Мөн барьцааны эрхийг үүсгэж буй талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр байх тул Ш.А-ийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн баталгаа гаргах тухай” итгэмжлэлийг хүчингүй болгох, мөн Ү-000000 улсын бүртгэлтэй хувийн сууц болон Г-000000 дугаартай өмчлөх эрхтэй газрыг тус тус банкны барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч С.Н бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

5.1.Тухайн зээлийг авахад Ш.А нь өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж байсан. Түүний гарын үсэг зураагүй гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Надтай хамт зээл авч байсан Ш.С нь 2021 онд Турк улс руу гараад явсан. Би одоо түүнтэй ямар нэгэн холбоогүй. Өөр өөрсдийн амьдралаа бодоод тус тусдаа явсан. Би одоо хоёр хүүхдийн хамт эцэг эхтэйгээ хамт төрхөмд амьдарч байна.

5.2.Би ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй, насанд хүрээгүй 2 хүүхдээ чадан ядан асарч явж байгаа учир зээл, түүний хүүг төлөх ямар ч боломжгүй болно.

 

6.Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/00000000 тоот Зээлийн шугамын гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №БГҮ00000000 тоот Барьцааны гэрээ 6 ширхэг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гүйлгээний баримт, Зээлийн бүртгэлийн карт, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №508 дугаартай зээлийн баталгаа, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №844 дугаартай зээлийн баталгаа, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №237 дугаартай итгэмжлэл, Зээл олгох гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн С.Нийн зээл хүссэн өргөдөл, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ш.С-ийн зээл хүссэн өргөдөл, Ш.С, С.Н нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №916 дугаартай зээлийн баталгаа, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №83-12378 дугаартай барьцаалбар, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №83-12376 дугаартай барьцаалбар, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн С.Нийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Барьцаа хөрөнгийг газар дээр нь шалгасан акт, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 000561678 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 003480292 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ кадастрын хамт, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Барьцаа хөрөнгийг газар дээр нь шалгасан акт, 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Ш.А, Б.Ж нарын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 000000809 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 000000 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ кадастрын зургийн хамт, 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Гэр бүлийн хэрэгцээний газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, №01964163 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн мэдээллийн сан, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Д” дэлгүүрийн түрээсийн гэрээ, №105 дугаартай Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл, БӨ Ү/00053 дугаартай Тохирлын гэрчилгээ, №2018-073 дугаартай лиценз, 2018-043 дугаартай тамхи худалдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Борлуулалтын орлогын түүвэр, Бараа материалын жагсаалт зэрэг баримтуудыг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ээс Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2022/00192 дугаар шүүгчийн захирамж, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 000002 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №508 дугаартай зээлийн баталгаа зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн болно.

Шүүхийн журмаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 24/37 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №00000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримтуудыг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ00000000 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг, Х17 гудамж, 00 тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон 000000 нэгж талбарын дугаартай, Г-000000 дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

l. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн С.Н, Ш.С нар нь Х банкны Б салбараас 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 55,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нар зээл авснаас хойш үүргээ биелүүлэхгүй, зээлийг хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтрүүлсний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаар тодорхойлсон С.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх явцад иргэн Ш.А нь зээлийн барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрсөн баталгааг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан. Манай байгууллагын зүгээс анх тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тус өдрийн байдлаар Ш.С, С.Н нарын авсан зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 68,861,987 төгрөг болж байгаа. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

8.Хариуцагчаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Х банкны Б салбараас зээл авсны дараа төлж чадаагүй. Нөхөр болох Ш.С-аас 2020 онд гэрлэлтээ цуцлуулсан. Тэрнээс хойш надад зээл төлөх боломж байгаагүй. Би өөрөө зээл төлөх чадамжгүй тул барьцааны хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах боломжтой гэжээ.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1. Х банк ХХК-ийг төлөөлж Б салбарын Төв тооцооны төвийн эрхлэгч С.С болон зээлдэгч К овогт С.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч Н овогт Ш.С нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/00000000 дугаартай Зээлийн шугамын гэрээгээр Х банкны Б салбараас зээлдэгч С.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.С нарт 55,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай  авсан болох нь тогтоогджээ.

