Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/03468

 

 

 

 

 

 

 

2024 09 24 181/ШШ2024/03468

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Я.Э /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,942,468.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Я.Э /РД:/ нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А ББСБ ХХК-тай ЗГ230127 дугаартай, зээл болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, төлбөрийг тэнцүү хуваариар төлөх нөхцөлтэй зээлж, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр А ББСБ ХХК-тай ЗГ230127 дугаартай, нэмэлт зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, төлбөрийн тэнцүү хуваариар төлөх нөхцөлтэй /хавсралт №1/ зээлж авсан.

Иргэн Я.Э нь зээл, түүнийг буцаан төлөх хуваарийн дагуу төлбөр төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нийт дүнгээрээ үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт огт хийгээгүй тул үлдэгдэл зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан шаардлагыг биелүүлэлгүй өдий хүрсэн.

Иймд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Зээлдэгч Я овогт Э ЗГ230127 дугаартай, зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 15,305,152.34 төгрөг, зээлийн хүү 3,533,241.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,075.04 төгрөг, нийт 18,942,468.45 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Я.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Я.Э нь А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 18,942,468.45 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дараах графикийн дагуу төлж барагдуулна.

- 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг,

- 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг,

- 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг,

- 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг,

- 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг,

- 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078.45 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагчийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Я.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,942,468.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Я.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,942,468.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078.45 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Я.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Я.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,942,468.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Я.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,942,468.45 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,157,078.45 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Я.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,662.34 төгрөгөөс 126,331.17 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 126,331.17 төгрөгийг, хариуцагч Я.Эгаас 126,331.17 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