9.2.Мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №БГҮ00000000 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-ээр Ш.А, Б.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213002843 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 9-р багт байрлах 81 м.кв талбайтай өвлийн сууц, Ш.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-000000 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 9-р баг Андууд-9, 922 тоотод байрлах 961 м.кв талбайтай эзэмших эрхийн газрыг тус тус барьцаалж барьцаалуулагч Ш.А, Б.Ж нарыг төлөөлж С.Н тус тус гарын үсэг зурсан байна.

9.3.Мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №БГҮ00000000 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-ээр Ш.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10-р баг, Харасай Зост уул-17 гудамж, 00 тоотод байрлах 100 м.кв талбайтай хувийн сууц, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10-р баг, Харасай Зост уул-17 гудамж, 00 тоотод байрлах 1000 м.кв талбайтай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаалж барьцаалуулагч нэгт С.Н, барьцаалуулагч хоёрт Ш.А-ийг төлөөлж С.Н тус тус гарын үсэг зурсан байна.

9.4.Мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №БГҮ00000000 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-ээр зээлдэгч С.Нийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-111111 тоотод бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 6-р баг, Хөх толгой Ариун-25 гудамж, 2501 тоотод байрлах 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газрыг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №БГХ00000000 дугаартай Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-ээр улсын 0000БӨТ дугаартай, арлын 0000000 сериал дугаартай суудлын машин, бараа материал, гэрийн эд хогшил зэргийг тус тус барьцаалсан байна.

9.5.Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Зээлийн бүртгэлийн картаар зээлдэгч С.Нийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх төлөгдсөн үндсэн зээл, хүү, торгууль тусгагдаж, зээлийн үлдэгдэл нийт 68,811,987.28 төгрөг болох нь тогтоогдож байна.

9.6. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зээл төлөх мэдэгдлээр зээлдэгч С.Н, Ш.С нарт зээлийн гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусахад тус банканд зээлийн 65,142,187.58 төгрөг, зээлийн хүүгийн 780,195.62 төгрөг төлбөртэй, уг төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн байна.

10.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагчаас зээлийн гэрээ байгуулж зээл авч байсан талаар маргаагүй бөгөөд зээл төлбөр чадваргүй, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

11.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

12.Хариуцагч С.Н нь нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ... Х банкны салбар нь нэхэмжлэлд С.Н намайг хариуцагчаар оролцуулж нийт 68,811,987 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, би зээл төлөх үүрэг хүлээхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1,  3.1.3-т зааснаар  Ш.С бид хоёр хууль ёсны эхнэр, нөхөр биш тул Ш.С-ийн эхнэр гэх үүднээс намайг хариуцагчаар оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би зээл төлөх чадамжгүй тул барьцааны хөрөнгөөр зээлээ барагдуулах боломжтой гэжээ. Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/20194449376 дугаартай Зээлийн шугамын гэрээнээс үзэхэд гэрээг нэг талаас Х  банк ХХК түүнийг төлөөлж Х банкны Б салбарын Төв тооцооны төвийн захирал (С.С) нөгөө талаас К овогт С-ын Н, /цаашид “Зээлдэгч” гэх/, Н овогт Ш.С /цаашид “Хамтран үүрэг гүйцэтгэгч” гэх/ нар нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, энэхүү гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр байгуулсан байх ба уг зээлийн гэрээг зөвшөөрч, байгуулсан гэх хэсэгт зээлдэгч С.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.С нар тус тус гарын үсэг зуржээ.

13.Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/20194449376 дугаартай Зээлийн шугамын гэрээнээс үзэхэд хариуцагч С.Н нь үндсэн зээлдэгчээр гэрээ байгуулж хүсэл зоригоо илэрхийлсэн ба тус гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж харилцан тохиролцжээ. Хариуцагч С.Н-ээс би нөхөр Ш.С-аас 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тухайн зээлийг Ш.С төлөх ёстой гэж маргасан байх ба тус зээлийн гэрээний тавдугаар зүйлийн 5.1.7-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж харилцан тохиролцсон байна.

 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх тул Х банкны Б салбар нь хариуцагч буюу зээлдэгч С.Н-ээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

14.Үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/00000000 дугаартай зээлийн гэрээг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх ёстой боловч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу 2020 оны 3 дугаар сараас хойш зээлийг төлөөгүй болох нь тогтоогдож байгаа тул зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлээр зээлдүүлэгч Х банк нь гэрээгээ цуцлах эрхтэй байна.

15.Мөн зохигчдын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний зургаадугаар зүйлд гэрээг дуусгавар болгох, цуцлах тохиолдлуудыг тусгасан ба 6.1, 6.1.1-д гэрээний 2.5.1-т заасан хугацааг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана гэж зохицуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар гэрээг цуцалж болохгүй үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

16.Банкнаас зээл авсан зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг буцааж төлөхдөө гэрээнд заасан бол хүү төлнө. Түүнчлэн, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлнө. Тус зээлийн гэрээний 2.5.3-т зааснаар зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү,  коммитмент хүү,  нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Х банкны Б салбараас зээлдэгч С.Нийн үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг гэж тодорхойлж, нотлох баримтаар зээлийн бүртгэлийн картыг ирүүлсэн байх бөгөөд хариуцагчаас уг байдлыг няцаах нотлох баримтаа гаргаж өгөөгүй, зээлийн үлдэгдэл төлбөрийн дүнд маргаагүй тул тооцооны хувьд зөрүүтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

17.Иймд Х банкны Б салбарын зээлдэгч С.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.С нартай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/00000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч С.Нээс үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөгийг гаргуулан Х банкны Б аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

18.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Хариуцагч С.Н нь зээлийн барьцаанд Ш.А, Б.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213002843 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 9-р багт байрлах 81 м.кв талбайтай өвлийн сууц, Ш.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-000000 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 9-р баг Андууд-9, 922 тоотод байрлах 961 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, зээлдэгч С.Нийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-111111 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 6-р баг, Хөх толгой Ариун-25 гудамж, 2501 тоотод байрлах 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10-р баг, Харасай Зост уул-17 гудамж, 00 тоотод байрлах 100 м.кв талбайтай хувийн сууц, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Г-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10-р баг, Харасай Зост уул-17 гудамж, 00 тоотод байрлах 1000 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Ш.Сы өмчлөлийн улсын 0000БӨТ дугаартай Тоуоtа Noah маркийн, арлын 000000 дугаартай суудлын машин, зээлдэгч С. Нийн өмчлөлийн Бараа материал жагсаалтаар гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан болох нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №БГҮ00000000 дугаартай Барьцааны гэрээнүүдээр тус тус нотлогдож байна.

18.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна”, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж,

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №БГҮ00000000 дугаартай Барьцааны гэрээнүүдийн 4.1.2-т Барьцаалагч нь барьцаагаар хангагдах шаардлага үүссэн бол зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор барьцааны зүйлийг энэхүү гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулах эрхтэй, 5.1-д Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагч С.Н нь зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй бол дээрх барьцаанд тавьсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн шаардлагын тухайд:

 

19.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ээс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримтуудыг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ00000000 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг, Х17 гудамж, 00 тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон 000000 нэгж талбарын дугаартай, Г-000000 дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ээс шаардлагын үндэслэлээ ... 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай Зээлийн баталгаа гаргах тухай бичгээр Ш.С, С.Н нарын банкнаас авч буй 5 сая төгрөгийн зээлд баталгаа гаргах агуулгыг илэрхийлсэн баталгааны бичиг бөгөөд хэн нэгэнд төлөөлөх эрхийг олгож байгаа итгэмжлэл биш байсан, мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гэх хоёр ижилхэн дугаартай итгэмжлэл үйлдэгдсэн байх ба үүнийг Ш.А үйлдээгүй боловч шүүх шинжилгээгээр үйлдсэн мэтээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ... 844 дугаартай бичиг хоёр удаа өөр агуулгатай үйлдэгдсэн, төлөөлөх эрхийг хоёр төлөөлөгчид олгосон байтал зөвхөн нэг төлөөлөгч нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсан зэрэг хуулийн хүчин төгөлдөр нөхцөлийг хангаагүй тул дээрх хоёр Зээлийн баталгаа гаргах тухай бичиг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

20.Хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичгээр Б аймгийн Ө сум 9-р баг хаягт оршин суух Шарив Аманбек би өөрийн өмчлөлийн Б аймаг Ө сум 10-р баг хаягт оршин №000000000 гэрчилгээний дугаартай, 000000 нэгж талбайн дугаартай Г-000000 улсын бүртгэлийн дугаар бүхий 1000 м.кв өмчилсөн газрыг танай Х банкнаас зээл авч буй С Н, Ш.С нарын зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч баталгаа гаргав. Хэрэв ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд уг өмчүүдийг танай Х банкны мэдэлд үл маргах журмаар маргаангүй шилжүүлэх болно. Зөвшөөрч баталгаа гаргасан: Шарив Аманбек, зээл авагч: С Н, Шарив Саулетхан гэж,

Мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичгээр Б Ө сум 9-р баг хаягт оршин суух Шарив Аманбек би өөрийн өмч болох Б аймаг Ө сум 10-р баг хаягт оршин ГД\№0000000, УБД\Г-000000, НТД\000000 дугаартай 1000 м.кв өмчилсөн газрыг танай Х банкнаас зээл авч буй С Н, Ш.С нарын зээлийн барьцаанд тавихыг, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг зөвшөөрч баталгаа гаргав. Хэрэв ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд уг өмчүүдийг танай Х банкны мэдэлд үл маргах журмаар маргаангүй шилжүүлэх болно. Зөвшөөрч баталгаа гаргасан: Ш.А, зээл авагч: С Н, Ш.С гэж,

Мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичгээр Б аймаг Ө сум 9-р баг хаягт оршин суух Ш.А би өөрийн өмч болох Б аймаг Ө сум 10-р баг хаягт оршин ГД\№0000000, УБД\Ү-000000 дугаартай 100 м.кв хувийн сууц танай Х банкнаас зээл авч буй С Н, Ш.С нарын зээлийн барьцаанд тавихыг, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг зөвшөөрч баталгаа гаргав. Хэрэв ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд уг өмчүүдийг танай Х банкны мэдэлд үл маргах журмаар маргаангүй шилжүүлэх болно. Зөвшөөрч баталгаа гаргасан: Ш.А, зээл авагч: С Н, Ш.С ... гэж тус тус гарын үсэг зурж нотариатчаар гэрчлүүлсэн байна.

21.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ээс тус 844 дугаартай Зээлийн баталгаа гаргах тухай бичгийн Зөвшөөрч баталгаа гаргасан: Ш.А гэх хэсэгт зурсан гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргасан бөгөөд шүүхээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тухайн баримтад гарын үсгийн шинжилгээ хийсэн байх ба Б аймгийн Шүүх шинжилгээний  хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 24/37 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2332 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэсэн огноотой, 844 дугаартай “Зээлийн баталгаа гарах тухай” гэх баримтын дунд хэсэгт “Зөвшөөрч баталгаа гаргасан: Ш.А” гэсний ард байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ш.А-ийн гэх бичгийн чөлөөт, туршилтын загварууд болон гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тус тус тохирсон байх тул гуравдагч этгээд Ш.А-ийн дээрх баримтад зурсан гарын үсэг миний гарын үсэг биш гэх татгалзал нь *******сгэгдэж  байна.

22.Мөн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичгээр Ш.А-ээс өөрийн өмчлөлийн Б аймаг Ө сум 10-р баг хаягт орших №000480292 гэрчилгээний дугаартай, 000000 нэгж талбайн дугаартай Г-000000 улсын дугаар бүхий 1000 м.кв  газрыг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” бичгээр Б аймаг Ө сум 10-р баг хаягт оршин ГД\№0000000, УБД\Ү-000000 дугаартай 100 м.кв хувийн сууцыг Х банкнаас зээл авч буй С. Н, Ш.С нарын зээлийн барьцаанд тавихыг, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг зөвшөөрч баталгаа гаргаж, уг үйлдлээ нотариатчаар гэрчлүүлж тус тус гарын үсэг зурсан байна. Гуравдагч этгээд Ш.А-ийн зүгээс би дээрх өмч хөрөнгөө С.Н, Ш.С нарын Х банкнаас авсан 5 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, 55 сая төгрөгийн барьцаанд тавиагүй гэж тайлбарлаж байгаа боловч уг үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Мөн тухайн хүсэлт зоригийн талаар Зээлийн баталгаа гаргах тухай баримтад тодорхой тусгаагүй байх тул энэхүү үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.

22.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс тухайн Зээлийн баталгаа гаргах тухай баримтад С.Н, Ш.С нарт өмч хөрөнгөө барьцаанд тавихыг зөвшөөрсөн байхад барьцааны гэрээнд зөвхөн С.Н гарын үсэг зурсан нь тухайн гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл болно гэж дурджээ. Гэтэл тухайн Зээлийн баталгаа гаргах тухай баримтад зээлдэгч С.Н, Ш.С нар хамт гарын үсэг зурсан тохиолдолд тухайн төлөөлөл хэрэгжих боломжтой талаар тусгаагүй бөгөөд барьцааны гэрээнд аль нэг нь төлөөлж гарын үсэг зурсан нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

23.Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт 66.1 дэх хэсэгт “Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ”, 66.2 дахь хэсэгт “Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй” гэж тус тус заасан ба тухайн үед банкнаас зээл олголт хийхдээ гуравдагч этгээд Ш.А өмч хөрөнгөө С.Н, Ш.С нарын зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч зээлийн баталгаа гаргах тухай баримтад гарын үсэг зурж, уг үйлдлээ нотариатчаар гэрчлүүлсэн байх тул гуравдагч этгээдийг үүсэх үр дагаврыг мэдээгүй, ойлгоогүй байсан гэж үзэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” баримтуудыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул дээрх Зээлийн баталгаа гаргах баримтуудыг үндэслэж байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ00000000 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

24.Иймд нэхэмжлэгч Х банкны Б салбарын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №00000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримтуудыг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ00000000 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг, Х17 гудамж, 00 тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон 000000 нэгж талбарын дугаартай, Г-000000 дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

25.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,460 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч С.Н-ээс 572,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Н-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 54,915,058 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,896,929 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 68,861,987 төгрөг (жаран найман сая найман зуун жаран нэгэн мянган есөн зуун наян долоон) төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н нь зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ш.А, Б.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 9-р багт байрлах 81 м.кв талбайтай өвлийн сууц, Ш.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Э-000000 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 9-р баг Андууд-9, 000 тоотод байрлах 961 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, зээлдэгч С.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-111111 тоот бүртгэлтэй, Б аймгийн Ө сумын 6-р баг, Хөх толгой Ариун-25 гудамж, 2000 тоотод байрлах 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Ш.Аийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10-р баг, Харасай Зост уул-17 гудамж, 00 тоотод байрлах 100 м.кв талбайтай хувийн сууц, Ш.А-ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Г-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10-р баг, Харасай Зост уул-17 гудамж, 00 тоотод байрлах 1000 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Ш.С-ийн өмчлөлийн улсын 0000БӨТ дугаартай Тоуоtа Noah маркийн, арлын 000000 дугаартай суудлын машин, зээлдэгч С.Н-ийн өмчлөлийн Бараа материал жагсаалтаар гэрийн эд хогшил зэргийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Х банкны Б салбарыг хохиролгүй болгохыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай" болон 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 844 дугаартай “Зээлийн баталгаа гаргах тухай” гарын баримтуудыг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БГҮ00000000 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож Ш.А-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 тоот бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг, Х17 гудамж, 00 тоот 100 м.кв талбайтай хувийн сууц болон 000000 нэгж талбарын дугаартай, Г-000000 дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Х банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,460 (таван зуун далан хоёр мянган дөрвөн зуун жаран) төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч С.Н-ээс 572,460 (таван зуун далан хоёр мянган дөрвөн зуун жаран)  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК